Журам батлах тухай № 288
6.8. Жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу
зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон бол хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
6.9. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар
ашигласан гэж буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2016 оны 5 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 288 хот
Журам батлах тухай
Номын сангийн тухай хуулийн 20.5-д заасныг үндэслэн Монгол
Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг
байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам”- ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед улсын болон
орон нутгийн номын санг нүүлгэн шилжүүлэх ажлын бэлтгэлийг сайтар хангуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Засгийн газрын 2016 оны 288 дугаар
тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг
(цаашид “сан хөмрөг” гэх) байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулын үед нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Сан хөмрөгийг авран хамгаалах зорилгоор гамшигт өртсөн
нөхцөл байдлыг харгалзан түр хугацаагаар буюу бүрмөсөн аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэлт хийж болно.
1.3. Сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд Гамшгаас
хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам болон энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Улсын болон орон нутгийн номын сангийн сан
хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас урьдчилан сэргийлэх
2.1. Номын сан нь байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас
урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авна:
2.1.1. гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, түүнийг
хэрэгжүүлэх чиглэлээр эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
2.1.2. номын сангийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан
техникийн дотоод дүрэм, журам, стандарт, барилгын норм, нормативыг дагаж мөрдөх;
2.1.3. гамшгаас хамгаалах болон гамшгийн үед ажиллах, нүүлгэн
шилжүүлэх төлөвлөгөө, нүүлгэн шилжүүлэлтийн үед баримтлах зааврыг эрх бүхий байгууллагаар батлуулж хэрэгжүүлэх;
2.1.4. номын санг гамшгаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай
тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглох;
2.1.5. гамшгийн үед номын сангийн сан хөмрөгийг аврах,
ажиллагсдыг гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах;
2.1.6. нүүлгэн шилжүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор
дадлага, сургуулилтыг онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулах;
2.1.7. гамшигт өртөж болох эрсдэлийг тооцоолж, эрсдэлийн
үнэлгээ (геологийн, газар зүйн, цаг уурын, барилга байгууламжийн, ашиглалт үйлчилгээний гэх мэт) хийлгэх, эрсдэлийг эрэмбэлэх;
2.1.8. олон улсад шинээр нэвтрүүлж байгаа дэвшилтэт технологи,
стандартыг судалж нэвтрүүлэх;
2.1.9. гамшгаас сэргийлэхэд чиглэсэн сургалт, шаардлагатай
техник, тоног төхөөрөмж худалдан авах зардлыг жил бүрийн төсөв, төлөвлөгөөндөө тусгах.