Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(961)
— 61 —

Хуулийн төсөл буцаах тухай № 09

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

35. Хуулийн төсөл буцаах тухай Дугаар 09 61

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

36. Журам батлах тухай Дугаар 202 62

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

37. Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Дугаар 01 94

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 09 хот

Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 4 (961)61-р хуудас