Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(953)
— 2243 —

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх

хэсгийн “12” гэснийг “36” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэмжийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “0.8” гэснийг “1.0” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн "3 хүртэл" гэснийг "2.8 хүртэл" гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд доор

дурдсан агуулгатай 42.3 дахь хэсэг нэмсүгэй:

“42.3.Төсвийн байгууллагаас энэ хуулийн 42.1-д заасан нэг удаагийн

тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 44 (953)2243-р хуудас