Ажлын хэсэг байгуулах тухай № 87
1. Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд төрийн тусгай алба хааж байх хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг ажилтны албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно:
№ Албан тушаалын нэр Нэмэгдлийн хэмжээ (үндсэн цалингийн хувиар)
2.1 Шинжээч эмч, криминалистик, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо- рентген эмч, лаборант, туслах ажилтан 20
2.2
Эдийн засгийн шинжилгээний шинжээч, галт зэвсэг, гар мөрний сангийн ажилтан, санч, оператор, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч, шуурхай албаны жолооч, жижүүр
15
2.3 Захиргаа, санхүү, аж ахуйн ажилтан болон бусад албан хаагчид 10
3. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
4. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байх хугацаанд олгохгүй.
Засгийн газрын 2012 оны 85 дугаар тогтоолын хавсралт
2012 оны 3 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 87 хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлага, чиглэлээр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт ёсоор, Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор, Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Монгол Улсын иргэнд иргэний үнэмлэх олгох ажлыг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг сум, дүүрэг, хороо бүрт тухайн шатны Засаг даргаар ахлуулан байгуулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Монгол Улсын иргэнд иргэний үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг нийт ажлын хэсгийн ахлагч нарт, иргэний үнэмлэх олгох ажлын хэрэгжилтийн талаар Засгийн газарт энэ оны 6 дугаар сард багтаан танилцуулахыг Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлага, чиглэлээр хангах Ажлын хэсэг (Ц.Нямдорж)-т даалгасугай.
Засгийн газрын 2012 оны 87 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Ахлагч - Хууль зүй, дотоод хэргийн сайд
Гишүүд: -Сангийн сайд;
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
-Батлан хамгаалахын сайд; -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд;
-Гадаад харилцааны дэд сайд;
-Үндэсний статистикийн хорооны дарга (зөвшилцсөнөөр);
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Тагнуулын ерөнхий газрын дарга;
-Цагдаагийн ерөнхий газрын дарга.
Нарийн бичгийн -Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга. дарга
Ахлагч -Аймгийн Засаг дарга
Гишүүд: -Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга;
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга;
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга;
-Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга;
-Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга; -Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга;
-Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга;
-Аймгийн Статистикийн хэлтсийн дарга;
-Аймгийн Цагдаагийн хэлтэс (газар)-ийн дарга; Нарийн бичгийн -Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга. дарга
Засгийн газрын 2012 оны 87 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Засгийн газрын 2012 оны 87 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
Ахлагч -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Гишүүд: -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга;