Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай № 55
3) 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоох;
4) улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шинээр зохион байгуулахгүй байх;
5) 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл гараагүй, удаашралтай байгаа барилга байгууламжийн санхүүжилтийг зохих журмын хойшлуулах.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад
даалгасугай.
Монгол Улсын
ЕРөнХИЙ сАЙд Ж.эРдэнэБАТ
сАнгИЙн сАЙд Б.ЧоЙЖИлсҮРэн
Монгол Улсын ЗАсгИЙн гАЗРын ТогТоол
2016 оны 08 дугаар Улаанбаатар
сарын 24-ний өдөр Дугаар 55 хот
Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай
Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 61.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулах дараах байгууллагыг дор дурдсанаар өөрчлөн зохион байгуулсугай:
1.1. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийг “Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв” болгож;
1.2. Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийг “Ахмад настны үндэсний төв” болгож;
1.3. Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв” болгож;
1.4. Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийг “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв” болгож;
1.5. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийг “Өнөр бүл хүүхдийн төв”болгож;
1.6. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийг “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор” болгож;
1.7. Хөдөлмөрийн яамны (хуучин нэрээр) харьяа “БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа “БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг нэгтгэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” болгож.
2. “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяанд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай.
3. “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” болгож өөрчлөн зохион байгуулсугай.
4. Өөрчлөн зохион байгуулагдсан төсөвт байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, үйл ажиллагааны зардлыг 2016 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.
5. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан төвийн үйл ажиллагааны зардлыг 2017 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нэрэмжит болгох тухай” Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн “Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин