Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(961)
— 62 —

Журам батлах тухай № 202

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 202 хот Журам батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. “Улсын аварга малчин шалгаруулах журам”-ыг 1 дүгээр, “Улсын аварга фермер шалгаруулах журам”-ыг 2 дугаар, “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ыг 3 дугаар, “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчийг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ малчдыг малын чанар, ашиг шимийн үзүүлэлт, тэдний нийгэмд үзүүлж байгаа хувь нэмэр, бэлчээр ашиглалт, хөрсний үржил шимийг хамгаалсан зэрэг шалгуурыг харгалзан шалгаруулж шагнан урамшуулж байхыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, мөн өдрөөс “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулан эрүүлжүүлэх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан малчдын ажлын үзүүлэлтийг нь үндэслэн улсын аварга малчин, улсын хошой аварга малчнаар шалгаруулна.

3. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шагнал олгох асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

4. Улсын аварга малчинд тодорхойлогдож байгаа малчин дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

4.1. малын индексжүүлсэн даатгалд малаа хамруулж, малчин өрхийн гишүүд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх;

4.2. мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, цагаан идээ боловсруулах зэргээр ажлын байрыг нэмэгдүүлэх болон орон нутагтаа ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байх;

4.3. мал сүргээ эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өөрийн санаачилгаар оролцдог байх;

4.4. мэргэжлийн байгууллагаас ангилалт хийж удам гарвал, ашиг шимийг нь тогтоосон, стандартын шаардлага хангасан малыг үржилд ашигладаг, малаа сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн бүртгэлд хамруулсан байх;

4.5. тухайн орон нутагт дасан зохицсон, стандартын шаардлага хангасан удам гарвал нь тодорхой ашиг шим өндөр өсвөр 50

Засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

хүртэл толгой үржлийн малыг иргэд, аж ахуйн нэгжид жил бүр борлуулсан байх;

4.6. мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхдээ залуу малчин, шинээр мал маллаж байгаа иргэн, өрхөд мал маллах туршлагаа зааж сурган шавь малчинтай болсон байх;

4.7. сүүлийн гурван жил дараалан малын зүй бус хорогдол гаргаагүй, бодод шилжүүлснээр 100-гаас доошгүй толгой малтай байх;

4.8. сүрэгт эзлэх хээлтэгч мал нь бог малд 55, бод малд 40-өөс доошгүй хувьд хүрсэн, эр, сувай малыг эдийн засгийн эргэлтэд эрт оруулдаг байх;

4.9. сүүлийн гурван жил дараалан оны эхний 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү байж, хээлтэгч бүрээс төл бойжуулсан байх;

4.10. нэг малаас авч байгаа ашиг шим нь тухайн орон нутагт үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байх;

4.11. ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг-аас доошгүй өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;

4.12. нутаглаж байгаа өөрийн газрынхаа бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг хуваарийн дагуу ашиглах, отор хийх, сэлгэн өнжөөх зэргээр бэлчээр хамгаалах арга хэмжээ авдаг байх;

4.13. өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, малын хашаа, худаг, эсхүл уст цэгтэй байх;

4.14. баталгаажсан үүлдэр, омгийн малаар малын чанар сайжруулах арга хэмжээ авсан байх;

4.15. малыг алс оторлох, нүүдэл хийхдээ сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн эмчээр мал эмнэлгийн үзлэг хийлгэн тодорхойлолт авч хэвшсэн байх;

4.16. малын тоо, бүтээгдэхүүний дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг тооцохгүй;

4.17. тодорхойлогдож байгаа малчин нь малын хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх.

Гурав. Улсын аварга малчинд тодорхойлох, шалгаруулах

5. Аймаг, нийслэлийн аварга малчин болсноос хойш гурваас доошгүй жил амжилттай ажилласан, энэхүү журмын шалгуур үзүүлэлтийг хангасан нэг малчныг тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын аварга малчнаар шалгаруулахаар тодорхойлж, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлтийн хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

6. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сум, дүүргээс ирүүлсэн улсын аваргад тодорхойлогдсон малчны холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, хамгийн өндөр үзүүлэлттэй гурав хүртэл малчны тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7. Улсын аварга малчнаар шалгаруулахаар тодорхойлохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

7.1. малчны товч анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу);

7.2. ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2 дугаар хавсралтын дагуу);

7.3. ажлын үзүүлэлт, тодорхойлолтын баталгаа (энэхүү журмын 3 дугаар хавсралтын дагуу);

7.4. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл;

7.5. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт.

8. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын аварга малчин болгохоор тодорхойлон аймаг, нийслэлээс ирүүлсэн малчдын материалыг малчин нэг бүрээр хянаж харьцуулсан дүгнэлт гарган, энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий малчдын, үүний дотор нэг

тэмээчний материалыг шалгаруулж саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

9. Энэ журам батлагдахаас өмнө нь улсын сайн малчин болж байсан малчныг “Улсын аварга малчин”-тай адилтган үзнэ.

10. Улсын аварга малчин болсноос хойш 5 жил дараалан өмнө гаргасан амжилтаа ахиулсан нөхцөлд улсын хошой аварга малчин болгохоор тодорхойлж болно.

11. Улсын хошой аваргаар тодорхойлохдоо энэхүү журмын Хоёрдугаар зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлт, Гуравдугаар зүйлийн 5-8 дугаар хэсэгт заасан журмыг баримтална. Улсын хошой аваргаар тодорхойлохдоо ажлын үзүүлэлтийг 5 жилээр гаргаж, аймаг, нийслэл улсын хошой аврагаар 1 хүртэл малчинг тодорхойлж болно.

Дөрөв. Шагнал олгох

12. Улсын аварга малчин тус бүрийг 4.0 (дөрвөн) сая төгрөгөөр шагнана. Улсын аварга малчинд олгох цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, цалин цагаан мөнгөөр бүрсэн 5 хошуу малын дүрстэй Монгол Улсын газрын зураг бүхий суурин дээр байрлуулсан цом, улаан халз бүхий таван ханатай гэр худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ. Гэрийг тээвэрлэн хүргэх зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

13. Улсын хошой аварга малчныг 4 сая төгрөгөөр шагнана. Улсын хошой аварга малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг, холбогдох дурсгалын зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ. 14. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө гардуулна.

15. Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчнаар шалгарсан малчныг нэр төрийг нь алдаршуулах зорилгоор өвөлжөө, хаваржааг нь “Улсын аварга малчин”, “Улсын хошой аварга малчин” .......... /овог нэр бичнэ/ гэсэн хаягтай болгох асуудлыг тухайн сумын Засаг даргын Тамгын газар хариуцна.

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА МАЛЧНЫ ТОВЧ АНКЕТ он сар өдөр

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр 2. Ургийн овог 3. Эцгийн /эх/ нэр 4. Нэр 5. Төрсөн он, нас, хүйс 6. Боловсрол 7. Ам бүлийн гишүүдийн тоо 8. Улсад ажилласан жил 9. Үүнээс малчнаар ажилласан жил 10. Төр, засгаас авсан шагнал, огноо

11. Аймаг, нийслэлийн аварга малчнаар шалгарсан он, үнэмлэхийн дугаар

“Улсын аварга малчин шалгаруулах журам”-ын 2 дугаар хавсралт

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”- Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ........ АЙМАГ /НИЙСЛЭЛ/-ИЙН ............СУМ /ДҮҮРЭГ/-ЫН МАЛЧИН ........... -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

он сар өдөр

Үзүүлэлт Малын төрөл Онууд

.. он .. он .. он

Нэг. Малын төрөл, тоо Малын үүлдэр омог 1. Оны эхний мал (бодод шилжүүлснээр) Бүгд

2. Оны эхний мал Бүгд

Үүнээс:

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа 3. Хээлтэгч Бүгд

“Улсын аварга малчин шалгаруулах журам”- ын 1 дүгээр хавсралт

Цээж зураг (6х4-ийн хэмжээт өнгөтэй)

Үүнээс:

Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа 4. Хээлтүүлэгч Бүгд

Үүнээс:

Буур Азрага Бух Хуц Ухна 5. Бойжуулсан төл Бүгд

Үүнээс:

Ботго Унага Тугал Хурга Ишиг

6. Зах зээлд борлуулсан мал Бүгд

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа 7. Үржилд худалдсан мал Бүгд

Үүнээс:

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа 8. Малжуулахад өгсөн мал Бүгд

Үүнээс:

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

9. Зүй бусаар хорогдсон мал Бүгд

Үүнээс:

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа 10. Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн мал Бүгд

Үүнээс:

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа 11. Оны эцэст тоологдсон мал Бүгд

Үүнээс:

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа 12. Оны эцэст байгаа хээлтэгч Бүгд

Үүнээс:

Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа

13. Хээлтүүлэгчийн тохироо

Буур Азрага Бух Хуц Ухна

Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал

14. Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах (кг амьдын жингээр) Бүгд

Үүнээс:

Тэмээний мах Адууны мах Үхрийн мах Хонины мах Ямааны мах

15. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт

Тэмээний ноос, кг Хонины ноос, кг Ямааны ноолуур, кг Мах үйлдвэрлэл, кг Сүү,литр

16.Бүтээгдэхүүнээс олсон нийт орлого (мянган төгрөг) Үүнээс:

Бүгд Мал борлуулснаас Махнаас Ноос, ноолуураас Сүүнээс Арьс, ширнээс Бусад

17.Өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл (тн)

Өвс Гар тэжээл Хужир, шүү

18. Хадлангийн талбай Талбайн хэмжээ, м2 Авсан ургац, тонн

19.Хашаа, худаг

Хашааны тоо Багтаамж м2 Худгийн тоо Хүчин чадал л/сек 20. Хөрөнгө оруулалт мян.төгрөг 21. Татвар төлөлт Төгрөгөөр

22. Малын даатгал Даатгуулсан малын тоо Төлсөн хураамж 23 Эрүүл мэндийн даатгалын шимтгэл Төгрөгөөр

24.Нийгмийн даатгалын шимтгэл Төгрөгөөр

Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна.

---------- аймаг /нийслэл/-ийн ----------сум /дүүрэг/-ын ----------баг /хороо/- ны Засаг дарга ------------------------------- /...............…………../ Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга ---------------/….....……………./

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ........ АЙМАГ /НИЙСЛЭЛ/ ......СУМ /ДҮҮРЭГ/-ЫН ............-ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА он сар өдөр

№ Баталгаа гаргасан байгууллага, албан тушаалтан

Журмын баталгаажуулах үзүүлэлт

Баталгааны материалын он, сар, өдөр, дугаар

Гарын үсэг, тэмдэг

1 Сум, дүүргийн Засаг дарга 4.1, 4.2, 4.6, 4.7, 4.8, 4.9, 4.11

2

Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгж

4.3, 4.4, 4.5, 4.10, 4.14, 4.15

3 Сум, дүүргийн татвар, даатгалын алба 4.1

4 Баг, хорооны Засаг дарга 4.2, 4.6, 4.12

5 Сум, дүүргийн цагдаагийн алба 4.17

Тайлбар: 1. Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно. 2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус, тусад нь баталгаа гаргана.

-------------------------------- сум/дүүрэг/-ын Засаг дарга ------------------------- /…………………/

“Улсын аварга малчин шалгаруулах журам”-ын 3 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА ФЕРМЕР ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Өндөр ашиг шимт мал, амьтан өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх болон нийгэмд хувь нэмэр оруулж байгаа эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. Энэхүү журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн улсын аварга фермерээр шалгаруулна.

3. Улсын аварга фермерээр шалгаруулан шагнах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл

4. Улсын аварга фермерээр тодорхойлогдож байгаа эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь дараах нийтлэг шаардлага хангасан байна:

4.1. байгаль орчинд халгүй аргаар үйл ажиллагаа эрхэлж, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжилтийг шийдвэрлэсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх;

4.2. мал, амьтныг эрсдэлээс хамгаалах даатгалд хамруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тогтмол төлсөн байх;

4.3. мал, амьтныг халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх;

4.4. мал бүр хувийн дугаартай, үржилд ашиглаж байгаа малын анги, ашиг шимийн гарц, чанарыг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан байх;

4.5. үржлийн алба болон хэрэглэгчийн захиалгаар үржлийн мал, гахай, шувуу, зөгий бойжуулж худалдсан байх;

Засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

4.6. өөрийн мал маллагааны арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачилга гарган ажиллаж 3-аас доошгүй ажлын байр бий болгосон байх.

Гурав. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерүүдэд тавих шалгуур үзүүлэлт

5. Улсын аварга фермерээр тодорхойлогдож байгаа эрчимжсэн аж ахуй эрхлэгч нь энэхүү журмын 4 дэх хэсэгт заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шалгуур үзүүлэлт хангасан байна:

5.1. өндөр ашиг шимийн чиглэлээр дагнан төрөлжсөн нэг үүлдрийн мал, амьтныг сонгон үржүүлж, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;

5.2. тухайн үүлдрийн мал, амьтны арчилгаа маллагааны технологи, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байх;

5.3. тодорхой аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлдэг байх;

5.4. мал, амьтны чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар сайжруулах чиглэлээр шинэ техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, тодорхой үр дүнд хүрсэн байх;

5.5. саалийн болон махны чиглэлийн аж ахуй эрхлэгч иргэн 20-иос доошгүй га, аж ахуйн нэгж 100-гаас доошгүй га газар хашиж хамгаалах, худаг гаргах, усжуулах, нэг болон олон наст ургамал тариалж таримал бэлчээр бий болгох, хадлан, дарш, тэжээл бэлтгэх зэргээр газрыг үр ашигтай ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;

5.6. үржилд ашиглаж байгаа мал, амьтан бүр удам гарвал, ашиг шимийн бүртгэл хөтөлдөг байх;

5.7. тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжтэй, өөрийн хэрэгцээт тэжээлийн 40-өөс доошгүй хувийг бэлтгэдэг байх;

5.8. сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 30, аж ахуйн нэгж 60-аас доошгүй стандартын нэг болон түүнээс дээш ангийн шаардлага хангасан үнээтэй, зохиомол аргаар хээлтүүлэг хийдэг, нэг үнээнээс жилд дунджаар 4700-гаас доошгүй литр сүү саасан, сүүний үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;

5.9. махны үхрийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 100, аж ахуйн нэгж 200-гаас доошгүй үнээтэй, оны эхний нэг үхрээс 50 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны хэмжээ жил дараалан өссөн байх;

5.10. махны чиглэлийн хонь үржүүлж байгаа иргэн 300, аж ахуйн нэгж 500-гаас доошгүй эм хоньтой, оны эхэнд байсан нэг хониноос 7.5 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны хэмжээ жил дараалан өссөн байх;

5.11. гахайн аж ахуй эрхэлж байгаа иргэн 10, аж ахуйн нэгж 60-аас доошгүй үндсэн мэгжтэй, мэгж бүрээс жилд 20-иос доошгүй торой бойжуулж, эхний жилд 2.0 тонноос доошгүй мах үйлдвэрлэсэн, мах үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;

5.12. өндөглөгч шувуу үржүүлж байгаа өрх, аж ахуйн нэгж нь оны эхэнд 20000-аас доошгүй өндөглөгчтэй, нэг өндөглөгчөөс жилд 280-аас доошгүй өндөг үйлдвэрлэсэн байх.

6. Зөгий, загасны аж ахуй зэрэг шинээр хөгжүүлж байгаа аж ахуйн хувьд улсын аварга фермерээр шалгаруулахдаа хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон тусгайлсан үзүүлэлтээр шалгаруулах болно.

Дөрөв. Шагналд тодорхойлох, шалгаруулах

7. Аймаг, нийслэлийн аварга фермер болсноос хойш хоёроос доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан фермерийг сум, дүүргээс улсын аварга фермерээр тодорхойлж баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлтийн хамт аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

8. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сум, дүүргээс ирүүлсэн тодорхойлолт, холбогдох бичиг баримтыг хянаж шаардлага хангасан хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэл фермерийн тодорхойлолтыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийн хамт жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9. Улсын аварга фермерээр шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь бичиг баримт бүрдүүлсэн байна:

9.1. фермерийн анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу);

9.2. ажлын үзүүлэлтүүд (энэхүү журмын 2-4 дүгээр хавсралтын дагуу);

9.3. ажлын үзүүлэлт, тодорхойлолтын баталгаа (энэхүү журмын 5 дугаар хавсралтын дагуу); 9.4. аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын газар дээр нь шалгасан дүгнэлт, тодорхойлолт, аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт.

10. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын аварга фермерээр шалгаруулахаар бүрдүүлж ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянан үзэж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий эрчимжсэн аж ахуй эрхлэгч фермерийн материалыг төрийн захиргааны төв байгууллагаар хэлэлцүүлэн саналаа Засгийн газарт оруулна.

11. Мал, гахай, шувууны тоо, бүтээгдэхүүний дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан мал, гахай, шувуу, бүтээгдэхүүнийг тооцохгүй.

12. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг улсын аварга фермерээр зөвхөн нэг удаа шагнана.

13. Энэ журам батлагдахаас өмнө нь улсын тэргүүний фермер болж байсан фермерийг “Улсын аварга фермер”-тэй адилтган үзэх бөгөөд дахин шагнахгүй.

Тав. Шагнал олгох

14. Улсын аварга фермер тус бүрийг 5.0 (таван) сая төгрөгөөр шагнана. Улсын аварга фермерт олгох цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын цом худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

15. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө гардуулна.

УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ФЕРМЕРИЙН ТОВЧ АНКЕТ он сар өдөр

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр

2. Ургийн овог 3. Эцэг /эх/-ийн нэр 4. Нэр 5. Төрсөн он, нас, хүйс 6. Боловсрол 7. Ам бүлийн гишүүдийн тоо 8. Улсад ажилласан жил 9. Үүнээс: малчнаар ажилласан жил 10. Төр, засгаас авсан шагнал, огноо

11. Аймаг, нийслэлийн аварга фермерээр шалгарсан он, үнэмлэхийн дугаар

“Улсын аварга фермер шалгаруулах журам”-ын 2 дугаар хавсралт УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ................ АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ...........СУМ ДҮҮРЭГ)-ЫН СААЛИЙН ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ............ -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

он сар өдөр

Үзүүлэлт Онууд

.. он .. он .. он 1. Үржүүлж байгаа үхрийн үүлдэр 2. Оны эхэнд байгаа нийт үхэр (тоо)

Үүнээс: а/ үнээ (тоо)

б/ бойжуулсан тугал (тоо)

3. Үйлдвэрлэсэн нийт сүү (тонн)

4. Саалийн 305 хоногт нэг үнээнээс саасан сүү (литр)

5. Үржилд худалдсан үхрийн тоо Үүнээс: а/ өсвөр хээлтүүлэгч б/ өсвөр хээлтэгч

“Улсын аварга фермер шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралт

Цээж зураг (6х4-ийн хэмжээтэй)

6. Бүртгэлд авч баталгаажуулсан цөм сүргийн малын тоо

7. Зохиомлоор хээлтүүлсэн үнээний тоо

8. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тонн) Үүнээс: өөрийн хүчээр бэлтгэсэн: а/ хүчит тэжээл (тонн)

б/ дарш (тонн) в/ өвс (тонн) 9. Тэжээлийн ургамал тариалсан нийт талбайн хэмжээ (га)

а/ хураан авсан нийт тэжээлийн ургамал (цн)

б/ нэг га-гаас авсан ургац (цн) 10. Нэг үхэрт зарцуулсан тэжээлийн хэмжээ (тэжээлийн нэгж)

11. Үхрийн байрны багтаамж (м2)

12. Ашиглаж байгаа худгийн хүчин чадал литр/сек

13. Оны эцэст тоологдсон нийт үхэр

Үүнээс: үнээс (тоо)

14. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг)

15. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)

16. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)

17. Малчны дундаж цалин (мян.төг) 18. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)

----------------------------------- сум /дүүрэг/-ын Засаг дарга ----------------------------------------- /……………../ Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга --------------------------------- /…………………/

УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ....................... АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ..........СУМ (ДҮҮРЭГ)-ЫН МАХНЫ ҮХЭР (ХОНИНЫ)-ИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ......... -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ он сар өдөр

Үзүүлэлт Онууд .. он .. он .. он Нэг. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчийн ажлын үзүүлэлт 1. Үржүүлж байгаа үхэр (хонь)-ийн үүлдэр 2. Оны эхэнд байгаа нийт үхэр, эсхүл хонины тоо Үүнээс: а/ хээлтэгч (тоо) б/ хээлтүүлэгч (тоо)

в/ бойжуулсан төл (тоо)

“Улсын аварга фермер шалгаруулах журам”-ын 3 дугаар хавсралт

3. Үйлдвэрлэсэн нийт мах (тонн)

4. Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах (кг, нядалгын жингээр)

5. Зах зээлд борлуулсан нэг үхэр, эсхүл хонины дундаж амьдын жин (кг)

6. Үржилд худалдсан нийт үхэр, эсхүл хонины тоо

Үүнээс: а/ өсвөр хээлтүүлэгч

б/ өсвөр хээлтэгч

7. Бүртгэлд авч баталгаажуулсан цөм сүргийн тоо

8. Зохиомлоор хээлтүүлсэн малын тоо

9. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тонн)

Үүнээс: а/өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл (тонн)

б/ худалдаж авсан тэжээл (тонн)

10. Тэжээлийн ургамал тариалсан нийт талбайн хэмжээ (га)

11. Хураан авсан нийт тэжээлийн ургамал (цн)

12. Нэг га-гаас авсан ургац

13. Нэг малд зарцуулсан тэжээлийн хэмжээ (тэжээлийн нэгж)

14. Хашааны багтаамж (м2)

15. Худгийн хүчин чадал (литр/сек)

16. Оны эцэст тоологдсон нийт мал

Үүнээс: а/ хээлтэгч (тоо)

б/ хээлтүүлэгч (тоо)

17. Хөрөнгө оруулалт (мян.төг)

18. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)

19. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)

20. Нэг ажилтны дундаж цалин (мян.төг)

21.Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)

---------- сум /дүүрэг/-ын Засаг дарга ----------------------/………………………../ Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга ---------------------- /……………………./

УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА .............. АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН .............СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ГАХАЙ, ШУВУУНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ...... -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

он сар өдөр

Үзүүлэлт Онууд .. он .. он .. он Нэг. Гахайчны ажлын үзүүлэлт 1. Үржүүлж байгаа гахайн үүлдэр 2. Оны эхэнд байгаа нийт гахайны тоо а/ үндсэн мэгжийн тоо б/ үржилд ашиглах бодонгийн тоо в/ бойжуулсан нийт торойн тоо г/ нэг мэгжнээс бойжуулсан торой 3. Үйлдвэрлэсэн нийт гахайн мах (тонн) 4. Маханд борлуулсан нэг гахайн дундаж амьдын жин (кг)

5. Үржилд худалдсан шалгалтын мэгжний тоо 6. Оны эцэст тоологдсон нийт гахай Үүнээс: үндсэн мэгжийн тоо 7. Цөм сүргийн гахайны тоо 8. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тонн) а/ өөрийн хүчээр үйлдвэрлэсэн (тонн) б/ худалдан авсан тэжээл (тонн) 9. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг) 10. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг) 11. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг) 12. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)

Хоёр. Шувуучны ажлын үзүүлэлт

Үзүүлэлт онууд .. он .. он .. он 1. Үржүүлж байгаа шувууны үүлдэр 2. Оны эхэнд байгаа нийт шувууны тоо Үүнээс: өндөглөгч шувууны тоо 3. Нийт үйлдвэрлэсэн өндөг (мян.ширхэг) Үүнээс: борлуулсан өндөг (мян. ширхэг) 4. Бойжуулсан дэгдээхэй 5. Үржилд худалдсан шувуу 6. Үйлдвэрлэсэн мах (кг) 7. Эх сүргийн шувууны тоо 8.Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тн) Үүнээс: өөрийн хүчээр бэлтгэж үйлдвэрлэсэн (тн) -худалдан авсан тэжээл (тн)

“Улсын аварга фермер шалгаруулах журам”-ын 4 дүгээр хавсралт

9. Оны эцэст байгаа нийт шувуу Үүнээс: өндөглөгч шувууны тоо 10. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг) 11. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг) 12. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг) 13. Нэг ажилчны дундаж цалин (мян.төг) 14. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)

Тайлбар: Үзүүлэлтийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар шалгаж баталгаажуулна.

------------- сум /дүүрэг/-ын Засаг дарга -------------- /…………………./

Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга ---------------- /…………………/ “Улсын аварга фермер шалгаруулах журам”-ын 5 дугаар хавсралт УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА .........................АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ...... СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ..........-ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА

он сар өдөр

№ Баталгаа гаргасан байгууллага, албан тушаалтан

Журмын баталгаажуулах үзүүлэлт

Баталгаа болгох материалын он, сар, өдөр, дугаар

Гарын үсэг, тэмдэг

1. Сум, дүүргийн Засаг дарга

5.1, 5.3, 5.4, 5.5, 5.7, 5.8, 5.9, 5.10, 5.11, 5.12, 6

2.

Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгж

4.3, 4.4, 4.5, 5.2, 5.5, 5.6, 5.8, 5.9, 5.10, 5.11, 5.12, 6

3. Сум, дүүргийн татвар, даатгалын алба 4.2, 4.6

4. Бүтээгдэхүүн худалдан авдаг аж ахуйн нэгж 5.3

5. Сум, дүүргийн цагдаагийн алба

Гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй эсэх

Тайлбар: 1. Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно.

2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус бүрчлэн баталгаа гаргана.

3. Фермерийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, холбогдох мэдээллийг тодорхой гаргаж ирүүлнэ.

-------------------------------------------------- сум /дүүрэг/-ын

Засаг дарга-------------------------------- /…………………../

Засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

1. Мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, малаа саалинд хамруулж, хамгийн их сүү саан боловсруулж байгаа саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан саальчны ажлын үзүүлэлтийг нь үндэслэн улсын аварга саальчнаар шалгаруулна.

3. Улсын аварга саальчин шагнал олгох асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

4. Улсын аварга саальчнаар тодорхойлогдож байгаа саальчин дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

4.1. сүүлийн жилүүдэд тухайн малчны оны эхэнд байсан мал нь бодод шилжүүлснээр 100-гаас доошгүй байх бөгөөд 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү байх;

4.2. тухайн саальчны малын сүрэгт эзлэх хээлтэгч мал бог малд 55, бод малд 40-өөс доошгүй хувь байх;

4.3. төллөсөн бүх хээлтэгчийг саалинд бүрэн хамруулсан байх, нийт саасан сүүний хэмжээ жил дараалан өссөн байх;

4.4. нэг хээлтэгчээс сааж байгаа сүү нь тухайн орон нутагт үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр, саасан сүү, боловсруулсан цагаан идээ, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах сүлжээтэй байх;

4.5. мэргэжлийн байгууллагаас ангилалт хийж удам гарвал, ашиг шимийг нь тогтоосон, стандартын шаардлага хангасан малыг үржилд ашигладаг, малаа сумын мал эмнэлэг үржлийн тасгийн бүртгэлд хамруулсан байх;

4.6. ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг-аас доошгүй өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;

4.7. мал саах, саалиа боловсруулах арга ажиллагаагаа зааж сурган шавь саальчинтай болсон байх;

4.8. мал сүргээ эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өөрийн санаачлагаар оролцдог байх;

4.9. нутаглаж байгаа өөрийн газрынхаа бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг хуваарийн дагуу ашиглах, отор хийх, сэлгэн өнжөөх зэргээр бэлчээр хамгаалах арга хэмжээ авдаг байх;

4.10. өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, малын хашаа, худаг, эсхүл уст цэгтэй байх.

5. Улсын аварга саальчинд фермерийн аж ахуй, тухайн аж ахуйн саальчныг хамааруулахгүй.

Гурав. Аварга саальчнаар тодорхойлох, шалгаруулах

6. Сүүлийн таваас доошгүй жил (энэ шалгуурыг журам хэрэгжсэн эхний 3 жилд мөрдөнө), аймгийн аварга саальчин болсноос хойш хоёроос доошгүй жил амжилттай ажилласан, энэхүү журмын шалгуур үзүүлэлтийг хангасан 1 хүртэл саальчныг тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын аварга саальчнаар шалгаруулахаар тодорхойлж, баг,

хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлтийн хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

7. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сум, дүүргээс ирүүлсэн улсын аваргад тодорхойлогдсон саальчны холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг хүртэл саальчны тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8. Улсын аварга саальчнаар шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

8.1. саальчны товч анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу);

8.2. ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2 дугаар хавсралтын дагуу); 8.3. ажлын үзүүлэлт, тодорхойлолтын баталгаа (энэхүү журмын 3 дугаар хавсралтын дагуу)

8.4. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл;

8.5. аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;

9. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын аварга саальчин болгохоор тодорхойлон аймаг, нийслэлээс ирүүлсэн саальчдын материалыг малчин нэг бүрээр хянан үзээд харьцуулсан дүгнэлт гаргаж, энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий саальчны материалыг шалгаруулж саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Шагнал олгох

10. Улсын аварга саальчин тус бүрийг 4.0 (дөрвөн) сая төгрөгөөр шагнана. Улсын аварга саальчинд олгох цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын цом худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

11. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө гардуулна.

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ХҮНИЙ ТОВЧ АНКЕТ он сар өдөр

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр 2. Ургийн овог 3. Эцэг /эх/-ийн нэр 4. Нэр 5. Төрсөн он, нас, хүйс 6. Боловсрол 7. Ам бүлийн гишүүдийн тоо 8. Улсад ажилласан жил 9. Үүнээс: саальчнаар ажилласан жил 10. Төр, засгаас авсан шагнал, огноо

11. Аймаг, нийслэлийн аварга саальчнаар шалгарсан он, үнэмлэхийн дугаар

“Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын 2 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИНД ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ..............АЙМАГ, НИЙСЛЭЛ ............СУМ, ДҮҮРГИЙН СААЛЬЧИН........... -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

он сар өдөр

“Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралт

Цээж зураг (6х4-ийн хэмжээтэй)

Үзүүлэлт Малын төрөл (доошгүй байх үзүүлэлт)

Онууд

... он ... он

Нэг. Малын төрөл, тоо

Малын үүлдэр омог 1. Оны эхний мал бодод шилжүүлснээр Бүгд -100 2. Оны эхний мал Бүгд

Үүнээс:

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа 3. Хээлтэгч Бүгд

Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал 9. Оны эхний төллөсөн хээлтэгч малаас үйлдвэрлэсэн сүү (л) Бүгд

Үүнээс:

Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа

Үүнээс:

Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа 4. Бойжуулсан төл Бүгд

Үүнээс:

Ботго Унага Тугал Хурга Ишиг 5. Зүй бусаар хорогдсон мал Бүгд

Үүнээс:

Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа 6. Орлогод авсан мал Бүгд

үүнээс

Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа 7. Оны эцэст байгаа хээлтэгч Бүгд

Үүнээс:

Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа 8.Бэлтгэсэн тэжээл (тонн) өвс тэжээл Гар тэжээл Хужир, шүү

10. Боловсруулсан цагаан идээ (тонн) Нийт

11. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн (тонн) Нийт

12.Сүү, цагаан идээнээс олсон орлого Бүгд

Мян төг

Ингэний сүүнээс Гүүний сүүнээс Үнээний сүүнээс Хонины сүүнээс Ямааны сүүнээс

13. Саалийн хугацаанд нэг хээлтэгчээс саасан байх сүүний доод хэмжээ (литр)

Бүгд Нутгийн монгол - 750 л Сарлаг - 350 л Хайнаг -1000 л Ингэ -100л Гүү - 200 л Ямаа – 60 л Хонь - 12 л 14. Хөрөнгө оруулалт мян.төгрөг 15. Татвар төлөлт Төгрөгөөр

16. Малын даатгал Даатгуулсан малын тоо Төлсөн хураамж 17. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл Төгрөгөөр

18. Нийгмийн даатгалын шимтгэл Төгрөгөөр Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна. Саасан сүүг малын төрөл тус бүрээр тооцож гаргана.

-------- аймаг /нийслэл/-ийн --------сум /дүүрэг/-ын ---------баг /хороо/- ны Засаг дарга ----------------------------------- /…………………………/

Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга --------------------- /…………………/

УЛСЫН АВАРГА СААЛЬЧНААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ....................... АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН......СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ..........-ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА он сар өдөр

№ Баталгаа гаргасан байгууллага, албан тушаалтан

Журмын баталгаажуулах үзүүлэлт

Баталгаа болгох материалын он, сар, өдөр, дугаар

Гарын үсэг, тэмдэг

1. Сум, дүүргийн Засаг дарга 4.1, 4.2, 4.3, 4.6, 4.10

2.

Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгж

4.4, 4.5, 4.8

3. Баг, хорооны Засаг дарга 4.3, 4,7, 4.9

4. Бүтээгдэхүүн худалдан авдаг аж ахуйн нэгж 4.4

5. Сум, дүүргийн цагдаагийн алба

Гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй эсэх

Тайлбар: 1. Холбогдох баримтыг хавсаргаагүй бол тодорхойлолт хүчингүйд тооцогдоно.

2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус тусад нь баталгаа гаргана.

3. Тухайн саальчны үйл ажиллагааны талаарх танилцуулга, холбогдох мэдээллийг тодорхой гаргаж ирүүлнэ.

--------------------------------- сум/дүүрэг/-ын

Засаг дарга-------------------------------

“Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын 3 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл

1. Хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эрчимжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон нийгэмд оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хувь нэмрийг урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн “Улсын аварга тариаланч хамт олон”, иргэнийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулна. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа тракторч- комбайнчдыг ”Улсын аварга тариаланч”-д хамруулан шалгаруулж болно.

3. Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулан шагнах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ. Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

4. Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчаар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан байна:

4.1. аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь 10-аас дээш жил тариалангийн үйлдвэрлэл тогтвортой эрхэлсэн байна;

4.2. хамт олон нь жил бүр усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 250 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 500 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 10 га; иргэн нь усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 50 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 100 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 0.5 га-гаас доошгүй талбайд тус тус тариалалт хийж ургац хураан авсан байна;

4.3. сүүлийн 3 жил дараалан жил бүр га тутмаас хураан авсан үр тарианы ургац нь усалгаагүй талбайд 15 цн-ээс, усалгаатай

Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

талбайд 30 цн-ээс, төмсний ургац нь усалгаагүй талбайд 160 цн-ээс, усалгаатай талбайд 200 цн-ээс, малын тэжээлийн ургац нь усалгаагүй талбайд 30 цн-ээс, усалгаатай талбайд 60 цн-ээс доошгүй байх;

4.4. сүүлийн 3 жил дараалан жил бүр га тутмаас байцаа 250 цн-ээс, үндэс үрт ногоо 180 цн-ээс, сонгинолог ургамал 120 цн-ээс, хамгаалагдсан хөрсний 1 метр квадрат талбай тутмаас өргөст хэмх 18 кг, улаан лооль 12 кг, гүзээлзгэнэ 2 кг, навчит ногоо 2 кг-аас доошгүй ургац хураан авсан байх;

4.5. сүүлийн 3 жил дараалан жил бүр комбайнаар шууд хураалтад шилжүүлснээр 400 га, трактораар 1200 жишмэл га-гаас доошгүй ажил гүйцэтгэсэн байх;

4.6. хөрсний үржил шимийг хамгаалах, чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, үр тарианы үйлдвэрлэлд уриншийн эзлэх хувийн жинг багасгаж, тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулсан байх;

4.7. үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид нь эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж, дараа оны тариалалтад зориулан хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үр нөөцөлсөн байх;

4.8. аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, шинээр ажлын байр бий болгох, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байх;

4.9. татвар, хураамж болон газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн байх;

4.10. хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний газартай болж техникийн бэлэн байдал, хангамжийг сайжруулсан байх.

Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах

5. Аймаг, нийслэлийн аварга тариаланч хамт олон, аварга тариаланч болсноос хойш хоёроос доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тариаланч хамт олон, тариаланчийг “Улсын аварга тариаланч хамт олон”, “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулахаар тодорхойлно.

6. Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тодорхойлолт, холбогдох материалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор багтаан аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

7. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сум, дүүргээс ирүүлсэн тодорхойлолт, баталгаажсан материалыг хянаж аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэн, хамгийн өндөр амжилт гаргасан гурав хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, тав хүртэл тариаланчийн тодорхойлолт, холбогдох материалыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8. Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулахаар тодорхойлохдоо дараах материалыг бүрдүүлнэ:

8.1. тариаланчийн товч анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу);

8.2. сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2 дугаар хавсралтын дагуу);

8.3. аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар;

8.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ажил байдлын талаарх сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

8.5. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;

8.7. харилцагч татварын байгууллагын тодорхойлолт, орлогын татвар төлөлтийн баримт;

8.8. аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагаас хөрс хамгаалах талаар авсан арга хэмжээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн тухай тодорхойлолт, шалгаруулах үзүүлэлтийг газар дээр нь шалгасан дүгнэлт.

9. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөрт авсан бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.

10. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчаар шалгаруулахаар ирүүлсэн материалыг хянан үзэж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг ажлын үзүүлэлтээр нь байр эзлүүлэн энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулан шагнуулах саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

11. Энэ журам батлагдахаас өмнө “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч” болж байсан хамт олон, иргэнийг “Улсын аварга тариаланч хамт олон”, “Улсын аварга тариаланч”-тай адилтган үзнэ.

12. Иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар зөвхөн нэг удаа шалгаруулна.

13. Аж ахуйн нэгж, байгууллага “Улсын аварга тариаланч хамт олон” болсноос хойш үзүүлсэн амжилтаа 3-аас дээш жил тогтвортой хадгалсан бол уг аж ахуйн нэгж, байгууллагыг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор дахин шалгаруулахаар тодорхойлж болно.

Дөрөв. Шагнал олгох

14. Улсын аварга тариаланч хамт олон тус бүрийг 5.0 (таван) сая төгрөгөөр, улсын аварга тариаланч тус бүрийг 3.0 (гурван) сая төгрөгөөр тус тус шагнана. Улсын аварга тариаланч хамт олонд олгох өргөмжлөл, дурсгалын цом, туг, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн зэрэг, улсын аварга тариаланчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн цар зэргийг авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

15. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө гардуулна.

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ИРГЭНИЙ ТОВЧ АНКЕТ

он сар өдөр

1 Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр 2 Ургийн овог 3 Эцгийн /эх/ нэр 4 Нэр 5 Төрсөн он, нас, хүйс 6 Боловсрол 7 Ам бүлийн гишүүдийн тоо, тэдний эрхэлж байгаа ажил 8 Улсад ажилласан нийт хугацаа, хийж байсан ажил 9 Тариаланчаар ажилласан хугацаа 10 Төр, засгаас авсан шагнал, огноо

11 Аймгийн тэргүүний тариаланчаар шалгарсан он, үнэмлэхийн дугаар "Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам”-ын 2 дугаар хавсралт

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР ШАЛГАРУУЛАХ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Үзүүлэлт Онууд Тайлбар .. он .. он .. он

1. Тариалангийн эргэлтийн талбай /га/

Үүнээс: -тариалсан /га/

-уриншилсан /га/

2. Таримлын төрөл

3. Хураан авсан ургац, нэр төрлөөр (тонн)

Үүнээс: -нөөцөлсөн үр (тонн)

-зах зээлд борлуулсан ургац (тонн)

4. Нэг га-гийн ургац, нэр төрлөөр (тарьсан талбай цн-ээр)

Цээж зураг (6х4-ийн хэмжээтэй)

"Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралт

Үүнээс: -усалгаатай талбайгаас (цн)

-усалгаагүй талбайгаас (цн)

5. Нийт борлуулалт (сая.төг)

Үүнээс: -төлсөн татвар (сая.төг)

-даатгалд (сая.төг/

6. Ашиг (сая. төг)

7. Ажлын байрны тоо

8. Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн орлого (мян.төг)

9. Трактораар гүйцэтгэсэн ажил, жишмэл (га-гаар)

10. Комбайнаар хураасан талбай, шууд хураалтад шилжүүлсэн га-гаар, авсан ургац тонноор

Тайлбар: Энэ хүснэгтэд зөвхөн сүүлийн 3 жилийн тариалангийн үзүүлэлтийг бичнэ. Шагнагдах үндэслэлийн талаар тодорхойлолтод дэлгэрэнгүй бичиж, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үзүүлэлт тус бүрээр бүрдүүлж ирүүлсэн байна. Дээрх хүснэгтийн 9, 10-т заасан ажлын хэмжээ нь зөвхөн тракторч-комбайнчид хамаарна.

Үзүүлэлтийг гаргасан:

Сум, дүүргийн Засаг дарга --------------- (........................) Мэргэжилтэн ------------------------------ (........................)

Хянаж баталсан:

Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуй хариуцсан байгууллагын дарга ----------------------------- (.....................)

Мэргэжилтэн ------------------------------ (......................)

Төрийн мэдээлэл · 2017 · № 4 (961)62–93-р хуудас