Журам шинэчлэн батлах тухай № 276
2016 оны 5 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 276 хот
Журам шинэчлэн батлах тухай
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд
батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”- ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2016 оны 276 дугаар
тогтоолын хавсралт
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих тухай хуулийн 12.2, 12.4, 12.6, 12.8.4, 12.9-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, зээлийн хүүг нөхөн төлөх болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн
дэмжлэг олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаа нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэх, өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Хоёр. Жижиг зээл олгох
2.1. Жижиг зээлийг бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж
ахуйн нэгжид олгоно.
Иргэн бусадтай хамтран нөхөрлөл, хоршоо, 8-10 гишүүнтэй бүлэг
байгуулж аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжиж болно.
2.2. Энэ журмын 2.1-д заасан иргэдийн бүлэг жижиг зээл олгох,
зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаанд бүлгийн гишүүдийн хурлаас томилсон эрх бүхий төлөөлөгчөөр дамжуулан оролцоно.
2.3. Иргэн, аж ахуйн нэгж жижиг зээл хүссэн өргөдлөө холбогдох
төслийн хамт аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд хүргүүлнэ. Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна:
2.3.1. хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
2.3.2. ажиллах хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөц, боломж
болон үйл ажиллагаа явуулах ажлын байр, орчныг сайтар тооцсон байх;
2.3.3. төслийн хүрээнд орон нутгийн онцлог, давуу талд түшиглэн
өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөсөн байх;
2.3.4. зээлийн мөнгөн дүнгийн 40 болон түүнээс дээш хувьд
хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
2.3.5. төслийн хүрээнд байнгын ажлын байр бий болгож, цаашид
хадгалах боломжтой байх.
2.4. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын
хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан нь иргэн, аж ахуйн нэгжийн зээл хүссэн өргөдлийг судалж, энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгох саналаа тодорхойлолтын хамт банкинд хүргүүлнэ.
2.5. Банкнаас жижиг зээл олгох шийдвэр гарсны дараа аймаг,
дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан зээлдэгчтэй ажлын байр бий болгох, өргөтгөх, тогтвортой хадгалах талаар гэрээ байгуулж, зээлдэгчийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх сургалт, уулзалтыг зохион байгуулах бөгөөд бизнес, аж ахуйн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллана.
2.6. Жижиг зээл олгох банкийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулах бөгөөд
шалгарсан банктай гэрээ байгуулж, тухайн жилд төсөвлөсөн зээл, зээлийн батлан даалтын хөрөнгийг дансанд нь байршуулна.
Гэрээнд зээлийн хөрөнгийг банкны дансанд байршуулах болон
зээл олгох нөхцөл, зээлийн хөрөнгийн үлдэгдлийг эргүүлэн татах хугацаа, хариуцлагыг тодорхой заана.
2.7. Жижиг зээл олгох банк дараах нөхцөлийг хангасан байна:
2.7.1. Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур
үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн 10 сард хангасан байх бөгөөд энэ талаар Монголбанкны дүгнэлтийг хавсаргасан байна;
2.7.2. зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн өмнө хариуцах баталгаа гаргасан байх;
2.7.3. жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн
хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх;
2.7.4. энэ журмын 2.6-д заасан сонгон шалгаруулалтын үеэр
тавьсан бусад шаардлагыг хангасан байх.
2.8. Банкинд байршуулсан зээлийн хөрөнгөд аливаа хүү, төлбөр
төлөхгүй.
2.9. Банк иргэн, аж ахуйн нэгжийн зээл авах болон зээлийн батлан
даалтад хамрагдах хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан судалж шийдвэрлэнэ.
2.10. Жижиг зээлийг 24 сарын хугацаатай олгох бөгөөд үндсэн
зээлээс чөлөөлөх хугацаа 6 сар хүртэл байна.
2.11. Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10.0 сая хүртэл, иргэдийн бүлэгт
нэг гишүүнд 2.0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20.0 сая хүртэл төгрөг байна.
2.12. Зээлийг хуваарийн дагуу төлж, зориулалтын дагуу зарцуулсан,
үйл ажиллагаа нь тогтворжиж, гэрээнд заасны дагуу ажлын байр шинээр бий болгож тогтвортой хадгалсан, ажилчдаа нийгмийн даатгалд даатгуулсан зээлдэгч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дахин зээл авах тохиолдолд зээлийн хугацааг 36 сар, үндсэн зээлээс чөлөөлөх хугацааг 12 сар хүртэл болгон нэмэгдүүлж, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлнэ.
Зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жижиг зээл олгох банктай тохирч, энэ журмын 2.6-д заасан гэрээнд тусгана.
2.13. Зээлийн хөрөнгөөр өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхэлж, нэмүү
өртгийн сүлжээнд хамрагдсан зээлдэгч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дахин зээл авах тохиолдолд зээлийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж болно.
2.14. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд зээлээ төлж
дууссан боловч ашиглалтын явцад зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд тухайн зээлдэгчийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дахин жижиг зээл авах эрхийг 36 сар хүртэл хугацаагаар хязгаарлана.
Гурав. Зээлд батлан даалт гаргах
3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2-т заасан
малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зориулалтаар олгосон жижиг зээлд батлан даалт гаргана.
3.2. Энэ журмын 3.1-д заасан батлан даалтыг банкны зээл олгох
бусад шалгуур үзүүлэлтийг хангасан ч барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, аж ахуй нэгжийн авч байгаа жижиг зээлд гаргах бөгөөд нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хэмжээ олгох зээлийн 60 хүртэлх хувьтай тэнцүү байна.
3.3. Зээлийн батлан даалтын хөрөнгийг дараах эх үүсвэрээс
бүрдүүлнэ:
3.3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө; 3.3.2. гадаад, дотоодын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн
хөрөнгө;
3.3.3. бусад.
3.4. Зээлд батлан даалт гаргах нөхцөл, талуудын эрх, үүрэг,
хариуцлага, батлан даалтын төлбөр төлөх, батлан даалтыг түдгэлзүүлэх, зогсоох, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг “Батлан даалтын гэрээ”-нд тусган хэрэгжүүлнэ.
“Батлан даалтын гэрээ”-ний загварыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Дөрөв. Зээлийн хүүг нөхөн төлөх
4.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.4-т заасан ажил
олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас
нөхөн төлөх бөгөөд ийнхүү төлөхдөө иргэний хүсэлт, зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг банкинд төлсөн баримт болон санхүүгийн бусад баримтыг үндэслэнэ.
4.2. Энэ журмын 4.1-д заасан иргэний хүсэлтийг мөн журмын 2.9-т
заасан хугацаанд судалж шийдвэрлэнэ.
4.3. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага (сан) энэ
журмын 4.1-д заасан зээлийн хүүгийн төлбөрийн тухайн жилд ногдох хэсгийг жил бүрийн эхний улиралд багтаан зээлдэгчид нөхөн төлнө.
Тав. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх
5.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-
т заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгоно.
5.2. Энэ журмын 5.1-д заасан санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ,
нөхцөл, шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөх хуваарийг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд тус тус тусгана.
5.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан
малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5.0 сая хүртэл төгрөг байх бөгөөд уг санхүүгийн дэмжлэгийн 30- аас дээш хувийг эргэн төлнө.
5.4. Санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх хуваарь санхүүгийн
дэмжлэг үзүүлсэн 4 дэх сараас эхэлж 20 хүртэлх сарын хугацаанд сар бүр ижил хэмжээгээр төлөх нөхцөлтэй байна.
5.5. Энэ журмын 5.3-т заасан этгээдийн санхүүгийн дэмжлэгт дахин
хамрагдах хугацаа 24 ба түүнээс дээш сарын дараа байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
5.5.1. гэрээний хугацаа бүрэн дууссан байх; 5.5.2. санхүүгийн дэмжлэгийн үр дүнг тооцсон байх;
5.5.3. санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг зориулалтын дагуу
бүрэн зарцуулсан болон эргэн төлөлтийг төлж барагдуулсан байх.
5.6. Энэ журмын 5.3-т заасан этгээдийн санхүүгийн дэмжлэгт
хамрагдах хүсэлтийг мөн журмын 2.9-т заасан хугацаанд судалж шийдвэрлэнэ.
Зургаа. Хяналт тавих, тайлагнах
6.1. Энэ журамд заасны дагуу жижиг зээл олгосон, батлан даалт
гаргасан, хүүг нөхөн төлсөн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн талаарх мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 17.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгүүлж, мэдээллийн сан үүсгэнэ. Бүртгэлийн маягтыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
6.2. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага энэ журмын
6.1-д заасан мэдээллийн санд тулгуурлан сар бүр тайлан бэлтгэж дараа сарын 3-ны өдрийн дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Тайлангийн маягтыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага батална.
6.3. Энэ журмын 6.1, 6.2 дахь заалтын хүрээнд банк аймаг, дүүргийн
хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтныг тогтоосон хугацаанд мэдээллээр тогтмол хангаж, хамтарч ажиллана.
6.4. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын
хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан улирал тутам нийт зээлдэгчийг хамруулан зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийнэ.
Хяналт, шалгалтын дүнг тухай бүр хөдөлмөр эрхлэлтийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.5. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын
хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан банкны жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх үйл ажиллагааны гүйцэтгэл болон банкинд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас байршуулсан хөрөнгийн зарцуулалтад улирал тутам хяналт тавьж ажиллана.
Хяналтын тайлан, дүгнэлтийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.
6.6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох,
батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл болон аймаг, дүүргийн салбар зөвлөл хяналт тавьж ажиллана. Шаардлагатай тохиолдолд уг үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгэж болно.
6.7. Энэ журмын 6.4-6.6-д заасан хяналт, шалгалтаар илэрсэн
зөрчил, дутагдлыг арилгах үүргийг гэрээ байгуулсан талууд хариуцна.