Далайн нэхэмжлэлийн талаар хүлээх хариуцлагыг хязгаарлах тухай конвенц № 139
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
139. ДАЛАЙН НЭХЭМЖЛЭЛИЙН ТАЛААР ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталж, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү конвенцид оролцогч улс, далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлахтай холбоотой тодорхой төрлийн дүрмийг хэлэлцээрээр тогтоох эрмэлзлийг хүлээн зөвшөөрч, тухайн зорилгын дагуу конвенц байгуулахаар шийдвэрлэж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: I БҮЛЭГ ХЯЗГААРЛАХ ЭРХ 1 дүгээр зүйл Өөрийн хариуцлагыг хязгаарлах эрхтэй этгээд 1. Дор тодорхойлсон хөлөг онгоц эзэмшигч болон аврагч нь 2 дугаар зүйлд заасан нэхэмжлэлээр энэхүү конвенцийн дүрмийн дагуу өөрийн хариуцлагыг хязгаарлаж болно. 2. “Хөлөг онгоц эзэмшигч” гэж хөлөг онгоцны эзэмшигч, гэрээгээр тээвэрлэгч, ахмад болон зохицуулагчийг ойлгоно. 3. “Аврагч” гэж аврах ажиллагаатай шууд холбоотой үйлчилгээг үзүүлж буй аливаа этгээдийг хэлнэ. Эдгээр ажиллагаанд 2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн (d), (е) болон (f) дэд хэсэгт тусгасан ажиллагааг мөн багтаана. 4. Хэрэв 2 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг үүргээ биелүүлээгүй хөлөг онгоц эзэмшигч, эсхүл хариуцлага хүлээн авагч, эсхүл хайхрамжгүй хандсан аливаа этгээдийн үйлдлийн эсрэг гаргасан бол тус этгээд энэхүү конвенцоор олгосон хариуцлагын хязгаарлалтыг өөртөө ашигтайгаар эдэлж болно. 5. Энэхүү конвенцид заасан хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлага гэдэгт хөлөг онгоцонд гаргасан нэхэмжлэлээр хүлээж буй хариуцлагыг багтаана. 6. Энэхүү конвенцийн дүрэмд заасны дагуу хязгаарлалтад хамрах нэхэмжлэлийн хариуцлагыг даатгагч нь энэхүү конвенцийн давуу талыг хариуцлагаа даатгуулсан этгээдтэй ижил хэмжээнд эдэлж болно. 7. Хариуцлагыг хязгаарлаж буй үйлдэл нь хариуцлагыг хүлээн зөөвшөөрсөнийг илэрхийлэхгүй. 2 дугаар зүйл Хязгаарлалтад хамрагдах нэхэмжлэл 1. Хариуцлагын үндэслэлээс үл хамаарч 3 болон 4 дүгээр зүйлийг үндэслэн дараахь нэхэмжлэлийг хариуцлагын хязгаарлалтад хамруулна. Үүнд: a) хөлөг онгоцны тавцан дээр, эсхүл хөлөг онгоцыг ашиглах, эсхүл аврах ажиллагаа явуулахтай шууд холбоотойгоор нас барсан буюу бие махбодид гэмтэл учирсан, эсхүл эд хөрөнгө алдсан буюу гэмтсэн (боомтын барилга байгууламж, усан сан, хөлөг онгоцны замын болон хөдөлгөөний аюулгүй байдлын удирдлагын хэрэгслийн гэмтлийг оруулан) тохиолдолтой холбоотойгоор, эсхүл үүнээс цаашид үүдэн гарах аливаа хохиролд хамаарах нэхэмжлэл; b) ачаа, зорчигч, эсхүл тэдгээрийн ачааг далайн тээвэрлэлтийг саатуулсны үр дүнд бий болсон хохиролд хамаарах нэхэмжлэл; Монгол Улс 2012.01.01-ний өдөр нэгдэж орсон.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
c) хөлөг онгоцыг ашиглах, эсхүл аврах ажиллагаатай шууд холбоотойгоор, гэрээнд заасан эрхээс бусад эрхийг зөрчсөний үр дүнд бий болсон бусад хохиролд хамаарах нэхэмжлэл; d) живсэн, эсхүл осолдсон, эрэгт шидэгдсэн, эсхүл хаягдсан хөлөг онгоцыг, тэдгээрийн тавцан дээр байгаа, эсхүл байсан бүх зүйлсийн хамт дээш нь татаж гаргах, зайлуулах, устгах, эсхүл хор хөнөөлгүй болгоход хамаарах нэхэмжлэл; e) хөлөг онгоцны ачааг зайлуулах, устгах, хор хөнөөлгүй болгоход хамаарах нэхэмжлэл; f) хохирлыг багасгах, эсхүл арилгах зорилгоор авсан арга хэмжээг хариуцах этгээд бус өөр этгээдийн нэхэмжлэл; тийм арга хэмжээнээс учирсан болон дараагийн хор уршгийг хариуцах этгээд энэхүү конвенцид заасны дагуу өөрийн хариуцлагыг хязгаарлаж болно. 2. Гэрээний дагуу буцаан нэхэх эрхийн хүрээнд, эсхүл гэрээний баталгаанд үндэслэн, эсхүл бусад арга замаар гаргасан зэргээс үл хамаарч 1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлүүдийг хязгаарлалтад хамруулна. Гэвч энэ тохиолдолд 1 дэх хэсгийн (d), (е) болон (f) дэд хэсэгт заасан нэхэмжлэл нь хариуцлагатай этгээдтэй байгуулсан гэрээний дагуу шагналтай холбоотой хэмжээнд хариуцлагын хязгаарлалтад хамрагдахгүй. 3 дугаар зүйл Хязгаарлалтад хамруулахгүй нэхэмжлэл Энэхүү конвенцийн дүрмийг дараахь тохиолдолд хэрэглэхгүй: a) аврах ажиллагааны, эсхүл нийтлэг ослын нөхөн төлбөрийн нэхэмжлэл; b) “Далайд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцоос далайд учруулсан хохирлын талаар хүлээх иргэний хариуцлагын тухай” 1969 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн олон улсын конвенц, түүний хүчин төгөлдөр үйлчилж буй аливаа нэмэлт, өөрчлөлт, эсхүл протоколын хүрээнд газрын тосны бохирдлын хор уршгийн нэхэмжлэл; c) “Цөмийн хор уршгийн төлөө хүлээх иргэний хариуцлагын хязгаарлалтыг зохицуулж байгаа, эсхүл хориглож буй аливаа олон улсын конвенц, эсхүл дотоодын хууль тогтоомжид тусгасан нэхэмжлэл; d) “Цөмийн хор уршгийн төлөө цөмийн хөлөг онгоц эзэмшигчийн эсрэг нэхэмжлэл; e) “Хөлөг онгоц эсхүл аврах ажиллагаатай холбоотойгоор үүрэг хүлээсэн, хөлөг онгоцны эзэмшигчийн албанд ажиллаж буй этгээд, эсхүл аврагч, тэдгээрийн өв залгамжлагч, хамаарал бүхий этгээд, эсхүл нэхэмжлэл гаргах эрх бүхий бусад этгээдийн гаргасан нэхэмжлэл; хэрэв хөлөг онгоц эзэмшигч болон түүний албанд ажиллаж буй этгээд, эсхүл аврагч хооронд байгуулсан ажил үйлчилгээний гэрээгээр зохицуулж буй хуульд зааснаар хөлөг онгоц эзэмшигч, эсхүл аврагч эдгээр нэхэмжлэлээр хүлээх өөрийн хариуцлагыг хязгаарлах эрхгүй, эсхүл тус эрх зүйн зохицуулалтаар өөрийн хариуцлагаа 6 дугаар зүйлд заасан урьдчилан нийлбэр дүнгээс хэтрүүлсэн нийлбэр дүн хүртэл зөвхөн хязгаарлаж болохоор байвал. 4 дүгээр зүйл Хариуцлага хязгаарлахад саад болох үйлдэл Хариуцлага хүлээж буй этгээд хохирол учруулах зорилгоор, эсхүл тухайн хохирол учирч болохыг мэдэж байсан, эсхүл санамсаргүй байдлаар үйлдэл, алдаа гаргаж хохирол учруулсан бол өөрийн хариуцлагыг хязгаарлах эрхгүй. 5 дугаар зүйл Сөрөг нэхэмжлэл Энэхүү конвенцийн дүрмийн дагуу хариуцлагаа хязгаарлах эрхтэй этгээд, нэгэн ижил тохиолдлын хувьд нэхэмжлэгчид хандсан сөрөг нэхэмжлэлтэй бол, тэдгээр
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
нэхэмжлэлийг харилцан тооцох бөгөөд ийнхүү тооцсоны дараа үлдэгдэл байгаа тохиолдолд зөвхөн тэрхүү үлдэгдэлд энэхүү конвенцийн дүрмийг хэрэглэнэ. II БҮЛЭГ ХАРИУЦЛАГЫН ХЭМЖЭЭ ХЯЗГААР 6 дугаар зүйл Нийтлэг хэмжээ хязгаар 1. Аливаа нэг тохиолдлоос үүссэн, 7 дугаар зүйлд зааснаас бусад нэхэмжлэлийн хариуцлагын хэмжээ хязгаарыг дараахь байдлаар тооцно. Үүнд: a) Нас барсан, эсхүл бие махбодид гэмтэл учруулснаас үүссэн нэхэмжлэлийн хувьд: i) 500 тонноос илүүгүй багтаамжтай хөлөг онгоцонд – 333,000 тооцооны нэгж; ii) дээр дурдсанаас илүү багтаамжтай хөлөг онгоцны хувьд (i) дэд хэсэгт заасан дүнд дор дурдсан дүнг нэмж тооцно: 501-ээс 3,000 тонн хүртэл – тонн тутамд – 500 тооцооны нэгж; 3,001-ээс 30,000 тонн хүртэл – тонн тутамд – 333 тооцооны нэгж; 30,00-ээс 70,000 тонн хүртэл – тонн тутамд – 250 тооцооны нэгж; 70,000 тонноос дээш – тонн тутамд – 167 тооцооны нэгж. b) Бусад нэхэмжлэлийн хувьд: i) 500 тонноос илүүгүй багтаамжтай хөлөг онгоцонд – 167,000 тооцооны нэгж; ii) дээр дурдсанаас илүү багтаамжтай хөлөг онгоцны хувьд (i) дэд хэсэгт заасан дүнд дор дурдсан дүнг нэмж тооцно: 501-ээс 3,000 тонн хүртэл – тонн тутамд – 167 тооцооны нэгж; 30,001-ээс 70,000 тонн хүртэл – тонн тутамд –125 тооцооны нэгж; 70,000 тонноос дээш – тонн тутамд – 83 тооцооны нэгж. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасны дагуу тооцоолж гаргасан дүн нь үүнд дурдсан нэхэмжлэлийг бүрэн төлөхөд хүрэлцэхгүй бол, 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасны дагуу тооцоолж гаргасан дүнг 1 дэх хэсгийн (a) дэд хэсэгт заасан нэхэмжлэлийн төлөгдөөгүй үлдэгдлийг төлөхөд хэрэглэх болон төлөгдөөгүй ийм үлдэгдлийг заасан нэхэмжлэлийг (b) дэд хэсэгт заасан нэхэмжлэлийн хамт хувь тэнцүүлэн төлнө. 3. Хэдий тийм ч, 2 дахь хэсэгт заасны дагуу нас барсан эсхүл бие махбодид гэмтэл учруулсан тохиолдолд нөхөн төлбөр шаардах эрхэд халдахгүйгээр, Оролцогч улс өөрийн дотоодын хуульд боомтын барилга байгууламж, усан сан, хөлөг онгоцны зам болон хөдөлгөөний аюулгүй байдлын удирдлагын тоног төхөөрөмжид учруулсан хор уршигтай холбоотой нэхэмжлэл нь 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасан бусад нэхэмжлэлээс энэ хуульд урьдчилан заасан хэмжээгээр илүү тэргүүлэх тийм ач холбогдолтой гэдгийг урьдчилан зааж болно. 4. Аливаа нэг хөлөг онгоцноос ажиллагаа явуулаагүй аврагч, эсхүл зөвхөн нэг хөлөг онгоцон дээр ажиллагаа явуулж, тухайн хөлөг онгоцны хувьд аврах ажиллагаа явуулах үүрэгтэй аврагчийн хувьд хариуцлагын хязгаарыг 1,500 тоннын багтаамжийг үндэслэж тооцоолно. 5. Энэхүү конвенцийн зорилгод хөлөг онгоцны багтаамж гэж Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн тухай 1969 оны олон улсын конвенцийн 1 дүгээр хавсралтад заасан хэмжилтийн дүрэмд нийцүүлэн тодорхойлсон нийт багтаамжийг ойлгоно. 7 дугаар зүйл Зорчигчдын нэхэмжлэлийн хариуцлагын хэмжээ хязгаар 1. Нэг ижил хэрэг явдлаас үүдсэн, хөлөг онгоцны зорчигч нас барсан эсхүл бие махбодид гэмтэл учирснаас үүссэн нэхэмжлэлийн тухайд энэхүү хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлагын хязгаар нь 46.666 тооцооны нэгжийг, тухайн хөлөг онгоцонд олгосон зорчигч
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
тээвэрлэх эрхийн гэрчилгээнд заасан тээвэрлэхийг зөвшөөрсөн зорчигчдын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх дүн болох бөгөөд гэхдээ 25 сая тооцооны нэгжээс хэтэрч болохгүй. 2. Энэхүү зүйлийн зорилгоор “хөлөг онгоцны зорчигч нас барсан эсхүл бие махбодид нь гэмтэл учирснаас үүссэн нэхэмжлэл” гэж энэхүү хөлөг онгоцон дээр: a) Зорчигч тээвэрлэх гэрээгээр; эсхүл b) ачаа тээвэрлэх гэрээний зүйл болох автомашин эсхүл амьтан тээвэрлэгчийн зөвшөөрснөөр дагалдан зорчиж явсан аливаа этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл дурын этгээдээс гаргасан аливаа ийм нэхэмжлэлийг ойлгоно. 8 дугаар зүйл Тооцооны нэгж 1. Энэ конвенцийн 6 болон 7 дугаар зүйлд дурдсан нэгж нь Олон улсын валютын сангаас тодорхойлсон “зээлжих тусгай эрх” юм. 6 болон 7 дугаар зүйлд дурдсан дүн нь төлбөр хийсэн, тийм төлбөрт нийцэх тухайн улсын хуулийн дагуу олгосон баталгаа, эсхүл хязгаарлалтын сан байгуулах өдрийн тэрхүү мөнгөн тэмдэгтийн үнийн дагуу улсын дотоодын хариуцлагын хязгаарлалт орсон мөнгөн тэмдэгтэд хөрвүүлнэ. Зээлжих тусгай эрхийн хувьд Олон улсын валютын сангийн гишүүн Оролцогч улсын дотоодын мөнгөн тэмдэгтийн үнэ нь өөрийн ажиллагаа болон гуйвуулгын өдрийн олон улсын валютын сангийн үнийг тодорхойлсон аргын дагуу тооцно. Зээлжих тусгай эрхийн хувьд Олон улсын валютын сангийн гишүүн бус оролцогч улсын дотоодын мөнгөн тэмдэгтийн үнэ нь оролцогч улсын тогтоосон аргаар тооцогдоно. 2. Гэвч Олон улсын валютын сангийн гишүүн бус улс бөгөөд тэдгээрийн хуулиар 1 дүгээр хэсгийн дүрмийг хэрэглэх боломжгүй бол тайлбар хийлгүйгээр соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах тухай гарын үсэг зурах үедээ, эсхүл соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох үедээ, эсхүл тэдгээрийн дараа хэдийд ч энэхүү конвенцид урьдчилан заасан тэдний нутаг дэвсгэр дээр хэрэглэж буй хариуцлагын хязгаарыг дараахь байдлаар тогтооно гэдгээ мэдэгдэж болно: a) 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a) дэд хэсгийн хувьд – нийлбэр дүнгээр: i)500 тонноос илүүгүй багтаамжтай хөлөг онгоцонд – 5 сая мөнгөн нэгж; ii)дээр дурдсанаас илүү багтаамжтай хөлөг онгоцны хувьд (i) дэд хэсэгт заасан дүнд дор дурдсан дүнг нэмж тооцно: 501-ээс 3.000 тонн хүртэл – тонн тутамд – 7.500 мөнгөн нэгж; 3.001-ээс 30.000 тонн хүртэл – тонн тутамд – 5.000 мөнгөн нэгж; 30.00-ээс 70.000 тонн хүртэл – тонн тутамд – 3.750 мөнгөн нэгж; 70.000 тонноос дээш – тонн тутамд – 2.500 мөнгөн нэгж. b) 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсгийн хувьд – нийлбэр дүнгээр: i) 500 тонноос илүү багтаамжтай хөлөг онгоцонд – 2.5 сая мөнгөн нэгж; ii) дээр дурдсанаас илүү багтаамжтай хөлөг онгоцонд (i) дэд хэсэгт заасан дүнд дурдсан дүнг нэмж тооцно: 501-ээс 3.000 тонн хүртэл – тонн тутамд – 2.500 мөнгөн нэгж; 30.00-ээс 70.000 тонн хүртэл – тонн тутамд – 1.850 мөнгөн нэгж; 70.000 тонноос дээш – тонн тутамд – 1.250 мөнгөн нэгж. c) 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тухайд – 700.000 мөнгөн нэгжийг тухайн хөлөг онгоцонд олгосон зорчигч тээвэрлэх эрхийн гэрчилгээнд заасан тээвэрлэхийг зөвшөөрсөн зорчигчдын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх нийлбэр дүнгээр, гэхдээ 375 сая мөнгөн нэгжээс хэтрүүлэхгүгээр тооцно. 6 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсгийн заалт нь энэхүү хэсгийн (a) болон (b) дэд хэсэгт харилцан хэрэглэгдэнэ. 3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөнгөн нэгж нь есөн зуугийн /900.00/ сорьцтой жаран тав аравны таван миллиграмм алттай тэнцэнэ. Энэхүү нийлбэр дүнг дотоодын мөнгөн тэмдэгт хөрвүүлэхдээ тухайн улсын холбогдох хуулийн дагуу гүйцэтгэнэ. 4. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн сүүлийн өгүүлбэрт дурдсан тооцоо болон 3 дахь хэсэгт дурдсан хөрвүүлгийг хийхдээ 6 болон 7 дугаар зүйлд заасан нийлбэр дүнгийн тооцооны нэгжээр илэрхийлсэн, тэр бодит үнэлгээг аль болох боломжийн хэмжээнд оролцогч улсын дотоодын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх байдлаар гүйцэтгэнэ. Оролцогч
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
улс 1 дэх хэсэгт заасны дагуу тооцоолсон арга буюу зохих тохиолдолд 3 дахь хэсэгт заасны дагуу хөрвүүлгийн үр дүнг тайлбар хийлгүйгээр соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах тухай гарын үсэг зурах үедээ, эсхүл 16 дугаар зүйлд дурдсан баримтыг хадгалалтад хүлээлгэн өгөх үедээ, цаашид тооцоолсон энэ аргандаа, эсхүл хөрвүүлгийн үр дүнд өөрчлөлт оруулсан тохиолдол бүрийг хадгалагчид мэдээлнэ. 9 дүгээр зүйл Нэхэмжлэлийг нэгтгэх 1. Энэхүү конвенцийн 6 дугаар зүйлд тодорхойлсон хариуцлагын хэмжээ хязгаарыг аливаа нэг үйлдлээс үүссэн бүх нэхэмжлэлийн хувьд цогцоор нь хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд дараахь зүйлийг этгээдийн эсрэг хэрэглэнэ: a) 1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт дурдсан аливаа нэг буюу хэд хэдэн этгээд, эсхүл бусад этгээдийн хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлийн төлөө хариуцлага хүлээх этгээдийн эсрэг; b) Тухайн хөлөг онгоцон дээр аврах үйлчилгээ үзүүлж буй хөлөг онгоц эзэмшигчийн болон тус хөлөг онгоцон дээр ажиллагаа явуулж байгаа аврагч болон хэд хэдэн аврагчид, аливаа бусад этгээдийн хайхрамжгүй, эсхүл хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлийн төлөө хариуцлага хүлээх этгээдийн эсрэг; эсхүл c) Хөлөг онгоцноос ажиллагаа явуулаагүй, эсхүл тусгайлан зөвхөн нэг хөлөг онгоцон дээр ажиллагаа явуулж, тухайн хөлөг онгоцны хувьд аврах ажиллагаа явуулах үүрэг бүхий аврагч, хэд хэдэн аврагчийн, эсхүл бусад этгээдийн хариуцлагагүй, эсхүл хайхрамжгүй үйлдэл, эс үйлдлийн төлөө хариуцлага хүлээх этгээдийн эсрэг. 2. 7 дугаар зүйлд тодорхойлсон хариуцлагын хэмжээ хязгаарыг аливаа нэг үйлдлээс үүссэн тухайн бүх нэхэмжлэлийн хувьд цогцоор нь хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд 7 дугаар зүйлд заасан хөлөг онгоцны хувьд 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан нэг этгээд, хэд хэдэн этгээд, эсхүл бусад этгээдийн хариуцлагагүй, эсхүл хайхрамжгүй үйлдэл, эс үйлдлийн төлөө хариуцлага хүлээх этгээдийн хувьд хэрэглэнэ. 10 дугаар зүйл Хязгаарлах сан байгуулахгүйгээр хариуцлагыг хязгаарлах 1. Энэхүү конвенцийн 11 дүгээр зүйлд заасан хязгаарлах санг байгуулаагүй байсан хэдий ч хариуцлагаа хязгаарлахыг шаардаж болно. Гэхдээ хариуцлагын хязгаарлалтад хамрагдаж буй нэхэмжлэлийг хангахыг хүсч оролцогч улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд, хэрэв хязгаарлалтын санг энэхүү конвенцийн дүрэмд нийцүүлэн байгуулсан, эсхүл хариуцлагаа хязгаарлах эрхээ хэрэгжүүлэх үед сан байгуулагдаж байгаа бол хариуцлага хүлээж буй этгээд өөрийн хариуцлагыг хязгаарлах эрхээ эдэлж болно гэдгийг Талууд өөрийн дотоодын хууль тогтоомжид урьдчилан тусгаж болно. 2. Хязгаарлах сан байгуулахгүйгээр хариуцлагыг хязгаарласан тохиолдолд 12 дугаар зүйлд заасныг удирдлага болгоно. 3. Энэхүү зүйлийн дүрмээс үүдэн гарч буй журмын асуудлыг нэхэмжлэл гаргасан тухайноролцогч улсын дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ. III БҮЛЭГ ХЯЗГААРЛАХ САН 11 дүгээр зүйл Сан үүсгэн байгуулах 1. Хариуцлага хүлээж болох этгээд нь хариуцлагын хязгаарлалтад хамрагдаж буй нэхэмжлэлийн талаар аль оролцогч улсад нэхэмжлэл гаргасан, тухайн оролцогч улсын шүүхэд, эсхүл эрх бүхий бусад байгууллагад сан байгуулж болно. Тухайн этгээд
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
хариуцлага хүлээж болох нэхэмжлэлд хэрэглэх санг 7 дугаар зүйлийн дагуу тооцож гаргасан дүнгийн хэмжээгээр, хариуцлага хүлээх хэрэг үүссэн өдрөөс сан байгуулах өдөр хүртэлх дүнг хүүгийн хамт тооцож байгуулна. Ийм журмаар байгуулсан аливаа сан нь зөвхөн хариуцлагын хязгаарлалтыг нь хэрэгжүүлж болох нэхэмжлэлийг төлөхөд зориулагдана. 2. Санг хөрөнгө оруулах замаар эсхүл тухайн сан үүсгэн байгуулж буй оролцогч улсын хууль тогтоомжид нийцсэнээр баталгаа гаргах замаар шүүх болон бусад эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрснөөр үүсгэн байгуулна. 3. Энэхүү конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (a), (b) буюу (c) дэд хэсэг, эсхүл 2 дахь хэсэгт дурдсан аль нэг этгээд, эсхүл түүний даатгагч нь байгуулсан санг 1 дэх хэсгийн (a), (b) буюу (c) дэд хэсэгт, мөн 2 дахь хэсэгт заасан бүх этгээд байгуулсан гэж үзнэ. 12 дугаар зүйл Санг хуваарилах 1. Энэхүү конвенцийн 6 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг болон 7 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу, нэхэмжлэл гаргасан этгээдийн дунд, тэдгээрийн сангийн хувьд хөрөнгө оруулсан хэмжээгээр нь хувь тэнцүүлэн тооцож санг хуваарилна. 2. Хэрэв санг хуваарилахаас өмнө хариуцагч этгээд, эсхүл түүний даатгагч санд гаргасан нэхэмжлэлийн нөхөн төлбөрийг төлсөн бол тэрхүү этгээд өөрийн санд оруулсан хэмжээнд багтаан, нэг зээлдэгчийг өөр зээлдэгчээр солих журмаар, энэхүү конвенцийг үндэслэн, нөхөн төлбөр авсан этгээдийн хүртэх эрхийг худалдаж авна. 3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт урьдчилан заасан суброгацийн эрхийг дээр дурдсанаас бусад этгээд нөхөн төлбөр болгож өөрийн төлсөн дурын нийлбэр дүнгийн, гэхдээ хэрэглэгдэж буй дотоодын хуулиар зөвшөөрсөн зөвхөн тийм хэмжээгээр ашиглаж болно. 4. Хэрэв нөхөн төлбөрийн санг хуваарилахаас өмнө төлсөн 2 болон 3 дахь хэсгийг үндэслэн суброгацийн эрхээ тэдгээрийн хувьд ашиглаж болох байсан нөхөн төлбөрийн тийм нийлбэр дүнг хойшид бүрэн, эсхүл хэсэгчлэн төлөх шаардлагатай болно гэдгийг хариуцагч этгээд, эсхүл бусад аливаа этгээд тогтоовол, түүний санд гаргасан нэхэмжлэлийг цаашид хангах боломжийг уг этгээдэд өгөхийн тулд хүрэлцээтэй дүнг түр бүртгэсэн захирамжийг сан байгуулсан улсын шүүх буюу бусад эрх бүхий байгууллага гаргаж болно. 13 дугаар зүйл Бусад нэхэмжлэлд саад учруулах 1. Хэрэв хязгаарлах санг 11 дүгээр зүйлийн дагуу байгуулсан сангийн хувьд эсрэг нэхэмжлэл гаргасан аливаа этгээд сан байгуулсан этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл этгээдийн аливаа бусад эд хөрөнгийн эсрэг гаргасан тийм нэхэмжлэлтэй холбоотой аливаа эрхийг гүйцэтгэхийг хориглоно. 2. Хязгаарлах санг 11 дүгээр зүйлийн дагуу байгуулсаны дараа түүний өмнөөс сан байгуулсан этгээдэд хамаарах болон сангийн эсрэг гаргаж болох, эсхүл олгосон аливаа баталгааны нэхэмжлэлээс үүдэн оролцогч улсын хуулийн харъяалалын хүрээнд баривчлагдсан, эсхүл саатуулагдсан аливаа хөлөг онгоц, эсхүл бусад өмчийг тухайн улсын эрх бүхий бусад байгууллагын, эсхүл шүүхийн шийдвэрээр чөлөөлж болно. Гэхдээ, хязгаарлах сан байгуулсан дараахь тохиолдолд, чөлөөлөх тухай ийм шийдвэрийг байнга гаргана: a) хэрэг явдал болсон боомтод, эсхүл хэрэг тухайн боомтын гадна болсон бол үүний дараа очих анхны боомтод; b) бие махбодид гэмтэл учирсан буюу нас барсны улмаас гаргасан нэхэмжлэлтэй холбоотой буулгасан боомтод; c) ачаанд учруулсан хохиролтой холбоотой бол ачаа буулгасан боомтод; d) баривчилгаа хийсэн улсад.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
3. Хэрэв нэхэмжлэгч хязгаарлах сангийн эсрэг сан хариуцсан шүүхэд нэхэмжлэл гаргах болон энэхүү нэхэмжлэлтэй холбоотой сан нь чөлөөтэй шилжих, эсхүл боломжтой тохиолдолд зөвхөн 1 болон 2 дахь хэсгийн дүрмийг хэрэглэнэ. 14 дүгээр зүйл Хууль хэрэглэх Энэхүү бүлгийн зорилгоор хязгаарлах сан байгуулах болон хуваарилахад хамаарах болон үүнтэй холбоотой горимын бүх л дүрмийг сан байгуулсан Оролцогч улсын хуулиар зохицуулна. IV БҮЛЭГ ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ 15 дугаар зүйл 1. Энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд заасан аливаа этгээд хөлөг онгоц, эсхүл бусад өмчөө чөлөөлүүлэх, эсхүл тухайн улсын хуулийн хүрээнд олгосон аливаа хангалтын талаар хүлээх хариуцлагыг хязгаарлах нэхэмжлэлийг оролцогч улсын шүүхэд гаргасан бүх тохиолдолд энэхүү конвенцийг хэрэглэнэ. Энэхүү конвенцийн дүрмийг тухайн улсын хөлөг онгоцонд хэрэглэх үед уг этгээд нь оршин суух өөрийн байнгын хаяггүй буюу тус оролцогч улсад үйл ажиллагааны үндсэн байргүй, эсхүл аливаа хөлөг онгоцны хувьд хариуцлагыг хязгаарлах болон түүнийг чөлөөлөх нэхэмжлэлийг гаргаж буй, эсхүл тус хөлөг онгоцон дээр заасан хугацааны үед тухайн оролцогч улсын далбааны дор аялаагүй бол 1 дүгээр зүйлд заасан аливаа этгээдэд энэхүү конвенцийг бүрэн, эсхүл хэсэгчлэн хэрэглэхээс оролцогч улс бүр татгалзаж болно. 2. Оролцогч улс дараахь хөлөг онгоцонд хэрэглэх хариуцлагын хязгаарлах тогтолцоог дотоодын хуулийн тусгай заалтаар зохицуулж болно: a) тухайн улсын хууль тогтоомжид заасны дагуу үндэсний усан замаар хөвөх зориулалттай хөлөг онгоц; b) 300 тонноос бага багтаамжтай хөлөг онгоцонд. Энэхүү хэсэгт заасан, урьдчилсан боломжийг ашигласан Оролцогч улс нь өөрийн дотоодын хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрсөн хариуцлагын хязгаарыг, эсхүл тийм хязгаарыг урьдчилан тусгаагүй гэдгээ хадгалагчид мэдэгдэнэ. 3. Оролцогч улс бусад оролцогч улсын иргэн болох этгээдийн эрх ашгийг ямар нэг байдлаар хөндөөгүй хэргийн улмаас үүссэн нэхэмжлэлд хэрэглэх хариуцлагын хязгаарын тогтолцоог дотоодын хуулийн тусгай заалтаар зохицуулж болно. 4. Оролцогч улсын шүүх өрөмдлөгөд зориулж барьсан, эсхүл тохируулсан, эсхүл ийм ажлыг биелүүлж байгаа хөлөг онгоцонд энэхүү конвенцийг хэрэглэхгүй: a) хэрэв энэ улс 6 дугаар зүйлд урьдчилан зааснаас илүү өндөр хариуцлагын хязгаарыг өөрийн дотоодын хууль тогтоомжид тогтоосон; b) хэрэв энэ улс нь тийм хөлөг онгоцтой холбоотой хариуцлагын тогтолцоог зохицуулж буй олон улсын конвенцийн оролцогч болсон. Оролцогч улсад (a) дэд хэсэг хэрэглэсэн тохиолдолд хадгалагчид мэдэгдэнэ. 5. Энэхүү конвенцийг: a) хийн дэртэй хөлөг онгоцонд; b) далайн ёроолоос болон гүнээс байгалийн нөөц хайж илрүүлэх, боловсруулах зорилгоор байгуулсан хөвөгч тавцанд тус тус хэрэглэхгүй.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
V БҮЛЭГ ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ 16 дугаар зүйл Гарын үсэг зурах, соёрхон батлах болон нэгдэн орох 1. Энэхүү конвенц нь Далайн асуудлаар Зөвлөлдөх Засгийн газар хоорондын байгууллагын (цаашид “Байгууллага” гэх) оршиж буй газарт 1977 оны 2 дугаар сарын 1-ээс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гарын үсэг зурахад бүх улсад нээлттэй байх бөгөөд дараа нь нэгдэн ороход нээлттэй байна. 2. Бүх улс дараахь замаар энэхүү конвенцийн оролцогч болж болно: a) соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлахад тайлбар хийхгүйгээр гарын үсэг зурах; b) соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах болон цаашид соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах нөхцөлтэйгээр гарын үсэг зурах; c) нэгдэн орох. 3. Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орохдоо энэ тухай албан ёсны баримт бичгийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга (цаашид “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэх)-д хадгалуулахаар өгөх замаар хэрэгжүүлнэ. 17 дугаар зүйл Хүчин төгөлдөр болох 1. Энэхүү конвенцийг 12 улс соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах тухай тайлбаргүйгээр түүнд гарын зүсэг зурсан өдрөөс хойш, эсхүл соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай шаардлагатай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш нэг жилийн хугацаа дуусахад дараа сарын анхны өдөр хүчин төгөлдөр болно. 2. Энэхүү конвенцид хүчин төгөлдөр болох нөхцөл биелсэний дараа, гэвч түүнийг хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримтыг хадгалуулахаар өгсөн, соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу баталсан тухай тайлбаргүйгээр түүнд гарын үсэг зурсан улсын хувьд соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох, эсхүл соёрхон баталсан тухай тайлбаргүйгээр түүнд гарын үсэг зурсан нь аливаа сүүлийн өдөр болохоос хамааран конвенц хүчин төгөлдөр болох өдөр буюу баримтыг хадгалалтад хүлээлгэн өгсөн өдрөөс буюу гарын үсэг зурсан өдрөөс хойш 90 өдөр өнгөрөхөд дараа сарын анхны өдөр хүчинтэй болно. 3. Үүний дараа энэхүү конвенцийн оролцогч болсон аливаа улсын хувьд баримтыг хадгалалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ерэн өдөр өнгөрөхөд дараа сарын анхны өдөр конвенц хүчин төгөлдөр болно. 4. Энэхүү конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу баталсан, эсхүл түүнд нэгдэн орсон улс хоорондын харилцааны тухайд энэхүү конвенц нь 1957 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Брюссель хотод баталсан “Далайн хөлөг онгоц эзэмшигчдийн хариуцлагыг хязгаарлахад хамаарах олон улсын конвенц” болон 1924 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Брюссель хотод гарын үсэг зурсан, “Далайн хөлөг онгоц эзэмшигчдийн хариуцлагыг хязгаарлахад хамаарах дүрмийг нэгтгэх тухай” олон улсын конвенцийг орлоно. 18 дугаар зүйл Тайлбар 1. Аливаа улс энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох үедээ 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (d) болон (e) дэд хэсгийг хэрэглэхээс татгалзах эрхийн талаар тайлбар хийж болно. Энэхүү конвенцийн гол утгыг хөндсөн асуудлаар бусад ямар ч тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2. Гарын үсэг зурах үедээ хийсэн тайлбараа соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах үедээ баталгаажуулна. 3. Энэхүү конвенцид тайлбар хийсэн аливаа улс түүнийгээ Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэл хүргүүлэх замаар хэзээ ч цуцалж болно. Мэдэгдэл хүлээн авсан өдрөөс тайлбарын цуцлалт хүчин төгөлдөр болно. Хэрэв тайлбарын цуцлалт нь түүнд тодорхойлсон өдөр хүчин төгөлдөр болох тухай мэдэгдэлд заасан, харин энэ өдөр нь Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэл хүлээн авах өдрөөс сүүлд байвал тайлбарын цуцлалт нь сүүлд нь хүчин төгөлдөр болно. 19 дүгээр зүйл Цуцлалт 1. Тухайн улсын хувьд конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн дараа хэдийд ч оролцогч улс нь энэхүү конвенцийг цуцалж болно. 2. Ерөнхий нарийн бичгийн даргад баримт бичгээ хадгалуулснаар цуцлалт хүчин төгөлдөр болно. 3. Баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш нэг жилийн дараа буюу тухайн баримт бичигт заасан илүү үргэлжлэх хугацааг дуусахад дараа сарын анхны өдөр цуцлалт нь хүчин төгөлдөр болно. 20 дугаар зүйл Хянах болон нэмэлт, өөрчлөлт 1. Байгууллага нь энэхүү конвенцийг хянах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор бага хурлыг зарлан хуралдуулж болно. 2. Энэхүү конвенцийг дахин хянаж үзэх буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай оролцогчдын 1/3-ээс цөөнгүй нь хүсэлт гаргасан бол байгууллага түүний оролцогч улсын бага хурлыг зарлан хуралдуулна. 3. Энэхүү конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хадгалалтад хүлээлгэн өгсөн соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай аливаа баримтыг, хэрэв энэ баримтад эсрэг санаа илэрхийлээгүй бол, нэмэлт, өөрчлөлт оруулсан конвенцид хамаарна. 21 дүгээр зүйл Хязгаарлах дүн болон тооцооны нэгж, эсхүл мөнгөн нэгжийг хянах 1. Энэхүү конвенцийн 20 дугаар зүйлд заасан ч, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 6, 7 дугаар зүйлд тогтоосон нийлбэр дүнг зөвхөн хянах, эсхүл энэхүү зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт тодорхойлсон нэгжийн нэгийг, эсхүл хоёуланг нь бусад нэгжээр солих зорилготой бага хурлыг Байгууллага энэ зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт нийцүүлэн зарлан хуралдуулна. Дүнг түүний бодит үнэ өртөг ихээхэн өөрчлөгдсөн тохиолдолд л зөвхөн дахин хянаж үзнэ. 2. Оролцогч улсын 1/4-ээс цөөнгүй нь хүсэлт гаргасан бол Байгууллага ийм бага хурлыг зарлан хуралдуулна. 3. Нийлбэр дүнг өөрчлөх буюу нэг нэгжийг бусад нэгжээр солих тухай шийдвэрийг тухайн бага хуралд оролцож санал өгч буй Оролцогч улсын олонхи буюу 2/3 нь гаргана. 4. Нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон баримт бичгийг хадгалуулахаар өгсөн аливаа улс нь нэмэлт, өөрчлөлт орж өөрчлөгдсөн конвенцийг хэрэглэнэ. 22 дугаар зүйл Хадгалагч 1. Энэхүү конвенцийг халгалуулахаар Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга:
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
a) энэхүү конвенцийн зохих ёсоор баталсан хувийг далайн нэхэмжлэлээр хүлээх хариуцлагыг нь хязгаарлах тухай бага хуралд урилгаар оролцож буй бүх улсад болон энэхүү конвенцид нэгдэн орсон бусад бүх улсад хүргүүлнэ; b) энэхүү конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон бүх улсад дор дурдсаныг мэдээлнэ: i) шинээр гарын үсэг зурсан, баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тохиолдол бүрийн болон аливаа тайлбар, түүнчлэн тухайн гарын үсэг зурсан, эсхүл хадгалалтад өгсөн он, сар, өдрийн тухай; ii) энэхүү конвенц буюу түүнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон он, сар, өдрийн тухай; iii) энэхүү конвенцийн аливаа цуцлалтын тухай болон цуцлалт хүчин төгөлдөр болсон он, сар, өдрийн тухай; iv) 20 болон 21 дүгээр зүйлд нийцүүлэн хүлээн зөвшөөрсөн аливаа нэмэлт, өөрчлөлтийн тухай; v) энэхүү конвенцийн ямар нэгэн зүйлээр шаардаж буй аливаа мэдээллийн тухай. 2. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болмогц түүний эх бичвэрийг Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлд нийцүүлэн бүртгүүлж хэвлэн нийтлүүлэхээр тус байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ. 23 дугаар зүйл Хэл Энэхүү конвенцийг англи, франц, орос, испани хэлээр тус бүр нэг хувь үйлдсэн бөгөөд эх бичвэр нь адил хүчинтэй. Үүнийг баталж дор дурдсанаар гарын үсэг зурсан, үүнд бүрэн эрх олгогдсон этгээд энэхүү конвенцид гарын үсэг зурав. Нэг мянга есөн зуун далан зургаан оны арван нэгдүгээр сарын арван есны өдөр Лондон хотноо байгуулав.