Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
Тусгай дугаар XI боть
— 2933 —

Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай олон улсын конвенц № 134

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

134. ГАЗРЫН ТОСНЫ БОХИРДЛООС УЧИРСАН ХОХИРЛЫН ТӨЛӨӨ ХҮЛЭЭХ ИРГЭНИЙ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ 1969 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталж, 1975 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон*. Энэхүү конвенцид оролцогч улс, дэлхий даяар далайд их хэмжээний газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцны учруулах бохирдлын аюулыг ухамсарлан, хөлөг онгоцноос газрын тос асгарсны улмаас хохирсон хувь хүнд холбогдох нөхөн төлбөрийг ногдуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч, энэ тохиолдолд хариуцлага хүлээлгэх болон холбогдох нөхөн төлбөрийг ногдуулах асуудлыг зохицуулах олон улсын нэгдмэл хэм хэмжээ болон журмыг батлахыг эрмэлзэн, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Энэхүү конвенцийн зорилгоор дараахь нэр томьёог хэрэглэнэ: 1. “хөлөг онгоц” гэж газрын тосыг их хэмжээгээр ачин тээвэрлэх бүх төрлийн хөвөгч болон далайд хөвөх зориулалттай хөлөг онгоцыг; 2. “хувь хүн” гэж аливаа хувь хүн, түншлэл, эсхүл нэгдлийн, нэгдлийн бус байхыг үл харгалзан төрийн, эсхүл хувийн хэвшлийн аливаа байгууллага, төр, эсхүл түүнээс бүрдэх салбар хоорондын байгууллагыг; 3. “эзэмшигч” гэж хөлөг онгоцны эзэмшигч хэмээн бүртгэгдсэн, эсхүл бүртгэгдээгүй бол хөлөг онгоцыг тухайн тохиолдолд эзэмшиж буй хүнийг хэлнэ. Хэрэв хөлөг онгоц улсын эзэмшилд байдаг бөгөөд тухайн улсад бүртгэгдсэн компани үйл ажиллагааны эрхлэгчээр бүртгэгдсэн бол тус компанийг “эзэмшигч” гэж үзэж болно; 4. “хөлөг онгоц бүртгэсэн улс” гэж хөлөг онгоцыг бүртгэлдээ бүртгэсэн улсыг хэлэх бөгөөд хөлөг онгоц нь бүртгэлгүй бол хөлөг онгоцон дээр далбаагаа мандуулсан улсыг; 5. “газрын тос” гэж хөлөг онгоцны тавцан дээр, эсхүл түүний бункерт тээвэрлэж байгааг үл хамааран боловсруулаагүй газрын тос, шингэн түлш, хүнд дизелийн түлш, тосолгооны шингэн болон халимын тос зэрэг бүх төрлийн газрын тосыг; 6. “бохирдлоос учирсан хохирол” гэж газрын тос асгарсан, эсхүл гаргасантай холбоотой гарсан хохирол, эсхүл гэмтэл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдсэн хохирол, эсхүл гэмтлийн зардлыг; 7. “урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж бохирдлоос учирсан хохирлоос урьдчилан сэргийлэх, эсхүл багасгах чиглэлээр аливаа хувь хүний авсан боломжит арга хэмжээг; 8. “осол” гэж бохирдлоос үүдсэн хохирол учруулах ижил эх үүсвэртэй аливаа тохиолдол, эсхүл бүлэг тохиолдлыг; 9. “Байгууллага” гэж Засгийн газар хоорондын далайн зөвлөх байгууллагыг хэлнэ. 2 дугаар зүйл Энэхүү конвенцийг зөвхөн бохирдлоос үүдэн хохирол учирсан нутаг дэвсгэр, тухайлбал хэлэлцэн тохиролцогч улсын нутаг дэвсгэр дэх далай болон ийм хохирлоос урьдчилан сэргийлэх, багасгахад авах урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэрэглэнэ.

* Монгол Улс 2003.07.01-ний өдөр нэгдэн орсон.

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

3 дугаар зүйл 1. Энэхүү зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэргийн үед, эсхүл ийм тохиолдлын анхны үе дэх бүлэг тохиолдлоос бүрдсэн хэргийн хувьд хөлөг онгоцны эзэмшигч нь хөлөг онгоцноос гарсан, эсхүл асгарсан газрын тосны бохирдлоос үүдсэн аливаа хохиролд хариуцлага хүлээнэ. 2. Хэрэв дараахь хохирлыг нотолсон тохиолдолд бохирдлоос үүдсэн хохирлын төлөө эзэмшигчийг хариуцлагад татахгүй: a) дайн, иргэний дайн, бослого, ер бусын байгалийн үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас бий болсон; b) хохирол учруулах зорилгоор гуравдагч Талын санаатайгаар үйлдсэн аливаа үйлдэл; c) хөлөг онгоцны гэрэл цахилгааны засвар үйлчилгээ болон бусад удирдлагын дэмжлэг хариуцсан Засгийн газар, эсхүл бусад эрх бүхий байгууллагын анхааралгүй байдал, эсхүл бусад буруу үйл ажиллагаа. 3. Хэрэв тухайн хувь хүний болгоомжгүй үйлдлээс, эсхүл хохирол учирсан хувь хүний санаатайгаар үйлдсэн үйлдэл, ослын үр дүнд бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн бий болсон бохирдлоос үүдсэн хохирлыг эзэмшигч нотолсон тохиолдолд тус хувь хүнд хүлээлгэх хариуцлагаас эзэмшигч бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөж болно. 4. Бохирдлоос үүдсэн хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол эзэмшигчийн эсрэг гаргахгүй. Энэхүү конвенцийн дагуу, эсхүл өөр тохиолдолд бохирдлоос үүдсэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эзэмшигчийн ажилтан, эсхүл төлөөлөгчийн эсрэг гаргахгүй. 5. Энэхүү конвенцийн заалт нь гуравдагч талын эсрэг эзэмшигчийн эрхэд хохирол учруулахгүй. 4 дүгээр зүйл Хоёр, эсхүл түүнээс дээш тооны хөлөг онгоцноос газрын тос асгарсан, эсхүл гарсан болон тэдгээрийн үр дүнд бохирдлоос үүдсэн хохирол учирсан тохиолдолд дээрх бүх хөлөг онгоцны эзэмшигч 3 дугаар зүйлийн дагуу хариуцлагаас чөлөөлөгдөхгүй бөгөөд бүхий л хохиролд хамтран болон тус тусдаа хариуцлага хүлээнэ. 5 дугаар зүйл 1. Энэхүү конвенцийн дагуу аливаа ослын үед хөлөг онгоц эзэмшигч нь өөрийн хүлээх хариуцлагыг хөлөг онгоцны даацын нэг тонн тутамд 2000 франктай тэнцэх хэмжээгээр хязгаарлах эрхтэй. Харин нийт дүн нь ямар ч тохиолдолд 210 сая франкаас хэтэрч болохгүй. 2. Хэрэв эзэмшигчийн бодит буруугаас осол гарсан бол энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлалтыг эдлэх эрхгүй болно. 3. Энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлалтын ашгийг өөртөө ашиглах зорилгоор эзэмшигч нь 9 дүгээр зүйлийн дагуу хэлэлцэн тохиролцогч улсын шүүх, эсхүл бусад эрх бүхий байгууллагатай тохирч өөрийн хүлээх хариуцлагыг хязгаарлахад шаардагдах нийт хөрөнгийн хэмжээний сан байгуулж болно. Сан нь хэлэлцэн тохиролцогч улсын хууль тогтоомжийн дагуу гаргасан банкны болон бусад хөрөнгийн баталгаа, эсхүл хадгаламжаас бүрдэнэ. 4. Санг тэдгээрийн нэхэмжлэлийг бүрдүүлсэн дүнд харьцуулсан нэхэмжлэл гаргагчдын хооронд хуваарилж болно. 5. Эзэмшигч, эсхүл түүний ажилтан, эсхүл ослын үед түүний даатгал, эсхүл санхүүгийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий хувь хүн санг хуваарилахын өмнө энэхүү конвенцийн дагуу эрх шилжүүлэх эрх бүхий нөхөн төлбөр хийсэн хувь хүнд бохирдлоос үүдсэн хохирлын нөхөн төлбөрийг төлнө.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

6. Энэхүү зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрх шилжүүлэх эрхийг холбогдох дотоодын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн эрх шилжүүлэх хүрээнд зөвхөн бохирдлоос үүдсэн хохирлын нөхөн төлбөрийн хувьд дээр дурдсанаас өөр хувь хүн ашиглаж болно. 7. Энэхүү зүйлийн 5, 6 дахь хэсгийн дагуу эрх шилжүүлэх эрхийг хэрэглэх хувь хүний хувьд аливаа нөхөн төлбөрийг нийтэд нь, эсхүл хэсэгчлэн төлөхийг шаардсан, санг хуваарилахаас өмнө нөхөн төлбөрийг төлсөн эзэмшигч, эсхүл бусад аливаа хувь хүний сангийн эсрэг түүний нэхэмжлэл гаргах эрхийг санг хүрэлцэхүйц хэмжээгээр байгуулсан улсын шүүх, эсхүл бусад эрх бүхий байгууллага нь түр хугацаагаар зогсоож болно. 8. Бохирдлоос үүдсэн хохирлоос урьдчилан сэргийлэх, эсхүл багасгах зорилгоор эзэмшигчийн сайн дураар хийсэн үйл ажиллагааны эрсдэл, эсхүл алдагдлын холбогдох зардлын нэхэмжлэлийг сангийн эсрэг гаргасан бусад нэхэмжлэлийн адил тэгш тооцно. 9. Энэхүү зүйлд дурдсан франк нь 900 /есөн зуу/-ийн сорьцтой алтны 65.5 миллиграммтай тэнцэх нэгж байна. Энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан үнийн дүнг сангийн дээр тодорхойлсон мөнгөний нэгжийн тухайн валютын албан ёсны ханшид үндэслэн тогтоосон улсын үндэсний валютад хөрвүүлж болно. 10. Хөлөг онгоцны даацын хэмжээ нь түүний нийт даацаас хөдөлгүүрийн өөрийн жинг хасаж тооцсон цэвэр даацаар тодорхойлогдоно. Даацын хэмжээг нь ердийн дүрмийн дагуу тодорхойлох боломжгүй хөлөг онгоцны хувьд түүний даацын хэмжээ нь хөлөг онгоцоор газрын тос тээвэрлэх боломжит хэмжээ (2.240 lbs)-ний 40 хувьтай тэнцэнэ. 11. Даатгал, эсхүл санхүүгийн аюулгүй байдлыг хангагч хувь хүн нь эзэмшигчтэй нэгэн адил нөхцөлөөр энэхүү зүйлийн дагуу сан байгуулах эрхтэй. Тус санг эзэмшигч алдаа гаргасан бодит тохиолдолд ч байгуулж болно, гэхдээ эзэмшигчийн эсрэг нэхэмжлэл гаргагчийн эрхэд хохирол учруулж болохгүй. 6 дугаар зүйл 1. Хэргийн дараа эзэмшигч 5 дугаар зүйлийн дагуу санг бүрдүүлсэн тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг хязгаарлах эрхтэй. Үүнд: a) энэхүү хэргийн улмаас бий болсон бохирдлоос үүдсэн хохирлын дагуу нэхэмжлэлгүй хувь хүн нь тийм нэхэмжлэлийн хувьд эзэмшигчийн аливаа эд хөрөнгийн эсрэг аливаа эрхийг хэрэгжүүлэх эрхтэй; b) аливаа хэлэлцэн тохиролцогч улсын шүүх, эсхүл бусад эрх бүхий байгууллага нь хэргийн дараахь бохирдлоос үүдсэн хохирлын улмаас эзэмшигчийн битүүмжлэгдсэн хөлөг онгоц, эсхүл бусад эд хөрөнгийг, мөн уг битүүмжлэлээс зайлсхийхэд чиглэгдсэн аливаа барьцаа хөрөнгийг чөлөөлөх журам тогтооно. 2. Хэрэв нэхэмжлэгч сангийн захиргааны шүүхэд хандах боломжтой болон тус сан нь нэхэмжлэлд тохирох бол дээр дурдсанаар хэрэглэж болно. 7 дугаар зүйл 1. Хэлэлцэн тохиролцогч улсад бүртгэгдсэн газрын тосыг их хэмжээгээр 2 000 тонноос илүү тээвэрлэж буй хөлөг онгоцны эзэмшигч нь энэхүү конвенцийн дагуу бохирдлоос үүдсэн хохирлын дагуу хүлээх хариуцлагад хамаарах 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хэрэглэх хязгаарлалтыг тогтоосноор олон улсын нөхөн төлбөр олгох сангаас илгээсэн банкны баталгаа, эсхүл гэрчилгээ, даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгаанд дэмжлэг үзүүлэхийг шаардаж болно. 2. Энэхүү конвенцийн заалтын дагуу хүчин төгөлдөр болох даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгааг нотолсон гэрчилгээг хөлөг онгоц бүрд олгоно. Уг гэрчилгээг энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлснийг тогтоосны дараа хөлөг онгоц бүртгэгдсэн улсын эрх бүхий байгууллагаас олгох, эсхүл баталгаажуулна. Энэхүү гэрчилгээ хавсралтад буй загвартай байх бөгөөд дараахь зүйлээс бүрдэнэ. Үүнд: a) хөлөг онгоц болон бүртгэлийн боомтын нэр; b) эзэмшигчийн худалдааны үйл ажиллагаа явуулах нэр болон үндсэн хөрөнгийн байршил; c) баталгааны хэлбэр;

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

d) баталгааг хангаж буй даатгагч, эсхүл бусад хувь хүний худалдааны үйл ажиллагаа явуулах нэр, үндсэн хөрөнгийн байршил болон даатгалын, эсхүл баталгаа бий болгосон худалдааны үйл ажиллагааны байршил; e) гэрчилгээний хүчинтэй хугацаа нь даатгалын, эсхүл бусад баталгааны хүчинтэй хугацаанаас ихгүй байна. 3. Гэрчилгээ нь түүнийг олгож буй улсын албан ёсны хэлээр байна. Хэрэв англи болон франц хэлээр хэрэглээгүй бол бичвэрийг дээр дурдсан хэлний аль нэгээр орчуулан хавсаргана. 4. Гэрчилгээг хөлөг онгоцны тавцан дээр байнга байлгах бөгөөд хуулбарыг хөлөг онгоцны бүртгэлийг хадгалдаг байгууллагад хадгалуулна. 5. Даатгал, эсхүл бусад санхүүгийн баталгаа нь хэрэв энэхүү зүйлийн 2 дахь хэсгийн дагуу гэрчилгээнд онцгойлон заасан даатгал, эсхүл баталгааны хүчинтэй хугацаа дуусахаас бусад шалтгаанаар бол, энэхүү зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан Байгууллагад өгсөн энэ хугацаа дуусахыг тэмдэглэсэн өдрөөс гурван сар өнгөрсөн бол, хэрэв энэхүү байгууллага гэрчилгээг хүлээн аваагүй, эсхүл шинэ гэрчилгээг дурдсан хугацаанд олгоогүй бол энэхүү зүйлийн шаардлагыг хангахгүй болно. 6. Бүртгэлийн улс нь энэхүү зүйлийн дагуу гэрчилгээ олгох болон хүчин төгөлдөр болох нөхцөлийг тодорхойлно. 7. Хэлэлцэн тохиролцогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон, эсхүл баталсан гэрчилгээг энэхүү конвенцийн зорилгоор нөгөө хэлэлцэн тохиролцогч улсаар хүлээн зөвшөөрөх бөгөөд тэдгээр улсаас олгосон, эсхүл батлагдсан гэрчилгээ нь хүчинтэй байх нөгөө хэлэлцэн тохиролцогч улсад хамаарна. Ямар ч үед хэлэлцэн тохиролцогч улс гэрчилгээнд дурдсан энэхүү конвенцоор ноогдсон үүргээ биелүүлэх санхүүгийн чадваргүй даатгагч, эсхүл батлан даагчид итгэж болох талаар хөлөг онгоц бүртгэх улсын зөвлөгөөг хүсч болно. 8. Бохирдлоос үүдсэн хохирлын нөхөн төлбөрийн аливаа нэхэмжлэлийг бохирдлоос үүдсэн хохирлын төлөө эзэмшигчийн хариуцлага хүлээх санхүүгийн баталгааг хангаж буй даатгагч, эсхүл бусад хувь хүний эсрэг гаргаж болно. Тийм тохиолдолд хариуцагчид эзэмшигчийн бодит алдаанаас чөлөөлөгдөх 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон хүлээх хариуцлагыг хязгаарлах нь өөрт ашигтай байж болно. Тэрээр эзэмшигч хүсэх эрхтэй бөгөөд өөрийгөө хамгаалах (эзэмшигчийн дампуурал, эсхүл сүйрлээс) чадвартай байж болно. Үүнээс гадна хариуцагч нь эзэмшигчийн хийсэн үйлдлийн үр дүнд бохирдлоос үүдсэн хохирол учирсан тохиолдолд өөрийгөө хамгаалах бөгөөд хариуцагч нь түүний эсрэг эзэмшигчийн хийсэн үйл ажиллагаанд татагдсан байж болох тохиолдолд хамгаалахгүй. Хариуцагч нь ямар ч тохиолдолд эзэмшигчийг хамтран оролцохыг хүсэх эрхтэй байна. 9. Энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тогтоосон даатгал, эсхүл бусад санхүүгийн баталгааг тодорхойлсон аливаа үнийн дүн нь энэхүү конвенцийн дагуу зөвхөн нэхэмжлэлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүчинтэй байна. 10. Хэлэлцэн тохиролцогч улс энэхүү зүйлийн 2, эсхүл 12 дахь хэсгийн дагуу гэрчилгээ олгоогүй бол энэхүү зүйлийн дагуу түүний далбааг мандуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. 11. Энэхүү зүйлд заасны дагуу хэлэлцэн тохиролцогч улс бүр өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу хэрэв хөлөг онгоц нь 2 000 тонноос илүү ачаа, газрын тос тээвэрлэдэг бол нутаг дэвсгэр дэх далайн эргийн буудалд ирэх, эсхүл явах, түүний нутаг дэвсгэр дэх боомтод орох, эсхүл гарахаар бүртгэсэн аливаа хөлөг онгоцны хувьд хүчин төгөлдөр болох энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон даатгал, эсхүл бусад баталгааг баталгаажуулна. 12. Хэрэв даатгал, эсхүл бусад санхүүгийн баталгаа нь хэлэлцэн тохиролцогч улсын эзэмшиж буй хөлөг онгоцны хувьд хамаарахгүй бол түүнтэй холбоотой энэхүү зүйлийг тус хөлөг онгоцонд хэрэглэхгүй боловч тус хөлөг онгоц нь 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон хязгаарлалтын хүрээнд хөлөг онгоцны хүлээх хариуцлага нь хаалттай болон тус хөлөг онгоцны бүртгэлтэй холбогдох улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын эзэмшлийн хөлөг онгоц гэж мэдэгдсэн гэрчилгээтэй байна. Тийм гэрчилгээг энэхүү зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсон тодорхой загварыг дагаж мөрдөнө.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

8 дугаар зүйл Энэхүү конвенцийн дагуу нөхөн төлбөрийн талаарх эрхийг хэрэв хохирол учруулсан өдрөөс гурван жилийн дотор түүний дагуу арга хэмжээ аваагүй бол хэрэгсэхгүй болгоно. Гэсэн хэдий ч ямар ч тохиолдолд хохирол учруулсан осол гарсан өдрөөс зургаан жилийн дараа арга хэмжээ авахгүй. Бүлэг тохиолдлоос бүрдэх хэргийн хувьд зургаан жилийн хугацааг анхны тохиолдол гарсан өдрөөс эхэлж тооцно. 9 дүгээр зүйл 1. Хэлэлцэн тохиролцогч нэг, эсхүл түүнээс дээш улсын нутаг дэвсгэр, тухайлбал, нутаг дэвсгэр дэх далайд ослын улмаас үүссэн бохирдлоос үүдэн хохирол учирсан, эсхүл бохирдлоос үүдсэн хохирлоос урьдчилан сэргийлэх, эсхүл багасгах арга хэмжээ авсан тохиолдолд хэлэлцэн тохиролцогч улсын шүүх, эсхүл тухайн улс нь хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна. Уг арга хэмжээг авах тухай мэдэгдлийг хэрэгтэнд өгсөн байх ёстой. 2. Хэлэлцэн тохиролцогч улс бүрийн шүүх нь нөхөн төлбөрийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх шаардлагатай шүүх эрх мэдэлтэй талаар баталгаа гаргана. 3. Энэхүү конвенцийн 5 дугаар зүйлийн дагуу сан байгуулсны дараа сан байгуулагдсан улсын шүүх нь санг хуваарилах болон хуваарилахтай холбогдсон бүхий л асуудлыг хянан шийдвэрлэх эрхтэй. 10 дугаар зүйл 1. Энэхүү конвенцийн 9 дүгээр зүйлийн дагуу шүүх эрх мэдэл бүхий байгууллагаас гаргасан тухайн улсад хүчин төгөлдөр болох аливаа шүүхийн шийдвэрийг хэлэлцэн тохиролцогч улсад дараахь тохиолдлоос бусад тохиолдолд албан ёсоор хүлээн зөвшөөрч гаргана: a) шүүхийн шийдвэрийг хуурмаг байдлаар хэрэгжүүлсэн; эсхүл b) хариуцагчид хэргийн талаарх үнэн зөв, эсхүл холбогдох шаардлагатай мэдээллийг өгөөгүй бол. 2. Энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр нь хэлэлцэн тохиролцогч улсад мөрдөгдөх дотоодын шаардлагын дагуу тухайн улс бүрд хүчин төгөлдөр болно. Дотоодын шаардлага нь хэргийг дахин хянан шийдвэрлэхийг зөвшөөрөхгүй. 11 дүгээр зүйл 1. Энэхүү конвенцийн заалт нь улсын өмчийн, эсхүл улсын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа болон Засгийн газрын арилжааны бус үйлчилгээнд ашиглагдаж байгаа дайны, эсхүл бусад хөлөг онгоцонд хамаарахгүй. 2. Хэлэлцэн тохиролцогч улсын эзэмшиж буй болон худалдааны зорилгоор ашиглаж байгаа хөлөг онгоцны хувьд улс бүр 9 дүгээр зүйлд заасан шүүх эрх мэдлийн хүрээнд зохицуулах бөгөөд улсын бүрэн эрхийн байдалд тулгуурласан бүхий л хамгаалалтаас татгалзаж болно. 12 дугаар зүйл Энэхүү конвенц нь гарын үсэг зурахад нээлттэй болсон үед соёрхон батлах, эсхүл нэгдэн орох, хүчин төгөлдөр болох, эсхүл гарын үсэг зурахад нээлттэй аливаа олон улсын конвенцийг орлоно. Гэсэн хэдий ч энэхүү зүйл олон улсын конвенцийн дагуу хэлэлцэн тохиролцогч улсын хүлээж байгаа үүрэг хэлэлцэн тохиролцогч биш улсад нөлөөлөхгүй.

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

13 дугаар зүйл 1. Энэхүү конвенц 1970 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй бөгөөд түүнээс хойш нэгдэн ороход нээлттэй хэвээр байна. 2. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, эсхүл Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн улс, эсхүл олон улсын шүүхийн дүрмийн оролцогч талууд дараахь хэлбэрээр энэхүү конвенцийн Тал болж болно: a) соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахад тайлбаргүйгээр гарын үсэг зурах; b) дараа нь соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахаар гарын үсэг зурах; c) нэгдэн орох. 14 дүгээр зүйл 1. Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох тухай холбогдох баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар хүчин төгөлдөр болно. 2. Хэлэлцэн тохиролцогч улсын хувьд энэхүү конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа, эсхүл тэдгээр хэлэлцэн тохиролцогч улсын хувьд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах бүхий л нөхцөлийг хангасны дараа соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай аливаа баримт бичгийг нэмэлт, өөрчлөлт оруулсан конвенцид хэрэглэнэ гэж үзнэ. 15 дугаар зүйл 1. Энэхүү конвенц нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад гардуулсан, эсхүл соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахад тайлбаргүйгээр 9 улсын Засгийн газар түүний дотор газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцны нийт багтаамж нь 1 сая тонноос багагүй тийм хөлөг онгоцтой 5 улс түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. 2. Дараа нь соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох улсын хувьд энэхүү конвенц нь холбогдох баримт бичгийг хэлэлцэн тохиролцогч улсад гардуулснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. 16 дугаар зүйл 1. Конвенц нь тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ямар ч үед аливаа хэлэлцэн тохиролцогч улс энэхүү конвенцийг цуцалж болно. 2. Цуцлалт нь Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох баримт бичгийг хадгалуулснаар хүчин төгөлдөр болно. 3. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад цуцлах тухай заасан баримт бичгийг хадгалуулснаас хойш нэг жил, эсхүл илүү хугацааны дараа цуцлалт нь хүчин төгөлдөр болно. 17 дугаар зүйл 1. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах байгууллага болох Нэгдсэн Үндэстний Байгууллага, эсхүл олон улсын харилцааны хувьд үүрэг хүлээх хэлэлцэн тохиролцогч улс шаардлагатай тохиолдолд энэ нутаг дэвсгэрийн холбогдох байгууллагатай зөвлөлдөх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт энэхүү конвенц үйлчлэх журмын дагуу холбогдох бусад арга хэмжээг авах бөгөөд байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдсэн ямар ч үед энэхүү конвенц уг нутаг дэвсгэрт үйлчилнэ. Энэхүү конвенц нь дээр дурдсан нутаг дэвсгэрт мэдэгдэл хүлээн авсан өдрөөс, эсхүл уг мэдэгдэлд тодорхойлсон бусад өдрөөс эхлэн үйлчилнэ.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

2. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэлд заасан аливаа нутаг дэвсгэрт конвенц хүчин төгөлдөр болох өдрөөс хойш ямар ч үед энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллага, эсхүл аль нэг хэлэлцэн тохиролцогч улсын тунхагласан конвенцийн үйлчлэлийг сунгахыг мэдэгдэлд заасан аливаа нутаг дэвсгэрт зогсооно. 3. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс түүнд заасан нэг жилийн, эсхүл илүү хугацаанд дурдсан нутаг дэвсгэрт энэхүү конвенцийн үйлчлэлийг зогсооно. 18 дугаар зүйл 1. Энэхүү конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор Байгууллагаас хурал зарлан хуралдуулж болно. 2. Байгууллага нь хэлэлцэн тохиролцогч улсын доод тал нь 1/3-ийн хүсэлтээр энэхүү конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх Хэлэлцэн тохиролцогч улсын хурлыг хуралдуулна. 19 дүгээр зүйл 1. Энэхүү конвенцийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. 2. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нь: a) конвенцид гарын үүсэг зурсан, эсхүл нэгдэн орсон тухай бүх улсад мэдээлнэ. i) шинээр гарын үсэг зурсан болон баримт бичиг хадгалуулсан он, сар өдрийн тухай; ii) хадгалуулахаар өгсөн өдөр болон энэхүү конвенцийг цуцлах тухай аливаа баримт бичгийг хадгалуулах тухай; iii) 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу аливаа нутаг дэвсгэрт үйлчлэх энэхүү конвенцийн үйлчлэл болон түүний үйлчлэлийг зогсоох өдөртэй холбогдсон аливаа тохиолдолд тухайн зүйлийн 4 дэх хэсгийн заалтын дагуу тус үйлчлэлийг хүчингүй болгох тухай. b) энэхүү конвенцийн баталгаажуулсан хувийг конвенцид нэгдэн орсон болон гарын үсэг зурсан бүх улсад дамжуулна. 20 дугаар зүйл Энэхүү конвенц хүчин төгөлдөр болмогц Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга түүний эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгүүлэх болон хэвлүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт яаралтай хүргүүлнэ. 21 дүгээр зүйл Энэхүү конвенцийг англи, франц хэлээр нэг хувь үйлдсэн бөгөөд эх бичвэр нь нэгэн адил хүчинтэй байна. Орос болон испани хэлний албан ёсны орчуулга нь хийгдэх ба гарын үсэг зурсан эхийн хамт хадгална. Хэмээснийг нотлон тус тусын Засгийн газраас зохих ёсны дагуу эрхийг нь олгосон дор гарын үсэг зурагчид энэхүү конвенцид гарын үсэг зурав. Нэг мянга есөн зуун жаран есөн оны арван нэгдүгээр сарын хорин есний өдөр Брюссель хотноо үйлдэв.

2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

ХАВСРАЛТ ГАЗРЫН ТОСНЫ БОХИРДЛООС УЧИРСАН ХОХИРЛЫН ТӨЛӨӨ ХҮЛЭЭХ ИРГЭНИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН БОЛОН БУСАД САНХҮҮГИЙН БАТАЛГААНЫ ГЭРЧИЛГЭЭ “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” олон улсын конвенцийн 8 дугаар зүйлийн заалтын дагуу олгов.

Хөлөг онгоцны нэр Тоо, эсхүл үсгээр илэрхийлэгдсэн ялгах тэмдэг Бүртгэсэн боомт Эзэмшигчийн нэр болон хаяг

“Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” 1969 оны олон улсын конвенцийн 8 дугаар зүйлийн шаардлагын дагуу даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгааг хангахаар дээр дурдсан онгоцны хувьд хүчин төгөлдөр болохыг энэ гэрчилгээ нотолно. Баталгааны хэлбэр ......................................................................................................... Баталгааны хугацаа ........................................................................................................ Даатгагч болон батлан даагчийн нэр, хаяг Нэр ................................................................................................................................... Хаяг.................................................................................................................................... Гэрчилгээний хүчинтэй хугацаа .................................................................................... ............................................................ /улсын бүтэн нэр/ Засгийн газраас олгосон, эсхүл баталгаажуулсан. Хаана ................................... /газар/ Огноо....................................... /өдөр/

/Олгосон хүний гарын үсэг, албан тушаал/ Тайлбар. 1. Шаардлагатай гэж үзвэл улсын бүтэн нэрний мөрөнд гэрчилгээг олгосон эрх бүхий байгууллагын нэрийг оруулж бичиж болно. 2. Хэрэв гаргаж байгаа баталгааны нийлбэр дүн хэд хэдэн эх үүсвэрээс бүрдэж байгаа бол эх үүсвэр тус бүрийн бүрдүүлсэн хэмжээг зааж бичнэ. 3. Олон төрлийн баталгаа гаргаж байгаа бол дугаарлаж бичнэ. 4. “Баталгаа хүчинтэй байх хугацаа” гэсэн мөрөнд баталгаа хүчин төгөлдөр болох огноог зааж бичих ёстой.

Төрийн мэдээлэл · 2017 · Тусгай дугаар XI боть 2933–2940-р хуудас