Журам батлах тухай № 85
3. Зээлийн нийт дүнгийн 15 хувьтай тэнцэх хөрөнгийн санхүүжилтийг хороолол барих хугацаанд жил бүр улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгасугай.
2012 оны 3 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 85 хот
Журам батлах тухай
Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болгосугай.