Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 01
2017 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 01 хот
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.40 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Одбаяр, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гомдол гаргагч, иргэн О.Мөнхболд, М.Мөнхжаргал нар оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун- Эрдэнэ хүрэлцэн ирээгүй болно.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг; мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаарх маргааныг хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн оршин суугч, иргэн О.Мөнхболд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн оршин суугч, иргэн М.Мөнхжаргал, Архангай аймгийн Өгийнуур сумын оршин суугч, иргэн П.Баттулга нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:
“1. Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай, Завхан, Баян-Өлгий болон Увс аймгийн зарим сумдын санал авах байруудад хүргүүлсэн саналын хуудас дуусч, саналаа өгөхөөр ирсэн сонгогчид саналаа өгч чадахгүй хүлээж эхэлсэн. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоол гарсаны дагуу саналын хуудас дутсан санал авах байруудад саналын хуудсыг хэвлэж иргэд, сонгогчдын саналыг авсан. Гэтэл иргэдийн саналыг авч дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар