Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн тухай олон улсын конвенц № 138
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
138. ХӨЛӨГ ОНГОЦНЫ ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УС БОЛОН ҮЛДЭГДЭЛ ТУНАДАСНЫ ХЯНАЛТ БА МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ 2004 оны 2 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүчин төгөлдөр болно Энэхүү конвенцийн оролцогч тал, Далайн эрх зүйн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1982 оны конвенцийн 196(1) дүгээр зүйлд “Өөрийн шүүхийн харьяалал, хяналтад байгаа технологийг ашигласан буюу далайн байгаль орчны тодорхой нэгэн хэсэгт үлэмж хор хөнөөлтэй өөрчлөлт оруулж болох шинэ, харь төрлийн организмыг санаатай буюу санамсаргүйгээр авчирсаны улмаас далайн байгаль орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг багасгах, түүнийг хяналтдаа авах шаардлагатай бүх арга хэмжээг улс бүр авч хэрэгжүүлнэ” гэж заасныг санаж, Биологийн төрөл зүйлийн тухай 1992 оны конвенц (БТЗТК)-ийн зорилго болоод усны хор хөнөөлтэй организм болон патогенийг хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч усаар дамжуулан зөөвөрлөж, нэвтрүүлэх нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглахад аюул занал учруулж болохыг анхааран, БТЗТК-ийн оролцогч талуудын 1998 оны (4 дүгээр) Бага хурлаас гаргасан далайн гүний болон эргийн экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах тухай IV/5 дугаар шийдвэр, БТЗТК-ийн оролцогч талуудын 2002 оны (6 дугаар) Бага хурлаас гаргасан экосистем, амьтан, ургамлын, төрөл зүйл, амьдрах орчинд хөнөөл учруулах гадны биетийн төрөл зүйлийн тухай VI/23 дугаар шийдвэр хийгээд хор хөнөөлтэй гадны биетийн төрөл зүйлийн тухай суурь зарчмуудыг тус тус анхааралдаа авч, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1992 оны Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх Бага Хурлаас Олон улсын далайн байгууллага (“Байгууллага” гэх)-д тэнцвэржүүлэгч усыг юүлэх асуудлаар зохих журам батлан гаргах асуудлыг судлан үзэх хүсэлт гаргасныг тэмдэглэж, Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай Риогийн Тунхаглалын 15 дугаар зарчимд зааж, байгууллагын далайн хүрээлэн буй орчныг хамгаалах хорооны 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан MEPC.67(37) дугаар шийдвэрт дурдсан урьдчилан сэргийлэх арга замыг анхаарч, Тогтвортой хөгжлийн асуудлаарх 2002 оны Даян дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтын шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 34(b) дүгээр хэсэгт тэнцвэржүүлэгч усан дахь хор хөнөөлтэй гадны биетийн талаар авах арга хэмжээг боловсруулах явцыг хурдасгахад бүх төвшинд анхаарч ажиллахыг уриалсныг мөн анхаарч, хөлөг онгоцноос тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг хяналтгүй юүлэх нь усны хор хөнөөлтэй организм болон патогенийг дамжуулан зөөвөрлөхөд хүргэдэг ба энэ нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялгийг сүйтгэх, эсхүл хор хохирол учруулдаг болохыг ухамсарлан, усны хор хөнөөлтэй организм болон патогенийг дамжуулан зөөвөрлөх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ассамблейгаас 1993 оны A.774(18) болон 1997 оны А.868(20) дугаар шийдвэрийг баталсан нь байгууллагын зүгээс энэ асуудалд чухал ач холбогдол өгч байгааг илтгэж буйг хүлээн зөвшөөрч,
Монгол Улс 2011.12.11-ний өдөр соёрхон баталсан.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
мөн хэд хэдэн улс тэдгээрийн боомтод орж ирж буй хөлөг онгоцоор дамжин ирэх усны хор хөнөөлтэй организм болон патогенийг нэвтрүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах болон бүр мөсөн устгах үүднээс тус тусдаа арга хэмжээ авч ирснийг харгалзан дэлхийн хэмжээний анхаарал татсан энэхүү асуудлаар дэлхий дахинаа мөрдөх журам, тэдгээрийг нэгдмэл байдлаар тайлбарлаж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн удирдамж бий болгож, түүнд тулгуурласан үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, усны хор хөнөөлтэй организм болон патогенийг дамжуулан зөөвөрлөхөөс урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах, бүр мөсөн устгахад чиглэсэн тэнцвэржүүлэгч усны менежментийн аюулгүй, илүү үр дүнтэй хэлбэрийг боловсруулах ажлыг үргэлжлүүлэхийг эрмэлзэж, хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментээр дамжуулан усны хор хөнөөлтэй организм болон патогенийг дамжуулан зөөвөрлөснөөс үүдэлтэйгээр хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялагт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах, бүр мөсөн устгах, мөн түүнчлэн тухайн хяналтаас үүдэн гарах дагалдах нөлөөнөөс зайлсхийж, холбогдох мэдлэг, технологийн хөгжлийг хөхиүлэн дэмжихээр шийдвэрлэн, хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн тухай олон улсын конвенцийг батлан гаргаснаар эдгээр зорилтыг дээд зэргээр биелүүлэх бололцоо бүрдэх болохыг харгалзан, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Нэр томьёо Хэрэв энэхүү конвенцийн зорилгоор тусгайлан өөрөөр заагаагүй бол: 1. “захиргаа” гэж үйл ажиллагаа явуулж буй хөлөг онгоцыг харьяалах улсын Засгийн газрыг. Аливаа нэг улсын далбааг мандуулах эрхтэй хөлөг онгоцны хувьд захиргаа нь тухайн улсын Засгийн газар байна. Эргийн улс байгалийн нөөц баялгийг нь олборлох, ашиглах зорилгоор бүрэн эрх хэрэгжүүлдэг эрэг орчмын далайн ёроол болон гүний хөрсний хайгуул шинжилгээ, олборлолтын зориулалтаар ашиглаж буй хөвөгч тавцан, үүний дотор хадгалалтын зориулалттай хөвөгч усан онгоц (ХЗХУО) болон үйлдвэрлэлийн хадгалах, буулгах зориулалттай хөвөгч усан онгоц (ҮХБЗХУО)-ны хувьд захиргаа нь тухайн эргийн улсын Засгийн газар байна; 2. “тэнцвэржүүлэгч ус” гэж хөлөг онгоцны тэгш байдал, налуу, гүн, тэнцвэр болон ачааллыг тохируулахаар хөлөг онгоцон дээр түр авч хадгалсан усыг; 3. “тэнцвэржүүлэгч усны менежмент” гэж тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадас дахь усны хор хөнөөлтэй организм болон патогенийг соруулж авах, эсхүл юүлэхээс сэргийлэх, тэдгээрийг зайлуулах, хор хөнөөлгүй болгох зорилгоор хэрэгжүүлэх механик, физик, хими, биологийн тусдаа, эсхүл нийлмэл үйл явцыг; 4. “гэрчилгээ” гэж тэнцвэржүүлэгч усны олон улсын менежментийн гэрчилгээг; 5. “хороо” гэж байгууллагын далайн хүрээлэн буй орчныг хамгаалах хороог; 6. “конвенц” гэж хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн тухай олон улсын конвенцийг; 7. “бохир даац” гэж хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний тухай 1969 оны олон улсын конвенцийн 1 дүгээр хавсралт, эсхүл түүний аливаа залгамжлагч конвенцид заасан даацыг хэмжих журмын дагуу тооцоолсон бохир даацыг; 8. “усны хор хөнөөлтэй организм болон патоген” гэж далайд болон далайд цутгах ус, эсхүл цэвэр усны урсгалд нэвтэрсэн тохиолдолд хүрээлэн буй орчин, хүний эрүүл
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
мэнд, өмч хөрөнгө, эсхүл нөөц баялагт хор хөнөөл учруулж болох, биологийн төрөл зүйлийг алдагдуулах, эсхүл ийм бүсийг хууль ёсоор ашиглахад саад тотгор учруулж болзошгүй усны хор хөнөөлтэй организм, эсхүл патогенийг; 9. “Байгууллага” гэж Олон улсын далайн байгууллагыг; 10. “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг; 11. “үлдэгдэл тунадас” гэж хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч уснаас шүүгдэж үлдсэн бодисыг; 12. “хөлөг онгоц” гэж усан орчинд үйл ажиллагаа явуулж буй аливаа төрлийн усан онгоцыг хэлэх ба үүнд шумбагч хөлөг онгоц, хөвөгч онгоц, хөвөгч тавцан, ХЗХУО ба ҮХБЗХУО зэрэг хамаарна. 2 дугаар зүйл Ерөнхий үүрэг хариуцлага 1. Талууд хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментээр дамжуулан усны хор хөнөөлтэй организм болон патогенийг дамжуулан зөөвөрлөхөөс урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах, бүр мөсөн устгахын тулд энэхүү конвенц болон түүний хавсралтад заасан шаардлагыг бүрэн биелүүлэх үүрэг хүлээнэ. 2. Хавсралт нь энэхүү конвенцийн салшгүй хэсэг байна. Хэрвээ өөрөөр тусгайлан заагаагүй бол энэ конвенцийг ишлэсэн нь түүний хавсралтыг нэгэн зэрэг ишлэсэнд тооцогдоно. 3. Энэхүү конвенцийн аль ч заалтыг аль нэг тал дангаараа, эсхүл бусад талтай хамтран олон улсын эрх зүйд нийцсэн хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментээр дамжуулан усны хор хөнөөлтэй организм болон патогенийг дамжуулан зөөвөрлөхөөс урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах, бүр мөсөн устгах арга хэмжээ авахыг хориглосон мэтээр тайлбарлаж үл болно. 4. Талууд энэхүү конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дагаж мөрдөх болон биелүүлэх зорилгоор хамтран ажиллахыг чармайна. 5. Талууд хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментээр дамжуулан усны хор хөнөөлтэй организм болон патогенийг дамжуулан зөөвөрлөхөөс урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах, бүр мөсөн устгах үүднээс тэнцвэржүүлэгч усны менежмент болон стандартыг боловсруулах ажлыг дэмжиж үргэлжлүүлэх үүрэг хүлээв. 6. Талууд энэхүү конвенцийн дагуу арга хэмжээ авахдаа өөрийн буюу бусад улсын хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялгийг сүйтгэх буюу хор хохирол учруулахгүй байхыг чармайна. 7. Талууд энэхүү конвенцийн дагуу хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч усны менежментийн талаар авсан арга хэмжээ нь тэдний өөрийн буюу бусад улсын хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялагт илүү их хэмжээний хор хохирол учруулахгүй байх нөхцөлийг баталгаажуулна. 8. Талууд тэдгээрийн далбааг мандуулах эрхтэй, энэхүү конвенц үйлчлэх хөлөг онгоцонд тэнцвэржүүлэгч ус авахдаа усны хор хөнөөлтэй организм болон патоген агуулсан, мөн ийм организм агуулж байж болзошгүй үлдэгдэл тунадас юүлэхээс бололцооны хирээр зайлсхийж, Байгууллагаас боловсруулсан зөвлөмжийг зохих ёсоор хэрэгжүүлэхийг уриална. 9. Талууд тэнцвэржүүлэгч усны менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний дотоодын эрх зүйн харьяаллаас гадагш орших бүс нутагт байрлах эмзэг буюу аюулд өртсөн далайн экосистем болон биологийн төрөл зүйлд учирч болох аюул занал, эрсдэлийг арилгах үүднээс байгууллагын ивээл дор хамтран ажиллахыг чармайна.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
3 дугаар зүйл Үйлчлэл 1. Энэхүү конвенцид тусгайлан өөрөөр зааснаас бусад тохиолдолд энэ конвенц дараахь тохиолдолд үйлчилнэ. Үүнд: a) аль нэг талын далбааг мандуулах эрх бүхий хөлөг онгоц; b) аль нэг талын далбааг мандуулах эрхгүй боловч аль нэг талын харьяалалд үйл ажиллагаа явуулж буй хөлөг онгоц. 2. Энэхүү конвенц дараахь тохиолдолд үйлчлэхгүй. Үүнд: a) тэнцвэржүүлэгч ус тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгээгүй буюу эсхүл энэ зориулалтаар үйлдвэрлээгүй хөлөг онгоц; b) зөвхөн тухайн нэг талын харьяаллын усан бүсэд үйл ажиллагаа явуулдаг хөлөг онгоц. Чингэхдээ хэрэв тухайн тал уг хөлөг онгоцноос тэнцвэржүүлэгч ус юүлэх нь түүний, эсхүл зэргэлдээ буюу бусад улсын хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялгийг сүйтгэх буюу эсхүл хор хохирол учруулна хэмээн үзсэн бол үүнд хамаарахгүй; c) тухайн нэг талын зөвшөөрлөөр зөвхөн тэр талын харьяаллын усан бүсэд үйл ажиллагаа явуулдаг өөр нэг талын хөлөг онгоц. Хэрэв ийнхүү зөвшөөрөл олгох нь тухайн талын, эсхүл зэргэлдээ буюу бусад улсын хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялгийг сүйтгэх буюу эсхүл хор хохирол учруулж болзошгүй байвал зөвшөөрөл олгож үл болно. Зөвшөөрөл олгоогүй аливаа тал холбогдох хөлөг онгоцны захиргаанд энэхүү конвенц тухайн хөлөг онгоцны хувьд үйлчлэх болохыг мэдэгдэнэ; d) зөвхөн аль нэг талын харьяаллын усан бүсэд болон их далайд үйл ажиллагаа явуулдаг, дэд хэсэг (c)-д заасны дагуу зөвшөөрөл үл олгосон хөлөг онгоцноос бусад хөлөг онгоц. Чингэхдээ хэрэв тухайн тал эдгээр хөлөг онгоцноос тэнцвэржүүлэгч ус юүлэх нь түүний, эсхүл зэргэлдээ бусад улсын хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялгийг сүйтгэх буюу эсхүл хор хохирол учруулна хэмээн үзсэн бол үүнд хамаарахгүй; e) аливаа байлдааны хөлөг онгоц, усан цэргийн нэмэлт онгоц, эсхүл нэг улсын өмчлөлд буюу удирдлагад байгаа, тухайн цаг үед зөвхөн засгийн газрын арилжааны бус үйлчилгээнд ашиглаж буй хөлөг онгоц. Тийм боловч тал бүр өөрийн өмчилж, ашиглаж буй хөлөг онгоцны үйл ажиллагаа, эсхүл хүчин чадлыг доголдуулахгүйгээр зохих арга хэмжээ авах замаар тэдгээр хөлөг онгоц үйл ажиллагаагаа бололцооны хэрээр энэхүү конвенцийн дагуу явуулах нөхцөлийг баталгаажуулна; f) хөлөг онгоцон дээр битүүмжлэлтэй саванд байгаа, юүлэх шаардлагагүй байнгын тэнцвэржүүлэгч ус. 3. Энэхүү конвенцид оролцогч бус талын хөлөг онгоцны хувьд талууд хөлөг онгоцонд илүү таатай нөхцөл олгохгүй байх нөхцөлийг баталгаажуулах үүднээс энэхүү конвенцийн шаардлагыг хэрэглэж болно. 4 дүгээр зүйл Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасаар дамжуулан усны хор хөнөөлтэй организм болон патогенийг зөөвөрлөхөд тавих хяналт 1. Тал бүр энэхүү конвенцийн үйлчлэлд хамаарах түүний далбааг мандуулах эрх бүхий, эсхүл удирдлагад нь үйл ажиллагаа явуулж байгаа хөлөг онгоцонд энэ конвенц болон түүний хавсралтад заасан холбогдох стандарт, шаардлагыг биелүүлэх шаардлагыг тавих бөгөөд хөлөг онгоц эдгээр шаардлагыг дагаж мөрдөх явдлыг баталгаажуулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авна. 2. Тал бүр өөрийн тодорхой нөхцөл байдал, хүчин чадлыг харгалзан өөрийн эрх зүйн харьяаллын усан бүс болон боомтод хэрэгжүүлэх тэнцвэржүүлэгч усны менежментийн тухай үндэсний бодлого, стратеги, эсхүл хөтөлбөрийг боловсруулж, энэхүү конвенцийн зорилгыг биелүүлэхийг хөхиүлэн дэмжинэ.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
5 дугаар зүйл Үлдэгдэл тунадас хүлээн авах хэрэгсэл 1. Тал бүр Байгууллагаас гаргасан удирдамжийг мөрдлөг болгон тэнцвэржүүлэгч усны савыг цэвэрлэх, эсхүл засвар үйлчилгээ хийх зориулалтаар тухайн талаас тогтоосон боомт болон зогсоолд үлдэгдэл тунадас хүлээн авах зохих хэрэгслийг бий болгох үүрэг хүлээнэ. Ийм хэрэгсэл нь хөлөг онгоцонд ямарваа нэгэн саадгүй үйлчлэх ёстой ба үлдэгдэл тунадасыг тухайн улсын болон бусад улсын хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө болон нөөц баялгийг сүйтгэх буюу хор хохирол учруулалгүйгээр аюулгүй юүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 2. Тал бүр 1 дэх хэсэгт дурдсан хэрэгсэл шаардлага хангахгүй болсон нь илэрсэн тохиолдолд холбогдох бусад талд мэдээллэх зорилгоор Байгууллагад мэдэгдэнэ. 6 дугаар зүйл Шинжлэх ухааны болон техникийн судалгаа, хяналт шинжилгээ 1. Талууд дараахь чиглэлээр дангаараа, эсхүл хамтран ажиллахыг чармайна. Үүнд: a) тэнцвэржүүлэгч усны менежментийн талаарх шинжлэх ухаан, техникийн судалгааг хөхиүлэн дэмжих, дэмжлэг үзүүлэх; b) өөрийн эрх зүйн харьяаллын усан бүс дэх тэнцвэржүүлэгч усны менежментийн үр нөлөөг хянан шинжлэх. Ийм судалгаа, хяналт шинжилгээний ажилд ажиглах, хэмжилт хийх, дээж авах, аливаа технологи болон аргачлалын сөрөг үр нөлөө хийгээд хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч усаар дамжсан нь илэрсэн организм болон патогеноос үүдэлтэй ямарваа сөрөг нөлөөг үнэлж, дүгнэх зэрэг ажил багтана. 2. Тал бүр энэхүү конвенцийн зорилгын биелэлтийг ахиулах үүднээс дараахь чиглэлээр мэдээлэл авахаар хүсэлт гаргасан бусад талыг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг чармайна. Үүнд: a) шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр болон тэнцвэржүүлэгч усны менежменттэй холбогдуулан авсан техникийн арга хэмжээ; b) аливаа хяналт шинжилгээ, үнэлгээний хөтөлбөрийн үр дүнд тэнцвэржүүлэгч усны менежментийн үр ашгийн талаар хийсэн дүгнэлт. 7 дугаар зүйл Үзлэг хийх, гэрчилгээ олгох 1. Тал бүр өөрийн далбаан дор аялж байгаа, эсхүл удирдлагад нь үйл ажиллагаа явуулж буй үзлэгт хамрагдаж, гэрчилгээ авах шаардлагатай хөлөг онгоцыг хавсралтад дурдсан журмын дагуу үзлэгт оруулж, гэрчилгээжүүлнэ. 2. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон хавсралтын (с) хэсгийн дагуу арга хэмжээ авч буй аль нэг тал өөр нэг талын хөлөг онгоцонд нэмэлт үзлэг хийж, гэрчилгээ олгохыг шаардах ёсгүй ба тухайн хөлөг онгоцны захиргаа нь өөр нэг талаас ногдуулсан нэмэлт арга хэмжээний дагуу үзлэг хийж, гэрчилгээжүүлэх үүрэг хүлээхгүй. Ийм нэмэлт арга хэмжээг баталгаажуулж, хэрэгжүүлэх үүргийг тухайн арга хэмжээг авч буй тал хүлээх ба чингэхдээ хөлөг онгоцыг үндэслэлгүйгээр саатуулахгүй байвал зохино. 8 дугаар зүйл Зөрчил 1. Энэхүү конвенцийн шаардлагыг ямарваа нэгэн байдлаар зөрчихийг хориглох бөгөөд зөрчил хаана гарснаас үл хамааран хариуцлагын арга хэмжээг тухайн хөлөг онгоцны захиргааны хуулийн дагуу тодорхойлно. Хэрэв захиргаа зөрчил гарсан талаар мэдээлэл авсан бол хэргийг хянан шалгах ёстой ба мэдээлэл өгсөн талаас уг зөрчлийн талаар нэмэлт нотлох баримт гаргаж өгөхийг хүсч болно. Хэрэв захиргаа зөрчлийг хянан
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
шалгах ажиллагааг эхлүүлэхэд нотлох баримт хангалттай цугларсан гэж үзвэл тэрхүү ажиллагааг өөрийн хууль тогтоомжийн дагуу аль болох хурдан явуулна. Захиргаа авсан аливаа арга хэмжээнийхээ талаар зөрчлийг мэдээллэсэн тал болон Байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. Хэрэв захиргаа мэдээлэл хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаанд ямар нэг арга хэмжээ аваагүй бол зөрчлийг мэдээллэсэн талд тэр тухайгаа мэдэгдэнэ. 2. Энэхүү конвенцийн шаардлагыг аливаа нэг талын эрх зүйн тогтолцооны хүрээнд зөрчихийг хориглох бөгөөд хариуцлагын арга хэмжээг тухайн талын хууль тогтоомжийн дагуу тодорхойлно. Ийм зөрчил гарсан тохиолдолд тухайн тал нь: a) өөрийн хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх; эсхүл b) хөлөг онгоцны захиргаанд зөрчил гарсан тухай мэдээлж, өөрт байгаа нотлох баримтыг гаргаж өгнө. 3. Конвенцийг дахин зөрчих явдал гарахаас сэргийлэх зорилтын хүрээнд, энэхүү зүйлийн дагуу аль нэг талын хууль тогтоомжийн дагуу оногдуулах хариуцлагын арга хэмжээ нь тухайн зөрчлийн хэр хэмжээнд тохирсон байвал зохино. 9 дүгээр зүйл Хөлөг онгоцонд үзлэг, шалгалт хийх 1. Энэхүү конвенц үйлчлэх хөлөг онгоцонд өөр нэг талын аливаа боомт, эсхүл оффшор зогсоолд тухайн талаас бүрэн эрх олгогдсон ажилтан уг хөлөг онгоц энэхүү конвенцийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор үзлэг, шалгалт хийж болно. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд аливаа үзлэг, шалгалт нь дор дурдсан зүйлээр хязгаарлагдана. Үүнд: a) тавцан дээр хүчин төгөлдөр гэрчилгээ байгаа эсэхийг шалгаж баталгаажуулах, хэрэв хүчинтэй байвал гэрчилгээг хүлээн зөвшөөрөх; b) тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтрийг шалгах; c) Байгууллагаас боловсруулсан удирдамжийн дагуу хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч уснаас дээж авах. Чингэхдээ, дээжийг шинжлэхэд хугацаа шаардагдахаар байгаа нь хөлөг онгоц үйл ажиллагаагаа явуулах, хөдлөх, эсхүл аялалд гарахыг шалтгаангүйгээр саатуулах үндэслэл болохгүй. 2. Хэрэв хөлөг онгоц хүчин төгөлдөр гэрчилгээгүй, эсхүл дор дурдсан нөхцөл байдал үүссэн гэх тодорхой үндэслэл байгаа бол нарийвчилсан үзлэг, шалгалт хийж болно. Үүнд: a) хөлөг онгоц, эсхүл түүний тоног төхөөрөмжийн нөхцөл байдал гэрчилгээн дээр заасан үзүүлэлттэй бодитой нийцэхгүй байвал; b) ахмад, эсхүл хөлгийн багийн гишүүд тэнцвэржүүлэгч усны менежменттэй холбоотойгоор тавцан дээр хэрэгжүүлэх үндсэн гол үйл ажиллагааг мэдэхгүй байх, эсхүл ийм үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй бол. 3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд үзлэг, шалгалт хийж байгаа тал нь хөлөг онгоц хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялагт аюул занал учруулахгүйгээр тэнцвэржүүлэгч усыг юүлэх боломжтой болох хүртэл уг усыг юүлүүлэхгүй байх арга хэмжээ авна. 10 дугаар зүйл Зөрчлийг илрүүлэх болон хөлөг онгоцонд хяналт тавих 1. Талууд энэхүү конвенцийг зөрчсөн үйлдлийг илрүүлэх болон конвенцийн заалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана. 2. Хэрэв хөлөг онгоц энэхүү конвенцийг зөрчсөн нь тогтоогдвол далбаагаа мандуулах эрх олгосон тал, эсхүл уг хөлөг онгоцны үйл ажиллагаа явуулж байгаа боомт, эсхүл оффшор зогсоолыг эзэмшигч тал 8 дугаар зүйлд заасан аливаа хариуцлагын арга хэмжээ, эсхүл 9 дүгээр зүйлд тодорхойлсон арга хэмжээнээс гадна хөлөг онгоцонд сануулга өгөх, саатуулах, эсхүл гаргах зэрэг арга хэмжээ авч болно. Гэхдээ тухайн хөлөг онгоцны үйл ажиллагаа явуулж байгаа боомт, эсхүл оффшор зогсоолыг эзэмшигч тал хэрэв хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялагт аюул занал
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
учруулахааргүй бол хөлөг онгоцонд тэнцвэржүүлэгч усаа юүлэх, эсхүл хамгийн ойрын засвар үйлчилгээний талбай, эсхүл хүлээн авах хэрэгсэл бүхий газарт хүрэхэд нь зориулж боомт, эсхүл оффшор зогсоолыг орхин явах зөвшөөрлийг олгож болно. 3. Хэрэв 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (c) хэсэгт заасны дагуу авсан дээжээр, эсхүл бусад боомт, эсхүл оффшор зогсоолоос ирүүлсэн мэдээллээр хөлөг онгоц хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялагт аюул занал учруулж байгаа нь илэрсэн бол уг хөлөг онгоцны үйл ажиллагаа явуулж буй усан бүсийг эзэмшигч тал тэрхүү аюул занал арилах хүртэл хөлөг онгоцыг тэнцвэржүүлэгч усаа юүлэхийг хориглоно. 4. Түүнчлэн, аль нэг тал өөр нэг талаас аливаа хөлөг онгоцыг шалгуулах тухай хүсэлтийг уг хөлөг онгоц энэхүү конвенцийн заалтыг зөрчсөн буюу зөрчиж байгааг хангалттай нотлох баримтын хамт хүлээж авсан бол тухайн хөлөг онгоц өөрийнх нь харьяаллын боомт, эсхүл оффшор зогсоолд орж ирэх үед үзлэг, шалгалт хийж болно. Тэрхүү үзлэг, шалгалтын дүнг хүсэлт гаргасан тал болон тухайн хөлөг онгоцны захиргааны эрх бүхий байгууллагад холбогдох арга хэмжээг авахуулахаар тус тус хүргүүлнэ. 11 дүгээр зүйл Хяналтын арга хэмжээний тухай мэдэгдэх 1. Хэрэв 9, 10 дугаар зүйлийн дагуу хийсэн үзлэг, шалгалтаар хөлөг онгоц энэ конвенцийн шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хөлөг онгоцонд тэр тухай мэдэгдэнэ. Шалгалтын дүнг зөрчлийн талаарх аливаа нотлох баримтын хамт захиргаанд хүргүүлнэ. 2. Хэрэв 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, эсхүл 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу аливаа арга хэмжээ авсан тохиолдолд, тэрхүү арга хэмжээг авсан ажилтан тухайн хөлөг онгоцны захиргаанд, хэрэв энэ нь боломжгүй бол хөлөг онгоцны харьяалах консулын буюу дипломат төлөөлөгчийн газарт тухайн арга хэмжээг зайлшгүй авах болсон бүхий л нөхцөл байдлын талаар бичгээр мэдэгдэнэ. Түүнчлэн, гэрчилгээ олгох чиг үүрэг бүхий эрх бүхий байгууллагад энэ тухай мөн адил мэдэгдэнэ. 3. Тухайн боомтын улсын эрх бүхий байгууллага нь хэрэв 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, 10 дугаар зүйлийн 2 эсхүл 3 дахь тодорхойлсон арга хэмжээг авах боломжгүй, эсхүл хөлөг онгоц дараагийн боомт руу хөдлөх зөвшөөрөл авсан байвал зөрчлийн талаарх бүхий л мэдээллийг 2 дахь хэсэгт дурдсан талуудаас гадна хөлөг онгоцны зогсох дараагийн боомтод мөн мэдэгдэнэ. 12 дугаар зүйл Хөлөг онгоцыг шалтгаангүйгээр саатуулах 1. Энэхүү конвенцийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 9 дэх хэсэг эсхүл 10 дугаар зүйлийн хүрээнд хөлөг онгоцыг шалтгаангүйгээр саатуулах, эсхүл удаахаас зайлсхийх зорилгоор боломжтой бүхий л талаар хүчин чармайлт гаргавал зохино. 2. Хэрэв 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 9 дэх хэсэг эсхүл 10 дугаар зүйлийн хүрээнд хөлөг онгоцыг шалтгаангүйгээр саатуулсан, эсхүл удаасан бол хөлөг онгоц учирсан аливаа алдагдал, хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. 13 дугаар зүйл Техникийн тусламж, хамтын ажиллагаа болон бүс нутгийн хамтын ажиллагаа
1. Талууд хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн талаар техникийн тусламж хүссэн талуудад тухайн тохиолдлоос хамааруулан шууд, эсхүл байгууллага болон бусад олон улсын байгууллагаар дамжуулан дараахь дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд: a) ажилтан сургах;
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
b) тусгай технологи, тоног төхөөрөмж, хэрэгсэл бий болгох; c) хамтарсан судалгаа, хөгжлийн хөтөлбөр санаачилж хэрэгжүүлэх; d) энэ конвенц болон түүнтэй холбоотойгоор Байгууллагаас боловсруулсан удирдамжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн бусад арга хэмжээ авах. 2. Талууд өөрийн дотоодын хууль тогтоомж, бодлогын хүрээнд хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн талаар технологи дамжуулах талаар идэвхтэй хамтран ажиллана. 3. Энэхүү конвенцийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд, тодорхой газар зүйн бүсийн хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялгийг хамгаалах нийтлэг ашиг сонирхол бүхий, ялангуяа хаалттай болон хагас нээлттэй тэнгисээр хиллэж буй талууд тухайн бүс нутгийн онцлогийг харгалзан, энэхүү конвенцтой нийцсэн бүс нутгийн хэлэлцээр байгуулах зэрэг замаар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чармайна. Талууд үйл ажиллагаагаа харилцан уялдаатай явуулах үүднээс бүс нутгийн хэлэлцээрт нэгдэн орсон талуудтай хамтран ажиллахыг эрмэлзэнэ. 14 дүгээр зүйл Мэдээлэл хүргүүлэх 1. Тал бүр Байгууллагад дор дурдсан мэдээллийг хүргүүлэх ба шаардлагатай үед бусад талд тэрхүү мэдээллийг авах боломжийг олгоно: a) тэнцвэржүүлэгч усны менежменттэй холбоотой аливаа шаардлага болон журам, үүний дотор энэ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн хууль, журам болон удирдамж; b) тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг хүрээлэн буй орчинд аюулгүйгээр хаяхад зориулагдсан аливаа хүлээн авах хэрэгсэл бий эсэх, түүний байршил; c) хавсралтын A-3, B-4 дүгээр журамд заасан шалтгаан нөхцөлийн улмаас энэхүү конвенцийн заалтыг дагаж мөрдөх боломжгүй хөлөг онгоцноос мэдээлэл гаргуулан авахтай холбоотой аливаа шаардлага. 2. Байгууллага энэ зүйлийн дагуу мэдээлэл хүлээн авсан талаар талуудад мэдэгдэх бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b), (c) хэсгийн дагуу ирүүлсэн аливаа мэдээллийг бүх талд хүргүүлнэ. 15 дугаар зүйл Маргаан шийдвэрлэх Талууд энэхүү конвенцийг тайлбарлах, эсхүл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тэдгээрийн хооронд үүссэн аливаа маргааныг хэлэлцээ хийх, лавлагаа авах, зуучлах, эвлэрүүлэх, арбитр, шүүхээр шийдвэрлүүлэх, бүс нутгийн байгууллага, эсхүл механизмыг ашиглах, эсхүл талуудын сонгосон бусад энхийн аргаар шийдвэрлэнэ. 16 дугаар зүйл Олон улсын эрх зүй болон бусад хэлэлцээртэй харилцан хамаарах нь Энэхүү конвенцийн аль ч заалт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далайн эрх зүйн тухай конвенцид тусгалаа олсон олон улсын заншлын эрх зүйн дагуу аливаа улсын хүлээх эрх, үүргийг хөндөхгүй. 17 дугаар зүйл Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох 1. Энэхүү конвенц нь аливаа улс Байгууллагын төв байранд 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2005 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байх ба түүнээс хойш аливаа улс нэгдэн ороход нээлттэй байна.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2. Улс бүр дараахь замаар конвенцид оролцогч тал болж болно. Үүнд: a) дараа соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах шаардлагагүйгээр гарын үсэг зурах; b) дараа соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахаар гарын үсэг зурах, улмаар соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах; c) нэгдэн орох. 3. Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн ороход тэр тухай батламж жуух бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар хүчин төгөлдөр болно. 4. Хэрэв улс нь энэхүү конвенцоор зохицуулсан асуудлыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн өөр тогтолцоо бүхий хоёр буюу түүнээс дээш нутаг дэвсгэрийн нэгжээс бүрдэж байвал конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох үедээ энэ конвенц түүний бүх нутаг дэвсгэрийн нэгж, эсхүл зөвхөн нэг буюу хэд хэдэн газар нэгжид үйлчлэх тухай зарлаж болох ба өөр мэдэгдэл гаргах замаар энэ мэдэгдлээ хэдийд ч өөрчилж болно. 5. Ийм аливаа мэдэгдлийг Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр хүргүүлэх ба мэдэгдэлд энэхүү конвенц үйлчлэх нутаг дэвсгэрийн нэгжийн тухай тодорхой заана. 18 дугаар зүйл Хүчин төгөлдөр болох 1. Энэхүү конвенц нь дэлхийн худалдааны далайн тээврийн бохир даацын 35-аас доошгүй хувийг бүрдүүлэх худалдааны хөлөг онгоц бүхий 30-аас доошгүй улс дараа соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах шаардлагагүйгээр гарын үсэг зурсан, эсхүл 17 дугаар зүйлийн дагуу соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 12 сарын дараа хүчин төгөлдөр болно. 2. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдсэний дараа хэдий боловч түүнийг хүчин төгөлдөр болохоос өмнө конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай батламж жуух бичгээ хадгалуулсан улсын хувьд конвенц түүний хүчин төгөлдөр болох өдөр буюу эсхүл батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 3 сарын дараахь өдрийн аль сүүлд тохиох өдөр хүчин төгөлдөр болно. 3. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хадгалуулсан соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох тухай аливаа батламж жуух бичиг нь тийнхүү хадгалуулсан өдрөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно. 4. Энэхүү конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 19 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн зөвшөөрсөн өдрөөс хойш хадгалуулах соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох тухай аливаа батламж жуух бичиг нь нэмэлт, өөрчлөлт оруулсан конвенцид хамаарна. 19 дүгээр зүйл Нэмэлт, өөрчлөлт 1. Энэхүү конвенцид дор дурдсан хэсэгт заасан аль нэг журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно. 2. Нэмэлт, өөрчлөлтийг Байгууллагаар хэлэлцсэний дараа: a) аль ч тал энэхүү конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх бөгөөд тэрээр үүнийг бусад оролцогч тал болон Байгууллагын гишүүдэд түүнийг хэлэлцэхээс хамгийн багадаа 6 сарын өмнө тараах; b) дээр дурдсаны дагуу санаачилж, тараасан нэмэлт, өөрчлөлтийг Хороогоор хэлэлцүүлнэ. Талууд Байгууллагын гишүүн мөн эсэхээс үл хамааран нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэх, батлах хорооны хуралдаанд оролцох эрхтэй;
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
c) нэмэлт, өөрчлөлтийг хорооны хуралдаанд оролцож, санал өгч буй талуудын 2/3 олонхийн саналаар батлах. Чингэхдээ санал хураах үед талуудын хамгийн багадаа 1/3 нь санал хураалтад оролцсон байвал зохино; d) Ерөнхий нарийн бичгийн дарга (c) дэд хэсгийн дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор талуудад хүргүүлэх. e) Дараахь тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Үүнд: i) талуудын 2/3 нь энэхүү конвенцийн зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн өдрөөс тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөгдсөнд; ii) хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тийнхүү батлагдсан өдрөөс хойш 12 сарын хугацаа өнгөрсний дараа, эсхүл Хорооноос тогтоосон өдөр хүлээн зөвшөөрөгдсөнд тооцох. Гэвч хэрвээ тэрхүү өдрийн байдлаар талуудын 1/3-ээс дээш хэсэг нь уг нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүйд тооцно; f) Нэмэлт, өөрчлөлт нь дор дурдсан нөхцөлийн дагуу хүчин төгөлдөр болно. Үүнд: i) энэхүү конвенцийн зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн талуудын хувьд тухайн нэмэлт, өөрчлөлтийг (e)(i) дэд хэсгийн дагуу хүлээн зөвшөөрсөнд тооцсон өдрөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болох. ii) хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлт нь дор дурдсанаас бусад бүх талын хувьд тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцсон өдрөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болох. Үүнд: 1) (e)(ii) дэд хэсгийн дагуу нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд түүнийгээ буцаан аваагүй; 2) нэмэлт өөрчлөлт нь тухайн талын хувьд гагцхүү түүнийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа мэдэгдсэний дараа хүчин төгөлдөр болохыг Ерөнхий нарийн бичгийн даргад нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө мэдэгдсэн. g) i) (f)(ii)(1) дэд хэсгийн дагуу нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн тал нь уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад хожим мэдэгдэж болно. Ийм талын хувьд нэмэлт, өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдсэн өдрөөс хойш 6 сарын дараа, эсхүл нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрийн аль сүүлд тохиох өдөр хүчин төгөлдөр болно. ii) Хэрэв f) (ii)(2) дэд хэсгийн дагуу мэдэгдэл гаргасан тал нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа Ерөнхии нарийн бичгийн даргад мэдэгдсэн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлт нь тухайн талын хувьд тийнхүү хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдсэн өдрөөс хойш 6 сарын дараа, эсхүл нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрийн аль сүүлд тохиох өдөр хүчин төгөлдөр болно. 3. Бага хурлаас нэмэлт, өөрчлөлт оруулахад: а) талуудын 1/3-ээс доошгүйн дэмжлэг авсан аль нэг талын хүсэлтээр Байгууллага нь энэхүү конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр талуудын бага хурлыг зарлан хуралдуулах; b) Ерөнхий нарийн бичгийн дарга нь бага хуралд оролцож, санал өгсөн талуудын 2/3 буюу олонхийн саналаар баталсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор бүх талд хүргүүлнэ; c) бага хурлаас өөрөөр шийдвэрлээгүй бол нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөгдсөнд тооцох бөгөөд энэ нь 2(e) болон (f) дэд хэсэгт заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно. 4. Хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй аливаа талыг зөвхөн тухайн нэмэлт, өөрчлөлтөд оролцогч бус тал гэж үзнэ.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
5. Энэ зүйлийн дагуу гаргах аливаа мэдэгдлийг бичгээр үйлдэж Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ. 6. Ерөнхий нарийн бичгийн дарга нь талууд болон Байгууллагын гишүүдэд дараахь зүйлийг мэдэгдэнэ. Үүнд: a) хүчин төгөлдөр болсон аливаа нэмэлт, өөрчлөлт, түүний нийт болон тухайн нэг талын хувьд хүчин төгөлдөр болох өдөр; b) энэ зүйлийн дагуу гаргасан аливаа мэдэгдэл. 20 дугаар зүйл Цуцлах 1. Аль нэг тал энэхүү конвенцийг тухайн талын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дараа хэдийд ч цуцалж болно. 2. Цуцлах тухай мэдэгдлийг бичгээр үйлдэж конвенцийн эх хадгалагчид хүргүүлэх ба энэ нь эх хадгалагч түүнийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа, эсхүл тухайн мэдэгдэлд заасан түүнээс хойш тогтоосон өдөр хүчинтэй болно. 21 дүгээр зүйл Эх хадгалагч 1. Энэхүү конвенцийн эхийг Ерөнхий нарийн бичгийн дарга хадгалах бөгөөд тэрээр конвенцийн баталгаат хувийг конвенцид гарын үсэг зурсан, эсхүл нэгдэн орсон бүх улсад хүргүүлнэ. 2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь энэхүү конвенцийн бусад хэсэгт заасан чиг үүргээс гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: a) энэхүү конвенцид гарын үсэг зурсан, эсхүл нэгдэн орсон бүх улсад дараахь зүйлийг мэдээлнэ. Үүнд: i) шинээр гарын үсэг зурсан, эсхүл соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, нэгдэн орсон тухай батламж жуух бичиг хадгалуулсан тухай мэдээлэл, огноо; ii) энэ конвенц хүчин төгөлдөр болох өдөр; iii) конвенцийг цуцлах тухай мэдэгдэл хадгалуулсан тухай мэдээлэл, мэдэгдлийг хүлээн авсан болон цуцлалт хүчинтэй болох өдөр. b) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон даруйд конвенцийн бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, хэвлүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ. 22 дугаар зүйл Хэл Энэхүү конвенцийг араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр нэг эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй байна. Үүнийг нотлон, тус тусын Засгийн газраас зохих ёсоор эрх олгогдсон төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурав. Хоёр мянга дөрвөн оны хоёр дугаар сарын арван гуравны өдөр Лондон хотноо үйлдэв.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
ХАВСРАЛТ ХӨЛӨГ ОНГОЦНЫ ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УС БОЛОН ҮЛДЭГДЭЛ ТУНАДАСНЫ ХЯНАЛТ БА МЕНЕЖМЕНТИЙН ЖУРАМ А ХЭСЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ Журам А-1 Нэр томьёо Энэхүү Хавсралтын зорилгоор: 1. “хугацаа дуусах ойн өдөр” гэж жил бүрийн гэрчилгээний хугацаа дуусах огноотой давхцах сар, өдрийг;. 2. “тэнцвэржүүлэгч усны багтаамж” гэж хөлөг онгоцон дээр тэнцвэржүүлэгч усыг тээвэрлэх, савлах, эсхүл юүлэх зориулалтаар ашигладаг аливаа усны сав, талбай, эсхүл тасалгааны нийт эзлэхүүний багтаамжийг: Үүнд тэнцвэржүүлэгч усыг тээвэрлэх зориулалтаар төлөвлөсөн төрөл бүрийн зориулалттай сав, талбай, эсхүл тасалгаа хамаарна; 3. “аж ахуй нэгж” гэж хөлөг онгоц эзэмшигч, эсхүл түүнээс хөлөг онгоцны үйл ажиллагаа явуулах үүрэг хариуцлагыг шилжүүлж авсан бөгөөд тэр дагуу Олон улсын аюулгүй ажиллагааны менежментийн дүрэмд заасан бүхий л үүрэг, хариуцлагыг хүлээж авахыг зөвшөөрсөн менежер, хөлөг онгоцыг дангаар түрээслэгч зэрэг аливаа бусад хувь хүн, эсхүл Байгууллагыг ; 4. “баригдсан” гэж хөлөг онгоцны хувьд барилга угсралтын дараахь үе шатыг илэрхийлнэ. Үүнд: 1) хитэгийг давхарласан, хөлөг онгоцны угсралтын ажил эхэлсэн 2) тодорхой загвар хийцтэй хөлөг онгоцны барилга угсралтын ажил эхэлсэн; 3) хөлөг онгоцны бүх бүтцийн материалын тооцоот жингийн дор хаяж 50 тонн, эсхүл 1 хувьтай тэнцэх (аль багийг нь харгалзана) жин бүхий хэсгийг угсрах ажил эхэлсэн; 4) хөлөг онгоцонд томоохон засвар өөрчлөлт хийсэн; 5. “томоохон засвар өөрчлөлт” гэж хөлөг онгоцыг дараахь байдлаар өөрчлөхийг хэлнэ. Үүнд: 1) тэнцвэржүүлэгч ус тээвэрлэх багтаамжийг нь 15 буюу түүнээс дээш хувиар өөрчлөх; 2) хөлөг онгоцны төрлийг өөрчлөх; 3) захиргааны дүгнэлтээр, тухайн засвар өөрчлөлтийг хийснээр хөлөг онгоцны насжилтыг 10 буюу түүнээс дээш жилээр уртасгах бололцоотой; 4) засвар өөрчлөлт нь хөлөг онгоцны бүрэлдэхүүн хэсгийг солихоос илүүтэй тэнцвэржүүлэгч усны системийг өөрчлөхөд чиглэсэн. D-1 журмын дагуу хийсэн хөлөг онгоцны засвар өөрчлөлтийг энэ хавсралтын хүрээнд томоохон засвар өөрчлөлтөд тооцохгүй; 6. “хамгийн ойр газраас” гэж тухайн газар нутгийн нутаг дэвсгэрийн усыг олон улсын эрх зүйн дагуу тогтооход баримтлах эргийн усны шугамыг хэлэх бөгөөд харин энэхүү конвенцийн зорилгоор Австралийн зүүн хойд эргийн хувьд “хамгийн ойр газраас” гэдэгт Австралийн эрэг дээрх тодорхой цэгээс дараахь хэмжээсээр татсан шугамыг ойлгоно. Үүнд: Өргөрөгийн 11000’ S, уртрагийн 142008’ E Өргөрөгийн 10035’ S, уртрагийн 141055’ E хүртэл, түүнээс Өргөрөгийн 10000’ S, уртрагийн 142000’ E хүртэл, түүнээс Өргөрөгийн 9010’ S, уртрагийн 143052’ E хүртэл, түүнээс Өргөрөгийн 9000’ S, уртрагийн 144030’ E хүртэл, түүнээс Өргөрөгийн 10041’ S, уртрагийн 145000’ E хүртэл, түүнээс Өргөрөгийн 13000’ S, уртрагийн 145000’ E хүртэл, түүнээс
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Өргөрөгийн 15000’ S, уртрагийн 146000’ E хүртэл, түүнээс Өргөрөгийн 17030’ S, уртрагийн 147000’ E хүртэл, түүнээс Өргөрөгийн 21000’ S, уртрагийн 152055’ E хүртэл, түүнээс Өргөрөгийн 24030’ S, уртрагийн 154000’ E хүртэл, түүнээс Австралийн эрэг дээрх өргөрөгийн 24042’ S, уртрагийн 153015 E-т орших цэг хүртэл; 7. “идэвхтэй бодис” гэж усны хор хөнөөлтэй организм ба патогенийн эсрэг ерөнхий, эсхүл тодорхой үйлдэл үзүүлэх вирус, мөөгөнцөр зэрэг бодис буюу организмыг хэлнэ. Журам А-2 Ерөнхий үйлчлэл Хэрэв тухайн нэг хэсэгт өөрөөр тусгайлан заагаагүй бол, тэнцвэржүүлэгч усыг юүлэх ажиллагааг энэ хавсралтад заасны дагуу зөвхөн тэнцвэржүүлэгч усны менежментийн дагуу гүйцэтгэнэ. Журам А-3 Онцгой тохиолдол B-3 журмын шаардлага, эсхүл 2.3 дугаар зүйл болон С хэсгийн дагуу аль нэг талын баталсан аливаа арга хэмжээ нь дараахь тохиолдолд үйлчлэхгүй. Үүнд: 1. онцгой байдлын үед хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангахын тулд, эсхүл далайд хүний амь нас аврах зорилгоор тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг соруулж авах, эсхүл юүлэхэд; 2. хөлөг онгоц, эсхүл түүний тоног төхөөрөмж эвдэрч гэмтсэнээс үүдэн тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадас ослын үед орж ирэх, эсхүл юүлэхэд. Чингэхдээ: 1) усыг юүлэхээс сэргийлэх, түүнийг багасгах зорилгоор эвдрэл гэмтэл гарах, түүнийг илрүүлэх, эсхүл усыг юүлэхээс өмнө болон дараа нь боломжтой бүх сэргийлэх арга хэмжээг авсан байх; 2) эзэмшигч, аж ахуйн нэгж, эсхүл хариуцаж байгаа ажилтан санаатайгаар буюу хайхрамжгүйгээр хохирол учруулснаас бусад тохиолдол хамаарна. 3) хөлөг онгоц бохирдуулах осол гаргахаас зайлсхийх, эсхүл түүнийг багасгах зорилгоор тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг соруулах болон юүлэхэд; 4) нэг ижил тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг их далайд соруулж авах болон юүлэхэд; 5) хөлөг онгоцноос тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг анх соруулсан газарт юүлэхэд. Чингэхдээ тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг өөр газраас авсан, хяналт хийгээгүй тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадастай холиогүй байвал зохино. Хэрэв ус холилдсон бол өөр газраас авсан тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадаст энэ хавсралтын дагуу Тэнцвэржүүлэгч усны менежментийг хэрэгжүүлнэ. Журам А-4 Чөлөөлөлт 1. Аль нэг тал, эсхүл талууд нь тэдгээрийн харьяаллын усан бүсэд энэхүү конвенцид дурдсан чөлөөлөлтөөс гадна B-3, эсхүл C-1 журмын шаардлагыг дагаж мөрдөхөөс мөн чөлөөлж болох бөгөөд энэ нь зөвхөн дараахь нөхцөлөөр үйлчилнэ. Үүнд: 1) тодорхой боомт, эсхүл байршлын хооронд нэг буюу олон удаагийн аялал хийх хөлөг онгоцууд, эсхүл зөвхөн тодорхой боомт, эсхүл байршлын хооронд үйл ажиллагаа явуулдаг хөлөг онгоцыг тухайн шаардлагаас чөлөөлөх;
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2) чөлөөлөлт нь 5 жилээс дээшгүй хугацаанд хүчинтэй байх ба явц дунд завсрын хяналт хийх; 3) 1.1 дэх хэсэгт тодорхойлсон боомт, эсхүл байршлаас бусад газарт тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг хооронд нь хольдоггүй хөлөг онгоцыг чөлөөлөх; 4) Байгууллагаас гаргасан эрсдэлийн үнэлгээний удирдамжид үндэслэн чөлөөлөх. 2. 1 дэх хэсгийн дагуу олгосон чөлөөлөлт нь Байгууллагад тэр тухай мэдээллэж, талуудад холбогдох мэдээллийг тараах хүртэл хүчинтэй бус байна. 3. Энэ журмын дагуу олгосон аливаа чөлөөлөлт нь хөрш зэргэлдээ буюу бусад улсын хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялгийг сүйтгэх, эсхүл хор хохирол учруулах ёсгүй. Тухайн нэг тал чөлөөлөлтийн арга хэмжээ нь аль нэг улсад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл тус улстай үүссэн аливаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвлөлдөнө. 4. Энэ журмын дагуу олгосон аливаа чөлөөлөлтийн талаар тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ. Журам A-5 Дүйцүүлэн биелүүлэх Захиргаа нь 50 метрээс доош урттай, хамгийн ихдээ 8 куб метр тэнцвэржүүлэгч усны багтаамжтай, зөвхөн амралт, эсхүл тэмцээний зориулалттай зугаалгын онгоц, эсхүл үндсэнд нь эрэн хайх ба авран хамгаалах ажилд ашигладаг онгоцны энэ хавсралтад заасан шаардлагыг дүйцүүлэн хэрэглэх жишиг түвшинг Байгууллагаас гаргасан удирдамжийг харгалзан тогтооно. B ХЭСЭГ. ХӨЛӨГ ОНГОЦНЫ МЕНЕЖМЕНТ БА ХЯНАЛТЫН ШААРДЛАГА Журам B-1 Тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөө Хөлөг онгоц бүр тавцан дээр тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ. Захиргаа Байгууллагаас гаргасан удирдамжийг харгалзан уг төлөвлөгөөг батална. Тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөө нь хөлөг онгоц бүрийн онцлогт нийцсэн байх ба түүнд наад зах нь дараахь зүйлийг тусгасан байна. Үүнд: 1. энэхүү конвенцоор шаардсан тэнцвэржүүлэгч усны менежментэд хамаарах хөлөг онгоцны болон багийн гишүүдийн аюулгүй ажиллагааны журмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл; 2. энэхүү конвенцид заасан тэнцвэржүүлэгч усны менежментийн шаардлага болон хавсарга жишгийг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний тухай дэлгэрэнгүй тайлбар; 3. 1) далайд болон 2) эрэг дээр үлдэгдэл тунадасыг зайлуулах нарийвчилсан ажиллагааны журам; 4. хөлөг онгоцны тавцан дээр хэрэгжүүлэх тэнцвэржүүлэгч усны менежментэд далайд ус юүлэх асуудлыг багтаасан байвал тухайн усыг юүлэх нутаг дэвсгэрийн эзэн улсын эрх бүхий байгууллагатай дээрх менежментийг уялдуулан зохицуулах журам; 5. төлөвлөгөө зохих ёсоор хэрэгжиж байгаа эсэхийг хянаж баталгаажуулах үүрэг бүхий ажилтныг тавцан дээр томилох; 6. энэхүү конвенцид заасны дагуу хөлөг онгоцны үйл ажиллагаагаа тайлагнах үүрэг хариуцлагын тухай тусгах; 7. хөлөг онгоцны ажлын хэлээр үйлдсэн байх. Хэрэв англи, франц, эсхүл испани хэлээс өөр хэл ашигласан бол эдгээрийн аль нэг хэл рүү хөрвүүлсэн орчуулгыг хавсаргах.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Журам B-2 Тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэр 1. Хөлөг онгоц бүр тавцан дээрээ тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэр хөтлөх ба энэ нь цахим бичлэгийн систем хэлбэртэй, аль эсхүл өөр бусад бүртгэлийн дэвтэр, эсхүл системтэй нэгтгэх боломжтой байж болно. Бүртгэлийн дэвтэрт наад зах нь Хавсралт II–т тодорхойлсон мэдээллийг тусгана. 2. Тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтрийг түүнд хамгийн сүүлийн тэмдэглэгээ хийснээс хойш хамгийн багадаа 2 жилийн турш хөлөг онгоцны тавцан дээр хадгалах бөгөөд түүний дараа компанийн хяналтанд хамгийн багадаа 3 жил хадгална. 3. Тэнцвэржүүлэгч усыг A-3, А-4, эсхүл B-3.6 журмын дагуу, эсхүл энэхүү конвенцоор чөлөөлсөнөөс бусад ослын буюу онцгой нөхцөл байдлын улмаас юүлэх болсон тохиолдолд тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэрт ус юүлэх болсон шалтгаан, нөхцөл байдлын тухай тэмдэглэл үйлдэнэ. 4. Тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтрийг шаардлагатай бүх тохиолдолд үзлэгт бэлэн байлгах ба хөлгийн баггүй чирэгдэгч онгоцны хувьд түүнийг чирэгч хөлөг онгоцон дээр хадгалж болно. 5. Тэнцвэржүүлэгч устай холбоотой аливаа ажиллагаа бүрийг хойшлуулалгүй тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ. Оруулсан тэмдэглэгээ бүрт тухайн ажиллагааг хариуцсан ажилтан, харин гүйцэд бөглөсөн хуудас бүрт хөлгийн ахмад гарын үсэг зурна. Тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэр дэх тэмдэглэлийг хөлөг онгоцны ажлын хэлээр бичнэ. Хэрэв англи, франц, эсхүл испани хэлээс өөр хэл ашигласан бол эдгээр хэлний аль нэг рүү хөрвүүлсэн орчуулгыг хавсаргасан байна. Хэрэв тэмдэглэлийг үйлдэхдээ хөлөг онгоцонд далбааг нь мандуулах эрх олгосон улсын үндэсний албан ёсны хэлийг мөн ашигласан бол энэ нь маргаан, зөрүү гарсан тохиолдолд давуу хүчинтэй байна. 6. Тухайн нэг талаас бүрэн эрх олгогдсон ажилтан энэ журам үйлчлэх аливаа хөлөг онгоцны тавцан дээрх тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтрийг уг хөлөг онгоцыг өөрийн боомт, эсхүл офшор зогсоолд байхад нь шалгаж болох бөгөөд аливаа тэмдэглэлийн хуулбарлан авч, уг хуулбар үнэн зөв болохыг баталгаажуулахыг хөлгийн ахмадаас хүсч болно. Ингэж баталгаажуулсан хуулбар нь аливаа шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн тэмдэглэлд дурдсан баримтыг нотлох нотолгоо болно. Тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтрийг шалгах, баталгаат хуулбарыг авах ажиллагааг тухайн хөлөг онгоцыг шалтгаангүйгээр саатуулахгүйгээр аль болох шуурхай явуулна. Журам B-3 Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч усны менежмент 1. 2009 оноос өмнө үйлдвэрлэсэн: 1) 1500-аас 5000 куб метрийн тэнцвэржүүлэгч усны багтаамжтай хөлөг онгоц 2014 он хүртэл наад зах нь D-1, эсхүл D-2 журамд заасан стандарттай нийцсэн, түүнээс хойш дор хаяж D-2 журмын стандартыг хангасан Тэнцвэржүүлэгч усны менежментийг хэрэгжүүлэх; 2) 1500 куб метрээс бага, эсхүл 5000 куб метрээс дээш тэнцвэржүүлэгч усны багтаамжтай хөлөг онгоц 2016 он хүртэл наад зах нь D-1, эсхүл D-2 журамд заасан стандарттай нийцсэн, түүнээс хойш дор хаяж D-2 журмын стандартыг хангасан тэнцвэржүүлэгч усны менежментийг хэрэгжүүлнэ. 2. 1 дэх хэсэгт заасан журам үйлчлэх хөлөг онгоц уг дэд хэсгийн шаардлагыг түүнд анхны завсрын, эсхүл шинэчилсэн үзлэг хийхээс өмнө биелүүлсэн байвал зохино. Анхны завсрын буюу шинэчилсэн үзлэгийг тухайн хөлөг онгоцыг холбогдох стандартын дагуу үйлдвэрлэсэн жилийн удаах ойн өдрөөс хойш явуулна. 3. 2009 онд болон түүнээс хойш үйлдвэрлэсэн, 5000 куб метрээс дээш тэнцвэржүүлэгч усны багтаамжтай хөлөг онгоц наад зах нь D-2 журамд заасан стандарттай нийцсэн тэнцвэржүүлэгч усны менежментийг хэрэгжүүлнэ.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
4. 2009 онд болон түүнээс хойш 2012 он хүртэл үйлдвэрлэсэн, 5000 куб метр буюу түүнээс дээш тэнцвэржүүлэгч усны багтаамжтай хөлөг онгоц тэнцвэржүүлэгч усны менежментийг 1.2 дахь хэсгийн дагуу хэрэгжүүлнэ. 5. 2012 онд болон түүнээс хойш үйлдвэрлэсэн, 5000 куб метр буюу түүнээс дээш тэнцвэржүүлэгч усны багтаамжтай хөлөг онгоц тэнцвэржүүлэгч усны менежментийг наад зах нь D-2 журамд заасан стандарттай нийцүүлэн хэрэгжүүлнэ. 6. Энэ журмын шаардлага нь Байгууллагаас гаргасан удирдамжийг харгалзан зохион бүтээсэн тэнцвэржүүлэгч ус хүлээн авах хэрэгсэлд усаа юүлэх хөлөг онгоцонд хамаарахгүй. 7. Тэнцвэржүүлэгч усны менежментийн бусад аргыг 1-ээс 5 дахь хэсэгт тодорхойлсон шаардлагын хувилбар байдлаар хүлээн зөвшөөрч болох ба чингэхдээ эдгээр арга нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялгийг адил түвшинд хамгаалахад чиглэсэн байхын дээр зарчимын хувьд хороогоор батлагдсан байвал зохино. Журам B-4 Тэнцвэржүүлэгч ус солих 1. D-1 журмын стандартыг хангах үүднээс тэнцвэржүүлэгч усаа сольж буй хөлөг онгоц: 1) Байгууллагаас гаргасан удирдамжийг харгалзан аль боломжтой үедээ тэнцвэржүүлэгч усыг ойролцоох эх газраас дор хаяж далайн 200 милийн зайд, хамгийн багадаа 200 метрийн гүнтэй усанд солих; 2) тэнцвэржүүлэгч усаа хэрэв 1.1 дэх хэсэгт заасны дагуу солих боломжгүй бол уг ажиллагааг 1.1-д тодорхойлсон удирдамжийг харгалзан ойролцоох эх газраас аль болох хол зайд, чингэхдээ ямар ч тохиолдолд ойролцоох эх газраас хамгийн багадаа далайн 50 милийн зайд хамгийн багадаа 200 метрийн гүнтэй усанд солино. 2. Ойролцоох эх газар хүртэлх зай болон усны гүн нь 1.1, эсхүл 1.2 дахь хэсэгт заасан хэмжээст хүрэхгүй бол боомт улс нь хөрш зэргэлдээ буюу бусад улстай зөвлөлдөн, 1.1 дэх хэсэгт заасан удирдамжийг харгалзан тэнцвэржүүлэгч усыг сольж болох газрыг тогтоож болно. 3. Хөлөг онгоцноос 1 дэх хэсэгт заасан тухайлсан аливаа шаардлагыг хангахын тулд төлөвлөсөн аяллын чиглэлээсээ хазайх, эсхүл аялалаа хойшлуулахыг шаардахгүй. 4. Хэрэв хөлөг онгоцны ахмад тэнцвэржүүлэгч усыг солих нь цаг агаарын таагүй нөхцөл, хөлөг онгоцны загвар хийц, даралт, тоног төхөөрөмжид алдаа гарах, эсхүл аливаа бусад таамаглаагүй нөхцөл байдлын улмаас хөлөг онгоцны тэнцвэр, аюулгүй ажиллагаа, багийн гишүүдийн болон зорчигчдын аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзсэн тохиолдолд уг хөлөг онгоцноос 1 буюу 2 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлэхийг шаардахгүй. 5. Хөлөг онгоц тэнцвэржүүлэгч усаа солих шаардлагатай болсон боловч холбогдох ажиллагааг энэ журмын дагуу гүйцэтгээгүй бол түүний шалтгааныг тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ. Журам B-5 Хөлөг онгоцны үлдэгдэл тунадасны менежмент 1. Бүх хөлөг онгоц тэнцвэржүүлэгч ус тээвэрлэх зориулалттай савнаас үлдэгдэл тунадасыг зайлуулах буюу асгахдаа тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ. 2. B-3.3-аас B-3.5 хүртэлх журамд заасан хөлөг онгоцыг Байгууллагаас гаргасан удирдамжийг харгалзан, аюулгүй байдал, үйл ажиллагааных нь үр бүтээмжийг бууруулахгүйгээр үлдэгдэл тунадас соруулах, тунадас бөөгнөрөх явдлыг бууруулах, тунадасыг хялбар зайлуулах, тунадасыг зайлуулах болон дээж авахад аюулгүй нэвтрэх
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
нөхцөлийг хангах байдлаар зохион бүтээж, үйлдвэрлэвэл зохино. B-3.1 журамд заасан хөлөг онгоц нь энэ хэсгийн шаардлагыг аль болох хангаж байвал зохино. Журам B-6 Ажилтнууд болон багийн гишүүдийн үүрэг Ажилтнууд болон багийн гишүүд нь тэдгээрийн ажиллаж байгаа хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч усны менежментийг хэрэгжүүлэхэд өөрийн хүлээх чиг үүрэгтэй танилцаж мэдсэн байх ёстой бөгөөд тэрхүү үүргийнхээ хүрээнд хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөөтэй танилцсан байна. С ХЭСЭГ. ТОДОРХОЙ БҮСЭД МӨРДӨХ ТУСГАЙ ШААРДЛАГА Журам C-1 Нэмэлт арга хэмжээ 1. Хэрэв нэг тал дангаараа буюу бусад талтай хамтран усны хор хөнөөлтэй организм ба патогенийг хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч усаар дамжуулан зөөвөрлөхөөс урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах, бүр мөсөн устгахад В хэсэгт зааснаас гадна нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай гэж тогтоосон тохиолдолд тэдгээр тал олон улсын эрх зүйн хүрээнд хөлөг онгоцыг тусгайлсан стандарт буюу шаардлагыг хангахыг шаардаж болно. 2. Нэг буюу хэд хэдэн тал 1 дэх хэсэгт заасан стандарт буюу шаардлагыг боловсруулахаас өмнө тэрхүү стандарт, эсхүл шаардлагын нөлөөнд өртөж болзошгүй хөрш зэргэлдээх буюу бусад улстай зөвлөлдвөл зохино. 3. Нэг буюу хэд хэдэн тал 1 дэх хэсгийн дагуу нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бол: 1) байгууллагаас гаргасан удирдамжийг харгалзан үзэх; 2) онцгой байдал үүссэн, эсхүл гоц халдварт өвчин гарснаас бусад тохиолдолд авахаар төлөвлөж байгаа тухайн нэмэлт арга хэмжээнийхээ талаар түүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хугацаанаас дор хаяж 6 сарын өмнө Байгууллагад мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдэлд дараахь зүйлийг тусгасан байна. Үүнд: 1. нэмэлт арга хэмжээ үйлчлэх тодорхой солбицол, 2. нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгцээ ба шалтгаан, боломжтой бол түүний ашиг тус, 3. нэмэлт арга хэмжээний тухай тайлбар, 4. хөлөг онгоц нэмэлт арга хэмжээг дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай аливаа зохицуулалт. 3) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далайн эрх зүйн тухай конвенцид туссан олон улсын заншлын эрх зүйн хүрээнд Байгууллагаас зөвшөөрөл авна. 4. Нэг буюу хэд хэдэн тал нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ хөлөг онгоцны ачааллыг хөнгөвчлөх үүднээс зохих бүх үйлчилгээг бий болгохыг чармайх бөгөөд үүнд далайчдад талбай, боломжтой буюу хувилбар замын чиглэл, боомтын талаар мэдэгдэх зэрэг орох ба үүгээр хязгаарлагдахгүй. 5. Нэг буюу хэд хэдэн талын баталсан аливаа нэмэлт арга хэмжээ нь хөлөг онгоцны аюулгүй байдал болон аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ёсгүй ба ямар ч тохиолдолд тухайн хөлөг онгоцны дагаж мөрдөж буй аливаа бусад конвенцид харшлахгүй байх ёстой. 6. Нэмэлт арга хэмжээ авч буй нэг буюу хэд хэдэн тал нь шаардлагатай гэж үзвэл эдгээр арга хэмжээг түр хугацаагаар, эсхүл тодорхой тохиолдолд зогсоож болно.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Журам C-2 Тодорхой бүсэд тэнцвэржүүлэгч ус соруулахтай холбоотой анхааруулга болон далбааны эзэн улсын зүгээс авах арга хэмжээ 1. Тал нь далайчдад тодорхой нөхцөл байдлын улмаас хөлөг онгоц тэнцвэржүүлэгч ус соруулж үл болох өөрийн харьяаллын бүсийн талаар мэдэгдэхийг чармайна. Тал нь энэ мэдэгдэлдээ тухайн бүсийн тодорхой солбицол, боломжтой бол тэнцвэржүүлэгч ус соруулж болох аливаа өөр бүсийн байршлын талаар тусгана. Анхааруулгыг дараахь бүстэй холбогдуулан гаргаж болно. Үүнд: 1) тэнцвэржүүлэгч усыг соруулах буюу юүлэхэд нөлөөлж болзошгүй усны хор хөнөөлтэй организм ба патогенийн тархац, бөөгнөрөл, эсхүл аймаг (хортой намгийн тархалт гэх мэт) байгаа нь илэрсэн; 2) бохир ус гадагшлуулах цэгийн орчимд байрладаг; 3) татлага, түрлэг багатай, эсхүл татлага, түрлэгийн урсгал илүү булингартай нь илэрсэн. 2. Тал нь 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн бүсийн талаар далайчдад мэдээллэхээс гадна Байгууллага хийгээд 1 дэх хэсэгт тодорхойлсон аливаа бүсийн нөлөөлөлд өртөж болзошгүй эргийн улсад тэр тухай болон уг анхааруулга хэрэгжиж эхлэх хугацааг мэдэгдэнэ. Байгууллага болон тухайн бүсийн нөлөөлөлд өртөж болзошгүй эргийн улсад хүргүүлэх мэдэгдэлд тухайн нэг буюу хэд хэдэн бүсийн тодорхой солбицол, боломжтой бол тэнцвэржүүлэгч ус соруулж болох аливаа өөр бүсийн байршлын талаар тусгана. Мэдэгдэлд тухайн бүсэд тэнцвэржүүлэгч ус соруулах шаардлагатай байгаа хөлөг онгоцонд усыг хэрхэн соруулах тухай зөвлөмж болон ус хангаж авах бусад хувилбарын талаарх зохицуулалтыг оруулсан байна. Анхааруулгын хугацаа дууссан тохиолдолд тал нь далайчид, Байгууллага болон тухайн бүсийн нөлөөлөлд өртөж болзошгүй эргийн улсад тэр тухай мөн мэдэгдэнэ. Журам С-3 Мэдээлэл хүргүүлэх Байгууллага нь C-1 болон C-2 журмын дагуу өөрт нь ирүүлсэн мэдээллийг тохиромжтой аливаа мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүртээмжтэй байлгана. D ХЭСЭГ. ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТ Журам D-1 Тэнцвэржүүлэгч усыг солих стандарт 1. Энэхүү журмын дагуу тэнцвэржүүлэгч усаа сольж байгаа хөлөг онгоц нийт усны дор хаяж 95 хувийг солино. 2. Тэнцвэржүүлэгч усыг соруулах аргаар сольж байгаа хөлөг онгоц усыг тэнцвэржүүлэгч усны сав тус бүрийн эзэлхүүний хэмжээгээр 3 удаа соруулсан бол 1 дэх хэсэгт заасан стандартыг хангасанд тооцно. Хөлөг онгоц усыг савны эзэлхүүний хэмжээгээр гурваас доош удаа соруулсан хэдий ч нийт хэмжээний дор хаяж 95 хувийг сольсон болохоо нотлон харуулж чадвал стандартад нийцсэнд тооцож болно. Журам D-2 Тэнцвэржүүлэгч усны талаар гүйцэтгэх стандарт 1. Энэхүү журмын дагуу тэнцвэржүүлэгч усны менежментийг хэрэгжүүлж байгаа хөлөг онгоц хамгийн багадаа 50 микрометртэй тэнцүү буюу түүнээс их хэмжээстэй 1 куб метр усанд 10-аас цөөн тооны амьдрах чадвартай организм, хамгийн багадаа 10 микрометртэй тэнцүү буюу түүнээс их, 50 микрометрээс бага хэмжээстэй 1 миллилитр усанд 10-аас цөөн тооны амьдрах чадвартай организм байхаар юүлэх ёстой бөгөөд индикаторын нянгийн хэмжээ 2 дахь хэсэгт тодорхойлсон найрлагаас хэтэрч үл болно.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2. Хүний эрүүл мэндийн стандарт болох индикатор нянд: 1) 100 миллилитр тутамд 1-ээс бага бүлгэмдэл бүхий (cfu), эсхүл 1 грамм (нойтон жин) зоопланктоны дээж тутамд 1-ээс бага бүлгэмдэл (cfu) бүхий хортой Vibrio cholerae (О1 ба О139); 2) 100 миллилитр тутамд 250-аас бага cfu бүхий Escherichia coli; 3) 100 миллилитр тутамд 100-аас бага cfu бүхий Intestinal Enterococci. Журам D-3 Тэнцвэржүүлэгч усны менежментийн системийг баталгаажуулахтай холбоотой шаардлага 1. Доорхи 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд захиргаа нь Байгууллагаас гаргасан удирдамжийг харгалзан энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор ашиглагдаж буй тэнцвэржүүлэгч усны менежментийн системийг баталгаажуулна. 2. Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор тэнцвэржүүлэгч усны менежментийн системд идэвхт бодис, эсхүл нэг буюу түүнээс дээш тооны идэвхт бодис агуулсан бэлдмэл хэрэглэдэг бол Байгууллага нь уг системийг өөрийн гаргасан журмыг үндэслэн баталгаажуулна. Энэхүү журамд идэвхт бодисыг батлах болон баталгааг цуцлах нөхцлийг тодорхойлж, тэдгээрийн зохистой хэрэглээний талаар заана. Баталгааг цуцалсан тохиолдолд тийнхүү цуцалсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд холбогдох энгийн болон идэвхт бодисыг хэрэглэхийг хориглоно. 3. Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж буй тэнцвэржүүлэгч усны менежментийн систем нь хөлөг онгоц, түүний тоног төхөөрөмж болон багийн гишүүдийн хувьд аюулгүй байх ёстой. Журам D-4 Тэнцвэржүүлэгч ус ариутгах технологийн жишиг 1. D-2 журамд заасан стандарт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө захиргаанаас баталсан, тэнцвэржүүлэгч ус ариутгах ирээдүйтэй технологийг туршиж, үнэлэхэд чиглэсэн хөтөлбөрт хамрагдаж буй аливаа хөлөг онгоцны хувьд D-2 журмын стандарт тухайн хөлөг онгоц уг стандартыг хэрэгжүүлж эхлэх өдрөөс хойш 5 хүртэлх жилийн хугацаанд үйлчлэхгүй. 2. D-2 журамд заасан стандарт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Байгууллагаас боловсруулсан удирдамжийг харгалзан захиргаанаас баталсан, D-2 журамд зааснаас илүү өндөр түвшний стандарт тогтоох ариутгалын арга технологи бий болгох бололцоотой тэнцвэржүүлэгч ус ариутгах ирээдүйтэй технологийг туршиж, үнэлэхэд чиглэсэн хөтөлбөрт хамрагдаж буй аливаа хөлөг онгоцны хувьд D-2 журмын стандартын үйлчлэл тухайн хөлөг онгоц дээрх технологийг суурилуулсан өдрөөс хойш 5 жилийн хугацаанд зогсоно. 3. Талууд тэнцвэржүүлэгч усны ирээдүйтэй технологийг туршиж, үнэлэхэд чиглэсэн аливаа хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхдээ: 1) Байгууллагаас боловсруулсан удирдамжийг мөрдлөг болгох; 2) Уг технологийг үр дүнтэй туршихад шаардлагатай хамгийн цөөн тооны хөлөг онгоц оролцуулна. 4. Технологийг туршиж, үнэлэх хугацаанд ариутгах системийг зураг төслийнх нь дагуу тогтмол ажиллуулах ёстой. Журам D-5 Байгууллагаас стандартыг хянах 1. Хороо нь D-2 журамд заасан стандарт хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 3 жилээс дээшгүй хугацааны дотор хуралдах бөгөөд тэрхүү хуралдаанаараа уг стандартыг хангах зохих технологи байгаа эсэхийг тодорхойлох, 2 дахь хэсэгт дурдсан шалгуур үзүүлэлтийг үнэлэх хийгээд хөгжиж буй улс орон, тэр дундаа жижиг арлын улсын хөгжлийн
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
хэрэгцээтэй холбогдуулан стандартын нийгэм эдийн засгийн нөлөөллийг нь үнэлэх үүднээс дээрх стандартыг хянаж дүгнэнэ. Мөн хороо нь B-3.1 журамд тодорхойлсон хөлөг онгоцонд тавигдах шаардлага болон энэ хавсралтад заасан тэнцвэржүүлэгч усны менежментийн аливаа бусад асуудал, Байгуулагаас боловсруулсан аливаа удирдамжийг үе шаттай шалгана. 2. Дээр дурдсаны дагуу зохих технологийг хянахдаа дараахь зүйлийг харгалзан үзнэ. Үүнд: 1) хөлөг онгоцны болон багийн гишүүдийн аюулгүй ажиллагаа; 2) хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал, үүнд тухайлбал тухайн технологи хүрээлэн буй орчинд түүгээр шийдвэрлэж болохоос давсан буюу их хэмжээний нөлөөлөл үзүүлэхгүй байх; 3) хэрэглэхэд хялбар байх, үүнд тухайлбал хөлөг онгоцны зураг төсөл, үйл ажиллагаанд нийцсэн байх; 4) эдийн засгийн гэх зэрэг зардал хэмнэх боломжтой; 5) тэнцвэржүүлэгч усан дахь усны хор хөнөөлтэй организм ба патогенийг зайлуулах, эсхүл амьдрах чадваргүй болгохтой холбоотой биологийн үр дүн. 3. Хороо нь 1 дэх хэсэгт тодорхойлсон хяналтыг хэрэгжүүлэх нэг буюу хэд хэдэн бүлэг байгуулж болно. Хороо нь аливаа ийм бүлгийн бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарь болон тусгайлан хариуцаж шийдвэрлэх асуудлыг тодорхойлно. Эдгээр бүлэг нь энэ хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, талуудаар хэлэлцүүлж болно. Уг санал зөвлөмж боловсруулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хорооноос шийдвэр гаргахад зөвхөн талууд оролцож болно. 4. Хэрэв талууд энэхүү журамд заасан хяналтыг хэрэгжүүлсний үндсэн дээр энэ хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг энэ конвенцийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу баталж, хүчин төгөлдөр болгоно. E ХЭСЭГ. ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА Журам E-1 Үзлэг шалгалт 1. Энэхүү конвенцийн үйлчлэлд хамаарах 400 тонн буюу түүнээс дээш бохир даацтай хөлөг онгоц (үүнд хөвөгч тавцан, ХЗХУО болон ҮХБЗХУО хамаарахгүй)-нд дор дурдсан үзлэг шалгалт хийнэ. Үүнд: 1) хөлөг онгоцыг ашиглалтад оруулах, эсхүл E-2 буюу E-3 журмын дагуу шаардлагатай гэрчилгээг анх удаа олгохоос өмнөх үзлэг шалгалт. Энэ үзлэгээр B-1 журмын дагуу шаардсан тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөө болон аливаа холбогдох хийц, тоног төхөөрөмж, систем, тоноглол, монтаж, материал, эсхүл үйл ажиллагаа нь энэхүү конвенцийн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулна; 2) E-5.2, E-5.5, E-5.6, эсхүл E-5.7 журам үйлчлэхээс бусад тохиолдолд захиргаанаас 5 жилээс хэтрэхгүй хугацааны үечлэлтэйгээр тогтоосон хугацаанд хийх шинэчилсэн үзлэг шалгалт. Энэ үзлэгээр B-1 журмын дагуу шаардсан Тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөө болон аливаа холбогдох хийц, тоног төхөөрөмж, систем, тоноглол, монтаж, материал, эсхүл үйл ажиллагаа нь энэхүү конвенцийн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулна; 3) гэрчилгээ олгосноос хойш хоёр, эсхүл гурав дахь ойн өдрөөс өмнө буюу хойно 3 сарын дотор 1.4 дэх хэсэгт заасан жил тутмын үзлэгийн
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
оронд явуулах завсрын үзлэг шалгалт. Завсрын үзлэгээр Тэнцвэржүүлэгч усны менежментийн тоног төхөөрөмж, холбогдох систем болон үйл ажиллагаа энэхүү Хавсралтын шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд хэвийн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж баталгаажуулна. Ийм завсрын үзлэг шалгалтыг E-2, эсхүл E-3 журмын дагуу олгосон гэрчилгээгээр баталгаажуулна; 4) жил тутам ойн өдрөөс өмнө буюу хойно 3 сарын дотор явуулах үзлэг шалгалт. Энэхүү үзлэгийн хамт В-1 журмын дагуу шаардсан Тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой хийц, аливаа тоног төхөөрөмж, систем, тоноглол, монтаж, материал, эсхүл үйл ажиллагаа хөлөг онгоцны үндсэн үйлчилгээний шаардлагыг хангаж байгаа хийгээд тэдгээрийг 9 дэх хэсэгт заасны дагуу хэвийн ашиглаж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор ерөнхий шалгалт хийнэ. Ийм үзлэг шалгалтыг E-2, эсхүл E-3 журмын дагуу олгосон гэрчилгээгээр баталгаажуулна; 5) энэхүү конвенцийг бүрэн биелүүлэх үүднээс тухайн нөхцөл байдлаас хамааруулан хийц, тоног төхөөрөмж, систем, тоноглол, монтаж болон материал өөрчлөгдсөн, тэдгээрийг нөхсөн, эсхүл томоохон засвар хийсний дараахь ерөнхий, эсхүл хэсэгчилсэн нэмэлт үзлэг шалгалт. Энэхүү үзлэгээр тухайн хөлөг онгоц энэ конвенцийн шаардлагыг биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс холбогдох өөрчлөлт, нөхвөр, эсхүл засварыг үр дүнтэй хийсэн эсэхийг хянаж баталгаажуулна. Ийм үзлэг шалгалтыг E-2, эсхүл E-3 журмын дагуу олгосон гэрчилгээгээр баталгаажуулна. 2. Захиргаа нь холбогдох заалтыг биелүүлэхийн тулд 1 дэх хэсгийн заалтад үл хамаарах хөлөг онгоцонд зориулж зохих арга хэмжээг бий болгоно. 3. Энэхүү конвенцийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хөлөг онгоцонд хийх үзлэг шалгалтыг захиргааны ажилтнууд гүйцэтгэнэ. Захиргаа нь үзлэг шалгалтыг энэ зорилгоор томилсон шалгагч, эсхүл түүнээс итгэмжилсэн байгууллагаар мөн хийлгэж болно. 4. Захиргаа нь 3 дахь хэсгийн дагуу үзлэг шалгалт хийх шалгагчийг томилох, эсхүл байгууллагыг итгэмжлэхдээ тэдгээр шалгагч, эсхүл байгууллагад наад зах нь дараахь бүрэн эрхийг олгоно. Үүнд: 1) үзлэг шалгалт хийж байгаа хөлөг онгоцноос энэхүү конвенцийн заалтыг биелүүлэхийг шаардах; 2) оролцогч тал болох боомт улсын зохих эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд үзлэг шалгалт явуулах. 5. Захиргаа нь талуудын ажилтнуудад мэдээлэл болгож хүргүүлэх үүднээс томилогдсон шалгагч, эсхүл итгэмжлэгдсэн байгууллагад олгосон эрх хэмжээний тодорхой үүрэг хариуцлага, нөхцөлийн талаар Байгууллагад мэдэгдэнэ. 6. Захиргаа, томилогдсон шалгагч, эсхүл итгэмжлэгдсэн байгууллага нь хөлөг онгоцны Тэнцвэржүүлэгч усны менежмент нь E-2, эсхүл E-3 журмын дагуу шаардсан гэрчилгээний үзүүлэлттэй нийцэхгүй байгааг тогтоосон, эсхүл тухайн хөлөг онгоц хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялагт хор хохирол учруулахгүйгээр далайд гарах шаардлага хангахгүй гэж тодорхойлсон бол тэрхүү шалгагч, эсхүл итгэмжлэгдсэн байгууллага нь уг хөлөг онгоцыг шаардлага хангуулах арга хэмжээг даруй авна. Энэ тухай зохих шалгагч, эсхүл байгууллагад яаралтай мэдэгдэх ба нөхцөл байдлаас хамааруулан гэрчилгээг олгохыг зогсоох буюу эсхүл хүчингүй болгоно. Хэрэв хөлөг онгоц өөр нэг талын боомтод байвал боомт улсын зохих эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэнэ. Захиргааны ажилтан, томилогдсон шалгагч, эсхүл итгэмжлэгдсэн байгууллага нь боомт улсын эрх бүхий байгууллагад мэдэгдсэн бол тухайн боомт улсын Засгийн газар тухайн ажилтан, шалгагч, эсхүл байгууллагад энэ журмын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх болон 9 дүгээр зүйлд заасан аливаа арга хэмжээг авахад нь аливаа шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлнэ. 7. Хөлөг онгоцонд осол гарсан, эсхүл гэмтэл учирсан нь уг хөлөг онгоц энэ конвенцийн дагуу тэнцвэржүүлэгч усны менежментийг хэрэгжүүлэхэд үлэмж хэмжээгээр
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
нөлөөлөхөөр байвал эзэмшигч, оператор эсхүл хөлөг онгоцыг хариуцаж буй бусад этгээд холбогдох гэрчилгээ олгох үүрэгтэй, 1 дэх хэсэгт заасан үзлэг шалгалтыг явуулах шаардлагатай эсэхийг тогтоох шалгалт хийх итгэмжлэгдсэн байгууллага, эсхүл томилогдсон шалгагчийн тухай захиргаанд аль болох хурдан мэдээлнэ. Хэрэв хөлөг онгоц өөр нэг талын боомтод байвал эзэмшигч, оператор, эсхүл хариуцаж буй бусад этгээд боомт улсын зохих эрх бүхий байгууллагад мөн даруй мэдэгдэх ба томилогдсон шалгагч, эсхүл итгэмжлэгдсэн байгууллага нь өөрийн мэдээллийг хүргүүлсэн эсэхийг магадлана. 8. Ямар ч тохиолдолд тухайн захиргаа нь үзлэг шалгалтын гүйцэтгэл, үр дүнг бүрэн баталгаажуулах ба энэ үүргээ биелүүлэхэд шаардлагатай зохицуулалтыг авч хэрэгжүүлнэ. 9. Хөлөг онгоц бүхий л тохиолдолд хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, өмч хөрөнгө, нөөц баялагт хор хохирол учруулахгүйгээр далайд гарах нөхцөлийг баталгаажуулах үүднээс хөлөг онгоцны орчин нөхцөл, түүний тоног төхөөрөмж, систем болон үйл ажиллагааг энэ конвенцийн заалттай нийцүүлэн ашиглана. 10. 1 дэх хэсэгт заасан аливаа үзлэг шалгалтыг хийж дууссаны дараа B-1 журмын дагуу шаардсан тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой, тухайн үзлэг шалгалтад хамрагдсан (үүнд захиргааны зүгээс ямар нэг хориг тавиагүй байх) хийц, аливаа тоног төхөөрөмж, тоноглол, монтаж, эсхүл материалд тэдгээрийг шууд сольсноос бусад тохиолдолд ямар нэг өөрчлөлт оруулж болохгүй. Журам E-2 Гэрчилгээ олгох, баталгаажуулах 1. Захиргаа нь E-1 журам үйлчлэх хөлөг онгоцонд уг журмын дагуу холбогдох үзлэг шалгалтыг амжилттай хийж дуусгасны дараа гэрчилгээ олгоно. Аль нэг талын бүрэн эрхийн хүрээнд олгосон гэрчилгээг бусад тал хүлээн зөвшөөрөх ёстой ба энэ конвенцид заасан бүхий л зорилгоор тэдгээрээс олгосон гэрчилгээтэй адил хүчинтэйд тооцогдоно. 2. Захиргаа, эсхүл түүнээс эрх олгосон аливаа этгээд, эсхүл байгууллага гэрчилгээг олгох буюу баталгаажуулна. Ямар ч тохиолдолд, захиргаа нь гэрчилгээний талаар бүрэн хариуцлага хүлээнэ. Журам E-3 Өөр бусад тал гэрчилгээ олгох, баталгаажуулах 1. Захиргааны хүсэлтээр өөр нэг тал хөлөг онгоцонд үзлэг шалгалт хийж болох ба хэрвээ энэ конвенцийн шаардлагыг хангаж байвал уг хөлөг онгоцонд гэрчилгээ олгох буюу тийнхүү олгох зөвшөөрөл өгөх бөгөөд зохих тохиолдолд энэ хавсралтын дагуу тухайн гэрчилгээг хөлөг онгоцон дээр баталгаажуулах буюу тийнхүү баталгаажуулах зөвшөөрлийг олгоно. 2. Гэрчилгээний хуулбар болон үзлэг шалгалтын тайлангийн хувийг хүсэлт гаргасан захиргаанд аль болох хурдан хүргүүлнэ. 3. Олгосон гэрчилгээн дээр түүнийг тухайн захиргааны хүсэлтээр олгосон талаар дурдах бөгөөд гэрчилгээ нь тэрхүү захиргаанаас олгосон гэрчилгээний нэгэн адил хүчинтэй байна. 4. Оролцогч бус талын улсын далбааг мандуулах эрх бүхий хөлөг онгоцонд гэрчилгээ олгохгүй. Журам E-4 Гэрчилгээний загвар Гэрчилгээг түүнийг олгож буй талын албан ёсны хэлээр, хавсралт 1-д заасан маягтын дагуу үйлдэнэ. Хэрэв англи, франц, эсхүл испани хэлээс өөр хэл ашигласан бол эдгээрийн аль нэг хэл рүү хөрвүүлсэн орчуулгыг хавсаргана.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Журам E-5 Гэрчилгээний үргэлжлэх болон хүчинтэй байх хугацаа 1. Гэрчилгээг захиргаанаас тодорхойлсон хугацаагаар олгох бөгөөд энэ нь 5 жилээс хэтрэхгүй байна. 2. Шинэчилсэн үзлэг шалгалтын хувьд: 1) 1 дэх хэсэгт заасныг үл харгалзан, хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө 3 сарын дотор шинэчилсэн үзлэг шалгалт хийсэн бол шинэ гэрчилгээний хүчинтэй хугацаа нь уг шинэчилсэн үзлэг шалгалтыг хийж дууссан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээний хугацаа дуусах өдрөөс хойш 5 жил хүртэлх хугацаанд хүчинтэй байх; 2) хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссаны дараа шинэчилсэн үзлэг шалгалт хийсэн бол шинэ гэрчилгээний хүчинтэй хугацаа нь уг шинэчилсэн үзлэг шалгалтыг хийж дууссан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээний хугацаа дууссан өдрөөс хойш 5 жил хүртэлх хугацаанд хүчинтэй байх; 3) хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 3 сараас дээш хугацааны өмнө шинэчилсэн үзлэг шалгалт хийсэн бол шинэ гэрчилгээний хүчинтэй хугацаа нь уг шинэчилсэн үзлэг шалгалтыг хийж дууссан өдрөөс эхлэн 5 жил хүртэлх хугацаанд хүчинтэй байна. 3. Хэрэв гэрчилгээг 5 жилээс доош хугацаагаар олгосон бол захиргаа нь гэрчилгээний хүчинтэй хугацааг 1 дэх хэсэгт тодорхойлсон хамгийн урт хугацаагаар сунгаж болох бөгөөд чингэхдээ гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгох үед явуулах E-1.1.3 журамд заасан үзлэг шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн байна. 4. Хэрэв шинэчилсэн үзлэг шалгалтыг хийж дууссан бөгөөд шинэ гэрчилгээг хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хөлөг онгоцны тавцан дээр олгох буюу байршуулах боломжгүй бол захиргаанаас эрх олгогдсон этгээд, эсхүл байгууллага хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээг баталгаажуулж болох бөгөөд ийм гэрчилгээ нь түүний хүчинтэй хугацаа дуусах өдрөөс хойш 5 сараас хэтрэхгүй хугацаанд хүчинтэйд тооцогдоно. 5. Хэрэв хөлөг онгоц гэрчилгээнийхээ хүчинтэй хугацаа дуусах үед үзлэг шалгалт хийлгэх боомтод байхгүй бол захиргаа зохих үндэслэл бүхий тохиолдолд уг хөлөг онгоцыг тухайн үзлэг шалгалт хийлгэх боомтод өөрийн аяллаа дуусган ирэх хүртэл гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгаж болно. Чингэхдээ гэрчилгээг 3 сараас дээш хугацаагаар сунгахгүй бөгөөд ийм зөвшөөрөл авсан хөлөг онгоц үзлэг шалгалт хийлгэх боомтдоо ирсний дараа шинээр гэрчилгээ авалгүйгээр уг сунгасан гэрчилгээг ашиглан тухайн боомтыг орхин явах эрхгүй. Шинэчилсэн үзлэг шалгалтыг хийж дууссаны дараа шинэ гэрчилгээ нь хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээний сунгалт хийхээс өмнөх хүчинтэй хугацаа дуусах өдрөөс хойш 5 жил хүртэлх хугацаанд хүчинтэй байна. 6. Богино хугацааны аялал хийж байгаа хөлөг онгоцонд олгосон гэрчилгээний хугацааг энэ журмын өмнөх заалтуудын дагуу сунгаагүй бол захиргаа нь түүнийг уг гэрчилгээн дээр дурдсан хүчингүй болох өдрөөс хойш 1 сар хүртэлх хугацаагаар сунгаж болно. Шинэчилсэн үзлэг шалгалтыг хийж дууссаны дараа шинэ гэрчилгээ нь хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээний сунгалт хийхээс өмнөх хүчинтэй хугацаа дуусах өдрөөс хойш 5 жил хүртэлх хугацаанд хүчинтэй байна. 7. Захиргаанаас тодорхойлсон онцгой тохиолдолд шинэ гэрчилгээний хүчинтэй байх хугацааг энэ журмын 2.2, 5, эсхүл 6 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр үйлчилж буй гэрчилгээний хугацаа дуусах өдрөөс эхлэн тооцохгүй байж болно. Ийм онцгой тохиолдолд шинэ гэрчилгээ нь шинэчилсэн үзлэг шалгалтыг хийж дууссан өдрөөс хойш 5 жил хүртэлх хугацаанд хүчинтэй байна. 8. Хэрэв жил тутмын ээлжит үзлэг шалгалтыг E-1 журамд заасан хугацаанаас өмнө хийж дуусгасан бол:
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
1) гэрчилгээн дээр заасан ойн өдрийг үзлэг шалгалт хийж дууссан өдрөөс хойш 3 сараас хэтрэхгүй хугацаагаар өөрчлөн сольж баталгаажуулах; 2) E-1 журмын дагуу явуулах дараагийн жил тутмын, эсхүл завсрын үзлэг шалгалтыг шинэ ойн өдрийг ашиглан энэ журамд заасны дагуу тодорхойлсон хугацаанд хийж гүйцэтгэх; 3) тухайн тохиолдлоос хамааран жил тутмын үзлэг шалгалтыг нэг буюу түүнээс дээш удаа E-1 журамд заасан үзлэг шалгалт хоорондын хугацааны дээд хязгаараас хэтрэхгүйгээр явуулсан тохиолдолд хүчинтэй хугацаа дуусах өдрийг өөрчлөлгүй хэвээр үлдээж болно. 9. E-2, эсхүл E-3 журмын дагуу олгосон гэрчилгээ нь дараахь тохиолдолд хүчингүй болно. Үүнд: 1) хэрэв энэхүү конвенцийн шаардлагыг бүрэн хангахад шаардагдах хийц, тоног төхөөрөмж, систем, тоноглол, монтаж болон материалыг сольсон, орлуулсан, эсхүл үлэмж хэмжээний засвар хийсэн ба гэрчилгээг энэхүү хавсралтын дагуу баталгаажуулаагүй бол; 2) хөлөг онгоц өөр нэг улсын далбаанд шилжсэн бол. Гэрчилгээ олгогч тал шинэ гэрчилгээг зөвхөн тухайн хөлөг онгоц E-1 журмын шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд олгох. Талууд хөлөг онгоцыг хоорондоо шилжүүлэх тохиолдолд уг шилжүүлгийг хийснээс хойш 3 сарын дотор тухайн хөлөг онгоц далбааг нь мандуулах эрхтэй байсан тал хэрэв хүсэлт хүлээн авсан бол шилжүүлэг хийхээс өмнө хөлөг онгоцон дээр авч явж байсан гэрчилгээний хуулбарыг холбогдох үзлэг шалгалтын тайлангийн хувийн хамт захиргаанд аль болох хурдан хүргүүлнэ; 3) хэрэв холбогдох үзлэг шалгалтыг E-1.1 журмын дагуу тодорхойлсон хугацааны дотор хийж дуусгаагүй бол, хэрэв гэрчилгээг E-1.1 журмын дагуу баталгаажуулаагүй бол. ХАВСРАЛТ 1 ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн тухай олон улсын конвенц (цаашид "конвенц" гэх)-ийн дагуу …………………………………………………………………………………………………… (улсын нэр) Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд ………………………………………………………………………………………...-аас олгов. (эрх бүхий этгээд, эсхүл энэ конвенцийн дагуу эрх олгогдсон байгууллага) Хөлөг онгоцны тодорхойлолт*/1/ Хөлөг онгоцны нэр…………………………………………………………………….. Ялгах дугаар, эсхүл бичиглэл …………………………………………………. Бүртгэлийн боомт……………………………………………………………………… Бохир даац……………………………………………………………………………… ОУДБ-ын дугаар*/2/……………………………………………………………………….. Үйлдвэрлэсэн огноо………………………………………………. Тэнцвэржүүлэгч усны хэмжээ (куб метрээр)……………………………………… Хэрэглэсэн Тэнцвэржүүлэгч усны менежментийн аргын тухай дэлгэрэнгүй мэдээлэл
* /1/ Сонголтоор, хөлөг онгоцны мэдээллийг хүснэгтэнд оруулж болно. * /2/ А.600/15/ Дүрмийн дагуу ОУДБ-ын таних тэмдэг бүхий дугаарыг сайн дураараа тавьж болно.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Хэрэглэсэн Тэнцвэржүүлэгч усны менежментийн арга…………………………. Суурилуулсан огноо (байгаа бол)……………………………………………….. Үйлдвэрлэгчийн нэр (байгаа бол)………………………………………………….. Хөлөг онгоцон дээр хэрэглэсэн Тэнцвэржүүлэгч усны менежментийн үндсэн арга: � Д-1 журмын дагуу � Д-2 журмын дагуу (тодорхойл)…………………………………………… � Хөлөг онгоцонд Д-4 журам үйлчлэх эсэх………………………............. ҮҮГЭЭР ДАРААХЬ ЗҮЙЛИЙГ ГЭРЧЛЭВ: 1. хөлөг онгоцонд конвенцийн Хавсралтын Е-1 журмын дагуу үзлэг хийсэн ба 2. энэ үзлэгээр хөлөг онгоцон дээрх Тэнцвэржүүлэгч усны менежмент нь Конвенцийн Хавсралтад заасантай нийцэж байгааг нотлов. Энэ гэрчилгээ нь конвенцийн хавсралтын Е-1 журмын дагуу хийсэн үзлэгийн хүрээнд .....................................-ний өдөр хүртэл хүртэл хүчинтэй. Энэхүү гэрчилгээг олгоход үзлэг хийж дууссан огноо: жил/сар/өдөр Олгосон газар ………………………………………………………………………………… (гэрчилгээ олгосон газар) ……………… ……………………………………………………………….. (олгосон огноо) (гэрчилгээ олгосон эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) ЖИЛИЙН БОЛОН ЗАВСРЫН ҮЗЛЭГИЙН ЗӨВШӨӨРӨЛ Конвенцийн хавсралтын Е-1 журмын дагуу хийсэн үзлэгээр хөлөг онгоц нь конвенцийн холбогдох шаардлагыг хангаж байгааг үүгээр гэрчлэв. Жилийн үзлэг: Гарын үсэг: …………………………..... (эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар………………………………… Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) Жилийн/Завсрын үзлэг*: Гарын үсэг: ……………………………. (эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар………………………………… Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) Жилийн/Завсрын үзлэг*: Гарын үсэг: …………………………..... (эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар ………………………………... Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) Жилийн үзлэг: Гарын үсэг: …………………………….. (эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар ………………………………… Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг)
* Хэрэггүй хэсгийг хасах. * Хэрэггүй хэсгийг хасах.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
E-5.8.3 ЖУРМЫН ДАГУУ ХИЙХ ЖИЛИЙН/ЗАВСРЫН ҮЗЛЭГ Конвенцийн хавсралтын E-5.8.3 журмын дагуу хийсэн жилийн/завсрын* үзлэгээр хөлөг онгоц нь Конвенцийн холбогдох шаардлагыг хангаж байгааг үүгээр гэрчлэв: Гарын үсэг: …………………………….. (эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар ………………………………… Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) E-5.3 ЖУРМЫН ДАГУУ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА 5 ЖИЛЭЭС БАГА БОЛ ТҮҮНИЙГ СУНГАХ ЗӨВШӨӨРӨЛ Хөлөг онгоц конвенцийн холбогдох шаардлагыг хангаж байгаа ба энэ гэрчилгээ нь Конвенцийн Хавсралтын E-5.3 журмын дагуу ................................................. хүртэл хүчинтэй байна. Гарын үсэг: …………………………….. (эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар ………………………………… Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) E-5.4 ЖУРМЫН ДАГУУ ШИНЭЧИЛСЭН ҮЗЛЭГ ХИЙЖ ДУУССАН ҮЕД ОЛГОХ ЗӨВШӨӨРӨЛ Хөлөг онгоц конвенцийн холбогдох шаардлагыг хангаж байгаа ба энэ гэрчилгээ нь конвенцийн хавсралтын E-5.4 журмын дагуу................................. хүртэл хүчинтэй байна. Гарын үсэг: …………………………….. (эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар …………………………………..... Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) E-5.5 БОЛОН E-5.6 ЖУРМЫН ДАГУУ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ ХӨЛӨГ ОНГОЦ ҮЗЛЭГ ХИЙХ БООМТОД ОЧИХ ХҮРТЭЛ, ЭСХҮЛ ХӨНГӨЛӨЛТИЙН ТОДОРХОЙ ХУГАЦААГААР СУНГАХ ЗӨВШӨӨРӨЛ Конвенцийн хавсралтын E-5.5, эсхүл E-5.6* журмын дагуу энэ гэрчилгээ нь ...................... хүртэл хүчинтэй байна. Гарын үсэг: …………………………….. (эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар ………………………………….... Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) Е-5.8 ЖУРМЫН ДАГУУ ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛОХ ХУГАЦААГ УРАГШЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ Конвенцийн хавсралтын E-5.8 журмын дагуу гэрчилгээ хүчингүй болох шинээр товлосон өдөр нь .................... байна. Гарын үсэг: ……………………………..
* Хэрэггүй хэсгийг хасах. * Хэрэггүй хэсгийг хасах.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
(эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар ………………………………… Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) Конвенцийн хавсралтын E-5.8 журмын дагуу гэрчилгээ хүчингүй болох шинээр товлосон өдөр нь .................... байна. Гарын үсэг: …………………………….. (эрх бүхий албан тушаалтны гарын үсэг) Газар ………………………………… Огноо……………………………………. (холбогдох эрх бүхий байгууллагын тамга тэмдэг) ХАВСРАЛТ 2 ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УСНЫ БҮРТГЭЛИЙН ДЭВТРИЙН ЗАГВАР ХӨЛӨГ ОНГОЦНЫ ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УС БОЛОН ҮЛДЭГДЭЛ ТУНАДАСНЫ ХЯНАЛТ БА МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ Хугацаа: ………………….-аас …………………. Хүртэл Хөлөг онгоцны нэр……………………………………………………………………………… ОУДБ-ын дугаар………………………………………………………………………………… Бохир даац……………………………………………………………………………………….. Далбаа……………………………………………………………………………………………. Нийт тэнцвэржүүлэгч усны хэмжээ (куб метрээр)…………………………………………. Хөлөг онгоц тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөөтэй эсэх � Тэнцвэржүүлэгч савыг харуулсан хөлөг онгоцны бүдүүвч зураг……………………….. 1. Танилцуулга Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн тухай олон улсын конвенцийн Хавсралтын B-2 журмын дагуу тэнцвэржүүлэгч усны ажиллагаа явуулах бүрт бүртгэл хөтөлнө. Үүнд тэнцвэржүүлэгч усыг далайд болон хүлээн авах хэрэгсэлд юүлэх ажиллагаа орно. 2. Тэнцвэржүүлэгч ус болон түүний менежмент "тэнцвэржүүлэгч ус" гэж хөлөг онгоцны тэгш байдал, хэвийлт, гүн, тэнцвэр болон ачааллыг тохируулахаар хөлөг онгоцон дээр түр авч хадгалсан усыг. Тэнцвэржүүлэгч усны менежментийг тэнцвэржүүлэгч усны менежментийн батлагдсан төлөвлөгөөний дагуу Байгууллагаас гаргасан удирдамжийг/1/ харгалзан хийнэ. 3. Тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийх Дор дурдсан тохиолдол нэг бүрт тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийнэ. Үүнд: 3.1 тэнцвэржүүлэгч усыг тавцан дээр соруулах үед: 1) Ус соруулж авсан өдөр, цаг, боомт, эсхүл хэрэгслийн байршил (боомт, эсхүл өргөрөг/ уртраг), хэрэв боомтын гадна бол усны гүн; 2) Соруулах усны хэмжээ куб метрээр; 3) Ажиллагааг хариуцах ажилтны гарын үсэг. 3.2 Тэнцвэржүүлэгч усны менежментийн зорилгоор тэнцвэржүүлэгч усыг эргэлдүүлэх буюу боловсруулах үед: 1) ажиллагаа явуулах өдөр, цаг;
/1/ Тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасаар дамжуулан усны хор хөнөөлтэй организм болон патогений түвшнийг аль болон боломжит хэмжээнд бууруулах зорилгоор НҮБ-ын А.868 /20/ дугаар тогтоолоор батлагдсан Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч усанд тавих хяналт болон зохицуулалтын Удирдлагыг мөрдлөг болгох.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2) эргэлдүүлэх буюу боловсруулах усны хэмжээ куб метрээр; 3) тэнцвэржүүлэгч усны менежментийн төлөвлөгөөний дагуу явуулж буй эсэх; 4) ажиллагааг хариуцах ажилтны гарын үсэг; 3.3 Тэнцвэржүүлэгч усыг далайд юүлэх үед: 1) ус юүлэх өдөр, цаг, боомт, эсхүл хэрэгслийн байршил (боомт, эсхүл өргөрөг/уртраг), хэрэв боомтын гадна бол усны гүн; 2) юүлэх болон үлдэж байгаа усны хэмжээ куб метрээр; 3) усыг юүлэхийн өмнө Тэнцвэржүүлэгч усны менежментийн батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлсэн эсэх; 4) ажиллагааг хариуцах ажилтны гарын үсэг; 3.4 Тэнцвэржүүлэгч усыг хүлээж авах хэрэгсэлд юүлэх үед: 1) ус соруулж авсан өдөр, цаг, байршил; 2) ус юүлэх өдөр, цаг, байршил; 3) боомт, эсхүл хүлээн авах хэрэгсэл; 4) соруулах буюу юүлэх усны хэмжээ куб метрээр; 5) усыг юүлэхийн өмнө тэнцвэржүүлэгч усны менежментийн батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлсэн эсэх; 6) ажиллагааг хариуцах ажилтны гарын үсэг; 3.5 Тэнцвэржүүлэгч усыг ослын буюу бусад онцгой нөхцөл байдлын улмаас соруулах буюу юүлэх үед: 1) тухайн нөхцөл байдал үүссэн өдөр, цаг; 2) тухайн нөхцөл байдал үүсэх үед хөлөг онгоцны байрласан боомт, эсхүл байршил; 3) юүлэх тэнцвэржүүлэгч усны хэмжээ; 4) усыг соруулах, юүлэх, асгах, эсхүл алдах болсон нөхцөл байдал, шалтгаан болон ерөнхий тэмдэглэгээ; 5) усыг юүлэхийн өмнө тэнцвэржүүлэгч усны менежментийн батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлсэн эсэх; 6) ажиллагааг хариуцах ажилтны гарын үсэг; 3.6 Хэрэгжүүлсэн нэмэлт үйл ажиллагаа болон ерөнхий тэмдэглэгээ. 4. Тэнцвэржүүлэгч усны хэмжээ Тавцан дээрх тэнцвэржүүлэгч усны хэмжээг куб метрээр хэмжиж тооцоолно. Тэнцвэржүүлэгч усны бүртгэлийн дэвтэрт тэнцвэржүүлэгч усны тооцоот хэмжээний талаар олонтоо дурдсан байна. Тэнцвэржүүлэгч усны хэмжээг үнэн зөв тооцоолох асуудлыг тухайн тохиолдол бүрээр тайлбарлах нь зүйтэй. ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ УСНЫ БҮРТГЭЛИЙН ДЭВТРИЙН ХУУДАСНЫ ЗАГВАР Хөлөг онгоцны нэр:……………………………………………………. Ялгах дугаар, эсхүл бичиглэл:…………………………………………… Огноо Нэрс (тоо) Үйл ажиллагааны тэмдэглэл/хариуцах ажилтны гарын үсэг
Ахмадын гарын үсэг……………………………………............