Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 955 —

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

“3.8.Ирээдүйн өв сан, Ирээдүйн өв сан корпорацийн үйл

ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2

дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн “эрдэнэсийн” гэсний дараа “сан, Ирээдүйн өв” гэж, “Хадгаламжийн даатгалын” гэсний дараа “корпораци, Ирээдүйн өв сан” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ
ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН
ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хууль хүчин төгөлдөр

болохоос өмнө Хүний хөгжил санд хуримтлагдсан өрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон улсын төсөвт өглөгөөр бүртгэж улсын төсвөөс барагдуулах ба улсын төсөв тухайн шилжүүлэн авсан дүнгээр Ирээдүйн өв сангаас авах авлагаар бүртгэнэ.

2 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т

заасны дагуу бүрдүүлсэн сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2017 онд 160 тэрбум төгрөг, 2018 онд 100 тэрбум төгрөг, 2019 онд 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлнэ.

Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)955-р хуудас