Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(930)
— 1519 —

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

19.1.6.захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх.

19.2.Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэний хэргийн танхимтай байна.

19.3.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 19.2-т заасан

танхимын аль нэгэнд харьяалагдах бөгөөд өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглоно.”

4 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн гарчгийн “Танхимын” гэснийг “Улсын дээд шүүхийн танхимын” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалтын дугаарыг “21.1.5” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН
ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 78 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 78.6 дахь хэсэг нэмсүгэй:

“78.6.Тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй

болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж, оролцуулна.”

2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсгийн “, эсхүл шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч хүрэлцэхгүй” гэснийг хассугай.

Төрийн мэдээлэл · 2016 · № 21 (930)1519-р хуудас