Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(930)
— 1518 —

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуульд доор дурдсан

агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэг:

“12.7.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч адил шатны

өөр шүүхэд томилолтоор ажиллаж болно. Томилолтоор ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.”

2/21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалт:

“21.1.4.тухайн шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим

харгалзахгүй оролцох;”

2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн “зөвлөлийн,” гэсний дараа “Улсын дээд шүүхийн” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“19 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүх

19.1.Давж заалдах шатны шүүхийн тогтолцоо нь дараахь бүтэцтэй

байна:

19.1.1.аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх; 19.1.2.аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; 19.1.3.аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх; 19.1.4.нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; 19.1.5.нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

Төрийн мэдээлэл · 2016 · № 21 (930)1518-р хуудас