Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(738)
— 1154 —

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 9.10 дахь хэсэг нэмсүгэй:

“9.10.Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.7.8, 15.7.9 дэх заалт нэмсүгэй:

“15.7.8.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах;

15.7.9.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Төрийн мэдээлэл · 2012 · № 21 (738)1154-р хуудас