Дүрэмд өөрчлөлт оруулах тухай № 530
Зургаа. Бусад
6.1. Аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв), мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журамд заасан хяналтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй хүүхэд харагч болон төвд олгох санхүүгийн дэмжлэгийг зогсоож, зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.
6.2. Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийг хүүхэд харах үйлчилгээний бүртгэлд оруулсан, сарын мэдээг санаатай буруу мэдүүлсэн албан тушаалтан болон үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоог санаатайгаар буруу мэдээлж санхүүгийн дэмжлэг авсан хүүхэд харагчид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйл болон Төсвийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 530 хот
Дүрэмд өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2006 оны 310 дугаар тогтоолын хавсралтаар
баталсан “Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрэм”-ийн 14.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“14.1. Хэрэг эрхлэх газрын шагнал нь “Монгол Улсын Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын “Хүндэт жуух бичиг” мөн бөгөөд уг шагналыг Ерөнхий сайдын захирамжаар бий болгоно. Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчийг “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшуулна.”