Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(946)
— 2072 —

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

19.3.Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 88 хувиас, 2017 оны төсвийн жилд 85 хувиас, 2018 оны төсвийн жилд 80 хувиас, 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.”

3/19 дүгээр зүйлийн 19.5, 19.6 дахь хэсэг:

“19.5.Энэ хуулийн 16.2-т заасан нөхцөлийг 2020 оны төсвийн жилээс өмнө хангана.

19.6.Энэ хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 онд 5 хувиас, 2016 онд 18.5 хувиас, 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2020 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байлгана.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн дараахь зүйлд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь заалт:

“11.1.22.Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, бүртгэлтэй холбоотой журам батлах.”

2/58 дугаар зүйлийн 58.4.9, 58.4.10 дахь заалт:

“58.4.9.усан хангамж, бохир ус, цэвэрлэх байгууламж бий болгох, усны аж ахуйн хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх;

58.4.10.орон нутгийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох, хөрөнгө оруулалт хийх;”

3/60 дугаар зүйлийн 60.11 дэх хэсэг:

“60.11.Энэ хуулийн 60.3.6 дахь заалтад 58.1.8, 58.1.12, 58.2.11, 58.2.12, 58.2.15, 58.3.4, 58.4.3, 58.4.4, 58.4.9, 58.4.10-т заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээний зардал хамаарахгүй.”

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг:

“56.2.Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас дээд шатны төсөвт дараахь байдлаар төвлөрүүлнэ:

56.2.1.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас бага болон тэнцүү тохиолдолд үндсэн тэнцлийн ашгийн 70 хувийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.

56.2.2.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас их тохиолдолд суурь зарлагатай тэнцэх хэсгийн 70 хувийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.”

2/58 дугаар зүйлийн 58.1.8 дахь заалт:

“58.1.8.усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж бий болгох, усны аж ахуйн хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх;

3/58 дугаар зүйлийн 58.1.12 дахь заалт:

“58.1.12.мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналтыг хэрэгжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;”

4/58 дугаар зүйлийн 58.2.12 дахь заалт:

“58.2.12.мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;”

5/58 дугаар зүйлийн 58.3.4 дэх заалт:

“58.3.4.эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;”

6/58 дугаар зүйлийн 58.4.4 дэх заалт:

“58.4.4.мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;”

7/59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэг:

“59.2.Аймаг, нийслэл нь Орон нутгийн хөгжлийн сангаас болон улсын төсвөөс олгосон шилжүүлгийг доор дурдсанаар сум дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилна:

Төрийн мэдээлэл · 2016 · № 37 (946)2072–2073-р хуудас