Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(946)
— 2074 —

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

59.2.1.энэ хуулийн 60.11-д заасан үйлчилгээний зардалд ногдох хэсгийг сум дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх; 59.2.2.энэ зүйлийн 59.2.1-д зааснаас бусад хэсгийн 30-аас доошгүй хувийг хүн амын тоо, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан хуваарилах; 59.2.3.улсын төсвөөс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд энэ хуулийн 60.2.6, 60.2.7-д заасан орлогын шижүүлгийг 60 дугаар зүйлийн 60.6, 60.7-д заасан хувь хэмжээгээр хуваарилах.” 3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 58.4.9 дэх заалтын дугаарыг “58.4.11” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтын “10 хувь” гэснийг “5 хувь” гэж, 60 дугаар зүйлийн 60.2.6 дахь заалтын “30 хувь” гэснийг “10 хувь” гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.7 дахь заалт, 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс, бусад зүйл, заалтыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай. “2 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн “урамшуулал”, 15.22 дахь хэсгийн “урамшууллын жишиг” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” 2 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “2017” гэснийг “2021” гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Төрийн мэдээлэл · 2016 · № 37 (946)2074-р хуудас