Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 793 —

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг

сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3, 11.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.7, 16.8 дахь хэсгийн “акт” гэснийг “шийдвэр” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА,
АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ,
ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд

гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “тушаалтанд” гэсний дараа “, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд

гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн “Хуульд өөрөөр заагаагүй бол гомдлыг зохих дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд гаргана.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг “Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)793-р хуудас