Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай
2/12 дугаар зүйлийн 12.8.9 дэх заалт:
“12.8.9.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.”
3/13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалт:
“13.1.7.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх.”
2 дугаар зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын “харилцах,” гэсний дараа “харилцааны хэлбэрээс хүчирхийллийг ялгаж, мэдээлэх чадвартай болох,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай 1201 дүгээр зүйл нэмсүгэй:
“1201 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
12011.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
12012.Энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, эсхүл асрамжийн үйлчилгээ