Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
Тусгай дугаар XI боть
— 3024 —

Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын конвенц № 141

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

141. ДАЛАЙН ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталж, 1984 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү конвенцид Оролцогч улс, хиймэл дагуулын аргаар дамжуулах холбоо нь дэлхий нийтээр алагчлахгүй байх үндсэн дээр болон дэлхийн бүх үндэстэн хэрэглэхэд боломжтой болохыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1721(XVI) дүгээр тогтоолд тусгасан зарчимд анхаарал хандуулж, сансар огторгуй, сар болон бусад огторгуйн гариг эрхэсийг ашиглах, хайгуул хийхэд улсын үйл ажиллагаандаа баримтлах зарчмын тухай 1967 оны 1 дүгээр сарын 27-нд байгуулсан гэрээний холбогдох заалт, ялангуяа түүний 1 дүгээр зүйлд тусгагдсан сансар огторгуйг бүх улсын ашиг, сонирхолд нийцүүлэн ашиглана гэснийг эргэн харж, дэлхийн худалдаа маш өндөр хувь хэмжээгээр хөлөг онгоцноос хамаардгийг анхаарч, сансрын хиймэл дагуулыг далайн тээврийн осол, аюулгүйн системд ашигласнаар, хөлөг онгоц хоорондын харилцаа холбоо, хөлөг онгоц болон тэдгээрийн удирдлага хоорондын, мөн багийн гишүүд, зорчигчидтой эрэг дээрээс холбоо тогтооход мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж болохыг ухамсарлаж, эдгээр шаардлагыг ухамсарласны эцэст радио холбоонд хамгийн тохиромжтой, өндөр хөгжил бүхий сансрын технологийг ашиглах замаар улс үндэстэн бүрийн хөлөг онгоцонд үр өгөөжийг хүртээх боломжоор хангах заалтыг оруулан хамгийн үр ашигтай байж болох радио долгион болон хиймэл дагуулыг ашиглан эдийн засгийн хэмнэлт бүхий тоног төхөөрөмжийг ашиглах заалтыг боловсруулах шаардлагатай гэж үзэж, далайн хиймэл дагуулын систем нь дэлхийн хөдөлгөөнт үүрэн станц болон газрын станц, түүнчлэн сансрын сегментээс бүрддэг болохыг хүлээн зөвшөөрч, далайн хиймэл дагуулын систем нь бүх улс үндэстнүүдийн агаарын хөлгийн тусын тулд сансрын холбоог нээлттэй байлгах шаардлагатайг сануулж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Тодорхойлолт Энэхүү конвенцийн зорилгоор: a) "үйл ажиллагааны хэлэлцээр" гэж Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллага /цаашид “ИНМАРСАТ” гэх/-ын үйл ажиллагааны хэлэлцээр болон түүний хавсралтыг; b) "оролцогч тал" гэж энэхүү конвенц хүчин төгөлдөр үйлчлэх улсыг; c) "гарын үсэг зурсан тал" гэж үйл ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон аливаа оролцогч тал, эсхүл 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу томилсон аж ахуйн нэгжийг;

 Монгол Улс 2011.12.15-ны өдөр нэгдэн орсон.

Төрийн мэдээлэл · 2017 · Тусгай дугаар XI боть 3024-р хуудас