Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(734)
— 927 —

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн тухай № 26

(b) энэхүү Протоколын 4 болон 5 дугаар зүйлийн дагуу хийсэн мэдэгдэл;

(с) энэхүү Протоколын 7 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон баталсан болон нэгдэн орсон тухай;

(d) 8 дугаар зүйлийн дагуу энэхүү Протокол хүчин төгөлдөр болсон огноо.

Арваннэгдүгээр зүйл

1. Энэхүү Протоколын араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх бөгөөд тэдгээрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын баталгаат хувийг Пактын 48 дугаар зүйлд заасан бүх улсад хүргүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 26 хот

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “...энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан...”, 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалтад “энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид “В” жагсаалт” гэх/-ыг гаргах;”, 49.1.5.а заалтад “санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;”, 49.1.5.б заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;”, 49.1.5.в заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй

Төрийн мэдээлэл · 2012 · № 17 (734)927-р хуудас