Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 600 —

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тамхины хяналтын тухай хуулийн 13 дугаар зүйлийг

доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тариалангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг доор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 18.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.3.Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч энэ

хуульд заасан нөхцөл, журмыг зөрчсөн нь агрохимийн шинжилгээний явцад илэрвэл энэ тухай мэргэжлийн байгууллага сумын газрын даамал, дүүргийн газрын алба болон мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагчид мэдэгдэх үүрэгтэй.”

Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)600-р хуудас