Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(962)
— 140 —

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.1.10 дахь заалт нэмсүгэй:

“18.1.10.гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулах.”

2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтын “асрамжлах” гэсний дараа “, хүчирхийлэлд өртсөн хүнийг түр хамгаалан байрлуулах” гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтын “туслалцаа үзүүлэх чадваргүй” гэсний дараа “, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдсэн” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “3.1.5-д” гэснийг “3.1.5, 18.2.4-т” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1/11 дүгээр зүйлийн 11.2.12 дахь заалт:

“11.2.12.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, судалгаа гаргах.”

Төрийн мэдээлэл · 2017 · № 5 (962)140-р хуудас