Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны т этгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай № 293
(хорин нэгэн мянган) төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохыг Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгасугай.
2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба
хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 251.000 (хоёр зуун тавин нэгэн мянган) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216.000 (хоёр зуун арван зургаан мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тэтгэврийн хэмжээг
нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “б”, “в” заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2016 оны 5 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 293 хот
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны
тэтгэмжийн хэмжээг шинэчлэн
тогтоох тухай
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны 6 дугаар
сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140.000 (нэг зуун дөчин мянган) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 64.000 (жаран дөрвөн мянган) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн
тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 53 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.