Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(930)
— 1520 —

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсгийн ”дээд шатны шүүхийн” гэснийг “адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН
ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

тухай хуулийн 72 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 72.6 дахь хэсэг нэмсүгэй:

“72.6.Тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй

болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг бүрэлдэхүүнд томилж, оролцуулна.”

2 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсгийн “, шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч хүрэлцэхгүй болсон” гэснийг хассугай.

Төрийн мэдээлэл · 2016 · № 21 (930)1520-р хуудас