Хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системд хортой бодис ашиглахыг хянах тухай олон улсын конвенц № 137
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
137. ХӨЛӨГ ОНГОЦНЫ ГАДАРГУУГ ХАМГААЛАХ СИСТЕМД ХОРТОЙ БОДИС АШИГЛАХЫГ ХЯНАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ 2001 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталж, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү конвенцид оролцогч талууд, Засгийн газар болон олон улсын эрх бүхий байгууллагын явуулсан эрдэм шинжилгээний судалгаа, хяналтаар хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системд ашиглаж буй зарим төрлийн бодис нь экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой амьд биетийг хордуулах буюу сөргөөр нөлөөлөх маш том эрсдэл агуулаад зогсохгүй далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндийг хордуулж болохыг тэмдэглэн, гадаргууг хамгаалах системд органотин нийлмэл бодис агуулсан биоцид хэрэглэх нь ноцтой аюултай, ийм төрлийн бодисын хэрэглээг алхам алхамаар зогсоох шаардлагатай гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, хөгжлийн 1992 оны Бага хурлын 21 дүгээр Хөтөлбөрийн хэлэлцүүлгээр батлагдсан 17 дугаар бүлгийн гадаргууг хамгаалах системд органотин нийлмэл бодисны хэрэглээг бууруулахыг бүх улсад хандан уриалсан шийдвэрийг сануулан, Олон улсын Далайн байгууллагын Ассамблейн 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А.895(21) тогтоолоор Байгууллагын Далайн хүрээлэн буй орчныг хамгаалах хороо /БДХОХХ/-ны зүгээс гадаргууг хамгаалах системийн хор хөнөөлтэй үйл ажиллагааны эсрэг дэлхий нийтээр хууль ёсоор зайлшгүй дагаж мөрдөх баримт бичгийг боловсруулах ажлыг түргэвчлэхийг чухалчилж үзсэнийг сануулан, Риогийн Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай Тунхаглал мөн БДХОХХ-ын 1995 оны 09 дүгээр сарын 15-нд хүлээн зөвшөөрсөн 67(37) тогтоолд дурдсан Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах 15 дугаар зарчмыг анхааралдаа авч, гадаргууг хамгаалах системийн сөрөг үр дагавараас далайн хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндийг сахин хамгаалахын чухлыг хүлээн зөвшөөрч, гадаргууг хамгаалах систем нь хөлөг онгоцны их биед организм барьцалдан үржих явдлаас урьдчилан сэргийлсэнээр үр ашигтай худалдаа арилжаа, тээвэрлэлт явуулах болон хорт организм, патоген тархах явдлаас сэргийлэх чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг мөн хүлээн зөвшөөрч, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, ашигтай системийг бий болгох ажлыг үргэлжлүүлэн, одоо ашиглагдаж буй байгаль орчинд халтай системийг хор хөнөөл багатай, эсвэл хор хөнөөлгүй хамгаалах системийг илүүд үзэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
Монгол Улс 2011.12.07-ны өдөр нэгдэн орсон.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
1 дүгээр зүйл Ерөнхий үүрэг, хариуцлага 1. Энэхүү конвенцид оролцогч Тал бүр гадаргууг хамгаалах системээс далайн хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд учруулах хор нөлөөг бууруулах, эсхүл бүрмөсөн устгах зорилгоор уг конвенцийн заалт бүрийг сахин мөрдөх үүрэг хүлээнэ. 2. Хавсралт нь тус конвенцийн салшгүй нэг хэсэг. Өөрөөр тодорхой зохицуулаагүй тохиолдолд энэхүү конвенцоос иш татах нь түүний хавсралтад нэгэн адил хамаарна. 3. Аливаа нэг улсын хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системийн хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулах, эсхүл арилгах зорилгоор бие дааж болон хамтран олон улсын эрх зүйд нийцсэн илүү хатуу арга хэмжээ авахыг хориглосон байдлаар энэхүү конвенцийн заалтыг тайлбарлаж үл болно. 4. Талууд энэхүү конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, биелүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах зорилгоор хамтран ажиллахыг хичээнэ. 5. Талууд хүрээлэн буй орчинд үр ашигтай ба хор нөлөөгүй гадаргууг хамгаалах системийг тасралтгүй хөгжүүлэх ажлыг дэмжих үүрэг хүлээнэ. 2 дугаар зүйл Тодорхойлолт Энэхүү конвенцийн зорилгоор дор дурдсан нэр томьёог өөрөөр заагаагүй бол дараахь утгаар ойлгоно: 1. “Захиргаа” гэж хөлөг онгоцны удирдлага дор үйл ажиллагаа явуулж буй улсын Засгийн газрыг. Аливаа нэг улсын далбаан дор хөвөх эрх бүхий хөлөг онгоцны хувьд тухайн улсын Засгийн газар нь Захиргаа байна. Байгалийн баялгийг шинжлэн судлах болон ашиглах үйл ажиллагаа явуулах онцгой эрхтэй эргийн улсын зэргэлдээх далайн ёроол, түүний баялагтай холбоотой судалгаа шинжилгээ болон олборлолтын үйл ажиллагаанд ашиглагдаж буй суурин ба хөвөгч тавцангийн хувьд Захиргаа нь тухайн эргийн улсын Засгийн газар байна; 2. “гадаргууг хамгаалах систем” гэж хөлөг онгоцыг хэрэгцээгүй организм бүрхэхээс хязгаарласан болон сэргийлсэн бүрхүүл, будаг, гадаргуугийн гэмтлийг зогсоогч бодис болон бусад тоноглолыг; 3. “хороо” гэж Байгууллагын Далайн хүрээлэн буй орчныг хамгаалах хороог; 4. “бохир даац” гэж 1969 оны “Даацын тэмдэглэгээний тухай конвенц”-ийн 1 дүгээр хавсралт болон түүнээс хойших аливаа конвенцид тусгасан даацыг тодорхойлох аргачлалын дагуу тооцоолсон бохир жинг; 5. “олон улсын аялал” гэж нэг улсын далбааг мандуулсан хөлөг онгоц өөр улсын хууль дүрмийн дагуу боомтоос боомт руу, эсхүл хөлөг онгоцны үйлдвэр болон эргийн терминал руу хийх аяллыг; 6. “урт” гэж 1988 оны протокол болон түүнээс хойшх аливаа конвенцоор шинэчилж өөрчилсөн “Даацын тэмдэглэгээний тухай” 1966 оны конвенцид тодорхойлсон уртыг; 7. “Байгууллага” гэж Олон улсын Далайн Байгууллагыг; 8. “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг; 9. “хөлөг онгоц” гэж далайн хүрээлэн буй орчинд үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн төхөөрөмжийг хэлнэ. Үүнд, даралтат хөвөгч хөлөг, демпфер, шумбагч онгоц, хөвөгч хөлөг болон суурин ба хөвөгч тавцан, хөвөгч агуулах (FSU), хөвөгч бүтээгдэхүүн агуулах болон буулгах төхөөрөмж (FPSO) зэргийг оролцуулахыг; 10. “техникийн хэсэг” гэж талуудын төлөөлөл, Байгууллагын гишүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний тусгай байгууллагын гишүүд, Байгууллагатай гэрээтэй Засгийн газар хоорондын байгууллага мөн, аль болох гадаргууг хамгаалах системийг судалдаг байгууллага болон лабораторийн төлөөлөгчдөөс бүрдсэн Байгууллагын дэргэдэх зөвлөхийн статус бүхий төрийн бус байгууллага гэсэн байгууллагаас бүрдсэн бүрэлдэхүүнийг хэлнэ. Энэхүү төлөөлөл нь байгаль орчны байдал, хорт бодисын байгаль орчинд учруулсан сөрөг нөлөө, далайн биологи, хүний эрүүл мэнд, эдийн засгийн үнэлгээ, эрсдэлийн менежмент, улс хоорондын тээвэрлэлт, гадаргууг
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
хамгаалах системийн бүрхүүлийн технологи болон цогц бодлого шаардлагатай бусад салбарын техникийн ач холбогдлыг судлахад шаардлагатай мэдлэгтэй байх ёстой. 3 дугаар зүйл Хэрэглээ 1. Өөрөөр заагаагүй нөхцөлд энэхүү конвенцийг дараахь нөхцөл байдалд хэрэглэнэ. Үүнд: a) аливаа нэг талын далбаан дор хөвөх эрхтэй хөлөг онгоцонд; b) далбаан дор нь хөвөх эрхгүй боловч аливаа нэг талын удирдлаган дор үйл ажиллагаа явуулж буй хөлөг онгоц; c) аливаа нэг талын боомт, хөлөг онгоц засварын газар болон эргээс алслагдсан терминал руу орсон хэдий ч (a), (b) дэд бүлэгт хамаарахгүй бол. 2. Энэхүү конвенц нь ямар нэгэн цэргийн зориулалтын хөлөг онгоц, тэдгээрийн дагалдах хөлөг онгоц, түүнчлэн аливаа нэг талын тухайн цаг хугацаанд Засгийн газрын арилжааны бус хэрэгцээнд зориулан эзэмшиж буй болон үйл ажиллагаа явуулж буй бусад хөлөг онгоцонд үл хамаарна. Гэхдээ, талууд өөрийн эзэмшиж буй, эсхүл үйл ажиллагаа явуулж буй хөлөг онгоцны боломж, чадавхийг бууруулахгүй байх арга хэмжээ авахдаа эдгээр онгоц нь тус конвенцид тохирч, нийцсэн үйл ажиллагаа явуулахад анхаарна. 3. Энэхүү конвенцид нэгдэж ороогүй Талын хөлөг онгоцны хувьд Талууд тус конвенцийн дагуух шаардлагыг тавих ба ийм хөлөг онгоцонд шаардлага гарсан тохиолдолд илүү таатай нөхцөл олгохгүй байх баталгааг өгнө. 4 дүгээр зүйл Гадаргууг хамгаалах системд тавих хяналт 1. Хавсралт 1-д тусгагдсан шаардлагын дагуу тал бүр хязгаарлах, эсхүл хориглоно. Үүнд: a) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a), эсхүл (b) хэсэгт заасан гадаргууг хамгаалах хортой системийг хэрэглэх, дахин хэрэглэх, шинээр суулгах, болон ашиглах; b) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (c) хэсэгт заасан Талын боомт, хөлөг онгоц засварын газар болон эргээс алслагдсан терминал дээр хөлөг онгоцонд гадаргууг хамгаалах хортой системийг хэрэглэх, дахин хэрэглэх, шинээр суулгах, болон ашиглах ба ийм хөлөг онгоц дээрх шаардлагыг мөрдлөг болгоход үр дүнтэй арга хэмжээ авна. 2. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсоны дараа хавсралт 1-д заасан нэмэлт, өөрчлөлтийн дагуу гадаргууг хамгаалах системийг шалгасан хөлөг онгоц нь уг системийг шинэчлэх дараагийн товлосон өдөр хүртэлх хугацаанд түүнийгээ хэрэглэж болох бөгөөд Хорооны зүгээс энэхүү хяналтыг эрт хэрэгжүүлэх онцгой нөхцөл үүссэн гэж үзсэнээс бусад ямар ч тохиолдолд дээрх хугацааг 60 сараас хэтрүүлж болохгүй. 5 дугаар зүйл Хавсралт 1-ийн дагуу хаягдал материалд тавих хяналт Аливаа тал өөрийн нутаг дэвсгэр дээрх хавсралт 1-ийн дагуу хянагдсан гадаргууг хамгаалах хортой системийг суулгах, эсхүл арилгахаас үүдэн гарсан хог хаягдлыг олон улсын хууль дүрэм, стандарт, шаардлагын дагуу хамж цуглуулан хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүйгээр устгана. 6 дугаар зүйл Гадаргууг хамгаалах системийн хяналтад нэмэлт,
өөрчлөлт оруулах үйл явц 1. Аливаа нэг тал энэхүү зүйлийн дагуу хавсралт 1-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж болно.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2. Анхны төсөл нь хавсралт 2-ын дагуу шаардагдах мэдээллийг агуулсан байх шаардлагатай ба Байгууллагад хүргүүлнэ. Байгууллага төслийг хүлээн авмагц талууд болон гишүүдийн төлөөлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний тусгай байгууллагын төлөөлөл, Байгууллагатай гэрээтэй засгийн газар хоорондын байгууллага, Байгууллагын дэргэдэх зөвлөхийн статус бүхий төрийн бус байгууллагад хүргүүлнэ. 3. Хорооноос тэрхүү гадаргууг хамгаалах системийн талаарх анхны төслийг судалж үзээд цаашид илүү гүнзгий судлах шаардлагатай эсэхийг тогтооно. Хэрэв хорооны зүгээс цааш нь шалгах шаардлагатай гэж үзвэл хавсралт 3-т заасан бүх мэдээлэл анхны төсөлд өгөгдөөгүй нөхцөлд төсөл боловсруулагч талыг хавсралт 3-т заасан шаардлагын дагуу тодорхой мэдээлэл бүхий төсөл боловсруулахыг хүснэ. Хэрэв хорооны зүгээс ноцтой аюул заналхийлж байгаа гэж үзвэл бүрэн шинжлэх ухааны тодорхойлолт байхгүй байгаа нь цаашид үнэлгээ хийхэд саад болох ёсгүй. Хороо нь 7 дугаар зүйлийн дагуу техникийн хэсгийг байгуулна. 4. Техникийн хэсэг нь аливаа сонирхогч байгууллагын зүгээс гаргасан бүх дэлгэрэнгүй төслийг нэмэлт мэдээллийн хамт хянаж үзээд уг төсөл нь хавсралт 1-д заасан зорилтот бус организм, эсхүл хүний эрүүл мэндэд заналхийлсэн бодит аюул бүхий эрсдэл байна гэдгийг харуулсан нөхцөлд хороонд дүгнэлт тайланг хүргүүлнэ. a) Техникийн хэсгийн хяналтад дараахь зүйл орно: i) тухайн гадаргууг хамгаалах систем ба холбогдох хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндийн аль алинд нөлөөлөх хорт нөлөө (хордсон далайн хүнсийг оролцуулах боловч ганцхан түүгээр хязгаарлагдахгүй)-ний хоорондын харилцан уялдаатай байдлын үнэлгээг хавсралт 3-т заасны дагуу хянасан байдал болон бусад мэдэгдэх бүхий л аргаар тодорхойлсон байдал; ii) тухайн хяналтын арга хэмжээнд тохирох боломжит бүх эрсдэлийг бууруулах үнэлгээ болон техникийн хэсгээс анхааран үзэж болох бусад хяналтын арга хэмжээнүүд; iii) хяналтын арга хэмжээг явуулах техникийн нөхцөл байдал, төслийн үр ашигтай байдал; iv) ийм хяналтын арга хэмжээ авахад гарсан өөр нөлөөг байгаа мэдээ мэдээлэлийн дагуу судалж үзнэ: - хүрээлэн буй орчин (идэвхигүй байдлаас үүдэн гарах зардлыг оруулан гэвч үүгээр хязгаарлагдахгүй), агаарын чанарт үзүүлэх нөлөө; - xөлөг онгоцны засвар, үйлчилгээний газрын эрүүл байдал, аюулгүй орчин (хөлөг онгоцны засвар, үйлчилгээний газрын ажилтнуудад нөлөөлөх нөлөө); - олон улсын тээвэр болон бусад холбогдох секторт гарах зардал болон; v) байж болох өөр хувилбар, тухайн хувилбарыг сонгосноор гарч болох эрсдэлийг судалж үзнэ. b) Техникийн хэсэг нь (a) (i) дэд бүлгийг хянаж үзээд (a) (ii)-аас (a) (v) дэд бүлэгт тусгагдсан үнэлгээ, саналыг цаашид судлах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргаснаас бусад тохиолдолд (a) дэд бүлэгт орсон үнэлгээ санал бүрийг анхааран үзэж бичгээр дүгнэлт гаргана; c) Техникийн хэсгийн дүгнэлт нь inter alia тухайн гадаргууг хамгаалах систем олон улсын конвенцоор хамгаалагдах эсэх, дэлгэрэнгүй төсөлд санал болгон оруулсан тодорхой хяналтын арга хэмжээ тохирох эсэх, бусад илүү тохиромжтой гэж үзэж байгаа хяналтын арга хэмжээ зэргийг багтаасан байна. 5. Техникийн хэсгийн дүгнэлтийг хороонд оруулахын өмнө Талууд болон Байгууллагын гишүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний тусгай байгууллагын төлөөлөл, Байгууллагатай гэрээ байгуулсан Засгийн газар хоорондын байгууллага, Байгууллагын дэргэдэх зөвлөхийн статус бүхий төрийн бус байгууллагад танилцуулахаар тараагдана. Хороо нь хавсралт 1-д оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг судлан үзэж, дэмжих эсэхийг шийдвэрлэн шаардлагатай гэж үзвэл техникийн хэсгийн дүгнэлтийг анхааралдаа авна. Хэрэв дүгнэлтэд эрдэм шинжилгээний баталгаатай бүрэн
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
баримтгүйгээс нөхөж баршгүй хохирол гарах аюул байна гэж үзвэл энэ нь хавсралт 1 дэх гадаргууг хамгаалах системд оруулахгүй байх шалтгаан болж болно. Хавсралт 1-д оруулахаар оруулсан төсөл нь хорооноос дэмжигдсэн тохиолдолд 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (a)-д заасны дагуу танилцуулахаар тараагдана. Төслийг дэмжихгүй тухай шийдвэр нь тухайн гадаргууг хамгаалах системийн талаар шинэ мэдээлэл ирж, шинэчлэн боловсруулан оруулахад саад болохгүй. 6. Энэ зүйлийн 3 болон 5 дугаар хэсэгт заасан хорооноос гаргах шийдвэрт зөвхөн талууд оролцоно. 7 дугаар зүйл Техникийн хэсэг 1. Хороо нь дэлгэрэнгүй төслийг хүлээн авсаны дараа 6 дугаар зүйлд заасан техникийн хэсгийг байгуулна. Олон төслийг дараалуулан, эсвэл нэгэн зэрэг ирүүлсэн тохиолдолд нэг болон түүнээс дээш техникийн хэсэг байгуулж болно. 2. Техникийн хэсгийн хэлэлцүүлгэнд аль ч тал оролцож болох бөгөөд өөрт байгаа холбогдох шинжилгээ судалгааг танилцуулна. 3. Хороо нь техникийн хэсгийн тайлбарын нөхцөл, байгууллага болон үйл ажиллагааг шийдвэрлэнэ. Ингэснээр хүргэгдсэн санал дотор байж болох нууцлалыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ. Техникийн хэсэг нь ийм уулзалтыг зохион байгуулж болох боловч цахилгаан шуудан болон бусад мэдээллийн хэрэгслийг ашиглан бичгээр ажлаа явуулахыг чухалчилна. 4. Энэ зүйлийн 6 дугаар зүйлд заасан Хороонд гаргах зааварчилгаанд зөвхөн Талуудын төлөөлөл л оролцоно. Техникийн хэсэг нь Талуудын төлөөллийг нэгдсэн нэг саналд хүргэхийг мэрийн ажиллана. Хэрэв нэгдсэн саналд хүрэхгүй бол тэдгээр төлөөллийн зөрүүтэй асуудал бүр дээр харилцан ярилцана.
8 дугаар зүйл Эрдэм шинжилгээ, техникийн судалгаа болон хяналт 1. Талууд гадаргууг хамгаалах системийн хорт нөлөөг бууруулах эрдэм шинжилгээний болон техникийн судалгааг дэмжих мөн ийм нөлөөг хянах тал дээр зохих арга хэмжээг авна. Энэхүү судалгаагаар дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд: гадаргууг хамгаалах системийн нөлөөг ажиглах, хэмжих, дээж авах, үнэлгээ болон шинжилгээ. 2. Талууд нь энэхүү конвенцийн зорилгод хүрэхийн тулд холбогдох мэдээлэл авахыг хүссэн бусад Талуудыг дараахь мэдээллээр хангана: a) энэхүү конвенцийн дагуу зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний болон техникийн үйл ажиллагаа; b) далайн эрдэм шинжилгээ, технологийн хөтөлбөр болон түүнд ашиглах зорилгоор болон; c) аливаа нэгэн хяналтын болон үнэлгээний хөтөлбөрийн үр дүнд ажиглагдсан гадаргууг хамгаалах системийн хорт нөлөөлөл. 9 дүгээр зүйл Харилцаа холбоо болон мэдээлэл солилцох 1. Тал бүр Байгууллагыг дараахь мэдээллээр хангана: a) Талуудад болон тэдний холбогдох мэргэжилтэнд мэдээллэхийн тулд энэхүү конвенцийн дагуу Талуудын өмнөөс гадаргууг хамгаалах системийн хяналттай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр томилсон шинжээч болон хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын жагсаалтыг гаргах. Захиргаа нь Байгууллагыг томилогдсон шинжээч болон хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тодорхой үүрэг болон эрхийн талаарх мэдээллээр хангана; b) жил бүр дотоодын хууль тогтоомжийн дагуу зөвшөөрсөн, хязгаарласан, эсхүл хориглосон аливаа нэгэн гадаргууг хамгаалах системийн талаарх мэдээлэл.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2. Байгууллага нь тохирох бүхий л аргыг хэрэглэн 1 дүгээр хэсэгт заасан мэдээллийг олж авна. 3. Хэрэв бусад Талууд хүсэлт гаргавал гадаргууг хамгаалах систем (ГХС)-үүдийг зөвшөөрсөн, бүртгэсэн, эсхүл гэрчилгээ олгосон Тал нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн үндэслэлийг Хавсралт 3-т заасан мэдээлийн хамт, эсхүл тухайн гадаргууг хамгаалах системд тохирсон үнэлэлт өгч болохоор бусад мэдээллийг гаргаж өгөх буюу үйлдвэрлэгчид ийм шаардлага тавина. Хуулийн дагуу хамгаалсан мэдээллийг гаргаж өгөхгүй. 10 дугаар зүйл Үзлэг хяналт ба Гэрчилгээжүүлэлт Талууд өөрийн далбаа мандуулж буй хөлөг онгоц нь Хавсралт 4-ийн дагуу үзлэгт хамрагдаж гэрчилгээ авсан эсэхийг шалгах үүрэгтэй. 11 дүгээр зүйл Хөлөг онгоцонд үзлэг хийх ба зөрчлийг илрүүлэх 1. Энэхүү конвенцийн биелэлтийг хянахаар тухайн Талаас томилогдсон байцаагч конвенцид хамаарах аливаа хөлөг онгоцыг боомт, хөлөг онгоцны засвар үйлчилгээний газар, зогсоолын хаана ч шалгаж болно. Аливаа хөлөг онгоц энэхүү конвенцийг илэрхий зөрчсөн гэх үндэслэл байхгүй тохиолдолд ийм шалгалт нь дараахь байдлаар хязгаарлана: a) шаардлагатай гэж үзсэн нөхцөлд хөлгийн тавцан дээр олон улсын гадаргууг хамгаалах системийн хүчинтэй гэрчилгээ, эсхүл ГХС-ийн Деклараци байгаа эсэх; b) гадаргууг хамгаалах системээс авсан хөлөг онгоцны бүрэн бүтэн байдал, бүтцэд нөлөөлөхөөргүй өнгөц дээж, эсхүл Байгууллагаас боловсруулсан зөвлөмжийн дагуу хийсэн үйл ажиллагаа. Гэхдээ энэхүү дээжийг боловсруулах хугацаа нь аливаа хөлөг онгоцыг хөдлөх болон замд гарахад нь саад болох учиргүй. 2. Хэрэв хөлөг онгоц нь энэхүү конвенцийг илэрхий зөрчсөн гэх үндэслэл ажиглагдаж байвал Байгууллагаас боловсруулсан зөвлөмжийг удирдлага болгон нарийн үзлэг хийнэ. 3. Хэрэв хөлөг онгоц энэхүү конвенцийг зөрчсөн нь илэрвэл үзлэг хяналтыг хийж буй Тал анхааруулах, саатуулах, буцаах, эсхүл боомтоосоо хөөж гаргах арга хэмжээ авч болно. Хөлөг онгоцонд конвенцийн заалтыг биелүүлээгүй шалтгаанаар ийм арга авах болсон аливаа Тал тухайн хөлөг онгоцны хамаарах Захиргаанд яаралтай мэдээлнэ. 4. Талууд зөрчил илрүүлэх болон энэхүү конвенцийн шаардлагын биелэлтийн хяналтанд хамтран ажиллана. Тал нь өөр аливаа нэг Талаас ямар нэгэн хөлөг онгоц энэхүү конвенцийг зөрчсөн тухай болон зөрчиж буй тухай хангалттай мэдээлэл ирүүлж шалгах хүсэлт гаргасан тохиолдолд боомт, хөлөг онгоцны засвар үйлчилгээний газар, зогсоол зэрэгт орж ирмэгц өөрийн орны хууль тогтоомжийн дагуу үзлэг хяналт хийж болно. Энэхүү конвенцийн дагуу зохих арга хэмжээ авч болох шалгалтын тайланг хүсэлт гаргагч тал болон тухайн хөлөг онгоцны хамаарах Захиргаанд илгээнэ. 12 дугаар зүйл Зөрчил 1. Энэхүү хуулийг зөрчсөн тохиолдол бүрд таслан зогсоох бөгөөд ямар шийтгэл ногдуулахыг тухайн хөлөг онгоцны зөрчил гаргасан газрын Захиргаа холбогдох хууль журмын дагуу тогтооно. Захиргаа нь ийм зөрчлийн талаар мэдээлэл авсан тохиолдолд хэргийг мөрдөн шалгах ба мэдээлэгч Талаас хэргийн талаар нэмэлт гэрчлэх баримтыг нэхэмжилж болно. Хэрэв тухайн Талаас авсан мэдээлэл энэхүү хэрэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулахад хангалттай гэж үзвэл энэхүү хуулийн дагуу аль болох хурдан арга хэмжээ авна. Захиргаа нь зөрчлийн талаар мэдэгдсэн Тал болон Байгууллагад тухайн зөрчлийн талаар авсан арга хэмжээний талаар шуурхай мэдээлнэ. Хэрэв энэхүү зөрчлийн
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
тухай мэдэгдэл авснаас хойш нэг жилийн хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй бол зөрчлийг илрүүлсэн Талд энэ тухай мэдэгдэнэ. 2. Аливаа нэг Талын хууль тогтоомжийн хүрээнд энэхүү конвенцийн заалтыг зөрчсөн гэмт хэрэг нь тухайн Талын хуулиар ял оногдуулна. Ийм зөрчил гарсан нөхцөлд тухайн Тал: a) энэхүү хуулийн дагуу шүүх ажиллагаа явуулах; b) тухайн хөлөг онгоцны Захиргааг зөрчлийн талаар өөрийн өмчлөлд байсан болон гэрчлэх баримт болохуйц бүх мэдээллээр хангана. 3. Энэхүү зүйлтэй холбогдуулан аливаа нэг Талын ногдуулах ял нь ийм төрлийн зөрчлийг хаана гаргахаас үл хамааран дахин энэ хуулийг зөрчихгүй байлгахаар хангалттай хатуу байна. 13 дугаар зүйл Хөлөг онгоцыг зохисгүйгээр саатуулах ба зогсоох 1. Энэхүү конвенцийн 11, 12 дугаар зүйлийн дагуу хөлөг онгоцыг зохисгүйгээр саатуулах ба зогсоохгүй байх бүх аргыг хэрэглэнэ. 2. Хэрэв хөлөг онгоцыг 11, 12 дугаар зүйлийн дагуу зохисгүйгээр саатуулсан ба зогсоосон бол тухайн онгоцонд учирсан бүх хохирлыг нөхөн төлнө. 14 дүгээр зүйл Маргаан шийдвэрлэх Талууд энэхүү конвенцийг тайлбарлах болон хэрэгжүүлэхэд гарсан аливаа нэгэн маргааныг хэлэлцээрээр, хөндлөнгийн зуучлал, эвлэрүүлэх ажиллагаа, арбитр, шүүхийн байгууллагын тусламжтай болон бүсийн агентлагуудыг түшиглэх буюу тохиролцох замаар болон өөрийн сонгож авсан бусад зөвшилцлийн аргаар шийдвэрлэнэ. 15 дугаар зүйл Олон улсын далайн эрх зүйд хамаарах нь Энэхүү хуулийн нэг ч заалт аливаа нэг улсын Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Далайн эрх зүйн тухай” конвенцид тусгасан хэвийн хэм хэмжээ, эрх, үүрэгт хор хохирол учруулахгүй. 16 дугаар зүйл Нэмэлт, өөрчлөлт 1. Энэхүү конвенц нь дараахь зүйлд заасан үйл ажиллагааны аль нэгийн дагуу өөрчлөгдөж болно. 2. Байгууллагын хүрээн дэх нэмэлт өөрчлөлт: a) аль ч Тал энэхүү конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл ирүүлж болно. Тухайн санал болгож буй төслийг Ерөнхий нарийн бичгийн даргад ирүүлэх бөгөөд тэрээр Байгууллагын гишүүдэд тухайн төслийг хэлэлцэхээс дор хаяж 6 сарын өмнө танилцуулахаар хүргүүлнэ. Хэрэв хавсралт 1-д өөрчлөлт оруулах бол энэхүү зүйлд заасан үйл ажиллагаанаас өмнө 6 дугаар зүйлийн үе шатыг дамжсан байна; b) дээр заасны дагуу боловсруулж, тараасан төслийг хороонд хянуулахаар ирүүлнэ. Талууд Байгууллагын гишүүн эсэхээс үл хамааран нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх болон хүлээн зөвшөөрөх хорооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй; c) нэмэлт, өөрчлөлт нь Талуудын хамгийн багадаа 1/3 нь хүрэлцэн ирсэн тохиолдолд санал хураалтад олонхийн буюу нийт хороонд санал өгөхөөр ирсэн Талуудын 2/3-ын саналаар хүлээн зөвшөөрөгдөнө; d) дэд бүлэг (c)-д заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхий нарийн бичгийн дарга Талуудыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор танилцуулна;
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
e) нэмэлт, өөрчлөлт нь дараахь нөхцөл байдлуудад хүлээн зөвшөөрөгдсөнд тооцно : i) энэхүү конвенцид оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Талуудын 3/2 нь хүлээн зөвшөөрсөн тухай Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн байх; ii) энэхүү конвенцид оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн өдөр, эсхүл хорооноос тогтоосон аливаа нэг өдрөөс хойш 12 сар өнгөрмөгц хүлээн зөвшөөрөгдсөнд тооцно. Гэхдээ энэ хугацаанд Талуудын 1/3-ээс илүү хэсэг нь тухайн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлвэл нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүйд тооцно. f) нэмэлт, өөрчлөлт нь дараахь нөхцөлд хүчин төгөлдөр болно: i) энэхүү конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай мэдэгдэл өгсөн Талуудын хувьд уг нэмэлт өөрчлөлт (e) (i) дэд хэсэгт тусгагдсаны дагуу хүлээн зөвшөөрсөнд тооцсоноос хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болсонд тооцно; ii) Хавсралт 1-д оруулах нэмэлт, өөрчлөлт нь дараахь нөхцөл байдал бүхий Талаас бусад бүх Талын хувьд хүлээн зөвшөөрөгдсөнд тооцсон өдрөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно: 1) (e) (i) дэд хэсэгт заасны дагуу нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мэдэгдсэн бөгөөд энэхүү мэдэгдлээ татаж аваагүй; 2) ийм нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэл хүргүүлж тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай зохих мэдээллийг хүргүүлсэн нөхцөлд энэхүү өөрчлөлт хүчин төгөлдөр болох болно гэдгийг мэдэгдсэн; 3) энэхүү конвенцийг баталж байгаа, хүлээн зөвшөөрч байгаа, дэмжиж байгаа, нэгдэн орж байгаа тухайгаа баталсан баримт бичгийг хадгалуулахдаа хавсралт 1-д тусгагдсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг зөвхөн Ерөнхий нарийн бичгийн даргад гаргасан нөхцөлд л хүчин төгөлдөр болох тухайгаа мэдэгдсэн; iii) хавсралт 1-ээс бусад хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон өдрөөс 6 сарын дараа (e)(i) дэд хэсэгт заасны дагуу нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мэдэгдсэн ба энэхүү мэдэгдлээ татаж аваагүй Талуудаас бусад бүх Талуудын хувьд хүчин төгөлдөр болно. g) i) Дэд бүлэг (f) (ii) (1) болон (iii)-н дагуу татгалзаж байгаагаа илэрхийлсэн Талууд хүлээн авсан тухай мэдэгдлээ Ерөнхий нарийн бичгийн даргад гаргаж болно. Ийм Талын хувьд тухайн нэмэлт, өөрчлөлт нь хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл хүргүүлсэн хугацаанаас хойш хамгийн удаандаа 6 сарын дараа юм уу, эсхүл тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр болсон тэр өдөр хүчин төгөлдөр болно. ii) Дэд бүлэг (f) (ii) (2), эсхүл (3)-т заасны дагуу аливаа нэг Талын гаргасан батламж, мэдэгдэл нь нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч буйгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж буй баримт бөгөөд тухайн Талын хувьд хамгийн удаандаа түүнийг гаргасан өдрөөс хойш 6 сарын дараа, эсхүл нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр болсон тэр өдөр хүчин төгөлдөр болно. 3. Бага хурлаар оруулах нэмэлт, өөрчлөлт: a) хамгийн багадаа Талуудын 1/3 хувь нь хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэх бага хурал зохион байгуулах; b) ийм бага хурлаар нийт хуралд оролцогсодын 2/3-ын саналаар хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхий нарийн бичгийн дарга бүх Талуудад хүргүүлэн зөвшөөрүүлэх арга хэмжээ авах;
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
c) хурлаас өөрөөр шийдвэрлээгүй тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөгдсөнд тооцох бөгөөд энэ зүйлийн 2 дахь хэсгийн (e) ба (f) хэсэгт заасны дагуу холбогдох үе шатлалаар дамжиж хүчин төгөлдөр болно. 4. Хавсралтад орох нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан аливаа нэг Талыг зөвхөн тухайн нэмэлт, өөрчлөлтийг хэрэглэх үед л Тал бус гэж үзнэ. 5. Шинэ хавсралтад орох нэмэлт, өөрчлөлт нь энэхүү конвенцийн хавсралтад холбогдох зүйлд заасны дагуу боловсруулагдан, хэлэлцэгдэж, хүчин төгөлдөр болно. 6. Энэхүү зүйлд хамаарах аливаа мэдэгдэл, декларацийг Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр гаргана. 7. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Байгууллагын Гишүүд болон Талуудад: a) хүчин төгөлдөр болсон аливаа нэгэн нэмэлт, өөрчлөлт, хүчин төгөлдөр болсон нийтлэг өдөр болон аливаа Тал бүрийн хувьд хүчин төгөлдөр болсон өдрийг; b) энэхүү зүйлд хамаарах аливаа мэдэгдэл болон декларацийн талаар мэдээлнэ. 17 дугаар зүйл Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох 1. Энэхүү конвенц нь аливаа нэг улс гарын үсэг зурахад зориулж 2002 оны 2 дугаар сарын 1-нээс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Байгууллагын байранд нээлттэй байх ба түүнээс хойш ч аливаа улсыг нэгдэн ороход нээлттэй байх болно. 2. Улс бүр дараахь байдлаар энэхүү конвенцийн Тал болж болно: a) соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, батлахгүйгээр гарын үсэг зурах; b) соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсныг баталгаажуулсан баталсан, соёрхон баталсан тухай гарын үсэг; c) нэгдэн орсон. 3. Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, нэгдэж орсон нь энэ тухай батламжилсан баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсанаар хүчин төгөлдөр болно. 4. Хэрэв нэг улс нь хоёр болон түүнээс дээш газар нутгийн нэгжтэй бөгөөд тэдгээрт энэхүү конвенцийн үйлчлэх хуулийн систем нь өөр, өөр байвал гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орохдоо энэхүү конвенц нь тухайн улсын бүх нутаг дэвсгэрт үйлчлэх юм уу, эсхүл тэдгээрийн нэг болон түүнээс дээш нутагт үйлчилнэ гэдгийг зааж өгөх шаардлагатай ба дараа нь дахин декларац гаргах замаар хэдийд ч шинэчлэн өөрчлөх боломжтой. 5. Ийм төрлийн аливаа декларацийг Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж энэхүү конвенц хэрэглэгдэх газар нутгийг тодорхой болгох шаардлагатай. 18 дугаар зүйл Хүчин төгөлдөр болох 1. Энэхүү конвенц нь эдгээр хөлөг онгоцны бохир жингийн нийлбэр нь дэлхийн худалдааны хөлөг онгоцны нийт бохир жингийн хорин таваас багагүй хувийг эзэлж буй 25 улс соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, батлахдаа ямар нэгэн тайлбар хийлгүйгээр гарын үсэг зурсан, эсхүл 17 дугаар зүйлийн дагуу соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, нэгдэж орсон тухай батламж бичгээ хадгалуулсан өдрөөс 12 сарын дараа хүчин төгөлдөр болно. 2. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсоны дараа соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан боловч конвенцийн шаардлагыг өмнө нь биелүүлсэн орнуудын хувьд соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон байдал нь шууд хүчин төгөлдөр болох, эсхүл хамгийн удаандаа баримт бичгээ гардуулсанаас хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
3. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсны дараа соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно. 4. 16 дугаар зүйлийн дагуу конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөгдсөнд тооцсон өдрөөс хойш түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан орны хувьд конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсанаар тооцно. 19 дүгээр зүйл Цуцлалт 1. Энэхүү конвенцид нэгдэн орсон аль ч Тал конвенцийг хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнээс хойш 2 жил өнгөрсөний дараа цуцалж болно. 2. Цуцлах тухай мэдэгдлийг бичгээр үйлдэж Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх ба энэ нь эх хадгалагч түүнийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа, эсхүл тухайн мэдэгдэлд заасан түүнээс хойш тогтоосон өдөр хүчинтэй болно. 20 дугаар зүйл Хадгалах 1. Энэхүү конвенц нь Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдах бөгөөд тэрээр баталгаат хувийг гарын үсэг зурсан болон нэгдэн орсон улсад хүргүүлнэ. 2. Энэхүү конвенцид тусгагдсан үүргээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь зүйлийг гүйцэтгэнэ: a) энэхүү конвенцид гарын үсэг зурсан болон нэгдэн орсон улсад мэдээлэл хүргэх; i) соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай хадгалуулсан шинэ баримт бичиг бүрийг он, сар, өдрийн хамт; ii) энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдөр; iii) энэхүү конвенцийг цуцлах тухай батламж, түүний он, сар, өдөр болон хэрэгжиж эхлэх хугацааны хамт; iv) энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болмогц Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу бичвэрийг бүртгүүлэх болон хэвлүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн даргад хадгалуулна. 21 дүгээр зүйл Хэл Энэхүү конвенц нь араб, хятад, англи, франц, орос болон испани хэлээр тус бүр нэг эх хувь үйлдсэн бөгөөд бичвэр бүр адил хүчинтэй. Дээр дурдсаныг нотолж, тус тусын Засгийн газраас зохих ёсоор олгогдсон бүрэн эрх бүхий дор гарын үсэг зурагчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав. Хоёр мянга нэг оны аравдугаар сарын тавны өдөр Лондон хотноо үйлдэв.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Гадаргууг хамгаалах систем дэх биологийн амьд биетийг хөнөөгч органотин нийлмэл
Хөлөг онгоц нь дараахь нийлмэлийг хэрэглэхгүй буюу дахин түрхэхгүй:
Бүх хөлөг онгоц 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр
Гадаргууг хамгаалах систем дэх биологийн амьд биетийг хөнөөгч органотин нийлмэлүүд
Хөлөг онгоц нь: 1. Ийм нийлмэлийг хөлгийн их бие, гадна талын хэсэг болон гадаргуу дээр агуулахгүй 2. Гадаргууг хамгаалах системд тохирохгүй тийм нийлмэл нь гадагш нэвтэрч гарахгүй байхаар бүрхүүлээр хамгаалагдсан байх
(Суурилуулсан болон хөвөгч тавцантай, FSU, FPSO болон бусад 2003 оны 1 дүгээр сарын нэгнээс өмнө угсрагдсан болон 2003 оны 1 дүгээр сараас хойш эх газарт гарч засвар үйлчилгээнд ороогүй) зэргээс бусад бүх хөлөг онгоцонд хамаарна.
2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр
ХАВСРАЛТ 2 АНХНЫ ТӨСӨЛД ШААРДАГДАХ ЭЛЕМЕНТ 1. Анхны төсөлд дараахь мэдээллийг багтаасан холбогдох материалыг зайлшгүй оруулсан байна: a) төсөлд тусгагдсан гадаргууг хамгаалах системийн танилцуулга. Гадаргууг хамгаалах системийн нэр; Химийн найрлагын бүртгэлийн дугаар (ХНБ дугаар), ийм дугаар байгаа тохиолдолд, эсхүл систем дэх хортой нөлөө үзүүлж байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй нэгдэл; b) хүрээлэн буй орчинд хийсэн шинжилгээний дүнгээр гадаргууг хамгаалах систем, эсхүл түүний хувиргасан бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, зорилтот бус организмд сөрөг нөлөө үзүүлж байж болзошгүй тухай тодорхойлолт (жишээ нь: төлөөлөл болгон авсан биетийн хордолтын үе шатны дүн, биологийн цуглуулгын мэдээлэл; c) гадаргууг хамгаалах системийн хортой бүрэлдэхүүнийг дэмжиж болохуйц материал, түүний хувиргасан бүтээгдэхүүн нь тухайн хүрээлэн буй орчинд хөнөөгдсөн ургамал (non-target organism), хүний эрүүл мэнд, усны чанарт ямар хор хөнөөл үзүүлж буй талаарх мэдээлэл (хөлөг онгоцыг явж өнгөрсөн усан мөр болон тунадас, тухайн бүсийн ургамал, амьд биетэд хадгалагдаж байгаа талаарх мэдээлэл, судлагаа, эсхүл бодит амьдрал дээр тухайн гадаргуугаас гарсан хорт бодисны хордлогыг саармагжуулах түвшин, эсхүл түүнийг хянах арга зам /хэрэв байгаа бол/ гэх мэт;
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
d) гадаргууг хамгаалах систем, түүнд хамаарах сөрөг нөлөө болон хүрээлэн буй орчин дахь ажиглагдсан ба хүлээгдэж буй концентрацийн хоорондын холбоонд хийсэн үнэлэлт; e) гадаргууг хамгаалах системтэй холбоотой хор хөнөөлийн эрсдэлийг бууруулахад үр дүнтэй байж болох хориг хэлбэрийн урьчилсан зааварчилгаа. 2. Анхны төсөл нь Байгууллагын дүрмийн дагуу хүргэгдэнэ. ХАВСРАЛТ 3 ДЭЛГЭРЭНГҮЙ ТӨСӨЛД ШААРДАГДАХ ЭЛЕМЕНТ 1. Дэлгэрэнгүй төсөл нь дараахь элементийг багтаасан баримт бичиг байх ёстой : a) анхны төсөлд тусгасан мэдээллийг баяжуулах; b) төслийн утга болон мэдээллийг боловсруулсан, илэрхийлсэн арга барилаас хамаараад 3 дугаар зүйлийн (a), (b) болон (c) дэд хэсэгт тусгагдсан ангиллаас аль тохирохын дагуу дэлгэрүүлэх; c) гадаргууг хамгаалах системийн хортой нөлөөг харуулсан судалгааны дүн; d) хэрэв ямар нэгэн хяналт явуулсан бол хяналт судалгаа явуулсан бүс нутгийн ерөнхий дүрслэл болон хөлөг онгоцны замын талаарх мэдээллийг багтаасан судалгааны дүн; e) хүрээлэн буй орчны болон экологийн нэрвэгдлийн талаарх дүн мэдээлэл, боломжтой бол судалгаагаар тогтоогдсон байгаль орчны мөхлийн хэмжүүрийг математик загварт оруулан дүрсэлсэн байх ба тухайн загварчлалын технологийн талаарх дүрслэл, тодорхойлолтын хамт; f) анхаарлын төвд байгаа гадаргууг хамгаалах системийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй нь нотлогдсон, эсхүл хүлээгдэж буй сөрөг нөлөөлөлд хийсэн үнэлгээ, дүгнэлт; g) дэд хэсэг (f)-т тусгагдсан үнэлгээн дэх тодорхойгүй байдлын түвшин; h) гадаргууг хамгаалах системтэй холбогдон гарч болох эрсдэлийг бууруулахад авах тусгай хяналтын арга хэмжээ бүхий зөвлөмж; i) агаарын чанар, хөлөг онгоцны үйлдвэр, засвар үйлчигээний газрын нөхцөл байдал, олон улсын тээвэрлэлт болон холбогдох салбарт тусгай хяналтын арга хэмжээг хэрэгжүүлсэнээр гарч болох үр дүнд хийсэн судалгааны дүн, эсхүл түүнийг орлуулах боломжит хувилбар. 2. Дэлгэрэнгүй төсөлд аливаа яригдаж буй нийлмэлд хамаарах физик болон химийн дараахь шинж чанарыг тусгана. - хайлах цэг; - буцлах цэг; - хувийн жин (харьцангуй хувийн жин); - уурших даралт; - усанд уусах чанар /pH/ задрах коэффицент /pKa/; - исэлдэлт (хэлбэрээ өөрчлөх хүчдэлийн хэмжээ); - молекулын жин; - молекулын бүтэц; - анхны төсөлд тусгагдсан физик, химийн бусад шинж чанар. 3. Дээр заасан 1 дэх хэсгийн (b) хэсэгт дараахь ангиллын мэдээлэл байна: a) байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөл, түүний нөлөөний талаар: - задрал (ууршилтын загвар (гидролиз, фотодиградаци, биодиградаци г.м); - нөхцөл байдалд тэсвэрлэх чанар (усан багана, тунадас, биологийн орчин г.м.); - тунадас/ усны зэрэглэл; - амьд байгальд хортой бодис болон идэвхит орцын нэвчимхий чанар; - жингийн баланс; - биоаккумуляци, зэрэглэлийн коэффицент, октанол, усны коэффицент; - хэрэглэхэд ажиглагдсан үл танигдах урвал болон урьд нь танигдах интерактив үр нөлөө.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
b) Далайн ургамал, сээр нуруугүй амьтад, загас, далайн шувуу, хөхтөн болон улаан номонд орсон амьтад, бусад амьтны болон ургамлын аймаг, усны чанар, далайн ёроол, мэдрэмтгий ба түгээмэл биетийг бүгдийг оролцуулан зорилтот бус бусад организмын амьдрах орчинд нөлөөлөх үр дүнгийн талаарх мэдээлэл: - хурц хордолт; - архаг хордолт; - хөгжлийн болон нөхөн үржихүйн хордлого; - эндокрины задрал; - тунaдасан дахь хорын хэмжээ; - биобүтэц (биосоронзонжилт) биоконцентраци; - хоол тэжээлийн эд эс тоо толгойд үзүүлэх нөлөө; - тухайн бүс нутагт ажиглагдсан сөрөг нөлөө (загас үхүүлэх), хуурай газарт шидэгдсэн г.м, эд эсийн шинжилгээ; - далайн хоолон дахь үлдэгдэл, тунадасны хэмжээ. Эдгээр мэдээлэл нь нэг болон түүнээс дээш зорилтот бус организм буюу далайн ургамал, сээр нуруугүй амьтад, загас, шувуу, хөхтөн амьтад болон улаан номонд орсон амьтдад хамаарсан байна. Хүний эрүүл мэндэд аюул учруулж болох мэдээлэл (хордсон далайн хоол хүнсний хэрэглээг оруулах боловч түүгээр хязгаарлагдахгүй). 4. Дэлгэрэнгүй төсөлд өөрийн хэрэглэсэн аргачлал болон чанарын баталгаатай холбогдох аливаа мэдээлэл, судалгааны үеэр ажиглагдсан зүйлсийг тусгасан байна. ХАВСРАЛТ 4 ГАДАРГУУГ ХАМГААЛАХ СИСТЕМИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ БОЛОН ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ШААРДЛАГА Дүрэм 1 Хяналт 1. Энэ конвенцийн 3 дугаар зүйлийн 3 дахь дэд хэсгийн 1-ийн (a)-д заасны дагуу суурилуулсан бa хөвөгч тавцан бүхий онгоц, FSU болон FPSO-г хамааруулалгүйгээр олон улсын аялалд оролцож буй 400 болон түүнээс дээш бохир даац бүхий хөлөг онгоц дараахь зааврын дагуу хянагдсан байна: a) хөлөг онгоцыг үйлчилгээнд гаргахын өмнө хийгдсэн анхан шатны үзлэг, эсхүл Олон улсын гадаргууг хамгаалах системийн гэрчилгээ /гэрчилгээ/ 2 ба 3 дугаар дүрмийн дагуу анх удаа олгогдсон; b) гадаргууг хамгаалах систем өөрчлөгдсөн болон солигдсон. Ийм хяналт 2 ба 3 дугаар дүрмийн дагуу гэрчилгээ олгогдсоноор батлагаажина. 2. Үзлэг хяналтыг хөлөг онгоцонд явуулахдаа тухайн онгоцны гадаргууг хамгаалах систем нь энэхүү конвенцийн шаардлагад бүрэн нийцэж байхаар харуулна. 3. Энэхүү дүрмийн (1)-д заасан тодорхойлолтод хамаарахгүй хөлөг онгоцны хувьд тус конвенцийн заалтад нийцүүлэхийн тулд Захиргааны зүгээс тохирох арга хэрэгслийг бий болгоно. 4. a) Энэхүү конвенцийг хэрэгжүүлэхдээ хөлөг онгоцны хяналт шалгалтыг Захиргаанаас бүрэн эрхийг нь олгосон хяналтын байцаагч нар гүйцэтгэх, эсхүл энэхүү дүрмийн (3) (1)-д заасны дагуу Байгууллагаас гаргасан зөвлөмж*/1/-ийг баримтлан хийж гүйцэтгэнэ. Мөн энэхүү конвенцийн дагуу хийгдэх хяналтыг ийм зорилгоор томилогдсон байцаагчдаар, эсхүл итгэмжлэгдсэн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
* /1/ Зөвлөмж боловсруулагдан гарах болно.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
b) үзлэг хяналтыг явуулах байцаагчийг томилж буй Захиргаа болон итгэмжлэгдсэн байгууллага*/2/ нь тухайн томилогдсон байцаагч болон байгууллагыг хамгийн багадаа дараахь эрхээр хангасан байна: i) үзлэгт орж буй хөлөг онгоцыг хавсралт 1-д заасан шаардлагыг биелүүлэхийг шаардах; ii) энэхүү конвенцийн гишүүн орны Боомтын захиргааны холбогдох удирдлагаас хүсэлт гаргасан үед үзлэг хяналтыг хийж гүйцэтгэх. c) хэрэв Захиргаа, томилогдсон байцаагч, итгэмжлэгдсэн байгууллага нь аливаа хөлөг онгоцны гадаргууг хамгаалах систем энэхүү конвенцийн 2 болон 3 дугаар дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний шаардлага, эсхүл конвенцийн шаардлагын аль нэгийг хангахгүй байгааг тогтоовол уг Захиргаа, байцаагч, итгэмжлэгдсэн байгууллага нь тухайн хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системийг шаардлагад нийцүүлэх арга хэмжээг яаралтай авна. Байцаагч болон итгэмжлэгдсэн байгууллага нь мөн Захиргаанд ийм шийдвэрийн талаар зохих журмын дагуу мэдэгдэнэ. Хэрэв алдаа засах арга хэмжээ авахгүй байвал Захиргаанд дор нь мэдэгдэх бөгөөд Захиргаа шинээр гэрчилгээ олгохгүй байх, эсхүл олгогдсон гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгоход анхаарна. d) Дэд бүлэг (c)-д тусгагдсан нөхцөл байдал хөлөг онгоцыг өөр Талын боомтод байхад үүссэн тохиолдолд боомтын улсын холбогдох удирдлагад дор нь мэдэгдэнэ. Захиргаа, томилогдсон байцаагч, итгэмжлэгдсэн байгууллага нь боомтын улсын холбогдох удирдлагад мэдэгдэл өгсөний дараа Боомтын улсын Засгийн газраас тус Захиргаанд шаардагдах байцаагч, байгууллагыг гарган өгч энэхүү дүрэм болон 11, 12 дугаар зүйлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд зохих туслалцаа үзүүлнэ. Дүрэм 2 Олон улсын гадаргууг хамгаалах системийн гэрчилгээг
олгох, батлагаажуулах 1. Захиргаа нь 1 дүгээр дүрмийн заалтад нийцэж буй хөлөг онгоцонд 1 дүгээр дүрмийн дагуу үзлэг хяналтыг амжилттай гүйцэтгэсэн нөхцөлд гэрчилгээ олгохыг шаардана. Аливаа нэг талын удирдлагаас олгосон гэрчилгээг бусад Талууд хүлээн зөвшөөрөх бөгөөд энэхүү конвенцийн нөхцөл байдал дор үүссэн бүх тохиолдолд талуудын өөрийн олгосон гэрчилгээтэй тэнцүү эрхтэй байна. 2. Гэрчилгээг Захиргаанаас, эсхүл тэндээс томилогдсон бүрэн эрх бүхий этгээд болон байгууллагаас олгох буюу баталгаажуулна. 3. Энэхүү системийг хянах үйл ажиллагаа хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө хүсэлтээ гарган Хавсралт 1-ийн дагуу хянагдаж буй гадаргууг хамгаалах систем бүхий хөлөг онгоцонд уг конвенц хүчин төгөлдөр болоод 2 жил болохоос өмнө энэхүү дүрмийн 2 ба 3 дахь дэд хэсгийн дагуу Захиргаа гэрчилгээ олгоно. 4. Гэрчилгээг Хавсралт 1-д заасан загварын дагуу үйлдэл болгох бөгөөд дор хаяж англи, франц, испани хэлээр бичигдсэн байна. Гэрчилгээг олгож буй улсын албан ёсны хэл бичигдсэн байвал аливаа маргаан санал зөрөлдөөний үед тус улсын хэл давуу эрхтэй үйлчилнэ. Дүрэм 3 Гадаргууг хамгаалах системийн Гэрчилгээг өөр талаас
олгох болон батлагаажуулах тухай 1. Захиргаанаас гаргасан хүсэлтийн дагуу өөр нэг Тал хөлөг онгоцонд үзлэг хяналтыг хийх бөгөөд хэрэв тус конвенцийн шаардлага хангасан байна гэж үзвэл тухайн
* /2/ Байгууллагын А.739 (18), шийдвэрийн дагуу батлагдсан зөвлөмжинд Байгууллагаас нэмэлт өөрчлөлт оруулсан байж болох бөгөөд мөн Байгууллагын А.789 (19) шийдвэрийн дагуу батлагдсан тодорхойлолтуудад Байгууллагаас нэмэлт, өөрчлөлт оруулсан байж болно
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
хөлөг онгоцонд гэрчилгээ олгохоор байвал олгох эсхүл олгох зөвшөөрөл олгож, баталгаажуулахаар байвал баталгаажуулна. 2. Гэрчилгээний хувь, эсхүл хяналт үзлэг хийсэн дүнгийн хувийг хүсэлт гаргасан Захиргаанд аль болох хурдан шилжүүлнэ. 3. Ийм маягаар олгогдсон гэрчилгээн дээр 1 дэх дэд хэсэгт заасны дагуу аливаа нэгэн Захиргааны хүсэлтээр олгогдсон тухай тэмдэглэл хийгдсэн байх ба тухайн Захиргаанаас олгогдсон бусад гэрчилгээний нэгэн адил хүчинтэй үйлчилж хүлээн зөвшөөрөгдөнө. 4. Гишүүн бус орны далбаа бүхий хөлөг онгоцонд гэрчилгээг олгохгүй. Дүрэм 4 Олон улсын гадаргууг хамгаалах системийн хүчин төгөлдөр хугацаа 1. Энэхүү хавсралтын 2 ба 3 дугаар дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээ нь дараахь тохиолдолд үйлчлэхгүй: a) гадаргууг хамгаалах систем өөрчлөгдсөн, эсхүл солигдсон, гэрчилгээг энэхүү конвенцийн дагуу баталгаажуулаагүй; b) хөлөг онгоц далбаагаа солих үе. Гэрчилгээг олгох Тал нь аливаа хөлөг онгоцыг энэхүү конвенцийн заалтыг бүрэн хангасан гэдэгт итгэлтэй болсон цагт шинэ гэрчилгээг олгоно. 2. Аливаа нэг Тал, өөр Талаас шилжиж ирсэн хөлөг онгоцонд шинээр Гэрчилгээ олгохдоо үзлэг хяналтыг шинээр хийж гүйцэтгэх, эсхүл далбааг нь мандуулж байсан Талын олгосон хүчинтэй Гэрчилгээг үндэслэн олгож болно. Дүрэм 5 Гадаргууг хамгаалах системийн деклараци 1. Захиргаа нь олон улсын аялалд оролцож буй (3) (1) (a) заалтад нийцэх (Суурилуулсан болон хөвөгч тавцан, FSU, FPSO-г үл оролцуулан) урт нь 24 м болон түүнээс дээш боловч бохир даац нь 400 тонн-с бага аливаа хөлөг онгоцыг эзэмшигч болон эзэмшигчийн төлөөллийн гарын үсэг зурж батлагаажуулсан деклараци авч явахыг шаардана. 2. Деклараци нь энэхүү хавсралтын дэд хавсралт 2-т өгөгдсөн загвараар хийгдсэн байх бөгөөд дор хаяж англи, франц, испани хэл дээр тус тус үйлдэгдэнэ. Хэрэв далбааг нь мандуулж буй улсын албан ёсны хэлээр мөн бичигдсэн байвал аливаа маргаан, санал зөрөлдөөний үед тухайн улсын хэл давуу эрхтэй үйлчилнэ.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
ХАВСРАЛТ 4-ИЙН ЗҮҮЛТ 1 ОЛОН УЛСЫН ГАДАРГУУГ ХАМГААЛАХ СИСТЕМИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ОЛОН УЛСЫН ГАДАРГУУГ ХАМГААЛАХ СИСТЕМИЙН ГЭРЧИЛГЭЭ (Энэхүү Гэрчилгээ нь Гадаргууг хамгаалах системийн тэмдэглэгээний хамт хэрэглэгдэнэ) (Албан ёсны тамга) (Улс) Олон улсын гадаргууг хамгаалах системийн Хяналтын конвенцийн дор олгогдов ……………………………. /улсын нэр/ Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ……………………….. /хувь хүн болон төлөөлж буй байгууллагын нэр/ Хэрэв урьд нь гэрчилгээ олгогдож байсан бол энэхүү гэрчилгээ …………. өдрийн Гэрчилгээг орлох болно. Хөлөг онгоцны тодорхойлолт* /1/
Хөлөг онгоцны нэр: ………………………………………………….. Ялгарах тэмдэглэгээний тоо: ………………………………………………….. Бүртгэлийн боомт: ………………………………………………….. Бохир даац: ………………………………………………….. ОУДБ-ын дугаар */2/: ………………………………………………….. Нэгдүгээр хавсралтын дагуу хянагдаж буй гадаргууг хамгаалах систем нь энэхүү хөлөг онгоцонд урьд тохирч байсан боловч ............................ (байгууллагын нэр) …………………….. он сар өдөр ................. хуулж авсан. Нэгдүгээр хавсралтын дагуу хянагдаж буй гадаргууг хамгаалах систем нь энэхүү хөлөг онгоцонд урьд тохирч байсан боловч ……………………… (байгууллагын нэр) ……………. он сар өдөр ……………. хуулж авсан. Нэгдүгээр хавсралтын дагуу хянагдаж буй гадаргууг хамгаалах систем нь .................. /он сар өдөр/*/3/ хүртэл тохирч байсан боловч ………………………/он сар өдөр/*/4/-с өмнө хуулан авч агнуурын хөлөг онгоцны гадаргуугаар бүрсэн байна. Үүнийг гэрчлэн уг Гэрчилгээг олгов: 1. Энэхүү хөлөг онгоц нь тус конвенцийн хавсралт 4-ийн нэгдүгээр дүрэмд заасны дагуу үзлэг хяналтад хамрагдсан; 2. Үзлэг хяналт нь уг хөлөг онгоц тус конвенцийн Хавсралт 1-д заасан шаардлагыг биелүүлсэн болохыг харуулсан болно. …………………………………………………..-с олгов. /Гэрчилгээ олгосон газрын нэр/ …………………………… …………………………………………. /олгосон огноо/ /Гэрчилгээ олгосон эрх бүхий албан тушаалтны гарын үсэг/ Энэхүү гэрчилгээ олгох үндэслэл болсон үзлэг хяналтыг явуулсан өдөр …………………………..
* /1/ Сонголтоор, хөлөг онгоцны мэдээллийг хүснэгтэнд оруулж болно. * /2/ А.600/15/ Дүрмийн дагуу ОУДБ-ын таних тэмдэг бүхий дугаарыг сайн дураараа тавьж болно. * /3/ Хяналтын арга хэмжээний хүчин төгөлдөр болох хугацаа * /4/ Хавсралт 1-ийн 4(2) хэсэгт заасан хэрэгжүүлэх хугацаанаас хэтэрсэн хоног
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
ГАДАРГУУГ ХАМГААЛАХ СИСТЕМИЙН ТЭМДЭГЛЭГЭЭГ ХИЙХ ЗАГВАР ГАДАРГУУГ ХАМГААЛАХ СИСТЕМИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ Энэхүү тэмдэглэгээг Олон улсын гадаргууг хамгаалах системийн Гэрчилгээнд түр хугацаагаар хавсаргасан байна. Хөлөг онгоцны тодорхойлолт*/1/: …………………………………………………........... Хөлөг онгоцны нэр: …………………………………………………............. Ялгагдах тэмдэглэгээний тоо: …………………………………………………............. ОУДБ-ын дугаар*/2/: ………………………………………………….. ........... Тохирч буй гадаргууг хамгаалах системийн тодорхой мэдээлэл Хэрэглэгдэж буй гадаргууг хамгаалах системийн төрөл ………………………........................... Гадаргууг хамгаалах систем суурилуулсан огноо ……………………………............................... Суурилуулсан компани (ууд)-ийн нэр болон байгууламж (ууд)-ийн байршил ………………………………………….……………………………………………………...................... Гадаргууг хамгаалах систем үйлдвэрлэгч (ид)-ийн нэр (с) ……………………………………………………………………………….............................................. Гадаргууг хамгаалах системийн нэр (с) болон өнгө ……………………………………................. Идэвхитэй орц болон тэдгээрийн химийн чанарын үйлчилгээний бүртгэл ……………………………………………………………………………….............................................. Хэрэв агнуурын бүрээстэй бол түүний төрөл ………………………………………………….......... Хэрэв агнуурын бүрхүүлтэй бол түүний нэр (с) болон өнгө ……………………………………………………………………………….............................................. Агнуурын бүрхүүлийг байрлуулсан огноо ………………………………………………………………………………. Энэхүү тэмдэглэгээ нь үнэн зөв болохыг НОТЛОВ. …………………………………………………………………….. олгов. /Тэмдэглэгээ хийсэн газрын нэр/ …………………… …………………………………………… Олгосон өдөр /Энэхүү тэмдэглэлийг хийсэн эрх бүхий байгууллагын нэр/ Тэмдэглэгээний баталгаажуулалт*/3/
*/1/ Сонголтоор, хөлөг онгоцны мэдээллийг хүснэгтэнд оруулж болно. */2/ А.600/15/ Дүрмийн дагуу ОУДБ-ын таних тэмдэг бүхий дугаарыг сайн дураараа тавьж болно. */3/ Захиргаа шаардлагатай гэж үзсэн нөхцөлд Бүртгэлийн энэхүү хуудас нь бөглөгдөн Бүртгэлд хавсрагдана.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Энэхүү конвенцийн Хавсралт 4-ийн 1(1)(b) дүрмийн дагуу явуулсан үзлэг хяналтын дүнд тус хөлөг онгоц нь энэхүү конвенцийн шаардлагад нийцэж байгаа болохыг НОТЛОВ. Тохирч буй гадаргууг хамгаалах системийн нарийвчилсан үзүүлэлт Хэрэглэгдэж буй гадаргууг хамгаалах системийн төрөл …………………… …………………………………………………………… Гадаргууг хамгаалах систем суурилуулсан огноо ………………………………………………………………………………………. Суурилуулсан компани (ууд)-ийн нэр болон байгууламж (ууд)-ийн байршил …………………………………………………………………………………………………… Гадаргууг хамгаалах систем үйлдвэрлэгч (ид)-ийн нэр (с) ……………………………………………………………………………….. Гадаргууг хамгаалах системийн нэр (с) болон өнгө ……………………………………………………………………………….. Идэвхитэй орц болон тэдгээрийн химийн чанарын үйлчилгээний бүртгэл ……………………………………………………………………………….. Хэрэв агнуурын бүрхүүл /sealer coat/-тэй бол түүний төрөл ……………………………………………………………………………….. Хэрэв агнуурын бүрхүүлтэй бол түүний нэр (с) болон өнгө ……………………………………………………………………………….. Агнуурын бүрхүүлийг байрлуулсан огноо ………………………………………………………………………………. Гарын үсэг ………………………….. /Тэмдэглэгээг хийсэн эрх бүхий албан тушаалтан/ Байршил ………………………….. Огноо */1/ ………………………….. (Засаг захиргааны тамга, тэмдэг) (Огноо) (Эзэмшигчийн, эсхүл эзэмшигчээс эрх олгогдсон төлөөлөгчийн гарын үсэг ) Гадаргууг хамгаалах системийн төрөл, хэрэглэсэн огноо: ................................................................................................ (Огноо) (Эзэмшигчийн, эсхүл эзэмшигчээс эрх олгогдсон төлөөлөгчийн гарын үсэг )
* /1/ Энэхүү баталгаажуулалттай холбогдуулан явуулсан үзлэг хяналтын огноо
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
ХАВСРАЛТ 4-ИЙН ЗҮҮЛТ 2 ГАДАРГУУГ ХАМГААЛАХ СИСТЕМИЙН ДЕКЛАРАЦИЙН ЗАГВАР ФОРМ ГАДАРГУУГ ХАМГААЛАХ СИСТЕМИЙН ДЕКЛАРАЦИ Хөлөг онгоцны системд хортой бодис ашиглахыг хянах тухай олон улсын конвенцид тулгуурлан боловсруулсан. Онгоцны нэр: …………………………………………………..
Ялгах тэмдэглэгээний тоо: ………………………………………………….. Боомтын бүртгэлийн дугаар: ………………………………………………….. Урт: ………………………………………………….. Бохир жин: ………………………………………………….. ОУДБ-ын дугаар (хэрэгцээтэй бол): ………………………………………………….. Энэхүү онгоцон дээр хэрэглэж буй гадаргууг хамгаалах систем нь уг конвенцийн Хавсралт 1-д нийцэж буйг үүгээр нотолж байна. .................................................................................................................................................. (Огноо) (Эзэмшигчийн болон эсхүл эзэмшигчээс эрх олгогдсон төлөөлөгчийн гарын үсэг ) Хэрэглэсэн гадаргууг хамгаалах системийн баталгаажуулалт Гадаргууг хамгаалах системийн төрөл, хэрэглэсэн огноо: ................................................................................................................................................. (Огноо) (Эзэмшигчийн болон эсхүл эзэмшигчээс эрх олгогдсон төлөөлөгчийн гарын үсэг ) Гадаргууг хамгаалах системийн төрөл, хэрэглэсэн огноо: .................................................................................................................................................. (Огноо) (Эзэмшигчийн болон эсхүл эзэмшигчээс эрх олгогдсон төлөөлөгчийн гарын үсэг )