Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(967)
— 473 —

Үндэсний аян өрнүүлэх тухай № 212

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 212 хот Үндэсний аян өрнүүлэх тухай

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний хэмжээнд зохион байгуулагдах “Мах, сүүний анхдугаар аян”-ыг шинээр эхлүүлж, “Атрын-III аян”-ыг үргэлжлүүлэх үйл ажиллагааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улс даяар өрнүүлсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан аяныг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг тус тус баталж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болгосугай.

3. “Мах, сүүний анхдугаар аян” болон “Атрын-III аян”-ыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх- Оргил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. “Мах, сүүний анхдугаар аян” болон “Атрын-III аян”-ыг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулан явц, үр дүнгийн тайланг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, дүнг нэгтгэн улсын хэмжээний тайланг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН
Төрийн мэдээлэл · 2017 · № 10 (967)473-р хуудас