Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(907)
— 2068 —

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 426

2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 426 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний

удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Санхүүгийн алба байгуулах тухай” Засгийн газрын 2014 оны 10

дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйл нэмсүгэй:

“4. Аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумын

Санхүүгийн албаны орон тооны дээд хязгаар 3 байхаар тогтоосугай.”

2. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагуудад

нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба хариуцан гүйцэтгэж байгаатай холбогдуулан аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг аймгийн Засаг дарга болон холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Санхүүгийн алба байгуулах

тухай” Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН

ЕРөНхИЙ САЙД Ч.САЙхАНБИЛЭГ

САНГИЙН САЙД Б.БОЛОР

2. Сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгжийн орон тоог

тухайн сумын газар зүйн байршил, хүн амын тоо, баг, тосгоны алслагдсан байдал, газар тариалан, мал аж ахуй эрхлэлтийн түвшинг харгалзан энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан орон тооны дээд хязгаарт багтаан тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРөНхИЙ САЙД Ч.САЙхАНБИЛЭГ

САНГИЙН САЙД Б.БОЛОР
Төрийн мэдээлэл · 2015 · № 46 (907)2068-р хуудас