Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай
хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Төсвийн тухай,” гэсний дараа “Захиргааны ерөнхий хууль,” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай
хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалтын “нийтээр дагаж мөрдүүлэх заавар, дүрэм, журам, норм, нормативыг” гэснийг “захиргааны хэм хэмжээний актыг” гэж, 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтын “нийтээр дагаж мөрдүүлэх заавар, дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Засгийн газраас баталсан журмын дагуу” гэснийг “захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин
төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд
доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт:
“7.1.13.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд
захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн
боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;”
2/8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:
“8.5.Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм
хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.”