Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(734)
— 923 —

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХАД ЧИГЛЭСЭН НЭМЭЛТ II ПРОТОКОЛД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэгдэн орсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

буюу баталсан аливаа нэмэлт өөрчлөлтүүдээр үүрэг хүлээсэн хэвээр байна.

19 дүгээр зүйл Цуцлалт 1. Оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэл хийж энэхүү Протоколыг цуцалж болно. Тийм цуцлалт нь Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлийг хүлээн авсан огнооноос хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. 2. Бүсийн эдийн засгийн интеграцийн байгууллага түүний бүх гишүүн улсууд энэхүү протоколыг цуцалсан тохиолдолд түүнд оролцогч байхаа болино.

20 дугаар зүйл

Эх хадгалагч, хэлүүд

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нь энэхүү протоколын эх хадгалагч мөн болно. 2. Англи, араб, испани, орос, франц ба хятад хэлээр үйлдсэн бичвэрүүд нь адил хүчинтэй энэхүү протоколын жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

ДЭЭР ДУРДСАНЫГ НОТЛОН, тус тусын Засгийн газраас зохих ёсоор эрх олгогдсон дор гарын үсэг зурах бүрэн эрхт төлөөлөгчид энэхүү протоколд гарын усэг зурав.

ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХАД ЧИГЛЭСЭН НЭМЭЛТ II ПРОТОКОЛ

Ерөнхий Ассамблейн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 44/128 тоот тогтоолоор батлав

Энэхүү Протоколд оролцогч улсууд нь,

Цаазаар авах ялыг халах нь хүний нэр төрийг бэхжүүлж, хүний эрхийг хөгжүүлнэ гэдэгт итгэж,

1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл болон 1966 оны 12 дугаар сарын 16- ны өдөр батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 6 дугаар зүйлийг эргэн санаж,

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 6 дугаар зүйлд цаазаар авах ялыг халах нь зохистой гэснийг онцлон тэмдэглэж,

Цаазаар авах ялыг халахад чиглэсэн бүхий л арга хэмжээ нь хүний амьд явах эрхийг хангах баталгаа болох ёстойг ухамсарлаж,

Цаазаар авах ялыг халах үүргийг олон улсын өмнө хүлээхийг хүсч,

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

Нэгдүгээр зүйл

1. Энэхүү Протоколд оролцогч улс өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарагдах хэний ч хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй. 2. Оролцогч улс бүр өөрийн эрх хэмжээний хүрээнд цаазаар авах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

Хоёрдугаар зүйл

1. Дайны үед үйлдэгдсэн онц хүнд цэргийн гэмт хэрэгтэй холбоотойгоор Протоколыг соёрхон батлах эсхүл түүнд нэгдэн орох үед цаазаар авах ялыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд энэхүү Протоколд тайлбар хийхгүй.

2. Ийм тайлбар хийж буй оролцогч улс нь Протоколыг соёрхон батлах эсхүл түүнд нэгдэн орох үедээ дайны үед хэрэглэгдэх өөрийн улсын хууль тогтоомжийн холбогдох заалтын талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх ёстой.

3. Ийм тайлбар хийсэн оролцогч улс нь өөрийн нутаг дэвсгэрт дайны байдал эхэлсэн буюу дууссан талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх ёстой.

Гуравдугаар зүйл

Оролцогч улсууд нь Пактын 40 дүгээр зүйлийн дагуу Хүний эрхийн Хороонд хүргүүлэх илтгэлдээ энэхүү Протоколыг хэрэгжүүлэх зорилгоор авсан арга хэмжээнийхээ талаар тусгана.

Дөрөвдүгээр зүйл

41 дүгээр зүйлийн дагуу мэдэгдэл гаргасан Пактад оролцогч улсуудын хувьд нэг оролцогч улс үүргээ биелүүлэхгүй байгаа талаар нөгөө оролцогч улсаас гаргасан мэдээллийг үүргээ биелүүлээгүй гэх тухайн оролцогч улс уг Протоколыг соёрхон батлах эсхүл түүнд нэгдэн орох үедээ няцаасан мэдэгдэл хийснээс бусад тохиолдолд Хүний эрхийн Хорооны мэдээлэл хүлээн авч, хянан хэлэлцэх эрх хэмжээ энэхүү Протоколын заалтуудаар өргөжинө.

Тавдугаар зүйл

1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт I Протоколд оролцогч улсуудын хувьд тухайн оролцогч улс энэхүү Протоколыг соёрхон батлах эсхүл түүнд нэгдэн орох үедээ няцаасан мэдэгдэл хийснээс бусад тохиолдолд түүний харьяат этгээдээс гаргасан мэдээллийг хүлээн авч, хянан хэлэлцэх талаарх Хүний эрхийн Хорооны эрх хэмжээ энэхүү Протоколын заалтуудаар өргөжинө.

Зургадугаар зүйл

1. Энэхүү Протоколын заалтууд нь Пактын хувьд нэмэлт заалт болон хэрэглэгдэнэ.

2. Энэхүү Протоколын 2 дугаар зүйлд заасан тайлбар хийх боломжийг хөндөхгүйгээр энэхүү Протоколын 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар баталгаажсан эрхээс Пактын 4 дүгээр зүйлийг үндэслэн татгалзаж болохгүй.

Долдугаар зүйл

1. Пактад гарын үсэг зурсан аль ч улсын хувьд энэхүү Протокол гарын үсэг зурахад нээлттэй.

2. Пактыг соёрхон баталсан эсхүл түүнд нэгдэн орсон аль ч улс энэхүү Протоколыг соёрхон батална. Соёрхон баталсан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

3. Пактыг соёрхон баталсан эсхүл түүнд нэгдэн орсон аль ч улсын хувьд энэхүү Протокол нэгдэн ороход нээлттэй.

4. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

5. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга соёрхон баталсан эсхүл нэгдэн орсон тухай баримт бичиг бүрийн талаар энэхүү Протоколд гарын үсэг зурсан эсхүл нэгдэн орсон бүх улсад мэдэгдэнэ.

Наймдугаар зүйл

1. Энэхүү Протокол нь түүнийг соёрхон баталсан эсхүл түүнд нэгдэн орсон тухай арав дахь баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсанаас хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

2. Соёрхон баталсан эсхүл нэгдэн орсон тухай арав дахь баримт бичгийг хадгалуулсанаас хойш энэхүү Протоколыг соёрхон баталсан эсхүл түүнд нэгдэн орсон улсын хувьд энэхүү Протокол нь түүнийг соёрхон баталсан эсхүл нэгдэн орсон тухай өөрийн баримт бичгийг хадгалуулсанаас хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

Есдүгээр зүйл

Энэхүү Протоколын заалтууд нь ямар нэгэн хязгаарлалт эсхүл ялгаваргүйгээр холбооны улсын бүх хэсэгт хэрэгжинэ.

Аравдугаар зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пактын 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах бүх улсад дараахь мэдээллийг хүргүүлнэ. Үүнд:

(а) энэхүү Протоколын 2 дугаар зүйлийн дагуу хийсэн тайлбар, мэдээлэл, мэдэгдэл;

Төрийн мэдээлэл · 2012 · № 17 (734)923–926-р хуудас