Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 39
(948)
— 2103 —

Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний тухай № 38

хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2.Энэ тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын

ИХ ХУРлын дАРгА М.энХБолд

Монгол Улсын ЗАсгИЙн гАЗРын ТогТоол

2016 оны 08 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр Дугаар 38 хот

Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол

хийж дуусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний тухай

Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 34.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн эхний долоон сарын төсвийн гүйцэтгэлийг үндэслэн төсвийн жил дуусах хүртэлх хугацаанд дор дурдсан арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай:

1) төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж, бүх шатны төсвийн байгууллагын зарцуулагдаагүй цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, гадаад, дотоод томилолт, зочин, төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах зардал, хангамж, бараа материалын болон сургалтын зардал, сурталчилгааны зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад төсвөөс олгох татаас, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зардал, бараа, үйлчилгээний бусад зардал, гэрээ байгуулаагүй, эсхүл байгуулсан боловч ажил нь эхлээгүй бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлыг бууруулан зайлшгүй шаардлагатай зардлыг батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэх;

2) 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй байх;

Төрийн мэдээлэл · 2016 · № 39 (948)2103-р хуудас