Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 45 хот
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталсантай холбогдуулан уг хуулийг дагаж мөрдөх бэлтгэлийг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг энэ