Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай № 80
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 80 хот
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 154 хот
Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Сандагийн Нямжавыг Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний, Дагвадоржийн Тунгалаг, Алтангэрэлийн Доржготов, Пүрэвийн Цэцгээ нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн, Тэрбишийн Энхтуяаг Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Намхайн Цогоог Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Самбуугийн Чулуунааг Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Бадарчийн Бямбахорлоог Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус тус чөлөөлсүгэй.