Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 10
судлалын үндэсний” гэснийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн” гэж өөрчилж, “Байгууллагын бүтцийг өөрчлөх тухай”Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 94 дүгээр тогтоол, “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дүгээр тогтоол,“Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 299 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын
ЕРөнХИЙ сАЙд Ж.эРдэнэБАТ
ХөдөлМөР, нИЙгМИЙн
ХАМгААллын сАЙд н.ноМТоЙБАЯР
Монгол Улсын Үндсэн ХУУлИЙн
цэцИЙн дҮгнэлТ
2016 оны 09 дүгээр Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 10 хот
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Ш.Цогтоо, Д.Наранчимэг/илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцлоо.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын