Далайн хөдөлмөрийн тухай конвенц № 143
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
143. ДАЛАЙН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон Оршил Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий Бага хурал нь, Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 2006 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан ерэндөрөвдүгээр чуулганаараа, хүчин төгөлдөр үйлчилж буй далайн хөдөлмөрийн тухай олон улсын конвенц, зөвлөмжүүдэд заасан бүхий л стандарт болон бусад олон улсын хөдөлмөрийн конвенц, ялангуяа: - Албадан хөдөлмөрийн тухай, 1930 оны 29 дүгээр конвенц; - Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай, 1948 оны 87 дугаар конвенц; - Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай, 1949 оны 98 дугаар конвенц; - Тэгш шан хөлс олгох тухай, 1951 оны 100 дугаар конвенц; - Албадан хөдөлмөрийг халах тухай, 1957 оны 105 дугаар конвенц; - Алагчлахгүй байх (ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай, 1958 оны 111 дүгээр конвенц; - Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай, 1973 оны 138 дугаар конвенц; - Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай, 1999 оны 182 дугаар конвенцид тус тус дурдсан үндсэн зарчмыг аль болохуйц нэгтгэж, нэгдсэн баримт бичиг гаргахыг эрмэлзэн; Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн таатай нөхцөлийг дэмжих тухай үндсэн чиг үүргийг анхааралдаа авч; ажлын байрны үндсэн зарчим, эрхийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1998 оны Тунхаглалыг эргэн санаж; Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бусад баримт бичигт далайчдын асуудлыг зохицуулсны зэрэгцээ далайчид бүх хүнд хамаарах үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэйг мөн анхааралдаа авч; далайн тээврийн салбар олон улсын шинжтэй болохын хувьд далайчдад тусгай хамгаалалт хэрэгтэйг харгалзан үзэж; Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенц, түүний нэмэлт, өөрчлөлт ба Далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын дүрмийн тухай, 1972 оны конвенц, түүний нэмэлт, өөрчлөлтөд туссан хөлөг онгоцны аюулгүй ажиллагаа, хүний аюулгүй байдал болон хөлөг онгоцны зохистой удирдлагын талаарх олон улсын стандарт, мөн Дипломтой далайчдыг бэлтгэх болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны олон улсын конвенцид заасан далайчдын сургалт, ур чадварын талаарх шаардлагыг анхааран үзэж;
Монгол Улс 2014.11.21-ний өдөр нэгдэн орсон.