Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 956 —

Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

3 дугаар зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан шилжүүлэг

болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.1, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон Корпорацийн зардлыг шилжүүлсний дараа үлдэх эх үүсвэрээр энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан Ирээдүйн өв сангийн өглөгийг төлж барагдуулна.

4 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 8.3 дахь хэсгийг

энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг төлж барагдуулж дууссанаар дагаж мөрдөнө.

5 дугаар зүйл.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг

барагдуулж, Ирээдүйн өв санд хуримтлал үүсэх хүртэлх хугацаанд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу Корпорацийн зардлын хязгаарыг тогтоож, санхүүжүүлэхдээ санд хуримтлал бий болж эхлэх үеийн хэмжээний хөрөнгийг удирдахад тохирсон бүтцийг байгуулж, үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэлийг хангахад нийцсэн зохистой түвшинд байлгах зарчмыг баримтална.

6 дугаар зүйл.“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг холбогдох хууль

тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар шинэчлэн батална.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 2 дугаар

зүйлийн 2.1 дэх хэсгийн “, Хүний хөгжил сангийн” гэснийг хассугай.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр

зүйлийн 19.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)956-р хуудас