Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 795 —

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2 дугаар зүйл.Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай

хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Төсвийн тухай хууль,” гэсний дараа “Захиргааны ерөнхий хууль,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн

7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтын дугаарыг “7.1.14” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,

түүний удирдлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт:

“17.1.9.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд

захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;”

2/18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг:

“18.2.Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм

хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.”

3/30 дугаар зүйлийн 30.1.16 дахь заалт:

“30.1.16.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд

захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;”

4/31 дүгээр зүйлийн 31.1.9 дэх заалт:

“31.1.9.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны

хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны

Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)795-р хуудас