Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(831)
— 831 —

Шилэн дансны тухай хуулийн төсөл буцаах тухай № 31

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр хот ТАМХИН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУУЛЬ БУС ХУДАЛДААГ УСТГАХ ТУХАЙ ПРОТОКОЛ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 31 хот Шилэн дансны тухай хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны 01 дүгээр сарын 22- ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 32 хот

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2014 · № 18 (831)831-р хуудас