Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд
доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсэг:
“15.12.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн
үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”
2/32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг:
“32.8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймгийн төвийн
нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино. Энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг нийслэл, орон нутгийн төсөвт жил бүр тусган, хэрэгжүүлнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар
зүйлийн 17.1 дэх хэсгийн “2021 оны” гэснийг “2017 оны” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.