Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(941)
— 1810 —

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай № 292

Гурав. Сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх, санхүүжилт

3.1. Тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга сан хөмрөгийг нүүлгэн

шилжүүлэх шийдвэрийг гаргаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах тусгай бүлгүүдийн удирдлагыг томилж, бүлгийн гүйцэтгэх үүргийг тогтооно.

3.2. Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага Гамшгаас

хамгаалах тухай хууль болон Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журмын дагуу нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулж байгаа бүх шатны Засаг даргад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, оролцогч байгууллагыг удирдлага, зохицуулалтаар хангана.

3.3. Хосгүй үнэт, үнэт ховор ном судар, гар бичмэл, эх хувийг эхний

ээлжинд тээвэрлэлтэд бэлтгэн аюулгүй бүс рүү цагдаагийн байгууллагын хамгаалалт дор гүйцэтгэж болно.

3.4. Нүүлгэн шилжүүлэлтийн үед баримтлах зааврыг оролцогч

байгууллагууд чанд мөрдөнө.

3.5. Ном, судрыг зөөж тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь техникийн

бүрэн бүтэн байдал, аюулгүй, найдвартай ажиллагааны норм, стандарт болон хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг хангасан байна.

3.6. Орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх

зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс, Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сангийн сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс тус тус санхүүжүүлнэ.

3.7. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлсэн нүүлгэн шилжүүлэх зардлыг орон нутгийн дараа жилийн төсвийн багцад тусгана.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 292 хот

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

хуулийн 30 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба

хаасны тэтгэврийг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 21.000

Төрийн мэдээлэл · 2016 · № 32 (941)1810-р хуудас