Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
“16.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчдын тоо, сургалтын төлбөрийн жишиг хэмжээ, сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлтийг тус тус харгалзан энэ зүйлийн 16.1-д заасан сангийн хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
16.3.Энэ зүйлийн 16.1-д заасан сангийн хөрөнгийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.”
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.13 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.4.6 дахь заалт, 16 дугаар зүйлийн гарчиг, 16 дугаар зүйлийн 16.1, 16.4 дэх хэсгийн “Сургалтын төрийн” гэснийг “Боловсролын зээлийн” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн “сургалтын төрийн” гэснийг “боловсролын зээлийн” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.