Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(915)
— 240 —

Журам, тооны хязгаар батлах тухай № 513

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 513 хот

Журам, тооны хязгаар батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6.5, 9.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг

хавсралт ёсоор баталсугай.

2. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд

харагчид оногдох хүүхдийн тоог 5 байхаар тогтоосугай.

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүн амын

хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ

Засгийн газрын 2015 оны 513 дугаар

тогтоолын хавсралт

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД САНХҮҮГИЙН
ДЭМЖЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хүүхэд харах үйлчилгээнд олгох санхүүгийн дэмжлэг (цаашид “санхүүгийн дэмжлэг” гэх)-ийн хэмжээг тооцож төлөвлөх, түүнийг хуваарилах, олгох, зарцуулалтад нь хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Тухайн жилийн дараагийн төсвийн жилд хүүхэд харах

үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тооны хязгаарыг сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо, шинээр ашиглалтад хүлээн авах цэцэрлэгийн тоо, хүүхэд харах үйлчилгээний төв, зөвшөөрөл авсан хүүхэд харагчийн тоо зэргийг харгалзан хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран жил бүрийн 4 дүгээр сард багтаан батална.

1.3. Хүүхэд харагч нь аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн

хэлтэс (төв)-ийн даргатай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг

хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

1.4. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхэд нь төрийн өмчийн

болон төрийн өмчийн бус цэцэрлэгт давхар хамрагдаагүй байна.

Хоёр. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцож төлөвлөх

2.1. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцож төлөвлөхөд Засгийн

газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж норматив” болон төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн 1 сарын хоолны зардлын Засгийн газраас баталсан жишгийг мөрдөнө.

2.2. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн

бэрхшээлтэй хүүхдэд оногдох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж тооцно. 2.3. Аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (газар) нь харьяалах нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгоход шаардагдах хөрөнгийн хэмжээг энэ журмын 1.2-т заасан хүүхдийн тооны хязгаарыг үндэслэн тооцож, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. 2.4. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 2.3-т заасан саналыг хянан нэгтгэж, төсвийн төсөлд тусган хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор хүргүүлнэ. 2.5. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.4-т заасан хөрөнгийн хэмжээг хянаж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын саналд тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.

Гурав. Санхүүгийн дэмжлэгийг хуваарилах

3.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага санхүүгийн дэмжлэгийг тухайн төсвийн жилийн 1-5 дугаар сар болон 9-12 дугаар саруудад шилжүүлж дууссан байхаар тооцож, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төсвийн сар, улирлын хуваарьт тусгана.

3.2. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 1.2-т заасан хүүхдийн тооны хязгаарыг үндэслэн аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв)-т санхүүгийн дэмжлэгийг сар бүр шилжүүлнэ.

Дөрөв. Санхүүгийн дэмжлэг олгох

4.1. Улаанбаатар хот, аймгийн төвийн суманд үйлчилгээ эрхэлж

байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн

тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв)-т хүргүүлнэ.

4.2. Аймгийн төвийн сумаас бусад суманд үйлчилгээ эрхэлж

байгаа хүүхэд харагч нь энэ журмын 4.1-д заасан мэдээг мөн хэсэгт заасан хугацаанд сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтанд хүргүүлнэ. Сумын Засаг даргын Тамгын газар мэдээг нэгтгэж, тухайн сарын 10-ны дотор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.

4.3. Нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо 5-аас бага бол 2 сарын хугацаанд хувь тэнцүүлж санхүүжилт олгох бөгөөд уг байдал 2 сараас илүү хугацаанд үргэлжилсэн тохиолдолд санхүүжилт олгохгүй.

4.4. Аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв) нь

энэ журмын 4.1, 4.2-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ.

Тав. Хүүхэд харах үйлчилгээний мэдээлэл, хяналт

5.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай байна. Мэдээллийн санд хүүхэд харагч болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх мэдээллийг дараах байдлаар тусгана:

5.1.1. Хүүхэд харагчийн талаарх мэдээлэл:

а) овог, эцэг, эхийн нэр, харьяалал; б) регистрийн дугаар; в) боловсролын түвшинг нотлох баримт бичгийн дугаар,

огноо; г) хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдсаныг

нотлох бичиг баримтын дугаар, огноо; д) хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл олгосон сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийн дугаар, огноо; е) хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны хаяг; ж) хүүхэд харах үйлчилгээний байр нь хүүхэд харах

үйлчилгээний стандартыг хангаж байгааг нотлон олгосон зөвшөөрлийн дугаар, огноо; з) холбоо барих утасны дугаар.

5.1.2. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх мэдээлэл:

а) овог, эцэг, эхийн нэр, нэр; б) регистрийн дугаар; в) эцэг, эхийн овог, нэр, тэдний регистрийн дугаар,

холбоо барих утасны дугаар;

г) хүүхдийн оршин суух хаяг;

д) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд эмнэлгийн

байгууллагын дүгнэлтийн дугаар, огноо;

е) цэцэрлэгт хамрагдаагүйг тодорхойлсон баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

5.2. Аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (газар)

нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, олгосон санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, санхүүжилтийн зарцуулагдаагүй үлдэгдэл, түүнчлэн хүүхэд харах үйлчилгээнд шинээр нэмэгдсэн болон хасагдсан, оршин суух хаяг нь шилжсэн хүүхдийн тоо, шинээр олгосон болон хүчингүй болгосон үйлчилгээний зөвшөөрлийн тоо болон шаардлагатай бусад мэдээллийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ.

5.3. Энэ журмын 5.2-т заасан мэдээг сумын Засаг даргын Тамгын

газар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус хүргүүлнэ.

5.4. Энэ журмын 5.2-т заасан мэдээний маягтыг Хүүхэд, гэр бүлийн

хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална. Тус байгууллага нь хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, төвлөрсөн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын талаар зөвлөмж, аргачлал гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

5.5. Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс (төв) нь

аймгийн Боловсрол, соёлын газар, дүүргийн Боловсрол, соёлын хэлтэстэй хамтран хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн давхардлыг улиралд 1 удаа шалгана. Давхардлыг шалгах журмыг боловсролын болон хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

5.6. Хүүхэд харах үйлчилгээнд зориулан олгосон санхүүгийн дэмжлэгийн зарцуулалтад төрийн болон төрийн бус байгууллага, албан хаагч, эцэг, эх, асран хамгаалагч дараах байдлаар хяналт тавина:

5.6.1. өдөр тутмын байнгын хяналтыг эцэг эх, асран

хамгаалагч;

5.6.2. аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн

хөгжлийн газар, хэлтэс, төвийн ажилтнууд сар, улирлаар төлөвлөн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар болон санал, гомдлын мөрөөр харьяалах нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж байгаа нийт хүүхэд харагч- иргэн, төвүүдийн үйл ажиллагаанд;

5.6.3. хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн хяналтын

байгууллага, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.

Төрийн мэдээлэл · 2016 · № 6 (915)240–243-р хуудас