Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(967)
— 474 —

Авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай № 213

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 213 хот

Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай

Автотээврийн тухай хуулийн 5.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээ”-г хавсралт ёсоор баталсугай.

2. Автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос хойшхи 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Автотээврийн хэрэгслийг үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишиг батлах тухай” Засгийн газрын 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ

Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын хавсралт

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ОРУУЛАХ ДАВТАМЖ, ОНОШИЛГООНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Тээврийн хэрэгслийн төрөл Тухайн жилд үзлэгт оруулах давтамж

Нэг удаагийн төлбөрийн хэмжээ (төгрөгөөр)

Суудлын автомашин 1 20000

Ачааны автомашин 1 30000 Автобус 1 30000 Нийтийн болон жуулчны, ажилчдын, сургуулийн хүүхдийн автобус 2 30000

Төрийн мэдээлэл · 2017 · № 10 (967)474-р хуудас