Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(868)
— 258 —

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

97. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Дугаар 02 264

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тамхины хяналтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:

“3.1.11.“утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан тасалгааг.”

2/5 дугаар зүйлийн 5.1.6, 5.1.7 дахь заалт:

“5.1.6.утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;

5.1.7.энэ хуулийн 9.1.1-9.1.4, 9.1.7, 9.1.8-д заасан хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх.”

3/5 дугаар зүйлийн 5.2.4, 5.2.5 дахь заалт:

“5.2.4.утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;

5.2.5.энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300 м2-аас доошгүй талбай бүхий барилга

Төрийн мэдээлэл · 2015 · № 7 (868)258-р хуудас