Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(734)
— 910 —

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенц, түүний нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Протокол, Шилжин суурьшигчдыг газраар, далайгаар болон агаараар хууль бусаар оруулахын эсрэг Протокол, Галт зэвсэг, бүрдэл хэсэг, эд анги, галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэх, үйлдвэрлэхийн эсрэг Протоколд нэгдэн орсныг соёрхон батлах тухай

2008 оны 05 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр хот

ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ, ТҮҮНИЙ НЭМЭЛТ БОЛОХ ХҮН, ЯЛАНГУЯА ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД ХУДАЛДААЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ, ШИЙТГЭХ ТУХАЙ ПРОТОКОЛ, ШИЛЖИН СУУРЬШИГЧДЫГ ГАЗРААР, ДАЛАЙГААР БОЛОН АГААРААР ХУУЛЬ БУСААР ОРУУЛАХЫН ЭСРЭГ ПРОТОКОЛ, ГАЛТ ЗЭВСЭГ, БҮРДЭЛ ХЭСЭГ, ЭД АНГИ, ГАЛТ ХЭРЭГСЛИЙГ ХУУЛЬ БУСААР ТЭЭВЭРЛЭХ, ҮЙЛДВЭРЛЭХИЙН ЭСРЭГ ПРОТОКОЛД НЭГДЭН ОРСНЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенц, түүний нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн протокол, Шилжин суурьшигчдыг газраар, далайгаар болон агаараар хууль бусаар оруулахын эсрэг 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн протокол, Галт зэвсэг, бүрдэл хэсэг, эд анги, галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэх, үйлдвэрлэхийн эсрэг 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн протоколд Монгол Улс тус тус нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

237. Зохицуулах зөвлөлийн дүрэм батлах тухай Дугаар 46 931

238. Авто замын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Дугаар 47 936

239. Жагсаалт батлах тухай Дугаар 48 938

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ИЛТГЭЛ

240. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 11 дэх илтгэл 943

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ БОЛОХ ХҮН, ЯЛАНГУЯА ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД ХУДАЛДААЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ, ШИЙТГЭХ ТУХАЙ ПРОТОКОЛ

Удиртгал

Энэхүү протоколд оролцогч улсууд,

Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар үр өгөөжтэй арга хэмжээ авахын тулд тийнхүү худалдаалахаас урьдчилан сэргийлэх, худалдаа хийгчдийг шийтгэх болон тийнхүү худалдаалах хэргийн хохирогчдыг, түүнчлэн тэдгээрийн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг хамруулсан бүрэн төгс олон улсын хандлагыг гарал үүслийн, дамжин өнгөрүүлэгч ба хүрэх газрын орнуудад бий болгох шаардлагатай байгааг зарлаж мэдэгдэн,

хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг мөлжих явдалтай тэмцэх талаархи хэм хэмжээ болон практик арга хэмжээг тусгасан олон улсын хэд хэдэн баримт бичиг байдаг боловч хүн худалдаалахтай холбогдох бүх асуудлыг авч үзсэн түгээмэл баримт бичиг үгүйг харгалзан,

ийм баримт бичиг үгүйд хүн худалдаалах явдалд өртөгдөхүйц хүмүүсийн хувьд хангалттай хамгаалалт байхгүй байна гэдэгт сэтгэл түгшин,

үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг бүрэн төгс олон улсын конвенцийг боловсруулах зорилгоор болон эмэгтэйчүүд ба хүүхэд худалдаалахтай тэмцэх тухай олон улсын баримт бичгийг мөн адил боловсруулах асуудлыг хэлэлцэх зорилгоор нээлттэй засгийн газар хоорондын түр /ad hoc/ хороо байгуулахаар шийдвэрлэсэн Ерөнхий Ассамблейн 1998 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 53/111 тоот тогтоолыг эргэж санан,

хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, шийтгэх тухай олон улсын баримт бичгийг НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцид нэмэлт болгох нь тийнхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэхэд ашиг тус болно гэдэгт итгэн,

дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I. Ерөнхий заалтууд

1 дүгээр зүйл.

НҮБ-ын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенцид холбогдох нь

1. Энэхүү протокол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцийн нэмэлт болно. Түүнийг Конвенцийн хамт тайлбарлана.

2. Энэхүү протоколын хувьд түүнд өөрөөр заагаагүй бол Конвенцийн заалтуудыг mutatis mutandis хэрэглэнэ.

3. Энэхүү протоколын 5 дугаар зүйлийн дагуу тодорхойлсон гэмт хэргүүдийг Конвенцийн дагуу тодорхойлсон гэмт хэргүүдийн адил авч үзнэ.

2 дугаар зүйл

Зорилго

Энэхүү протоколын зорилго нь:

(а) хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх, ингэхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд тусгайлан анхаарал тавих;

(b) хүн худалдаалах хэргийн хохирогчдын хүний эрхийг бүрэн хүндлэн тэднийг хамгаалах ба туслалцаа үзүүлэх; болон

(с) эдгээр зорилтод хүрэх үүднээс оролцогч улсуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

3 дугаар зүйл

Нэр томъёо

Энэхүү протоколын зорилгоор:

(а) “хүн худалдаалах” гэдэг нь хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлэх буюу хүч хэрэглэх, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдпээ урвуулан ашиглах буюу эмзэг байдлыг нь ашиглах, эсхүл өөр этгээдийг хяналтдаа байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр хийж буюу ашиг олгон хахуульдах зэрэг аргаар хүмүүсийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдлийг хэлнэ.

Мөлжих гэдэгт наад зах нь бусдыг биеийг нь үнэлүүлэх буюу бэлгийн харилцаанд оруулан мөлжих бусад хэлбэрүүд, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлол буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах буюу эрхтнийг нь авах зэргийг ойлгоно;

(b) энэ зүйлийн (а) дэд хэсэгт дурдсан аргуудын аль нэгийг ашигласан байх тохиолдолд хүн худалдаалах хэргийн хохирогч өөрийг нь (а) дэд хэсэгт дурдсанаар мөлжих гэж байгааг өөрөө зөвшөөрснийг хэрэгсэхгүй;

(с) энэ зүйлийн (а) дэд хэсэгт дурдсан аргуудыг хэрэглээгүй байсан ч мөлжих зорилгоор хүүхдийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдлийг “ хүн худалдаалах “ гэж үзнэ;

(d) “Хүүхэд” гэдэгт 18 нас хүрээгүй хүн бүрийг хэлнэ.

4 дүгээр зүйл Хэрэглэх хүрээ

Энэхүү протоколыг түүнд өөрөөр заагаагүй бол уг протоколын 5 дугаар зүйлийн дагуу тодорхойлсон гэмт хэргүүд нь үндэстэн дамнасан шинж чанартай буюу тэдгээрт зохион байгуулалттай гэмт бүлэглэл холбогдсон байх тохиолдолд эдгээр гэмт хэрэгт холбогдох урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах болон мөрдөн мөшгөх ажиллагаа явуулах, түүнчлэн ийм гэмт хэргүүдийн хохирогчдыг хамгаалахтай холбогдуулан хэрэглэнэ.

5 дугаар зүйл

Эрүүгийн шинж

1. Оролцогч улс бүр хэрэв энэхүү протоколын 3 дугаар зүйлд дурдсан үйлдлүүдийг санаатайгаар үйлдсэн бол тэдгээрийг эрүүгийн гэмт хэрэгт тооцоход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.

2. Оролцогч улс бүр дараахь үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцоход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг мөн авна:

(а) хууль зүйн тогтолцооны үндсэн зарчмуудыг дагаж мөрдсөн нөхцөлд, энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тодорхойлсон гэмт хэргийг үйлдэхийг завдах;

(b) энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тодорхойлсон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцох;

(с) энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тодорхойлсон гэмт хэргийг үйлдэх зорилгоор бусад этгээдийг зохион байгуулах буюу удирдах.

II. Хүн худалдаалах хэргийн хохирогчдыг хамгаалах

6 дугаар зүйл Хүн худалдаалах хэргийн хохирогчдыг хамгаалах болон туслах

1. Зохих тохиолдолд оролцогч улс бүр хүн худалдаалах хэргийн хохирогчдын хувийн амьдралыг ба тэдгээрийг бие хуний хувьд, тухайлбал, хүн худалдаалахтай холбогдох тухайн хэргийн шүүн таслах ажиллагааг нууц байлгах арга замаар, дотоодын хууль тогтоомжоор байж болох хэмжээнд хамгаална. 2. Оролцогч улс бүр дотоодын хууль зүйн буюу захиргааны тогтолцооны хүрээнд хүн худалдаалах хэргийн хохирогчдод, зохих тохиолдлуудад:

(а) шүүхийн болон захиргааны хянан хэлэлцэх ажиллагааны талаар мэдээлэл өгөх;

(b) гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох эрүүгийн шүүн таслах ажиллагааны зохих үе шатуудад өмгөөлөх талын эрхэд хохирол учруулахгүй байх хэлбэрээр санал бодол, болгоомжлолыг нь илэрхийлэх, хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлэх талаар туслалцаа үзүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байх нөхцөлийг хангана. 3. Оролцогч улс бүр хүн худалдаалах хэргийн хохирогчдыг бие бялдар, сэтгэл зүй болон нийгэмд эзлэх байр суурийн хувьд нөхөн сэргээх арга хэмжээг, тухайлбал зохих тохиолдлуудад дор дурдсан арга хэмжээг засгийн газрын бус байгууллагууд, бусад холбогдох байгууллагууд болон иргэний нийгмийн бусад хэсэгтэй хамтран хэрэгжүүлэх асуудлыг авч үзнэ:

(а) зохих орон байраар хангах;

(b) хүн худалдаалах хэргийн хохирогчдод ойлгогдох хэлээр, ялангуяа хуулиар тогтоосон эрхийн талаар зөвлөлгөө ба мэдээлэл өгөх;

(с) эмнэлгийн, сэтгэл зүйн ба материаллаг туслалцаа үзүүлэх;

(d) хөдөлмөрлөх, боловсрол эзэмших болон суралцах бололцоогоор хангах.

4. Оролцогч улс бүр энэхүү зүйлийн заалтуудыг хэрэгжүүлэхдээ хүн худалдаалах хэргийн хохирогчдын нас, хүйс ба тусгай хэрэгцээг, тухайлбал хүүхдийн тусгай хэрэгцээг, үүнд зохих орон байр, боловсрол болон асран халамжлалын асуудлыг харгалзан үзнэ.

5. Оролцогч улс бүр хүн худалдаалах хэргийн хохирогчид нутаг дэвсгэрт нь байх хугацаанд тэдний биеийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэнэ. 6. Оролцогч улс бүр дотоодын хууль зүйн тогтолцооны хүрээнд хүн худалдаалах хэргийн хохирогчид учирсан хохиролдоо нөхөн төлбөр авах боломж олгож байх арга хэмжээг харгалзсан нөхцөлийг хангана. 7 дугаар зүйл Хүлээн авагч улс дахь хүн худалдаалах хэргийн хохирогчдын эрх зүйн байдал

1. Оролцогч улс бүр энэхүү протоколын 6 дугаар зүйлийн дагуу арга хэмжээ авахын зэрэгцээ хүн худалдаалах хэргийн хохирогчид, зохих тохиолдолд, түүний нутаг дэвсгэрт нь түр буюу байнга байх бололцоо олгох талаар хууль тогтоох буюу бусад зохих арга хэмжээ авах асуудлыг авч үзнэ.

2. Энэхүү протоколын 1 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэхдээ оролцогч улс бүр хүмүүнлэг ба нигүүлсэх хүчин зүйлийг зохих ёсоор харгалзан авч үзнэ.

8 дугаар зүйл Хүн худалдаалах хэргийн хохирогчдыг нутагт нь буцаах

1. Оролцогч улс хүн худалдаалах хэргийн хохирогч нь түүний иргэн, эсхүл хүлээн авагч Оролцогч улсын нутаг дэвсгэрт орох үедээ байнгын оршин суугчийн эрхтэй байсан этгээд бол тухайн этгээдийг буцааж ирүүлэхэд туслалцаа үзүүлж, аюулгүй байдлыг нь хангах асуудлыг зохих ёсоор харгалзаж үзэн, учир шалтгаан буюу үндэслэл үгүйгээр үл хойшлуулан хүлээн авч байх болно. 2. Хүн худалдаалах хэргийн хохирогч нь иргэн нь, эсхүл хүлээн авагч оролцогч улсын нутаг дэвсгэрт орох үедээ байнгын оршин суугчийнх нь эрхтэй байсан этгээд болох оролцогч улсад уг этгээдийг оролцогч улс буцааж өгөх тохиолдолд ийнхүү буцаах үйлдлийг тухайн этгээдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг, түүнчлэн уг этгээд нь хүн

худалдаалах хэргийн хохирогч болсонтой холбогдох аливаа шүүн таслах ажиллагааны шинж байдлыг зохих ёсоор харгалзан, аль болохоор сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлнэ. 3. Хүсэлт хүлээн авагч оролцогч улс нь хүн худалдаалах хэргийн хохирогч болсон этгээд түүний иргэн мөн болох, эсхүл хүлээн авагч оролцогч улсын нутаг дэвсгэрт орох үедээ нутагт нь байнга оршин суух эрхтэй байсан эсэхийг хүлээн авагч оролцогч улсын хүсэлтээр учир шалтгаан буюу үндэслэл үгүйгээр үл хойшлуулан шалгаж байх болно. 4. Зохих баримт бичиггүй, хүн худалдаалах хэргийн хохирогчийг буцаахад тус дөхөм болох үүднээс уг этгээд иргэн нь, эсхүл хүлээн авагч Оролцогч улсын нутаг дэвсгэрт орох үедээ байнга оршин суугчийнх нь эрхтэй байсан этгээд болох оролцогч улс нь хүлээн авагч оролцогч улсын хүсэлтээр холбогдох этгээдэд өөрийнх нь нутаг дэвсгэрт буцаж ирэхэд нь шаардагдахуйц зорчин явах баримт бичиг буюу бусад зөвшөөрлийг олгож байхаар зөвшөөрч байгаа болно.

5. Энэ зүйл нь хүн худалдаалах хэргийн хохирогчдод хүлээн авагч оролцогч улсын дотоодын аливаа хууль тогтоомжоор олгосон аливаа эрхэд хохирол үл учруулна. 6. Энэ зүйл нь хүн худалдаалах хэргийн хохирогчдыг буцаах асуудлыг бүрэн буюу хэсэгчлэн зохицуулж буй аливаа хэрэглэхүйц хоёр буюу олон талын хэлэлцээр буюу тохиролцоонуудад хохирол үл учруулна.

III. Урьдчилан сэргийлэлт, хамтын ажиллагаа болон бусад арга хэмжээ

9 дүгээр зүйл Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх

1. Оролцогч улсууд дараахь асуудлаар бүрэн цогц бодлого, хөтөлбөрүүд болон бусад арга хэмжээг тодорхойлно: (а) хүн худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх; (b) хүн худалдаалах хэргийн хохирогчид, ялангуяа эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг дахин хэлмэгдэхээс хамгаалах.

2. Оролцогч улсууд хүн худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх зорилгоор судалгаа, олон нийтийн хэвлэл мэдээллийн кампанит ажил явуулах, түүнчлэн нийгэм, эдийн засгийн холбогдох санаачлагуудыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг эрмэлзэнэ. 3. Энэхүү зүйлийн дагуу тодорхойлсон бодлого, хөтөлбөрүүд болон бусад арга хэмжээ нь зохих нөхцөлд засгийн газрын бус байгууллагууд, бусад холбогдох байгууллага болон иргэний нийгмийн бусад хэсэгтэй хамтран ажиллах асуудлыг хамарна. 4. Оролцогч улсууд хүмүүсийг, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хүн худалдаалах хэрэгт өртөмтгий болгож буй ядуурал, буурай хөгжил, тэгш бололцоогүй байх зэрэг хүчин зүйлийн нөлөөг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг, тухайлбал, хоёр буюу олон талаар хамтран ажиллах замаар хэрэгжүүлэх буюу боловсронгуй болгох болно.

5. Оролцогч улсууд хүн худалдаалахад хүргэж буй, хүн, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг бүх хэлбэрээр мөлжлих явдлыг бий болгодог эрэлт хэрэгцээний эсрэг чиглэсэн хууль тогтоох буюу боловсрол, нийгэм, соёлын гэсэн бусад арга хэмжээнүүдийг, тухайлбал, хоёр буюу олон талаар хамтран ажиллах замаар авах буюу боловсронгуй болгох болно.

10 дугаар зүйл Мэдээлэл солилцоо болон сургалт

1. Дараахь зүйлийг тодорхойлон тогтоодог болох үүднээс Оролцогч улсуудын хууль сахиулах, цагаачлалын буюу бусад холбогдох байгууллагууд дотоодынхоо хууль тогтоомжийн дагуу зохих тохиолдолд нэг нэгэнтэйгээ мэдээлэл харилцан солилцох замаар хамтран ажиллана:

(а) зорчин явах баримт бичиггүйгээр буюу өөр этгээдийн зорчин явах баримт бичгээр олон улсын хилийг нэвтрэн өнгөрч буй буюу нэвтрэн өнгөрөхөөр завдаж буй хүмүүс нь хүн худалдаалагчид буюу хүн худалдаалах хэргийн хохирогчид болох эсэхийг;

(b) эдгээр хүмүүс хүн худалдаалах хэргээр олон улсын хил нэвтрэхийн тулд ашигласан буюу ашиглахаар завдсан зорчин явах баримт бичгийн төрлүүд;

(с) зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд хүн худалдаалах зорилгоор ашиглаж буй хэрэгсэл ба аргууд, түүнчлэн хохирогчдыг урвуулан элсүүлэх ба тээвэрлэх, ийм худалдаа явуулж буй хүмүүс ба бүлэглэлүүд

хоорондоо буюу дотроо харилцах зам чиглэл ба холбоо, мөн тэдгээрийг илрүүлэх боломж бүхий арга хэмжээ. 2. Оролцогч улсууд хууль сахиулах, цагаачлалын буюу бусадхолбогдох байгууллагуудын ажилтнуудад хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт явуулах буюу эрчимжүүлэх болно. Сургалтыг хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, худалдаа хийгчдийг мөрдөн мөшгөх, хохирогчдын эрхийг хамгаалах, түүнчлэн тэднийг худалдаа хийгчдээс хамгаалах арга хэлбэрийн асуудалд төвлөрүүлэх нь зохистой болно. Түүнчлэн сургалтын явцад хүний эрх, хүүхэд ба жендерт холбогдолтой эмзэг асуудлуудыг авч үзэх шаардлагыг анхаарах хэрэгтэй бөгөөд еургалт нь засгийн газрын бус байгууллагууд, бусад холбогдох байгууллага болон иргэний нийгмийн бусад хэсэгтэй хамтын ажиллагаа явуулахад тус дөхөм болох ёстой болно.

3. Мэдээлэл хүлээн авч буй оролцогч улс нь мэдээлэл өгсөн оролцогч улсын зүгээс мэдээллийг ашиглах талаар хязгаарлалт тавьсан аливаа хүсэлтийг биелүүлнэ.

11 дүгээр зүйл

Хилийн хяналтын арга хэмжээ

1. Хүмүүс чөлөөтэй шилжин явах талаар олон улсан хэмжээнд хүлээсэн үүргийн хувьд хохирол учруулахгүйгээр оролцогч улсууд хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэхэд шаардлагатай байж болох байдлаар хилийн хяналтыг боломжийн хирээр бэхжүүлнэ. 2. Оролцогч улс бүр энэхүү протоколын 5 дугаар зүйлийн дагуу тодорхойлсон гэмт хэргийг үйлдэхэд арилжааны тээвэрлэгчдийн ашиглалтад байгаа тээврийн хэрэгслүүдийг ашиглах явдлаас аль болохоор урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоох буюу бусад зохих арга хэмжээг авна. 3. Зохих тохиолдлуудад, хэрэглэгдэхүйц олон улсын конвенцүүдэд хохирол учруулахгүйгээр, эдгээр арга хэмжээний хүрээнд арилжааны тээвэрлэгчид, тухайлбал аливаа тээврийн компани буюу аливаа тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу операторт бүх зорчигчид нь хүлээн авагч Улсад нэвтрэн ороход шаардагдах зорчин явах баримт бичигтэй гэдгийг тогтоож байх үүргийг хүлээлгэнэ. 4. Оролцогч улс бүр энэхүү зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг зөрчсөн тохиолдолд хариуцлагын арга хэмжээ оногдуулж байх талаар дотоодынхоо хууль тогтоомжийн дагуу шаардагдах арга хэмжээг авна.

5. Оролцогч улс бүр энэхүү протоколоор тодорхойлсон гэмт хэргийг үйлдэхэд оролцсон этгээдэд нэвтрэн орохыг нь татгалзах буюу визийг нь хүчингүй болгохыг дотоодынх нь хууль тогтоомжийн дагуу зөвшөөрч байх талаар арга хэмжээ авах асуудлыг авч үзнэ. 6. Конвенцийн 27 дугаар зүйлд хохирол учруулахгүйгээр оролцогч улсууд хилийн хяналтын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг, тухайлбал, шууд холбоотой байх сувгуудыг бий болгож, ажиллуулах замаар бэхжүүлэх асуудлыг авч үзнэ.

12 дугаар зүйл Баримт бичгийн баталгаа болон хяналт

Оролцогч улс бүр байгаа бололцооныхоо хэмжээнд: (а) түүний олгож буй зорчин явах буюу хувийн баримт бичгүүд нь тэдгээрийг зүй бусаар хялбар ашиглаж чадахааргүй, хурамчаар чөлөөтэй үйлдэх буюу хууль бусаар өөрчлөх, хуулбарлах буюу олгох боломжгүй байхаар тийм чанартай байх явдлыг хангахад, болон

(b) түүний буюу түүний нэрийн өмнөөс олгож буй зорчин явах буюу хувийн баримт бичгүүд нь бүрэн бүтэн, баталгаатай байх явдлыг хангахад, тэдгээрийг хууль бусаар үйлдэх, олгох ба ашиглахаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байж болох тийм арга хэмжээнүүдийг авна.

13 дугаар зүйл Баримт бичгүүд нь хууль ёсны бөгөөд хүчинтэй байх

Оролцогч улс нь түүний нэрийн өмнөөс олгосон буюу олгосон гэгдэж буй, хүн худалдаалах хэргээр ашиглагдаж байгаа гэсэн сэжиг бүхий зорчин явах буюу хувийн баримт бичгүүд нь хууль ёсны бөгөөд хүчинтэй эсэхийг өөр оролцогч улсын хүсэлтээр боломжийн хугацаанд дотоодын хуулийн дагуу шалгана.

IV. Төгсгөлийн заалтууд

14 дүгээр зүйл Тайлбар бүхий заалт

1. Олон улсын эрх зүй, түүнчлэн олон улсын хүмүүнлэгийн эрх зүй ба олон улсын хүний эрхийн эрх зүй тухайлбал, хэрэглэгдэх тохиолдолд, Дүрвэгсдийн эрхийн байдлын тухай 1951 оны конвенц болон

1967 оны протокол, тэдгээрт тусгасан албадан үл гаргах зарчмын дагуу улсууд болон хувь хүмүүст хамаарах эрх, үүрэг ба хариуцлагыг хөндсөн ямар ч зүйл энэхүү протоколд үгүй болно. 2. Энэхүү протоколд тусгасан арга хэмжээнүүдийг хүн худалдаалах хэргийн хохирогч гэсэн үндэслэлээр хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх хэлбэрээр тайлбарлах ба хэрэглэх болно. Эдгээр арга хэмжээг тайлбарлах ба хэрэглэх явдлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үл ялгаварлан гадуурхах зарчмуудтай нийцүүлсэн байх болно.

15 дугаар зүйл Маргаан шийдвэрлэх 1. Оролцогч улсууд энэхүү протоколыг тайлбарлах буюу хэрэглэхтэй холбогдох маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. 2. Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх асуудлаар хоёр буюу түүнээс олон Оролцогч улсуудын хооронд үүссэн, боломжийн хугацаанд хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй аливаа маргааныг эдгээр оролцогч улсуудын аль нэгийн хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Хэрэв арбитрын тухай хүсэлт гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор эдгээр оролцогч улсууд арбитрыг зохион байгуулах талаар тохиролцож чадаагүй бол эдгээр оролцогч улсуудын аль нэг нь уг маргааныг Шүүхийн дүрмийн дагуу өргөдөл гаргаж Олон улсын шүүхэд шилжүүлж болно. 3. Оролцогч улс бүр энэхүү протоколд гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах, эсхүл түүнд нэгдэн орохдоо энэхүү зүйлийн 2 дахь хэсгийн дагуу үүрэг хүлээсэн гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэж болно. Бусад оролцогч улсууд тийм тайлбар хийсэн аливаа оолцогч улсын хувьд энэхүү зүйлийн 2 дахь хэсгийн дагуу үүрэг хүлээхгүй болно. 4. Энэ зүйлийн 3 дахь хэсгийн дагуу тайлбар хийсэн аливаа оролцогч улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж уг тайлбараа хэдийд ч эгүүлэн авч болно.

16 дугаар зүйл

Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах болон нэгдэн орох

1. Энэхүү протокол нь 2000 оны арван хоёрдугаар сарын 12-15-нд Итали улсын Палермо хотноо, улмаар 2002 оны арван хоёрдугаар сарын

12-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад бүх улсын хувьд нээлттэй байна. 2. Энэхүү протокол нь бүсийн эдийн засгийн интеграцийн байгууллагуудын хувьд наанадаж түүний гишүүн нэг улс нь энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурсан тохиолдолд гарын үсэг зурахад мөн нээлттэй байна.

3. Энэхүү протоколыг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах болно. Соёрхон баталсан хүлээн зөвшөөрсөн буюу баталсан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. Бүсийн эдийн засгийн интеграцийн байгууллага нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу баталсан тухай баримт бичгээ наанадаж түүний гишүүн нэг улс тийнхүү үйлдсэн тохиолдолд хадгалуулж болно. Уг байгууллага нь тэрхүү соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу баталсан тухай баримт бичигт энэхүү протоколын хүрээнд зохицуулагдаж буй асуудлуудын хувьд өөрийн эдлэх эрх хэмжээний талаар зарлан мэдэгдэнэ. Түүнчлэн уг байгууллага нь түүний эрх хэмжээтэй холбогдох аливаа өөрчлөлтийн талаар эх хадаглагчид мөн мэдэгдэж байна.

4. Энэхүү протокол нь аливаа улс буюу наанадаж гишүүн нэг улс нь энэхүү протоколд нэгдэн ороод байгаа бүсийн эдийн засгийн интеграцийн аливаа байгууллагын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгүүдийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. Нэгдэн орохдоо бүсийн эдийн засгийн интеграцийн байгууллага нь энэхүү протоколын хүрээнд зохицуулагдаж буй асуудлуудаар өөрийн эдлэх эрх хэмжээний талаар мэдэгдэнэ. Түүнчлэн уг байгууллага нь түүний эрх хэмжээтэй холбогдох аливаа өөрчлөлтийн талаар дээрх баримт бичгүүдийн эх хадгалагчид мөн мэдэгдэж байна.

17 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болох

1. Энэхүү протокол нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай дөч дэх баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер дэх өдөр хүчин төгөлдөр болох боловч Конвенцийг хүчин төгөлдөр болохоос өмнө хүчин төгөлдөр үл болно. Энэ хэсгийн зорилгоор бүсийн эдийн засгийн интеграцийн байгууллагын хадгалуулахаар өгсөн аливаа баримт бичгийг түүний гишүүн улсуудын хадгалуулахаар өгсөн баримт бичгүүд дээр нэмж тооцохгүй болно.

2. Дөч дэх баримт бичгийг хадгалуулах өгсөнөөс хойш энэхүү протоколыг соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж буюу нэгдэн орж

буй Улс буюу бүсийн эдийн засгийн интеграцийн байгууллага бүрийн хувьд энэхүү протокол нь тухайн улс буюу байгууллага зохих баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч дахь өдөр буюу энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу энэхүү протокол хүчин төгөлдөр болсон өдрийн аль хожуу тохиосонд хүчин төгөлдөр болно.

18 дугаар зүйл Нэмэлт өөрчлөлт

1. Энэхүү протокол хүчин төгөлдөр болсноос хойш таван жил өнгөрсний дараа Протоколд оролцогч улс нэмэлт өөрчлөлтийг санал болгож, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж болох бөгөөд тэр нь улмаар тухайн саналыг хэлэлцэж, шийдвэр гаргах зорилгоор санал болгож буй нэмэлт өөрчлөлтийг оролцогч улсууд болон Конвенцид оролцогчдын Бага хуралд уламжлан мэдэгдэнэ. Оролцогчдын Бага хурлын хуралдаанд оролцож буй энэхүү протоколд оролцогч улсууд нь нэмэлт өөрчлөлт бүрийн талаар зөвшилцөлд хүрэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргана. Зөвшилцөлд хүрэх гэсэн бүх хүчин чармайлт барагдаж, тохиролцоонд мөн л хүрээгүй бол нэмэлт өөрчлөлтийг батлахын тулд эцсийн дүнд Оролцогчдын бага хурлын хуралдаанд байлцан санал хураалтад оролцсон энэхүү протоколд оролцогч улсуудын гуравны хоёрын санал шаардагдах болно. 2. Бүсийн эдийн засгийн интеграцийн байгууллагууд тэдгээрийн эрх хэмжээнд холбогдох асуудлуудаар энэхүү зүйлийн дагуу санал өгөх эрхээ энэхүү протоколд оролцогч байгууллагуудын гишүүн улсуудын тоотой адил тооны саналтайгаар хэрэгжүүлнэ. Эдгээр байгууллагууд гишүүн улсууд нь санал өгөх эрхээ хэрэгжүүлэх тохиолдолд өөрсдийн санал өгөх эрхээ үл хэрэгжүүлэх бөгөөд харин тэдгээр нь үл хэрэгжүүлэх тохиолдолд хэрэгжүүлэх болно. 3. Энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу батлагдсан нэмэлт өөрчлөлтийг оролцогч улсууд соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах болно.

4. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу батлагдсан нэмэлт өөрчлөлт нь оролцогч улсын хувьд тухайн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу баталсан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер хоногийн дараа хүчин төгөлдөр болно. 5. Нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсны улмаар түүний дагуу үүрэг хүлээнэ гэдгээ зөвшөөрөн мэдэгдсэн оролцогч улсуудын хувьд заавал мөрдөгдөх зүйл болно. Бусад оролцогч улсууд нь энэхүү протоколын заалтууд болон өмнө соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн

Төрийн мэдээлэл · 2012 · № 17 (734)910–922-р хуудас