Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
Тусгай дугаар XI боть
— 2941 —

Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай олон улсын конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай протокол № 135

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

135. ГАЗРЫН ТОСНЫ БОХИРДЛООС УЧИРСАН ХОХИРЛЫН ТӨЛӨӨ ХҮЛЭЭХ ИРГЭНИЙ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛ 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталж, 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү протоколын оролцогч тал, Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай олон улсын конвенц болон 1984 оны протоколыг харгалзан үзэж, Тус конвенцийн 1984 оны протоколын үйлчлэх хүрээг боловсронгуй болгох болон нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх тухай заасан бөгөөд хүчин төгөлдөр болоогүйг тэмдэглэн, Газрын тосоор далайг бохирдуулахад хүлээх хариуцлага болон нөхөн төлөх тогтолцоо ажиллах чадвартай байх ач холбогдлыг нотолж, 1984 оны протоколын агуулгыг аль болох түргэн хүчин төгөлдөр болгох шаардлагатай байгааг ухамсарлан, Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдон тусгай заалт шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Энэхүү протоколын заалтаар нэмэлт, өөрчлөлт оруулж буй “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” 1969 оны олон улсын конвенцийг цаашид “Хариуцлагын тухай” 1969 оны конвенц гэх. “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн 1976 оны протоколд оролцогч улсын хувьд уг протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан Хариуцлагын тухай 1969 оны конвенцид хамаарна. 2 дугаар зүйл “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн 1 дүгээр зүйлд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулав: 1. 1 дэх хэсэг дараахь бичвэрээр солигдов: 1. “хөлөг онгоц” гэж газрын тосыг их хэмжээгээр ачин тээвэрлэх зориулалтаар бүтээгдсэн, эсхүл тохируулан өөрчилсөн аливаа усан замын хөлөг онгоц, эсхүл хөвөгч төхөөрөмжийг. Чингэхдээ газрын тос, эсхүл өөр төрлийн ачаа тээвэрлэх хүчин чадалтай хөлөг онгоцыг зөвхөн газрын тосыг их хэмжээгээр ачсан тээвэрлэлт хийх үед болон газрын тосыг их хэмжээгээр ачсан тээвэрлэлт хийсний дараа тухайн их хэмжээний газрын тосны тээвэрлэлтээс онгоцон дээр ямар ч үлдэгдэл үлдээгүйг нотолсон бол тухайн тээвэрлэлтийг дагах ямар нэгэн аяллын үеэр хөлөг онгоцонд хамаарна. 2. 5 дахь хэсэг дараахь бичвэрээр солигдов: 5. “газрын тос” гэж хөлөг онгоцны тавцан дээр, эсхүл түүний бункерт ачсанаас үл хамааран боловсруулаагүй газрын тос, шингэн түлш, хүнд дизелийн түлш болон  Монгол Улс 2008.08.08-ны өдөр нэгдэн орсон.

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

тосолгооны шингэн зэрэг тогтвортой нүүрстөрөгчийн эрдэсжсэн газрын тосыг хэлнэ. 3. 6 дахь хэсэг дараахь бичвэрээр солигдов: 6. “бохирдлын хохирол” гэж: a) Хөлөг онгоцоос газрын тос хаана ч гаргах, эсхүл асгарснаас үүссэн бохирдлын алдалт, эсхүл хохирлыг хэлнэ. Чингэхдээ олох ёстой байсан орлогын нөхөн төлбөрийг тооцохгүйгээр, байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийн хэмжээ нь нөхөн сэргээх зорилгоор авсан, эсхүл авах ёстой арга хэмжээний зардлаар хязгаарлагдана; b) Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал болон ийм арга хэмжээнээс цаашид гарах алдагдал, эсхүл хохирлыг хэлнэ. 4. 8 дахь хэсэг дараахь бичвэрээр солигдов: 8. “осол” гэж бохирдлын хохирол учруулсан, эсхүл учруулахаар заналхийлж буй ноцтой аливаа хэрэг, эсхүл хоорондоо холбоотой хэд хэдэн ослыг хэлнэ. 5. 9 дэх хэсэг дараахь бичвэрээр солигдов: 9. “Байгууллага” гэж Олон улсын Далайн Байгууллагыг хэлнэ. 6. Дараахь шинэ хэсгийг 9 дэх хэсгийн дараа оруулав: 9. “Хариуцлагын тухай” 1969 оны конвенц гэж “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” 1969 оны олон улсын конвенцийг хэлнэ. Тус конвенцийн 1976 оны протоколд оролцогч улсын хувьд энэ нэр томъёо нь тус протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан Хариуцлагын тухай 1969 оны конвенцийг заасан гэж үзнэ. 3 дугаар зүйл “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн 2 дугаар зүйл дараахь бичвэрээр солигдов: Энэхүү конвенцийг гагцхүү дараахь тохиолдолд хэрэглэнэ: a) бохирдлын хохирол дараахь нөхцөлд учирсан бол: i) хэлэлцэн тохиролцогч улсын нутаг дэвсгэрт, тухайлбал, нутаг дэвсгэр дэх далайд; ii) олон улсын эрх зүйн дагуу байгуулагдсан хэлэлцэн тохиролцогч улсын эдийн засгийн онцгой бүсэд, эсхүл, хэрэв хэлэлцэн тохиролцогч тал ийм бүс байгуулаагүй бол нутаг дэвсгэр дэх далайгаас гадна, түүнтэй залгаа байрлах, олон улсын эрх зүйн дагуу тухайн улс тогтоосон бөгөөд нутаг дэвсгэрийн далайн өргөнийг хэмжсэн, гарааны шугамаас гадагш далайн 200 милийн доторх бүсэд. b) Хохирлоос хамгаалах, эсхүл багасгах зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг аль нэгэн газарт авч байгаа бол. 4 дүгээр зүйл “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн 3 дугаар зүйлд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулав: 1. 1 дэх хэсэг дараахь бичвэрээр солигдов: 1. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд хөлөг онгоцны эзэмшигч нь осол гарах үед, эсхүл тус явдал хэд хэдэн ослоос үүдэлтэй бол анхны осол гарсан үеэс эхлэн хөлөг онгоцноос учирсан бохирдлын хохиролд хариуцлага хүлээнэ. 2. 4 дэх хэсэг дараахь бичвэрээр солигдов: 4. Энэхүү конвенцид зааснаас бусад тохиолдолд хөлөг онгоц эзэмшигчээс бохирдлын хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү конвенц, эсхүл бусад үндэслэлээр дараахь хувь хүнээс бохирдлын хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй: a) хөлөг онгоц эзэмшигчийн төлөөлөгч, эсхүл хөлсөлсөн ажилтан, эсхүл багийн гишүүнээс;

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

b) багийн бүрэлдэхүүнд ороогүй боловч хөлөг онгоцонд ажил үүрэг гүйцэтгэж буй хөлөг онгоцны жолооч, эсхүл бусад хувь хүнээс; c) хөлөг онгоц түрээслэгч (хэрхэн нэрлэхээс үл хамааран хөлөг онгоцыг дангаар нь түрээслэгчийг үүнд хамруулна), хөлгийн менежер, эсхүл оператороос; d) хөлөг онгоц эзэмшигч зөвшөөрсний дагуу, эсхүл эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу аврах үйл ажиллагаа явуулж буй хэн нэгэн хувь хүнээс; e) урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж буй хэн нэгэн хувь хүнээс; f) (c), (d) болон (e) дэд хэсэгт дурдсан хувь хүний хөлсөлсөн ажилтан, эсхүл төлөөлөгчөөс. Тухайн хохирол нь дээрх хувь хүн учруулах санаа агуулсан, эсхүл учирч болзошгүй тухай мэдсэн хэдий ч болгоомжгүйгээсээ гаргасан үйлдэл, эсхүл алдаанаас үүдсэн бол нөхөн төлбөрийг нэхэмжлэнэ. 5 дугаар зүйл “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн 4 дүгээр зүйл дараахь бичвэрээр солигдов: Хоёр буюу түүнээс дээш тооны хөлөг онгоцонд холбоотой осол гарч түүний уршгаар бохирдлын хохирол учирсан бол бүх хөлөг онгоц эзэмшигчид 3 дугаар зүйлийн дагуу хариуцлагаас чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд ийнхүү үл хуваагдах шинж чанартай нийт хохирлын хариуцлагыг хамтран хүлээнэ. 6 дугаар зүйл “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн 5 дүгээр зүйлд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулав: 1. 1 дэх хэсэг дараахь бичвэрээр солигдов: 1. хөлөг онгоц эзэмшигч нь аливаа осолд хүлээх хариуцлагаа энэхүү конвенцид заасны дагуу дараахь байдлаар тооцоолон нийлбэр дүнгээр хязгаарлах эрхтэй: a) 5000 даацын нэгжээс хэтрэхгүй хөлөг онгоцонд 3 сая тооцооны нэгжээр; b) түүнээс хэтэрсэн даацтай хөлөг онгоцны хувьд (a) дэд хэсэгт заасан дүн дээр даацын нэмэлт нэгж бүрт 420 тооцооны нэгж нэмж тооцох дүнгээр. Чингэхдээ энэ нийлбэр дүн нь ямар ч тохиолдолд 59.7 сая тооцооны нэгжээс хэтрэхгүй байна. 2. 2 дахь хэсэг дараахь бичвэрээр солигдов: 2. хэрэв хохирол учруулах санаа агуулсан, эсхүл тийм хохирол учирч болзошгүйг мэдсэн хэдий ч болгоомжгүйгээс гаргасан хөлөг онгоц эзэмшигчийн үйлдэл, эсхүл алдааны үр дүнд тухайн хохирол учирсан гэдэг нь батлагдвал хөлөг онгоц эзэмшигч энэхүү конвенцийн дагуу хариуцлагаа хязгаарлах эрхгүй болно. 3. 3 дахь хэсэг дараахь бичвэрээр солигдов: 3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хязгаарлах эрхээ эдлэхийн тулд хөлөг онгоц эзэмшигч нь 9 дүгээр зүйлийн дагуу гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан хэлэлцэн тохиролцогч аль нэг улсын шүүх, эсхүл эрх бүхий өөр байгууллагад, хэрэв нэхэмжлэл гаргаагүй бол 9 дүгээр зүйлийн дагуу хүлээн авч болзошгүй, хэлэлцэн тохиролцогч аль нэг улсын шүүх, эсхүл эрх бүхий өөр байгууллагад хариуцлагын хязгаарыг илэрхийлсэн нийлбэр дүнгээр сан байгуулна. Санг данс нээх, банкны баталгаа гаргах, эсхүл сан байгуулагдсан хэлэлцэн тохиролцогч улсын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн, шүүх болон эрх бүхий өөр байгууллага хүлээн зөвшөөрсөн бусад төрлийн баталгаа гаргах хэлбэрээр тус тус байгуулж болно. 4. 9 дэх хэсэг дараахь бичвэрээр солигдов: 9 (a) Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тооцооны нэгж” нь олон улсын валютын сангийн тодорхойлсон тусгай эрх болно. 3 дахь хэсэгт заасны дагуу сан байгуулсан өдөр тухайн үндэсний мөнгөн тэмдэгтийн тусгай эрхээр илэрхийлэгдэх өртгийг үндэслэн 1 дэх хэсэгт заасан дүнг үндэсний мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлнэ. Олон улсын валютын сангийн гишүүн хэлэлцэн тохиролцогч улсын хувьд үндэсний

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

мөнгөн тэмдэгтийн өртгийг тусгай эрхийн хүрээнд олон улсын валютын сан гүйлгээ болон тооцоондоо ашигладаг аргачлалын дагуу тооцоолно. Олон улсын валютын сангийн гишүүн бус хэлэлцэн тохиролцогч улсын хувьд үндэсний мөнгөн тэмдэгтийн өртгийг тусгай эрхийн хүрээнд тухайн улсын тогтоосон аргаар тооцоолно. (b) Олон улсын валютын сангийн гишүүн биш болон дотоодын хууль тогтоомж нь энэ зүйлийн 9 дэх хэсгийн (a) дэд хэсгийн заалтыг хэрэглэхийг зөвшөөрдөггүй тохиолдолд тухайн хэлэлцэн тохиролцогч улс энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох үедээ болон түүнээс хойш хэдийд ч 9 дэх хэсгийн (a) дэд хэсэгт дурдсан тооцооны нэгж 15 алтан франктай тэнцэхийг мэдэгдэж болно. Энэ хэсэгт дурдсан алтан франк нь есөн зуугийн сорьц бүхий 65,5 миллиграмм алтны хэмжээтэй тэнцүү байна. Алтан франкыг тухайн улсын хуулийн дагуу үндэснийх нь мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлнэ. (c) 9 дэх хэсгийн (a) дэд хэсгийн сүүлийн өгүүлбэрт дурдсан тооцоолох арга болон 9 дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасан хөрвүүлэлтийг хийхдээ 9 дэх хэсгийн (a) дэд хэсгийн эхний гурван өгүүлбэрийн заалтыг хэрэглэснээр гарах, 1 дэх хэсэгт заасан нийлбэр дүнгийн бодит өртгийг хэлэлцэн тохиролцогч улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр аль болох бодитойгоор илэрхийлнэ. Энэхүү конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл түүнд нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулах үедээ хэлэлцэн тохиролцогч тал 9 дэх хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан тооцоолох арга, эсхүл шаардлагатай тохиолдолд, 9 дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасан хөрвүүлэлтийн дүнг болон аль алинд нь өөрчлөлт орсон тохиолдолд хадгалагчид мэдэгдэнэ. 5. 10 дахь хэсэг дараахь бичвэрээр солигдов: 10. Энэ зүйлийн зорилгоор хөлөг онгоцны даац гэж “Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний тухай” 1969 оны олон улсын конвенцийн I хавсралтад орсон даацын хэмжүүрийн журмын дагуу тооцоолсон нийт даацыг хэлнэ. 6. 11 дэх хэсгийн 2 дугаар өгүүлбэр дараахь бичвэрээр солигдов: Хөлөг онгоц эзэмшигч нь 2 дахь хэсгийн дагуу хариуцлагыг хязгаарлах эрхгүй байсан ч ийм сан байгуулж болох ба энэ тохиолдолд хөлөг онгоц эзэмшигчийн эсрэг нэхэмжлэл гаргагчийн эрхийг хөндөхгүй. 7 дугаар зүйл “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн 7 дугаар зүйлд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулав: 1. 2 дахь хэсгийн эхний 2 өгүүлбэр дараахь бичвэрээр солигдов: Энэхүү конвенцийн заалтын дагуу даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгаа хүчин төгөлдөр эсэхийг нотолж буй гэрчилгээг 1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан гэдгийг хэлэлцэн тохиролцогч талын холбогдох эрх бүхий байгууллага тогтоосны дараа түүнийг хөлөг онгоцонд олгоно. Хэлэлцэн тохиролцогч улсад бүртгүүлсэн хөлөг онгоцны хувьд гэрчилгээг нь хөлөг онгоцыг бүртгэсэн улсын холбогдох эрх бүхий байгууллага олгож, эсхүл баталгаажуулна. Хэлэлцэн тохиролцогч улсад бүртгэгдээгүй хөлөг онгоцны хувьд гэрчилгээг нь хэлэлцэн тохиролцогч аль нэг улсын холбогдох эрх бүхий байгууллага олгож, баталгаажуулж болно. 2. 4 дэх хэсэг дараахь бичвэрээр солигдов: 4. Энэ гэрчилгээ нь хөлөг онгоцонд явах бөгөөд түүний хуулбарыг хөлөг онгоцны бүртгэл хадгалдаг эрх бүхий байгууллагад хадгалуулна. Хэрэв хөлөг онгоц тухайн хэлэлцэн тохиролцогч улсад бүртгүүлээгүй бол гэрчилгээг олгосон, эсхүл баталгаажуулсан улсын эрх бүхий байгууллагад хуулбарыг хадгалуулна. 3. 7 дахь хэсгийн эхний өгүүлбэр дараахь бичвэрээр солигдов: 2 дахь хэсгийн заалтын дагуу хэлэлцэн тохиролцогч улс өөрийн эрх хэмжээний хүрээнд олгосон, эсхүл баталгаажуулсан гэрчилгээг энэхүү конвенцийн зорилгын дагуу бусад хэлэлцэн тохиролцогч улс хүлээн зөвшөөрөх бөгөөд эдгээр улсын олгосон, эсхүл баталгаажуулсан гэрчилгээтэй адил хүчинтэй гэж тооцогдоно. Үүнд

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

тухайн улсад бүртгэгдээгүй хөлөг онгоцонд олгосон, эсхүл баталгаажуулсан гэрчилгээ мөн хамаарна. 4. 7 дахь хэсгийн хоёр дугаар өгүүлбэрийн “хөлөг онгоцыг бүртгэсэн улстай” гэснийг “гэрчилгээ олгосон, эсхүл баталгаажуулсан улстай” гэсэн үгээр солив. 5. 8 дахь хэсгийн хоёр дугаар өгүүлбэрийг дараахь бичвэрээр солив: “ийм тохиолдолд, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хөлөг онгоц эзэмшигч хариуцлага хязгаарлах эрхгүй болсон ч, хариуцагч этгээд 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагын хязгаарыг хэрэглэж болно.” 8 дугаар зүйл “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн 9 дүгээр зүйлд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулав: 1 дэх хэсгийг дараахь бичвэрээр солив: 1. Хэрэв нутаг дэвсгэр дэх далай, эсхүл 2 дугаар зүйлд дурдсан бүсийг оруулсан нэг, эсхүл түүнээс дээш хэлэлцэн тохиролцогч улсын нутаг дэвсгэрт зөрчил гарч улмаар бохирдлын хохирол учирсан, эсхүл тухайн нутаг дэвсгэрт хохирлоос хамгаалах, багасгах зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг зөвхөн тухайн хэлэлцэн тохиролцогч улс, эсхүл улсын шүүхэд гаргаж болно. Ийм нэхэмжлэл гаргах тухай зохих мэдэгдлийг хариуцагчид уламжлана. 9 дүгээр зүйл Дараахь хоёр шинэ зүйлийг “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн 12 дугаар зүйлийн дараа нэмж оруулав: XII bis зүйл Шилжилтийн заалт Осол гарсан үед улс нь энэхүү конвенц болон “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн аль алиных нь оролцогч тал байвал дараахь шилжилтийн үеийн заалтыг хэрэглэнэ: a) конвенцийн зохицуулах хүрээнд ослын улмаас бохирдлын хохирол учирсан бол энэхүү конвенцийн дагуу хүлээх хариуцлагыг “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцоор ногдуулах хэмжээнд чөлөөлсөн гэж тооцно; b) энэхүү конвенцийн зохицуулах хүрээнд ослын улмаас бохирдлын хохирол учирсан бөгөөд тухайн улс нь энэхүү конвенц болон “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлыг нөхөн төлөх олон улсын сан байгуулах тухай” 1971 оны олон улсын конвенцийн оролцогч тал бол энэ зүйлийн (a) дэд хэсгийг хэрэглэсний дараа чөлөөлөгдсөн хариуцлага нь 1971 оны конвенцийг хэрэглэснээр нөхөн төлөгдөөгүй үлдсэн бохирдлын хохирлын хэмжээгээр энэхүү конвенцийн дагуу оногдоно; c) энэхүү конвенцийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэхдээ “энэхүү конвенц” гэснийг тухайн нөхцөл байдлаас хамаарч энэхүү конвенц, эсхүл “Хариуцлагын тухай” 1969 оны конвенц гэж тайлбарлана; d) энэхүү конвенцийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэхдээ сан байгуулах нийлбэр дүнг энэ зүйлийн (a) дэд хэсгийн дагуу чөлөөлсөн хариуцлагын хэмжээгээр бууруулна. XII ter зүйл Төгсгөлийн заалт Энэхүү конвенцийн төгсгөлийн заалт нь “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан 1992 оны протоколын 12-18 дугаар зүйл болно. Энэхүү

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

конвенцид дурдсан “хэлэлцэн тохиролцогч улс” гэсэн нь тус протоколд дурдсан “хэлэлцэн тохиролцогч улс” болно. 10 дугаар зүйл “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн хавсралтад орсон гэрчилгээний загвар нь энэхүү протоколын хавсралтад орсон загвараар солигдоно. 11 дүгээр зүйл 1. Энэхүү протоколд оролцогч талуудын хувьд “Хариуцлагын тухай” 1969 оны конвенц болон энэхүү протоколыг нэг баримт бичиг гэж үзэх болон тайлбарлана. 2. Энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн I-XII ter хүртэлх зүйл, үүнд загвар гэрчилгээг хамруулан “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” 1992 оны олон улсын конвенц (Хариуцлагын тухай 1992 оны конвенц) гэж ойлгогдоно. ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ 12 дугаар зүйл Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах болон нэгдэн орох 1. Энэхүү протокол нь гарын үсэг зурахад 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Лондон хотноо бүх улсад нээлттэй байна. 2. 4 дэх хэсэгт зааснаар аливаа улс дараахь байдлаар энэхүү протоколын оролцогч тал болно: a) соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах болзолтойгоор гарын үсэг зурж, дараа нь соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, эсхүл баталснаар; эсхүл b) нэгдэн орсноор. 3. Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох нь Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад албан ёсны баримт бичгийг хадгалуулснаар хүчинтэй болно. 4. Цаашид “Сан байгуулах тухай” 1971 оны конвенц гэх, Газрын тосоор далайг бохирдуулахад учирсан хохирлын нөхөн төлөх олон улсын сан байгуулах тухай 1971 оны олон улсын конвенцийн оролцогч аливаа улс тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан 1992 оны протоколыг соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж, эсхүл нэгдэн орсон тохиолдолд энэхүү протоколыг соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж, эсхүл түүнд нэгдэн орж болно. Чингэхдээ тухайн үед энэхүү протокол хүчин төгөлдөр болох өдөр тухайн улс “Сан байгуулах тухай“ 1971 оны конвенцийг цуцлаагүй байх ёстой. 5. “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцид оролцогч тал болоогүй боловч энэхүү протоколд оролцогч тал болсон аливаа улс энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийн заалтаар протоколд оролцогч улсын тухайд үүрэг хүлээж, харин Хариуцлагын тухай 1969 оны конвенцийн заалтаар тус конвенцид оролцогч улсын тухайд үүрэг хүлээхгүй. 6. Энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа хадгалуулсан соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг тус нэмэлт, өөрчлөлтөөр нэмэлт, өөрчлөлт орсон конвенцид хамааруулж үзнэ. 13 дугаар зүйл Хүчин төгөлдөр болох 1. Энэхүү протокол нь шатахуун тээвэрлэгчийн нийт даац нь нэг сая нэгжээс доошгүй байх дөрвөн улсыг оруулан нийт арван улс соёрхон баталсан, хүлээн

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно. 2. “Сан байгуулах тухай” 1971 оны конвенцийн хэлэлцэн тохиролцогч аливаа улс энэхүү протоколыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар хүлээлгэн өгөхдөө эдгээр баримт бичгийг “Сан байгуулах тухай” 1971 оны конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан 1992 оны протоколын 31 дүгээр зүйлд заасан зургаан сарын хугацаа дуусах хүртэл түр хүчингүй байна гэж энэ зүйлийн зорилгод нйицүүлэн зарлаж болно. “Сан байгуулах тухай” 1971 оны конвенцид оролцогч тал болоогүй боловч тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан 1992 протоколыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан улс энэ хэсгийн дагуу дээрхийн адил зарлаж болно. 3. Өмнөх хэсгийн дагуу зарласан аливаа улс нь Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэнээр тийнхүү зарласнаа хэдийд ч хүчингүй болгож болно. Ийнхүү хүчингүй болгох тухай мэдэгдэл нь энэхүү протоколыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсны дараа мэдэгдэл хүлээн авсан өдрөөс эхлэн хүчинтэй болно. 4. Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай холбогдох баримт бичгийг 1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдсэний дараа хадгалуулсан улсын хувьд, энэхүү протокол нь хадгалуулахаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно. 14 дүгээр зүйл Хянах болон нэмэлт, өөрчлөлт оруулах 1. Байгууллага нь “Хариуцлагын тухай” 1992 оны конвенцийг хянах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор хурал зарлан хуралдуулж болно. 2. Байгууллага нь “Хариуцлагын тухай” 1992 оны конвенцийг хянах болон нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор хурлыг доод тал нь хэлэлцэн тохиролцогч улсын 1/3 гаргасан хүсэлтээр зарлан хуралдуулна. 15 дугаар зүйл Хязгаарын хэмжээнд оруулах нэмэлт, өөрчлөлт 1. Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хариуцлагын тухай” 1992 оны конвенцийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагын хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай доод тал нь хэлэлцэн тохиролцогч талын дөрөвний нэгийн гаргасан хүсэлтийг байгууллагын гишүүн болон хэлэлцэн тохиролцогч бүх талуудад хүргэнэ. 2. Дээрх зохицуулалтын дагуу хүргэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг хүргүүлэхээр илгээсэн өдрөөс хойш доод тал нь зургаан сарын дараа эрх зүйн хороонд хэлэлцүүлэхээр хүргэнэ. 3. Энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хариуцлагын тухай” 1992 оны конвенцийн хэлэлцэн тохиролцогч аливаа улс байгууллагын гишүүн эсэхээс үл хамааран нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх болон батлах тухай эрх зүйн хорооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй. 4. Нэмэлт, өөрчлөлтийг 3 дахь хэсгийн заалтаар өргөжүүлсэн бүрэлдэхүүнтэй болсон эрх зүйн хорооны санал хураалтанд оролцсон хэлэлцэн тохиролцогч талын 2/3-ын олонхоор батална. Чингэхдээ санал хураалтанд хэлэлцэн тохиролцогч улсын 1/2 доошгүй хувь нь оролцсон байна. 5. Хариуцлагын хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцэхдээ

эрх зүйн хороо өмнөх зөрчлийн туршлага, ялангуяа учруулсан хохирлын хэмжээ, мөнгөний ханшийн өөрчлөлт болон даатгалын зардалд нэмэлт, өөрчлөлтөөс үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан үзнэ. Үүнээс гадна энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан Хариуцлагын тухай 1992 оны конвенцийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаар

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

болон “Газрын тосоор далайг бохирдуулахад учирсан хохирлыг нөхөн арилгах олон улсын сан” байгуулах тухай 1992 оны олон улсын конвенцийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хязгаар хоорондын харьцааг харгалзана. 6. a) Хариуцлагын хязгаарт энэ зүйлийн дагуу оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө, эсхүл энэ зүйлийн дагуу оруулсан өмнөх нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш таваас доошгүй жилийн хугацаа өнгөрөөгүй бол хэлэлцэн үзэж үл болно. Энэ зүйлийн дагуу оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг энэхүү протокол хүчин төгөлдөр болохоос өмнө хэлэлцэж үл болно; b) Хязгаар нь 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн жил бүр 6 хувиар нэмэгдэж, нийлмэл хувиар тооцогддог. Энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан Хариуцлагын тухай 1969 оны конвенцид заасан хязгаарыг дээрх хэмжээнээс илүү нэмэхгүй; c) Хязгаарыг энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцид заасан хязгаарын хэмжээнээс 3 дахин их байхаар нэмэхгүй. 7. Байгууллага 4 дэх хэсгийн дагуу баталсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн тохиролцогч бүх улсад мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдэл хийснээс хойш арван найман сарын дотор эрх зүйн хороогоор нэмэлт, өөрчлөлтийг батлах үед хэлэлцэн тохиролцогч тал байсан улсын дөрөвний нэгээс доошгүй нь нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ байгууллагад мэдэгдэж, улмаар түүнийг буцааж, хүчингүй болгоогүй бол нэмэлт, өөрчлөлт нь дурдсан хугацааны дотор хүлээн зөвшөөрөгдсөнд тооцогдоно. 8. Энэ зүйлийн 7 дахь хэсгийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлт, өөрчлөлт нь хүлээн зөвшөөрөгдсөнөөс хойш арван найман сарын дараа хүчин төгөлдөр болно. 9. Нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос доод тал нь зургаан сарын өмнө 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү протоколыг цуцлаагүй бол хэлэлцэн тохиролцогч бүх улс нэмэлт, өөрчлөлтийн дагуу үүрэг хүлээнэ. Тус цуцлалт нь нэмэлт, өөрчлөлттэй нэгэн зэрэг хүчин төгөлдөр болно. 10. Нэмэлт, өөрчлөлт эрх зүйн хороогоор батлагдсан боловч түүнийг хүлээн зөвшөөрөх арван найман сарын хугацаа дуусаагүй үед аль нэгэн улс хэлэлцэн тохиролцогч тал болсон бол тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр болоход уг улс түүний дагуу үүрэг хүлээнэ. Арван найман сарын хугацаа дууссаны дараа хэлэлцэн тохиролцогч тал болсон аль нэгэн улс 7 дахь хэсгийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлт, өөрчлөлтөөр үүрэг хүлээнэ. Энэ хэсэгт дээрх тохиолдолд аль нэгэн улс нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болоход, эсхүл үүнээс оройтох бол энэхүү протокол хүчин төгөлдөр болоход нэмэлт, өөрчлөлтийн заалтаар үүрэг хүлээнэ. 16 дугаар зүйл Цуцлалт 1. Оролцогч аль ч тал тухайн талын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэдийд ч энэхүү протоколыг цуцалж болно. 2. Цуцлах тухай мэдэгдлийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүлээлгэн өгч протоколыг цуцлана. 3. Цуцлах тухай мэдэгдлийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш арван найман сарын дараа, эсхүл мэдэгдэлд заасан хугацааны дараа цуцлалт хүчин төгөлдөр болно. 4. Энэхүү протоколд оролцогч улсын хувьд аль нэг нь “Хариуцлагын тухай” 1969 оны конвенцийг түүний 16 дугаар зүйлийн дагуу цуцалсан бол энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан Хариуцлагын тухай 1969 оны конвенцийн мөн цуцалсан гэж тооцохгүй. 5. “Сан байгуулах тухай” 1971 оны конвенцийн оролцогч улс тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан 1992 оны протоколыг цуцласан бол энэхүү протоколыг мөн цуцласан гэж тооцно. Ийм цуцлалт нь Сан байгуулах тухай 1971 оны конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан 1992 оны протоколын 34 дүгээр зүйлийн дагуу хийсэн цуцлалт хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн үйлчилнэ.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

17 дугаар зүйл Хадгалагч 1. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү протокол болон 15 дугаар зүйлийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн аливаа нэмэлт, өөрчлөлтийг хадгална. 2. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь үүргийг хүлээнэ: a) Энэхүү протоколд гарын үсэг зурсан, эсхүл нэгдэн орсон бүх улсад дараахь зүйлийг мэдээлнэ: i) Шинээр гарын үсэг зурсан, эсхүл баримт бичгээ хадгалуулахаар өгсөн тохиолдол бүхийг он, сар, өдөртэй нь; ii) 13 дугаар зүйлийн дагуу хийсэн аливаа мэдэгдэл болон Хариуцлагын тухай 1992 оны конвенцийн 5 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн дагуу хийсэн аливаа мэдэгдлийг; iii) Энэхүү протокол хүчин төгөлдөр болох өдрийг; iv) 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хариуцлагын хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг; v) 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу баталсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг; vi) 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөнд тооцогдох аливаа нэмэлт, өөрчлөлт болон тус зүйлийн 8, 9 дэх хэсгийн дагуу түүний хүчин төгөлдөр болох өдрийг; vii) Энэхүү протоколыг цуцлах тухай мэдэгдэл болон түүнийг хүлээн авсан болон хүчин төгөлдөр болох өдрийг; viii) 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дагуу хийсэн гэж тооцогдох цуцлалтыг; ix) Энэхүү протоколын аль нэг зүйлийн дагуу хийсэн аливаа мэдэгдлийг. b) Энэхүү протоколын баталгаатай хуулбарыг түүнд гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсад хүргэнэ. 3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэх болон хэвлэн нийтлүүлэх зорилгоор Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү протоколыг хүчин төгөлдөр болмогц Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт эх бичвэрийг хүргүүлнэ. 18 дугаар зүйл Хэл Энэхүү протоколыг англи, араб, испани, орос, франц болон хятад хэлээр тус бүр нэг хувь үйлдсэн бөгөөд эх бичвэр адил хүчинтэй байна. Хэмээснийг нотлон тус тусын Засгийн газраас зохих ёсны дагуу эрхийг нь олгосон дор гарын үсэг зурагчид энэхүү протоколд гарын үсэг зурцгаав. Нэг мянга есөн зуун ерэн хоёр оны арван нэгдүгээр сарын хорин хоёрны өдөр Лондон хотноо үйлдэв.

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

ХАВСРАЛТ ГАЗРЫН ТОСНЫ БОХИРДЛООС УЧИРСАН ХОХИРЛЫН ТӨЛӨӨ
ХҮЛЭЭХ ИРГЭНИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ БОЛОН САНХҮҮГИЙН

БУСАД БАТАЛГААНЫ ГЭРЧИЛГЭЭ “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” 1992 оны олон улсын конвенцийн 7 дугаар зүйлийн заалтын дагуу олгов.

Хөлөг онгоцны нэр

Тоо, эсхүл үсгээр илэрхийлэгдсэн ялгах тэмдэг

Бүртгэсэн боомт

Хөлөг онгоц эзэмшигчийн нэр болон хаяг

Дээрх нэр бүхий хөлөг онгоцны хувьд Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай 1992 оны олон улсын конвенцийн 7 дугаар зүйлийн дагуу тавих шаардлагад нийцсэн даатгал болон санхүүгийн бусад баталгааны гэрчилгээ нь хүчин төгөлдөр болохыг нотлов. Баталгааны төрөл .............................................................................................................. .............................................................................................................................................. Баталгаа хүчинтэй байх хугацаа ..................................................................................... ............................................................................................................................................ Даатгагч болон/эсхүл баталгаа гаргагчийн нэр болон хаяг Нэр........................................................................................................................................ Хаяг....................................................................................................................................... Энэхүү гэрчилгээ нь .................................................................. хүртэл хүчинтэй. .......................................................................................................................................................... ...... /улсын бүтэн нэр/ .................................................................................................................................-ын Засгийн газар олгож, эсхүл баталгаажуулав. Олгосон газар ............................................ ................................. –ны өдөр олгов. ............................................................................. Гэрчилгээ олгосон, эсхүл баталгаажуулсан

хүний албан тушаал, гарын үсэг Тайлбар: 1. Шаардлагатай гэж үзвэл улсын бүтэн нэрний мөрөнд гэрчилгээг олгосон эрх бүхий байгууллагын нэрийг оруулж бичиж болно. 2. Хэрэв гаргаж байгаа баталгааны нийлбэр дүн хэд хэдэн эх үүсвэрээс бүрдэж байгаа бол эх үүсвэр тус бүрийн бүрдүүлсэн хэмжээг зааж бичнэ. 3. Олон төрлийн баталгаа гаргаж байгаа бол дугаарлаж бичнэ. 4. “Баталгаа хүчинтэй байх хугацаа” гэсэн мөрөнд баталгаа хүчин төгөлдөр болох огноог зааж бичих ёстой.

Төрийн мэдээлэл · 2017 · Тусгай дугаар XI боть 2941–2950-р хуудас