Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(738)
— 1175 —

Орон сууцны санхүүжилтийн зээлийн гэрээ байгуулах тухай № 83

5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 103.600 (нэг зуун гурван мянга зургаан зуун) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоон мөрдсүгэй. 2. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 40.000 (дөчин мянган) төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 48.000 (дөчин найман мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоон мөрдсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 242 дугаар тогтоолыг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 3 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 83 хот

Орон сууцны санхүүжилтийн зээлийн гэрээ байгуулах тухай

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.3, 13.1, 16.2, Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт, импортын банктай 200.0 (хоёр зуун) сая хүртэлх ам.долларын зээлийн гэрээ байгуулахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д зөвшөөрсүгэй.

2. Зээлийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцны хороолол, хотхон барих ажлыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилт, барилга угсралтын ажлын явцыг улирал тутамд Засгийн газарт танилцуулж байхыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д тус тус даалгасугай.

Төрийн мэдээлэл · 2012 · № 21 (738)1175-р хуудас