Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(967)
— 425 —

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай № 11

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

184. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Дугаар 11 425

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

185. Үндэсний аян өрнүүлэх тухай Дугаар 212 473

186. Авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай Дугаар 213 474

187. Мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Дугаар 14 475

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 11 хот

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай

Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай.

3.“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, холбогдох Байнгын хороодын дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 10 (967)425-р хуудас